ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Кетонал 5%-30гр крем

20,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,000

Үнэ
19,000
Gold

-6%-1,200

Үнэ
18,800
Platinium

-8%-1,600

Үнэ
18,400

Тоо ширхэг :

Монос Сансар колонк (2ш)Байршил харах
Монос Өнөр плаза (3ш)Байршил харах
Хоног (4ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Кетонал гель гадуур хэрэглэхэд зориулагдсан.

Кетонал гелийг хэсэг газрын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ, хэрэх өвчний үед үүсэх үений үрэвсэл ба өвдөлт, гэмтлийн дараах өвдөлт, 

100г кремд идэвхтэй бодис: кетопрофен 5г. Туслах бодис: арлацель 481 (глицерино-сорбитано-олеостеарат), эльфакос ST 9 (сополимер додецилгликол макрогол 45), изопропилмиристат, магнийн сульфат гептагидрат, метилпарагидроксибензоат Е218, пропиленгликоль, пропилпарагидроксибензоат Е216, цагаан зөөлөн парафин, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.

Кетоналын кремийг салст бүрхүүлд түрхэж болохгүй. Мөн нүдний эргэн тойрны арьс болон нүдэнд оруулж болохгүй. Кремийг арьсанд түрхэж хэрэглэхэд арьсны зүгээс ямар нэгэн өөрчлөлт илэрвэл эмчилгээг түр зуур зогсооно. Харин арьсны илэрхий өөрчлөлт урвал илэрвэл эмчилгээг бүр зогсооно. Кетоналын кремийн эмчилгээний үед ба эмчилгээ дууссанаас 2 долоо хоногийн хугацаанд арьсны гэмтэлтэй хэсэгт нарны гэрэл болон хэт ягаан туяа тусахаас зайлсхийнэ. Кремийг түрхсэний дараа гараа сайтар угаана. Кремийн найрлага дахь метилпарагидроксибензоат Е218, пропилпарагидроксибензоат Е216 зэрэг туслах бодисууд нь харшлын урвал үүсгэж болзошгүй. Энэ нь цаашдаа удаан типийн харшлын урвал (хавьтлын дерматит), ховор тохиолдолд түргэн типийн харшлын урвал (чонон хөрвөс, гуурсан хоолой агчих) үүсгэж болно. Бэлдмэлийг жирэмсний гурав дахь 3 сард хэрэглэхгүй бөгөөд харин нэг ба хоёр дахь 3 сард кремийг зөвхөн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай болсон үед л хэрэглэнэ. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдийг жирэмсний гурав дахь гурван сард хэрэглэснээр Батолловын цорго цагаас өмнө хаагдах, нярайн уушгины даралт ихсэх, төрөлт удаашрах зэрэг эрсдэл үүснэ. Кетопрофений эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно. Эмийн ба бусад харилцан үйлчлэл: Кетопрофенийг крем хэлбэрээр хэсэг газар хэрэглэж байгаа үед бусад эмтэй харилцан үйлчлэх нь бага байдаг. Кетопрофен бусад эмийн бэлдмэлийн ялгаралтанд бага зэрэг нөлөөлнө. Кетопрофен болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүд нь метотрексатын ялгарлыг багасгаснаар түүний хорон чанар мэдэгдэхүйц ихсэнэ. Иймээс метотрексатыг өндөр тунгаар кетопрофентэй хамт хэрэглэхгүй. Кетопрофенийг салицилатуудтай хамт хэрэглэхээс зайслхийх хэрэгтэй. Ацетилсалицилын хүчил нь кетопрофений уурагтай холбогдох чадварыг багасгадаг. Гаж нөлөө: Кетопрофенийг крем хэлбэрээр хэрэглэж байгаа үед крем түрхсэн хэсгийн арьс улайх, загатнах зэрэг хэсэг газрын гаж нөлөө илэрдэг. Мөн бэлдмэл хэсэг газрын болон системийн үйлдэл үзүүлэх үедээ арьсаар тууралт гарах, чонон хөрвөс, гэрэлд мэдрэгшлийн урвал, анафилаксын урвал, олон хэлбэрийн эритема, лихеноидный дерматит, арьсны үхжил, Стивенс-Джонсоны хам шинж, судсаар хавагнах зэрэг олон гаж нөлөө үзүүлнэ.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-09-30 12:14:18

Сн бн уу амаржсан хүн юмаа цагаан мах гараад хавагнаж бн энэ маазыг хэрэглэж болох уу

Их эмч2024-09-30 12:30:15

Сайн байна уу. Кетонал гелийг хэсэг газрын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэх тул болохгүй ээ.

Хэрэглэгч2024-09-01 18:42:13

сайн байна уу. Ягаан үлдэнд түрхэж хэрэглэж болох уу?

Их эмч2024-09-01 18:46:12

Сайн байна уу. Кетонал гелийг хэсэг газрын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ, хэрэх өвчний үед үүсэх үений үрэвсэл ба өвдөлт, гэмтлийн дараах өвдөлт,

Хэрэглэгч2024-09-01 18:40:39

сайн байна уу. Ягаан үлдэнд түрхэж хэрэглэж болох уу?

Их эмч2024-09-01 18:46:21

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-06-17 21:17:45

Hi сагс тоглож байгаад хумсаа гэмтээчлээ хөхрөөд хүндвэртэй байгаад байдаг энж тосыг түрхэж болох болвуу???

Их эмч2024-06-17 21:26:53

Сайн байна уу. Гэмтэлийн эмчид үзүүлж зөвөлгөө аваарай эмчийн заалтаар хэрэглэж болно.

Хэрэглэгч2024-05-21 13:39:24

Хумсаа хаалганд хавчуулаад цус хурчихсан юм. Үүнд түрхэж өвчин намдаах зорилгоор ашиглаж болох уу?

Их эмч2024-05-21 14:26:49

Сайн байна уу. Өвчин намдаах зорилгоор хэрэглэж болно

Хэрэглэгч2024-02-25 17:17:34

сайн байна уу хатиганд түрхэж болох уу

Их эмч2024-02-25 17:41:19

Сайн байна уу. хатиганд арай өөр тос хэрэглэнэ бактериоцин хэрэглэж болно

Хэрэглэгч2023-08-22 16:52:05

Сн бн уу энийг сорвин дээр түрхэж болхуу

Их эмч2023-08-22 16:57:44

Сайн байна уу. болохгүй

Хэрэглэгч2023-08-22 16:51:39

Сн бн уу энийг сорвин дээр түрхэж болхуу

Их эмч2023-08-22 17:06:57

Сайн байна уу. Болохгүй ээ. Энэ өвчин намдаах үйлдэлтэй тос.

Хэрэглэгч2023-06-19 20:15:54

Кетанол гел 5%-аас илүү хувьтай байдаг уу?

Их эмч2023-06-19 20:20:58

Сайн байна уу. Байхгүй ээ.

Хэрэглэгч2023-06-19 20:15:48

Кетанол гел 5%-аас илүү хувьтай байдаг уу?

Их эмч2023-06-19 20:21:38

Сайн байна уу. Байхгүй ээ.

Хэрэглэгч2023-06-19 20:15:20

Кетанол гел 5%-аас илүү хувьтай байдаг уу?

Их эмч2023-06-19 20:21:49

Сайн байна уу. Байхгүй ээ.

Хэрэглэгч2023-03-09 13:55:49

Сайн байна уу? Нил улаан туяаны шарлага хийлгэхдээ түрхвэл тохирох болов уу?

Их эмч2023-03-10 09:10:32

Сайн байна уу. Болно.

Хэрэглэгч2020-10-31 20:36:07

Фастум гель кетональ 2 үйлчилгээ нь ижилхэн уу?

Хэрэглэгч2020-10-20 21:46:33

Кетонал тосиг юунд хэргэлдэг вэ

Их эмч2020-10-21 05:50:56

Сайн байна уу. өвчин намдаах үйлдэлтэй тосон түрхлэг байгаа. Баярлалаа

Хэрэглэгч2020-10-20 21:46:32

Кетонал тосиг юунд хэргэлдэг вэ

Их эмч2020-10-21 05:45:32

Сайн байна уу. өвчин намдаах зорилгоор хэсэг газрт түрхэж хэрэглэнээ . Баярлалаа

Хэрэглэгч2018-11-14 10:00:54

Шагайгаа хазгай гишгээд хөндүүрлэцэн. Өвчин түргэн арилгах ямар эм бдаг вэ. Юу хэрэглэх вэ

Их эмч2018-11-14 10:00:54

сайн байна уу? өвчин намдаагчтай тосон түрхлэгүүд хэрэглэж болно оо баярлалаа

Хэрэглэгч2018-06-06 05:42:55

Энэ лааг үтрээрүүгээ жихиж болдог юм уу?

Их эмч2018-06-06 05:42:55

сайн байна уу болохгүй ээ баярлалаа