СептаНазал хүүхэд 5мг+0.05мг 10мл
17,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-850₮
-6%-1,020₮
-8%-1,360₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Харшлын гаралтай хамрын салстын цочмог үрэвсэл, хамрын салстын вазомотор үрэвсэл, хамрын салстын үрэвслийн шинж бүхий амьсгалын замын цочмог эмгэг, тоосонцорын харшил, дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салстын хаванг багасгах, хамрын салстын гэмтлийг эдгээх) зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ.
Өвчтөнг хамрын хөндийн оношлогооны ажилбарт бэлтгэх болон хамрын хөндийд хийсэн мэс ажилбарын дараа хамрын амьсгалыг эргэн сэргээх зорилгоор хэрэглэнэ.
Ксилометазолин нь альфа адреномиметик идэвхтэй судас нарийсгах (деконгестант) үйлдэлтэй бэлдмэл бөгөөд хамрын салст бүрхүүлийн цусны судсыг нарийсган хамрын битүүрэлтийг арилган хамрын амьсгалыг хөнгөвчилнө. Ксилометазолины үйлдэл хэрэглэснээс хойш хэдэн минутын дараа эхлэх бөгөөд 10 цаг хүртэл хугацаагаар үргэлжилнэ. Ксилометазолин нь хэсэг газар хэрэглэхэд бараг шимэгддэггүй. Цусан дахь концентраци нь орчин үеийн аналитик аргаар тодорхойлох боломжгүй бага хэмжээтэй байна.
Декспантенол нь пантотены хүчлийн уламжлалын В бүлгийн витамин. Декспантенол нь бие махбодод коэнзим А-ын бүрэлдэхүүн хэсэг болох пантотены хүчил болон хувирч ацетилжих процесс, нүүрс ус болон өөх тосны солилцоо, ацетилхолин, кортикостероид, порфирины нийлэгжилт зэрэгт тус тус оролцох ба арьс салст бүрхүүлийн эргэн сэргэх процессыг идэвхжүүлэх, эсийн бодисын солилцоог хэвийн болгох, митоз хуваагдлыг түргэсгэх, коллаген ширхгийн бат бөх байдлыг ихэсгэх үйлдэл тус тус үзүүлнэ. Түүнчлэн нөхөн төлжүүлэх, бодисын солилцоог сайжруулах, бага зэрэг үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Декспантенолыг хэсэг газрын эмчилгээнд хэрэглэхэд арьсаар түргэн шимэгдэж пантотены хүчил болон хувирч цусны сийвэнгийн уурагтай (үндсэндээ бета глобулин ба альбумин) холбогддог. Түүний цусан дахь концентраци 0,5-1мг/л, цусны ийлдэст 100 мкг/л байна. Пантотены хүчил нь бие махбодод химийн хувиралд ордоггүй ба өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгардаг.
Насанд хүрэгсдэд зориулсан 5 мг/0,1 мг цацлага, хүүхдэд зориулсан 5 мг/0,05 мг цацлага. Хүүхдэд зориулсан СептаНазал® хамрын цацлагын 1 тунд: Үйлчлэгч бодис: декспантенол 5 мг ба ксилометазолины гидрохлорид 0,05 мг агуулагдана. Туслах бодис: калийн дигидрофосфат, динатрийн фосфат додекагидрат, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана. Бэлдмэлийн 1 тун – ойролцоогоор 0,1 мл уусмал.
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хамрын салст бүрхүүлийн хатингаршилт үрэвсэл, тархины бүрхүүлийн мэс ажилбар (өгүүлэмжтэй), артерийн гипертензи, зүрхний цохилт олшрох, илэрхий атеросклероз, нүдний даралт ихсэх өвчин, гипертиреоз, порфири, түрүү булчирхайн томрол зэргийн үед тус тус хэрэглэхгүй ба моноаминооксидаза (МАО) ферментийг хориглогч бэлдмэл, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эмтэй хамт хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхдэд зориулсан СептаНазал® бэлдмэлийг 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй; Насанд хүрэгсдэд зориулсан СептаНазал® бэлдмэлийг 6-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-12 22:43:17
7 сартай хүүхдэд эмч бичиж өгсөн хамгийн доод талдаа хэдэн хоног хэрэглэх вэ?
Их эмч2024-12-12 22:53:21
Сайн байна уу. 2наснаас доош настай хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-10-08 18:19:28
2сартай хүүхдэд хэрэглэх ү?
Их эмч2024-10-08 18:25:27
Сайн байна уу. Болохгүй ээ
Хэрэглэгч2024-10-08 18:17:15
Тогтмол хамар цэвэрлэхдээ ашиглах у , өрөвсөл намдтал урт хугацаандаа хэдэн хоног хэрэглэх вэ?
Их эмч2024-10-08 18:23:52
Сайн байна уу. Вирүс халдварын гаралтай хамрын үрэвсэл, харшилын ринит, дунд чихний архаг цочмог үрэвсэл, хамрын салтын үрэвсэлийн үед нөхөн төлжүүлэх зорилгоор хэрэглэнэ. Эмчлэгч эмч тунг тохируулна
Хэрэглэгч2024-09-25 13:54:03
xeden tsag barix we
Их эмч2024-09-25 16:00:36
Сайн байна уу. 8 цаг
Хэрэглэгч2024-09-25 13:51:21
tsatssanaas xoish xeden tsag barix we
Их эмч2024-09-25 16:00:55
Сайн байна уу. 8 цаг
Хэрэглэгч2023-10-26 23:04:54
11настай хүүхдэд нөлөөлөхгүй гэсэн үг юм уу том хүнийхийг авах уу
Их эмч2023-10-27 00:35:43
Сайн байна уу. Насанд хүрэгсдэд зориулсан СептаНазал® бэлдмэлийг насанд хүрэгсэд болон 6-аас дээш настай хүүхдэд хэрэглэнэ. 6-12 насны хүүхдийн хэрэглээ: 1 тугнасан цацлагийг хамрын нүх бүрт хэрэгцээнээс хамаарч хоногт 3 хүртэл удаа цацаж хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-04-17 20:49:11
Задалснаас хойш хэдэн хоногт хэрэглэх ёстой вэ
Их эмч2023-04-17 21:36:26
Сайн байна уу. exp date үзээрэй
Хэрэглэгч2023-04-17 20:49:09
Задалснаас хойш хэдэн хоногт хэрэглэх ёстой вэ
Их эмч2023-04-17 21:36:34
Сайн байна уу. . exp date үзээрэй
Хэрэглэгч2023-02-28 09:48:41
1нас 3сартай хүүхэд хамар нь битүүрээд унтаж чадахгүй бнаа хэрэглэж болох уу,
Их эмч2023-03-01 01:00:48
Сайн байна уу. болохгүй 2наснаас хэрэглэнэ
Хэрэглэгч2023-02-28 09:48:27
1нас 3сартай хүүхэд хамар нь битүүрээд унтаж чадахгүй бнаа хэрэглэж болох уу,
Их эмч2023-03-01 01:00:58
Сайн байна уу. болохгүй 2наснаас хэрэглэнэ
Хэрэглэгч2020-11-23 00:42:31
Диатезтай хүүхэд (5 настай) маань унтахдаа хамар ньбитүүрээд байх юм. Септаназал хэрэглэж болох уу?
Хэрэглэгч2020-09-06 09:51:46
10 настай хүүхэд хэрэглэхэд нөлөө үзүүлэх үү? Том хүнийхийг авах ёстой байсан уу?
Их эмч2020-09-06 11:03:51
Сайн байна уу. 2-6 насны хүүхэд хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2020-08-05 15:47:21
Удаан хэрэглэвэл муу нөлөө байгаа юу
Их эмч2020-08-06 07:23:15
Сайн байна уу. Удаан буюу 14с дээш хоног хэрэглэхээр бол чих хамар хоолойн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай
Хэрэглэгч2020-06-25 16:50:35
эмч 7 сартай хүүхдэд бичиж өгсөн байна. болох болов уу
Их эмч2020-06-29 09:37:55
Сайн байна уу. 2 наснаас дээш насны хүүхэд хэрэглэнэ