ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Офлокс 5мл

6,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-300

Үнэ
5,700
Gold

-6%-360

Үнэ
5,640
Platinium

-8%-480

Үнэ
5,520

Тоо ширхэг :

Номин Седар (3ш)Байршил харах
Монос Сансар колонк (2ш)Байршил харах
Монос УБ таун (6ш)Байршил харах
Монос Өнөр плаза (3ш)Байршил харах
Хоумланд (3ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (3ш)Байршил харах
Скай ресиденс-3 (3ш)Байршил харах
Хоног (3ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Нүдний хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ. Халдварласан нүдэнд эхний 2 өдөр 2-4 цаг тутамд 1-2 дуслаар дусаах ба дараагийн өдрөөс эхлэн өдрийн 4 удаа дусааж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг 10 хоногоос хэтрүүлж болохгүй.

 

Офлоксацин нь бактерийн эсрэг нийлэг өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл бөгөөд грамм сөрөг бактерид хүчтэй харин грамм эерэг бактерид сул үйлчилдэг. Офлокс бэлдмэлийг офлоксацинд мэдрэг бактериар үүсгэгдсэн хүүхэд болон насанд хүрэгсдийн нүдний гадна хэсгийн халдвар (нүдний салст бүрхэвчийн үрэвсэл ба эвэрлэг-салстын үрэвсэл)-ын хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ.

Офлоксацин 0.3%, Бензалконий хлоридын уусмал (0.1%-ийн бензалконий хлоридтой тэнцэхүйц, тогворжуулагчаар) 0.01%, Усан суурь шаардагдах хэмжээгээр агуулсан.

Офлокс бэлдмэлийг офлоксацин болон түүний найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэхгүй. Зөвхөн гадуур хэрэглэнэ. Бохирдохоос сэргийлэхийн тулд дусаагуурын хошууг ямар нэгэн гадаргууд хүргэхгүй байвал зохино. Бэлдмэлийг хэрэглэсний дараа сайтар таглана. Хэрвээ нүд өвдөх, нүдний хараанд өөрчлөлт орох, нүдний улайлт болон зовиур багасахгүй ба эдгээр шинж тэмдгүүд хүндрэх зовиур илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандан зөвлөгөө авна уу.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-10-28 21:00:24

ongoilogsonoos hoish hadgalah hugtsaa

Их эмч2024-10-28 21:01:59

Сайн байна уу. 21 хоногийн дотор хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-10-28 20:59:06

ongoilogsonoos hoish hadgalah hugtsaa

Их эмч2024-10-28 21:02:18

Сайн байна уу. 21 хоногийн дотор хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-08-01 19:53:58

Сайн бна уу чихэнд дусааж болох юмуу чихэнд дусаагаарай гсэн юм 1дуслаар 6 цагийн зайтай

Их эмч2024-08-01 20:05:52

Сайн байна уу. Болохгүй.

Хэрэглэгч2024-05-14 16:39:40

sain bnuu oi 8 sartai hvvhdiin nvdendeer ideetei ym gartsn hereglej boloh uu

Их эмч2024-05-14 16:42:26

Сайн байна уу. Та хүүхдийн эмчид үзүүлж зөвөлгөө аваарай

Хэрэглэгч2024-05-14 16:39:31

sain bnuu oi 8 sartai hvvhdiin nvdendeer ideetei ym gartsn hereglej boloh uu

Их эмч2024-05-14 16:42:40

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-02-06 19:48:42

6 sartai huuhdiin nudnii owdog nd dusaaj boloh uu

Их эмч2024-02-06 20:18:14

Сайн байна уу. эмчээс зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-01-21 13:22:43

5 сартай хүүхдэд хамранд дусаагаарай гэсэн юм. Заавар дээрээ ердөө хамранд дусааж болно гэж харагдадгүйэ

Их эмч2024-01-21 15:30:54

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2022-11-20 12:49:33

1 сар 20 хоногтой нярайд дусааж болох уу . Нэг нүднээс нуух гараад бгаа. Хэрэглэж болох бол өдөрт хэдэн дуслаар хэдэн удаа дусааж хэд хоног хэрэглэр вэ

Их эмч2022-11-20 13:37:07

Сайн байна уу. Нярайн эмчийн заалтаар хэрэглэнэ. Эмчээс нь лавлаарай