ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Цианокобаламин 500мкг-1мл No.10

2,800

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-140

Үнэ
2,660
Gold

-6%-168

Үнэ
2,632
Platinium

-8%-224

Үнэ
2,576

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Бэлдмэлийг арьсан дор, булчинд, судсанд тарьж хэрэглэнэ.
В12 дутагдлын цус багадалтын үед арьсан дор – хоногт 100-200мкг тунгаар хэрэглэнэ.  Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд – 20-30 хоногийн турш өдөр бүр 60-100мкг тунгаар хэрэглэнэ.   В12 аминдэмийн  дутагдлыг эмчлэхдээ булчинд эсвэл судсанд 1-2 долоо хоногийн турш өдөр бүр 1мг тунгаар тарина.  Хоол тэжээлийн шалтгаант цус багадалттай бага насны хүүхэд болон дутуу төрсөн хүүхдэд – 15 хоногийн турш өдөр бүр 30мкг тунгаар арьсан дор тарина.

В12 аминдэм дутагдлын цус багадалт,  цус багадалтын цогц эмчилгээнд багтана (төмөр дутагдлын, цус алдалтын дараах, хорт бодис болон эмийн бэлдмэлээс шалтгаалсан апластик цус багадалт,  Мэдрэлийн өвдөлт (гурвалсан мэдрэлийн өвдөлт г.м), полинейропати (тухайлбал архины шалтгаант). Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд – бигуанид, ПАСК, өндөр тунтай  аскорбины хүчил, ходоод гэдсээр В12-ийн шимэгдэлт алдагдах эмгэгүүд (ходоод, нарийн гэдэс тайруулсан, Кроны өвчин, мальабсорбцийн хам шинж, спру) туяаны өвчин зэрэгт хэрэглэнэ.

1мл уусмалд: Үйлчлэгч бодис: цианокобаламин – 0.2мг эсвэл 0.5мг,  Туслах бодис: натрийн хлорид, тарианы ус агуулагдана.

Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг, тромбоэмболи, эритреми, эритроцитоз, жирэмсэн (В бүлгийн аминдэмийг өндөр тунгаар хэрэглэхэд тератоген нөлөө үүсч болзошгүй тухай тусгайлсан зааварт дурьдсан), хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ. Зүрхний бах, мегалобластын болон В12 дутагдлын цус багадалт дагалдсан хоргүй болон хортой хавдрын үүсгэвэр, бүлэн үүсэх хандлагатай үед болгоомжтой хэрэглэнэ. Харшлын урвал, сэтгэцийн цочромтгой байдал, зүрхээр өвдөх, зүрхний цохилт олшрох, суулгах, толгой өвдөх, толгой эргэх, цус бүлэгнэлт хэт ихсэх, пурины солилцоо алдагдах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-05 10:27:43

Допинг төрлийн бодис агуулсан уу

Их эмч2025-04-05 10:34:17

Сайн байна уу. витамин в12 бэлдмэл

Хэрэглэгч2018-08-02 12:09:18

сайн байна уу энэ шижингийн нефритийн үед хэрэглэж болох юмуу тэгээд эсрэг заалт нь шижин гэсэн байх юм

Их эмч2018-08-02 12:09:21

сайн байна уу шаардлагатэй үед л эмчийн заалтаар хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2018-08-02 12:08:51

сайн байна уу энэ шижингийн нефритийн үед хэрэглэж болох юмуу тэгээд эсрэг заалт нь шижин гэсэн байх юм

Их эмч2018-08-02 12:08:51

сайн байна уу шөаардлагатэй үед л эмчийн заалтаар хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2018-02-10 23:36:26

Энэ тариаг дусалд хийж судасаар хийж болох уу?

Их эмч2018-02-10 23:36:26

Сайн байна уу Булчинд тарьж хэрэглээрэй Баярлалаа

Хэрэглэгч2014-06-03 16:56:36

jortoi em uu

Их эмч2014-06-03 16:56:36

жортой эм