ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Беллергамин No.20

12,200

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-610

Үнэ
11,590
Gold

-6%-732

Үнэ
11,468
Platinium

-8%-976

Үнэ
11,224

Тоо ширхэг :

Номин Седар (5ш)Байршил харах
Монос Сансар колонк (2ш)Байршил харах
Монос УБ таун (2.4ш)Байршил харах
Монос Өнөр плаза (2.5ш)Байршил харах
Хоумланд (3ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (3ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1ш)Байршил харах
Хоног (5ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Өдөрт 1 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ. Тухайн байдалд тохируулан эмч хоногийн тунг 6 шахмал хүртэл нэмэгдүүлж болно.

Беллергамин нь нийлмэл найрлагатай эмийн бэлдмэл юм. Түүний идэвхитэй бодисын найрлаганд Гуахатаны алкалоид, эрготамин болон фенобарбитал агуулагддаг. Гуахатан ургамлын алкалоид нь  ходоод, гэдэс, цөс болон шээс ялгаруулах замын гөлгөр булчингийн агчлыг арилгадаг. Олон эрхтний шүүрлийг багасгадаг тул ходоодны шүүрэл ихэссэнтэй холбоо бүхий эмгэг байдлыг арилгахад туслана. Эрготамин нь цусны судас түүний дотор тархины судсыг нарийсгадаг тул толгойн судасны гаралтай өвдөлт ялангуяа мигрень өвчний эмчилгээнд хэрэглэгддэг. Фенобарбитал нь тархи мэдрэлийн идэвхийг дарангуйлан тайвшруулдаг. Беллергамин нь толгойн судасны гаралтай өвдөлт (мигрень), цэвэршилтийн хам шинжийн (халуун оргих, тайван бус болох, хөлрөмтгий болох, нойргүйдэх) эмчилгээ болон зүрх судасны систем, ходоод гэдэсний ба шээс бэлгийн замын талаас илэрсэн үйл ажиллагааны өөрчлөлтийн үед вегетатив мэдрэлийн талаас илрэх шинж тэмдгийн (тайван бус болох, түгшүүрлэх, зүрх дэлсэх, толгой өвдөх, нойр өөрчлөгдөх, агчил үүсэх гэх мэт) эмчилгээнд хэрэглэгддэг.

Алкалоидтой тэнцэхүйц, атропинд шилжүүлсэн тунгаар тооцсон. Гуахатаны үндэсний шингэн ханд 0.1мг, эрготамины тартрат0.3 мг, фенобарбитал 20мг

Уг эмийн бэлдмэлийн идэвхтэй бодис болон найрлаганд буй аль нэгэн туслах бодист харшилтай, артерийн цусны даралт ихтэй, зүрхний эмгэгтэй,цээжээр өвддө, зүрхний шигдээс, зүрхний хэм олширсон, захын судасны эмгэгтэй, элэг болон бөөрний хүнд хэлбэрийн эмгэг, нүдний дотоод даралт ихэссэн, түрүү булчирхай томорсон, сепсис, бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн, амьсгал давчдах шинж тэмдэг бүхий уушгины эмгэгтэй бол беллергаминыг хэрэглэж болохгүй. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-05-02 13:06:28

Нярай хөхүүл ээж хэрэглэж болохуу

Их эмч2024-05-02 15:08:44

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-04-25 18:19:57

Нярай ээж хэрэглэж болох уу?

Их эмч2023-04-25 22:50:50

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2020-12-19 07:10:27

zaaval joroor olgoh uu?

Их эмч2020-12-19 19:09:26

Сайн байна уу. Тиймээ жороор олгоно