ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Нурофен /клубничная/ 100мг/5мл 100мл

14,100

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-705

Үнэ
13,395
Gold

-6%-846

Үнэ
13,254
Platinium

-8%-1,128

Үнэ
12,972

Тоо ширхэг :

Номин Седар (5ш)Байршил харах
Монос Сансар колонк (7ш)Байршил харах
Монос УБ таун (6ш)Байршил харах
Монос Өнөр плаза (7ш)Байршил харах
Хоумланд (6ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (7ш)Байршил харах
Скай ресиденс-3 (7ш)Байршил харах
Хоног (7ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Халууралт ба өвдөлт бэлдмэлийн тун хүүхдийн биеийн жин болон наснаас хамаарна. 5-10мг/кг тунгаар хоногт 3-4 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун 30мг/кг байна. 6-12 сартай хүүхдэд 2,5мл-р хоногт 3-4 удаа хэрэглэх бөгөөд хоногийн тун 200мг-с хэтэрч болохгүй. 1-3 настай хүүхдэд 5мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тунг 300мг-с хэтрүүлж болохгүй. 4-6 настай хүүхдэд 7,5мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тун 450мг-с хэтэрч болохгүй. 7-9 настай хүүхдэд 10мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тунг 600мг-с хэтрүүлж болохгүй. 10-12 настай хүүхдэд 15мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тун 900мг-с хэтэрч болохгүй.

Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийг 6 сараас 12 хүртлэх насны хүүхдэд халуурах шинж бүхий амьсгалын замын цочимог өвчнүүд, томуу, хүүхдийн халдварууд, тарилгын дараах урвал, бусад халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн толгойн ба шүдний өвдөлт, мигрень, мэдрэлийн өвдөлт,  чих ба хоолойн өвдөлт болон хөнгөн ба дунд зэргийн бусад өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ.

Үйлчлэгч бодис:   5 мл-т 100мг ибупрофен
Туслах бодис: глицерол (E422), шингэн малтилол, содын бензоат (E211), далиуны амт (пропилин гликол) агуулна. 5 мл-т 4.2 гр шингэн малтилол.
Бусад найрлага: глицерол (E422), далиуны амт (пропилин гликол), шингэн малтилол, содын бензоат (E211), глицерол (E4220), цэвэршүүлсэн 31.25 мг гүзээлзгэний хүчлийн моногидрат (E330)

Хүүхдэд зориулсан нурофеныг дараах тохиолдлуудад хэрэглэхийг цээрлэнэ. Ибупрофен, ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүд, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс Ацетилсалицилын хүчил (салицилат) болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм хэрэглэснээс сэдэрсэн бронхын багтраа, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл Хүүхдийн хоол боловсруулах замын шархлаат гэмтэл, цусны өвчнүүд: гемофили, цусны бүлэгнэлт багасах, лейкоцитын тоо цөөрөх, элэг ба бөөрний дутагдал, сонсгол муудах , жирэмсний 3 дахь 3 сар ба хөхүүл үе 3 сар хүртлэх насны хүүхэд.  Дараах тохиолдлуудад хүүхдэд зориулсан нурофеныг хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авна. 3-6 сартай хүүхэд Өвдөлт намдаах өөр эм хэрэглэж байгаа, Шархлаа өвчин, ходоодны үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвслээр өвдөж байсан ба хоол боловсруулах замаас цус алдаж байсан өвчтөн, Шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эм, артерийн даралтыг багасгах эм, шээс хөөх эм, литийн бэлдмэл, метотрексат зэрэг бэлдмэл хэрэглэж байгаа, Бронхын багтраа ба чонон хөрвөсөөр өвдөж буй үе зэрэгт болгоомжтой хэрэглэнэ. Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлө ховор ажиглагдах ба дараах шинжүүд илэрч болно. Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор эвгүй орхих буюу өвдөх, суулгах, улайлтат-шархлаат эмгэг үүсэх, цус алдах, харшлын урвал: Арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс, бронхын багтраа хурцдах, мэдрэлийн системийн зүгээс: Толгой өвдөх ба эргэх. Цус төлжүүлэх системийн зүгээс: цус багадалт, тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөх, агрАмериклоцитоз, Шээс ялгаруулах системийн зүгээс: Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-01-29 16:36:06

9сартай хүүхдэд өдөрт 3 удаа өгнө гэвэл хэдэн цагийн зайтай өгөх вэ

Их эмч2025-01-29 18:14:39

Сайн байна уу. 8 цагаар өгнөө.

Хэрэглэгч2024-12-10 17:36:46

Эмчийн заавраар өдөрт 3удаа 5.5млээр 8 цагийн зайтай өгөөрэй гсн халуураад байвал 6цагийн зайтай гэсэн юмаа. Тгээд халуураад 6 цагийн зайтай өгч байгаа боловч хоногт 4удаа хэрэглэх болчихоод зүгээр болов уу

Их эмч2024-12-10 17:39:13

Сайн байна уу. Эмчийн заавраараа хэрэглээрэй

Их эмч2024-12-10 17:38:45

Сайн байна уу. эмч нь зөвлөсөн бол болно

Хэрэглэгч2024-12-07 04:39:59

6 сартай хүүхдэд 6 цагийн зайтай 5 мл өгч болох уу. Дүүргийн эмч тэгж жор бичсэн. Надад бол нярай хүүхдэд өндөр тун гэж санагдаад бна. Нэг удаа өгчихлөө. Энэ нь зөвүү. Хоолой идээлсэн. Заавал хариулаад өгөөрэй

Их эмч2024-12-07 04:50:32

Сайн байна уу хариулсан

Хэрэглэгч2024-12-07 04:38:03

6 сартай хүүхдэд 6 цагийн зайтай 5 мл өгч болох уу. Дүүргийн эмч тэгж жор бичсэн. Надад бол нярай хүүхдэд өндөр тун гэж санагдаад бна. Нэг удаа өгчихлөө. Энэ нь зөвүү. Хоолой идээлсэн

Их эмч2024-12-07 04:51:12

Сайн байна уу. https://emonos.mn/product/8255

Хэрэглэгч2024-11-09 20:48:57

Нурофеныг 12 нас хүртэлх хүүхдэд өгнө гэсэн байна Гэхдээ Нурофен том хүнд өгч болох уу?

Их эмч2024-11-09 21:08:33

Сайн байна уу. Том хүнд ибупрофен 400 мг уусан дээр

Хэрэглэгч2024-10-30 22:24:08

Нурофеныг флаконыг задалснаас 6 сарын дотор хэрэглэнэ гэсэн байна мөн задалснаас хойш хир хуцагаанд хэрэглэх вэ гэж асуухад 2-3 долоо хоног гэсэн байна. Яг аль нь зөв юм бэ? Задлаад хэр хугацаанд хэрэглэж болох вэ?

Их эмч2024-10-30 22:26:43

Сайн байна уу. задалснаас хойш 2-3 долоо хоногт хэрэглэнэ

Хэрэглэгч2024-10-30 22:22:55

Нурофеныг флаконыг задалснаас 6 сарын дотор хэрэглэнэ гэсэн байна мөн задалснаас хоыш хир хуцагаанд хэрэглэх вэ гэж асуухад 2-3 долоо хоног гэсэн байна. Яг адь зөв юм бэ? Задлаад хэр хугацаанп хэрэглэж болох вэ?

Их эмч2024-10-30 22:26:58

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-10-24 05:19:15

Нурофон уугаад харшилын шинж тэмдэг илэрлээ яах вэ тууралт гарлаа хөриу

Их эмч2024-10-24 05:36:33

Сайн байна уу. эмээ уухаа болиод нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Хэрэглэгч2024-10-22 14:34:43

Sn bnu? 2 sar 15 honogtoi huuhded emch ug gej zuwlusun yma. Zaawar n 6saraas 9nastai huuhded uguh ym bna. Tegeheer ugch blhgui gsn ug uu? Huuhdiin jin 6kg

Их эмч2024-10-22 14:39:34

Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглэж болно

Хэрэглэгч2024-10-22 14:31:12

Sn bnu? 2 sar 15 honogtoi huuhded emch ug gj zuwlusun ym. Zaawar n 6 saraas 12 nas ym bna. Yana gsn ug uu? Ugch bolohgui yu?

Их эмч2024-10-22 14:39:55

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-10-19 18:12:24

zadalsanaas hoish hdn honog hadgalah ve ? haluurahgvi bga ved zogsoochij boloh u?

Их эмч2024-10-19 18:22:01

Сайн байна уу. Хадгалалт: 25°С-аас доош хэмд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Хүчинтэй хугацаа: 3 жил. Онгойлгосон флаконыг 6 сарын дотор хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-10-12 18:19:52

Hvvhded heden tsagiin zaitai ogoh uu?

Их эмч2024-10-12 18:23:02

Сайн байна уу. 8 цагийн зайтай өгнө.

Хэрэглэгч2024-10-12 15:21:40

Sain bna uu 3sartai hvvhded ogch boloh uu?

Их эмч2024-10-12 15:25:02

Сайн байна уу. Бэлдмэлийг 6 сараас 12 хүртлэх насны хүүхдэд өгнө.

Хэрэглэгч2024-10-12 15:20:35

Sain bna uu 3sartai hvvhded ogch boloh uu?

Их эмч2024-10-12 15:25:14

Сайн байна уу. Бэлдмэлийг 6 сараас 12 хүртлэх насны хүүхдэд өгнө.

Хэрэглэгч2024-10-10 17:37:45

Sain bnuu 1 nas 1sartai hvvhded 2,5 mgaar ogohuu 5mg uulgahuu

Их эмч2024-10-10 17:45:22

Сайн байна уу. 5мл-р өгнө

Хэрэглэгч2024-10-07 16:29:51

3 сартай хүүхдэд хэдэн мг өгөх вэ

Их эмч2024-10-07 19:36:19

Сайн байна уу. Хүүхдийн эмчийн заалтаар хэрэглэнэ үү

Хэрэглэгч2024-10-02 19:38:43

Сайн байна уу 5 настай хүүхдэд 2.5мл өг гээж эмч бичиж өгсөн одоо халуураад байна 4 цаг болж байгаа одоо 7.5 аар өгч болох уу эсвэл өөр эм өгч болох уу өмнө нь пара өгч байсан

Их эмч2024-10-02 20:52:08

Сайн байна уу. эмчийн заавраар 6 цагийн зайтай хэрэглээрэй

Хэрэглэгч2024-09-15 05:36:42

Sain baina uu? Laa hiigeed udalgui baagaad gargachihsan (tsag bolood) nurofen ugj bolhuu

Их эмч2024-09-15 05:49:52

Сайн байна уу. болно

Хэрэглэгч2024-09-04 20:48:49

7сартай хүүхэд халурад байгама халурагүй үедэн өгж болдийм болуу

Их эмч2024-09-04 20:53:32

Сайн байна уу. халуун бууруулах өвчин намдаах үрэвслийн эсрэг 3валсан үйлчилгээтэй тул эмчийн заалтаар хэрэглээрэй

Хэрэглэгч2024-09-04 20:45:52

7sartai huhed halurad bga ma tgd hakuragubuyden ogj boldim bolu

Их эмч2024-09-04 20:50:11

Сайн байна уу. Халуурсан үед 2.5мл-р хоногт 3-4 удаа өгнө

Хэрэглэгч2024-09-01 16:50:20

Нурофен монгол гэж байга юу шахмал сироп 2ийн ялгаа

Их эмч2024-09-01 17:58:29

Сайн байна уу. байхгүй . ибумон 200 мг шахмал байгаа

Хэрэглэгч2024-08-28 22:24:16

11 сартай хүүхдэд шахмалыг 2/1 ээр өгч болно гэж эмийн санч өгчээ Болох уу үгүй юу

Их эмч2024-08-28 22:28:15

Сайн байна уу. жин нь хэд вэ

Хэрэглэгч2024-08-19 21:39:04

1ой4сартай хүүхэд хоолойн өвдөөд хөхөө ч хөхгүй уйлаад бгаа нурафен 8 цагаар өгч бгаа болох уу

Их эмч2024-08-19 21:52:37

Сайн байна уу. болно

Хэрэглэгч2023-09-15 11:17:36

8 цагийн зайтай өгөөрэй гэсэн хэдэн өдөр өгөх вэ 11 сартай хүүхэд

Их эмч2023-09-15 11:53:56

Сайн байна уу. Эмчийн зөвөлгөөгөөр хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-09-02 17:45:39

задлаад хэр удаан хадгалдаг вэ?

Их эмч2023-09-02 17:57:02

Сайн байна уу. 2-3долоо хоног

Хэрэглэгч2022-02-27 21:48:49

Задалснаас хойш хэд хоног хадгалаад дахиж хэрэглэж болох вэ

Их эмч2022-02-28 13:17:00

Сайн байна уу.

Хэрэглэгч2017-11-14 23:06:08

Энд 8000гээд хүргэлтээр авахад яагаад 12200 болчихвоо? 2017 рны 11сар

Их эмч2017-11-14 23:06:08

Сайн байна уу, үнэ нь нэмэгдсэн байгаа, Баярлалаа

Хэрэглэгч2016-05-19 14:57:53

ene eniig zadalsanaas hoish her udaan hugatsaand hereglej boloh we

Их эмч2016-05-19 14:57:53

Сайн байна уу,Нурофен задалсанаас хойш 14 хоногийн дотор хэрэглэнэ.Хуурай сурүүн нарны гэрэл тусахааргүй газар хадгална.Баярлалаа