ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
SI

СептаНазал том хүн-5мг+0.1мг 10мл

17,200

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-860

Үнэ
16,340
Gold

-6%-1,032

Үнэ
16,168
Platinium

-8%-1,376

Үнэ
15,824

Тоо ширхэг :

Номин Седар (6ш)Байршил харах
Монос Сансар колонк (8ш)Байршил харах
Монос УБ таун (10ш)Байршил харах
Монос Өнөр плаза (7ш)Байршил харах
Хоумланд (8ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (9ш)Байршил харах
Скай ресиденс-3 (4ш)Байршил харах
Хоног (12ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Харшлын гаралтай хамрын салстын цочмог үрэвсэл, хамрын салстын вазомотор үрэвсэл, хамрын салстын үрэвслийн шинж бүхий амьсгалын замын цочмог эмгэг, тоосонцорын харшил, дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салстын хаванг багасгах, хамрын салстын гэмтлийг эдгээх) зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ. Өвчтөнг хамрын хөндийн оношлогооны ажилбарт бэлтгэх болон хамрын хөндийд хийсэн мэс ажилбарын дараа хамрын амьсгалыг эргэн сэргээх зорилгоор хэрэглэнэ.

 

 

Ксилометазолин нь альфа адреномиметик идэвхтэй судас нарийсгах (деконгестант) үйлдэлтэй бэлдмэл бөгөөд хамрын салст бүрхүүлийн цусны судсыг нарийсган хамрын битүүрэлтийг арилган хамрын амьсгалыг хөнгөвчилнө. Ксилометазолины үйлдэл хэрэглэснээс хойш хэдэн минутын дараа эхлэх бөгөөд 10 цаг хүртэл хугацаагаар үргэлжилнэ. Ксилометазолин нь хэсэг газар хэрэглэхэд бараг шимэгддэггүй. Цусан дахь концентраци нь орчин үеийн аналитик аргаар тодорхойлох боломжгүй бага хэмжээтэй байна. 

Декспантенол нь пантотены хүчлийн уламжлалын В бүлгийн витамин. Декспантенол нь бие махбодод коэнзим А-ын бүрэлдэхүүн хэсэг болох пантотены хүчил болон хувирч ацетилжих процесс, нүүрс ус болон өөх тосны солилцоо, ацетилхолин, кортикостероид, порфирины нийлэгжилт зэрэгт тус тус оролцох ба арьс салст бүрхүүлийн эргэн сэргэх процессыг идэвхжүүлэх, эсийн бодисын солилцоог хэвийн болгох, митоз хуваагдлыг түргэсгэх, коллаген ширхгийн бат бөх байдлыг ихэсгэх үйлдэл тус тус үзүүлнэ. Түүнчлэн нөхөн төлжүүлэх, бодисын солилцоог сайжруулах, бага зэрэг үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Декспантенолыг хэсэг газрын эмчилгээнд хэрэглэхэд арьсаар түргэн шимэгдэж пантотены хүчил болон хувирч цусны сийвэнгийн уурагтай (үндсэндээ бета глобулин ба альбумин) холбогддог. Түүний цусан дахь концентраци 0,5-1мг/л, цусны ийлдэст 100 мкг/л байна. Пантотены хүчил нь бие махбодод химийн хувиралд ордоггүй ба өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгардаг.

 

 

1 мл насанд хүрэгсдэд зориулсан СептаНазал® хамрын цацлагын уусмалд: Үйлчлэгч бодис: декспантенол 50 мг ба ксилометазолины гидрохлорид 1 мг агуулагдана; Насанд хүрэгсдэд зориулсан СептаНазал® хамрын цацлагын 1 тунд: Үйлчлэгч бодис: декспантенол 5 мг ба ксилометазолины гидрохлорид 0,1 мг агуулагдана. Туслах бодис: калийн дигидрофосфат, динатрийн фосфат додекагидрат, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.

 

 

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хамрын салст бүрхүүлийн хатингаршилт үрэвсэл, тархины бүрхүүлийн мэс ажилбар (өгүүлэмжтэй), артерийн гипертензи, зүрхний цохилт олшрох, илэрхий атеросклероз, нүдний даралт ихсэх өвчин, гипертиреоз, порфири, түрүү булчирхайн томрол зэргийн үед тус тус хэрэглэхгүй ба моноаминооксидаза (МАО) ферментийг хориглогч бэлдмэл, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эмтэй хамт хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхдэд зориулсан СептаНазал® бэлдмэлийг 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй; Насанд хүрэгсдэд зориулсан СептаНазал® бэлдмэлийг 6-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө хамрын хөндийг цэвэрлэх хэрэгтэй. 7 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй. Хамрын салст бүрхүүлийн архаг үрэвслийн үед зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэж болно. Учир нь хамрын салст бүрхүүлийн хатингаршил үүсэх аюултай байдаг. Нөөшлөгч бодис агуулаагүй. Флаконыг онгойлгосноос хойш 3 сарын хугацаанд хэрэгэлж болно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-09-23 08:08:03

Zadalsnaas hoish hereglej duusgah hugatsaa zaasan bdag uu ?

Их эмч2024-09-23 08:20:27

Сайн байна уу. 14 хоног

Хэрэглэгч2024-04-10 00:46:39

8 сартай жирэмсэн хүн 3 4 өдөр хэрэглэсэн байна яах ёстой вэ

Их эмч2024-04-10 06:47:45

Сайн байна уу. жирэмсэн болон хөхүүл үед хийгдсэн судалгаа байдаггүй учир хэрэглэхийг зөвлөдөггүй шүү.

Хэрэглэгч2024-04-10 00:46:23

8 сартай жирэмсэн хүн 3 4 өдөр хэрэглэсэн байна яах ёстой вэ

Их эмч2024-04-10 06:47:51

Сайн байна уу. жирэмсэн болон хөхүүл үед хийгдсэн судалгаа байдаггүй учир хэрэглэхийг зөвлөдөггүй шүү.

Хэрэглэгч2024-02-16 11:29:35

хамар битүүрээд байна хэрэглэж болох уу

Их эмч2024-02-16 12:55:00

Сайн байна уу. Хэрэглэх заалт Харшлын гаралтай хамрын салстын цочмог үрэвсэл, хамрын салстын вазомотор үрэвсэл, хамрын салстын үрэвслийн шинж бүхий амьсгалын замын цочмог эмгэг, тоосонцорын харшил, дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салстын хаванг багасгах, хамрын салстын гэмтлийг эдгээх) зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-02-16 11:28:30

хамар битүүрээд байна хэрэглэж болох уу

Их эмч2024-02-16 12:55:05

Сайн байна уу. Хэрэглэх заалт Харшлын гаралтай хамрын салстын цочмог үрэвсэл, хамрын салстын вазомотор үрэвсэл, хамрын салстын үрэвслийн шинж бүхий амьсгалын замын цочмог эмгэг, тоосонцорын харшил, дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салстын хаванг багасгах, хамрын салстын гэмтлийг эдгээх) зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-02-03 02:22:11

Цацлагаас болоод нус ногоон шар өнгөтэй гардаг уу

Их эмч2024-02-03 08:19:10

Сайн байна уу. үгүй

Хэрэглэгч2023-08-26 23:41:18

хөхүүл хэрэглэж болохуу

Их эмч2023-08-27 00:34:24

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2022-12-08 14:42:37

2 сартай жирэмсэн хүн хэрэглэж болхуу

Их эмч2022-12-09 21:25:00

Сайн байна уу. Хэрэглэж болохгүй заалттай.

Их эмч2022-12-09 21:24:54

Сайн байна уу. Хэрэглэж болохгүй заалттай.

Хэрэглэгч2022-06-06 15:57:21

өдөрт хэдэн удаа хэрэглэх вэ

Их эмч2022-06-06 15:59:46

Сайн байна уу. Өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.

Хэрэглэгч2020-08-07 10:38:13

сайн байна уу? Отривинтой адил үйлчлэл үзүүлэх үү? өдрийн 3-аар 2сарын турш хэрэглэж болох уу?

Их эмч2020-08-07 15:10:17

Сайн байна уу. удаан хугацаагаар хэрэглэхгүй байвал тохиромжтой баярлалаа

Хэрэглэгч2020-07-26 21:22:34

септа назол ыг жирэмсэн хүн хэргэлж болхуу

Их эмч2020-07-27 10:09:40

Сайн байна уу. Жирэмсэн хөхүүл үед хэрэглэхгүй.

Хэрэглэгч2019-11-04 21:09:32

уг цацлагыг 3 настай хүүхдэд өдөрт хэдэн удаа хэрэглэх вэ