ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Кеналог 40мг/1мл No.5

48,500

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-2,425

Үнэ
46,075
Gold

-6%-2,910

Үнэ
45,590
Platinium

-8%-3,880

Үнэ
44,620

Тоо ширхэг :

Номин Седар (2.6ш)Байршил харах
Монос Сансар колонк (6.8ш)Байршил харах
Монос УБ таун (4.2ш)Байршил харах
Монос Өнөр плаза (7ш)Байршил харах
Хоумланд (5ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (4ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1ш)Байршил харах
Хоног (5.6ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. 

Үрэвслийн эсрэг, дархлаа дарангуйлах, загатнаа намдаах болон харшлын эсрэг үйлдэлтэй бэлдмэл. харшлын өвчнүүд, хэрх өвчин, арьсны өвчин, амьсгалын эрхтэний өвчнүүд зэрэгт хэрэглэнэ. 

1 мл хөвмөлд 40 мг триамцинолон ацетонид агуулагдана. Туслах бодис: кармеллоз натри, натрийн хлорид, бензилын спирт, полисорбат 80, тарианы ус.

Шархны эдгэрэлт удаашрах, арьс нимгэрэх, хөлс ялгаралт ихсэх, сэвхтэх, чонон хөрвас төст тууралт,  ходоод гэдэсний шархлаа, нойр булчирхайн цочимог үрэвсэл, гэдэс дүүрэх гаж нөлөө илэрнэ.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-05-27 11:31:03

Сайн байна уу? Энэ тариа нь гармоны өөрчлөлттэй юу?

Их эмч2025-05-27 11:53:10

Сайн байна уу. Гормон тариа гэж ойлгож болно

Хэрэглэгч2025-05-19 01:06:09

Эна тариа гормонтой юу? 17той өсвөр насны аүүхэд тариулж болох уу?

Их эмч2025-05-19 01:57:34

Сайн байна уу. Эмчлэгч эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэгч2025-01-17 09:10:35

Сайн байна уу? Энэ тариа нь дотроо хэдэн ширхэг байдаг вэ?

Их эмч2025-01-17 11:01:21

Сайн байна уу. 5ш

Хэрэглэгч2024-08-10 10:00:41

Тоос, ургамал, амьтан, чийг гэх мэт олон төрлөөс харшилдаг юм аа. Олон жил болж байна. Энэ тариаг 2 удаа хийлгэж үзсэн. Зовиурыг маань зүгээр болгосон. Гэтэл бамбай булчирхай дээр жижиг зангилаатай гэж оношлогдсон. Яг одоо харшил дээд цэгтээ хүрээд унтаж ч чадахгүй байна. Энэ тариа нь даавартай болохоор болохгүй гэх юм. Энэ үнэн үү. Танд баярлалаа

Их эмч2024-08-10 10:50:46

Сайн байна уу. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

Хэрэглэгч2024-08-01 22:06:43

Шарилжны харшил хөдөлцөн үед тариулж болохуу ?

Их эмч2024-08-01 23:18:00

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-07-29 19:29:18

хөхүүл хүн тариулж боло уу

Их эмч2024-07-29 20:54:05

Сайн байна уу. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

Хэрэглэгч2024-06-23 09:50:55

Сайн бна уу 5 нас хүрэх гэж бгаа охинд тариулж болох уу

Их эмч2024-06-23 11:34:22

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-05-21 00:05:55

8sartai jire.sn hereglej bolohuu

Их эмч2024-05-21 00:14:54

Сайн байна уу. урагт үзүүлэх гаж нөлөө тогтоогдоогүй тул жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийнэ.

Хэрэглэгч2024-04-12 17:17:44

энэ тариаг бөгсөнд хийдэг билүү

Их эмч2024-04-12 18:02:30

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-08-01 13:11:02

хэдэн хонгийн зайтай тарьдаг вэ

Их эмч2023-08-01 14:51:43

Сайн байна уу. Эмчийн жорын дагуу тарина

Хэрэглэгч2023-06-30 14:23:38

Шарилжны харшилтай хүн хэрэглэж болох уу

Их эмч2023-06-30 14:42:58

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно

Хэрэглэгч2023-05-31 13:42:13

6sart jiremsen hun hiilgej bolohu

Их эмч2023-06-01 01:51:24

Сайн байна уу. Урагт үзүүлэх гаж нөлөө нь тогтоодоогүй тул жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийнэ

Хэрэглэгч2023-05-31 13:41:56

6sart jiremsen hun hiilgej bolohu

Их эмч2023-06-01 01:51:32

Сайн байна уу. Урагт үзүүлэх гаж нөлөө нь тогтоодоогүй тул жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийнэ

Хэрэглэгч2023-05-22 22:13:35

Натри-р шингэлэх юмуу шууд тарих юмуу

Их эмч2023-05-23 02:29:15

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-05-15 10:58:01

Натритай хамт булчинд хийх үү

Их эмч2023-05-16 01:07:31

Сайн байна уу. булчинд тарина

Хэрэглэгч2020-08-01 16:52:09

1 курс нь хэдэн удаа хийх вэ?

Хэрэглэгч2020-06-23 10:47:42

Сайн байна уу энэ тариаг 2 сарын зайтай хийлгэж болохуу хлорпинаминтай хавсраад хэрэглэж болохуу.

Их эмч2020-06-23 16:55:43

Сайн байна уу. мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2020-06-12 12:24:09

танай энэ сайтад чинь юу тохиолдоо вэ ямар ч ойлгомжтой зүйл алга

Их эмч2020-06-12 12:26:46

Сайн байна уу. Хөгжүүлэлт хийгдэж байгаа удахгүй арай ойлгомжтой болно.

Хэрэглэгч2018-11-14 10:54:32

Энэ тариаг харшил намдаах зорилгоор хэдэн жил хэрэглэж байна. Нэг удаа хийлгээд 3-4 сар барьдаг болохоор зүгээр байдаг юм. Өөр ямар ч эм уусан намддаггүй юм аа. Байнга хэрэглэхэд хортой нөлөө бий юу ?

Их эмч2018-11-14 10:54:32

сайн байна уу Эмийн бэлдмэл хэрэглэхийг зогсооход илэрсэн гаж нөлөө арилна. Эмийн тун, түүний хэрэглэх арга болон эмчилгээний хугацаанаас хамааран гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн тогтолцоог дарангуйлах зэрэг гаж нөлөө илрэх давтамж хамаардаг. Үений хөндийд хэрэглэхэд Триамцинолон ацетонид шимэгдэн ерөнхий үйлдэл үзүүлэх нь ховор хэдий ч, гаж нөлөө илрэхээс сэргийлэх зорилгоор өвчтөн эмчийн хяналтанд байна. Үрэвслийн эсрэг болон дархлаа дарангуйлах үйлдэл: халдварт өртөмтгий байдал ихсэх болон эмнэл шинж тэмдэг, илрэл багатай хүндэрсэн халдварууд, хавсарсан халдвар, сүрьеэгийн сэдрэл. Ус-эрдэсийн тэнцвэр: натри-ус биед хуримтлагдах, зүрхний дутагдал, гипокалиемийгаас үүдэлтэй хэм алдалдал болон ЭКГ-ийн өөрчлөлт, биеэс кальци ихээр ялгарах, гипертензи. Тулгуур хөдөлгөөний аппарат зүгээс: булчингийн сулрал, “стероид” миопати, булчингийн хатингаршил, остеопороз, нурууны дарагдсан хугарал, хугарлын дараах бороололт удаашрах, дунд чөмөгний яс болон толгойн асептик үхжил, хэмт ясны эмгэг хугарал, шөрмөс тасралт. Хэт мэдрэгшлийн урвал: анафилаксийн урвал, шок, ангионевротик хаван, тууралт, эмийн харшилтай анамнезтай тохиолдолд загатнаа болон чонон хөрвөс. Арьсны зүгээс: шархны эдгэрэлт удаашрах, арьс нимгэрэх, хөлс ялгаралт ихсэх, сэвхтэх, чонон хөрвас төст тууралт, арьсны сорилын урвал удаашрах Хоол боловсруулах системийн зүгээс: диспепси, ходоод гэдэсний шархлаа, нойр булчирхайн цочимог үрэвсэл, гэдэс дүүрэх,улаан хоолойн шархлаа, кандидоз Төв мэдрэлийн системийн зүгээс: сэтгэл хөөрөл, сэтгэцийн хараат болох хам шинж, сэтгэл уналт, нойргүйтэл, таталт, харааны мэдрэлийн хавантай тархины даралт ихсэлт, толгой өвдөх, неврит эсвэл параестези, эпилепси болон сэтгэцийн өмнө өвдөж байсан эмгэгийн сэдрэл. Сэтгэл зүйн хариу урвалууд: аффектив өөрчлөлтүүд (цочромтгой болох, сэтгэл хөөрөх, сэтгэл гутрал, амиа хорлох сэдэл), психосоматик урвалууд (дон, хий юм харах, шизофрэнийн шинж тэмдэг тодрох), зан үйлийн өөрчлөлтүүд, ухаан балартах, ой санамж буурах зэрэг танан мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах. Дээрхи зүйлс насанд хүрэгсдэд болон хүүхдэд ажиллагдана. Насанд хүрэгсдэд илрэх ноцтой гаж нөлөө нь 5-6% эзэлдэг. Дотоод шүүрлийн системийн зүгээс: сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, аменорре, Кушингийн хам шинж, хүүхэд болон өсвөр насныханд стрессийн үед (гэмтэл, мэс засал, өвчлөл зэрэг) хоёрдогчоор бөөрний дээд булчирхай ба өнчин тархины дутагдал ба хатингаршил, нүүрс-усанд тэсвэрт байдал буурах, далд хэлбэрийн чихрийн шижингээс эмнэл зүйн илрэл бүхий хэлбэрлүү шилжих, чихрийн шижингийн үед ууж хэрэглэх гипогликемийн бэлдмэл ба инсулины хэрэгцээ нэмэгдэх, биеийн жин нэмэгдэх, гипокальцеми, сийвэн дэх уургийн хэмжээ буурах, хоолны дуршил буурах. Мэдрэхүйн эрхтэн ба харааны зүгээс: субкапсуляр катаракт, нүдний дотоод даралт нэмэгдэх, глаукома, экзофтальм, харааны мэдрэлийн дискны хаван, эвэрлэг ба склер нимгэрэх, хоёрдогчоор вирусын болон мөөгөнцөрийн халдвар үүсэх. Бусад: үхжилт васкулит, тромбофлебит, тромбоэмболи, лейкоцитоз, нойргүйдэл, ухаан алдах. Бэлдмэл хэрэглэхээ зогсоосны дараа илрэх шинж: халуурах, булчин, үе өвдөх, хамрын үрэвсэл, арьсан дээр хөндүүр, загатнаат жижиг зангилаат тууралт гарах, турах. Удаан хугацаанд хэрэглэхэд маш ховор тохиолдолд бөөрний дээд булчирхайн цочмог дутагдал, гипотони, үхэлд хүргэнэ. Үенд тарих Үенд тарьсны дараа халуу оргих, толгой эргэх зэрэг шинж илэрч болзошгүй. Хэсэг газрын шинж илэрч болзошгүй. Үүнд: тарьсны дараа үрэвсэж халуу оргих, өвдөх, цочрох, буглаа, гипер- ба гипопигментаци, Шаркогийн артропати, үеэр эвгүй оргих мэдрэмж. Тарьсны дараа хэдэн долоо хоног, сарын дараа түр зуурын хэсэг газрын өөхөн эдийн хатингаршил үүсч болзошгүй. Булчинд тарих Булчинд тарьсны дараа хүчтэй өвдөнө, буглаа, арьс ба өөхөн эдийн хатингиршил, гипер ба гипопигментаци, Шаркогийн артропати. Хориглох заалт Триамцинолон ба бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг байх. Ерөнхий мөөгөнцөрийн халдварын үед кортикостероидыг хэрэглэхгүй. Идиопатик тромбоцитопенийн пурпурагийн үед кортикостероидыг булчинд тарихыг цээрлэнэ. Доор дурьдагдах хориглох заалт нь харьцангуй бөгөөд эмчилгээний төлөвлөж буй хугацаа, биед оруулах зам, ерөнхий болон хэсэг газар хэрэглэхээс хамаарсан болгоомжлол, урьдчилан сэргийлэлт юм. Идэвхитэй үрэвсэл Кортикостероидууд нь бие махбодийн халдварт үзүүлэх хариу урвалыг бууруулах, хэсэг газрын ба системын халдварыг идэвхижүүлэх ба сэдрээх, ерөнхий мөөгөнцөрийн халдварыг сэдрээх, антибиотикоор хянагдахгүй халдварыг идэвхижүүлэх, далд хэлбэрийн сүрьеэг сэдрээх, түүний эмнэл зүйн илрэлийг хүндрүүлнэ. Чихрийн шижин Өвчний явцыг кортикостероид эмчилгээний явцад хянахад хүндрэлтэй байдаг. Ясны сийрэгжилт Удаан хугацааны кортикостероид эмчилгээний явцад ясны сийрэгжилт даамжирч ялангуяа настанд нурууны нугаламын дарагдсан гэмтэл үүсэх аюултай. Миопати Өвчний өгүүлэмждээ кортикостероидоор өдөөгдсөн проксималь миопатитай бол уг гаж нөлөө үүсэх эрсдэл нь болно. Кортикостероид эмчилгээг зогсооход хэдэн сарын дараа миопати арилна. Хүүхдэд энэхүү гаж нөлөө үүсэх эрсдэл нь өндөр байдаг. Ходоодны шарх Кортикостероид хэрэглэсэнтэй холбоотой ходоодны шархлаа үүсч болзошгүй бөгөөд шархлаа нь цус алдах эсвэл цоорох зэрэг хүндрэл үүсэх эрсдэлтэй. Өвчтөн үрэвслийн эсрэг бэлдмэл хавсарч хэрэглэж буй бол энэ эрсдэлийг улам нэмэгдүүлнэ. Солиорол Сэтгэл гутрал, дахилтат солиорох эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүст уг бэлдмэлийг хэрэглэхэд амиа хорлох эрсдэл нэмэгддэг. Эдийн нөхөн төлжилт Гэдэсний шинэ анастомозтой өвчтөнд эдийн нөхөн төлжилт удааширна. Дархлаажуулалт Кортикостероид хэрэглэж буй өвчтөнийг салхин цэцэг өвчний эсрэг вакцинд хамруулахгүй. Өндөр тунгаар кортикостероид эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд мэдрэлийн талаас хүндрэл үүсэх эсвэл эсрэг биеийн үүсэлт хангалтгүй байх тул ямар нэг дархлаажуулалт хийхгүй. Зайлшгүй хэрэглэх заалт үгүй бол триамцинолон ацетонидыг 6 хүртлэх насны хүүхдэд булчинд, 12 хүртлэх насны хүүхдэд үенд болон эмгэгтэй хэсэгт тарихыг зөвлөхгүй. Кортикостероидыг хэсэг газарт хэрэглэхийг хориглох (харьцангуй) заалт: Импетиго, арьсны трихофити, энгийн герпес зэрэг эмгэг Нярай хүүхэд Ердийн батга Розацеа Тэжээлгүйдлийн шарх Тун хэтрэх Цочмог тун хэтрэлт ба түүнээс шалтгаалсан нас баралтын талаарх мэдээлэл байдаг. Шинж тэмдэгүүд. Хэдэн долоо хоног, хэт өндөр тунгаар бэлдмэл хэрэглэсний дараа гаж нөлөө илэрнэ (ихэвчлэн Кушингийн хам шинж). Эмчилгээ. Дэмжих болон шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. Өвөрмөц антидот байхгүй. Гемодиализ триамцинолоны биеэс ялгаралтыг төдийлөн ихэсгэдэггүй. баярлалаа

Хэрэглэгч2018-08-19 17:47:04

Sain bainuu Jiremsen gedgee medeegvi bhdaa hiilgetsen ymaa ymar neg sorog noloo vzvvleh bolowuu sanaa zowood bn a

Их эмч2018-08-19 17:47:31

Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэх Урагт үзүүлэх гаж нөлөө нь тогтоодоогүй тул жирэмсэн үед триамцинолон ацетонидыг хэрэглэхээс зайлсхийнэ. Нөхөн үржихүйн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөний талаарх хангалттай судалгаа ховор тул жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд эмчилгээний үр нөлөө нь эх, урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс их байх үед хэрэглэдэг. баярлалаа

Хэрэглэгч2018-07-31 15:48:27

Сайн байна уу. Энэ тарианд сөрөг нөлөө, хэрэглэж болохгүй заалт байдаг уу.

Их эмч2018-07-31 15:48:27

Сайн байна уу,Гаж нөлөө: Бэлдмэлийг эмчилгээний үед хэрэглэх явцад таргалах, хавагнах, цусны даралт ихдэх, биений юм алдагдах, шархлаа өвчин сэдрэх, нүүр дугуй болох, сэтгэхүй өөрчлөгдөх, толгой өвдөх, толгой эргэх зэрэг гаж нөлөө илэрч болно Цээрлэлт: Цочмог солиорлууд, сүрьеэ, үсэрхийлэлтэй хорт хавдрууд, шархлаа өвчин, гипертони, Иценко-Кушингийн хам шинж, ясны хэврэгшил, шижин, вирусын ба мөөгөнцрийн өвчин, жирэмсэн үе, халдварын нууц голомт байгаа зэрэг тохиолдлуудад бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.Баярлалаа.

Хэрэглэгч2016-10-15 02:51:17

Sain baina uu/ bi ene kenalog tariag 14 honogiin zaitai nuurendee tariuldag yum aa /eruugeer tom guvdruutei yum gardag/ tgsn odoo ene emchilgeegee zogsoogood oor gazar antibiotik ntrtei emchilgee ehluuleh gj bgan. Shuud ene tariagaa boliod shine emchilgeegee ehelj bolohu? ymar negen surug nuluu ntr ilreh bolov uu? Bayarlalaa

Их эмч2016-10-15 02:51:17

Сайн байна уу та энэ тарианы талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99992868. 99097823 энэ утаснаас лавлаарай. Баярлалаа