ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Himalaya Лив-52 №100 PH Liv.52 tabs 100s

15,430

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-771.5

Үнэ
14,658.5
Gold

-6%-925.8

Үнэ
14,504.2
Platinium

-8%-1,234.4

Үнэ
14,195.6

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Хүүхэд 1 шахмалаар өдөрт гурван удаа. Насанд хүрэгчид 2 шахмалаар өдөрт гурван удаа. Элэгний хатуурлын үед 2 шахмалаар өдөрт 3 удаа 6-12 сарын турш. Архаг идэвхитэй гепатитын үед 2 шахмалаар өдөрт 3 удаа 6 сарын турш. Архинаас шалтгаалсан элэгний эмгэг үед 2 шахмалаар өдөрт 3 удаа 1 сарын турш, цаашид 1 шахмалаар 6-12 сарын турш ууна.

Лив 52 нь элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, элэгний паренхимийн эсийн хамгаалах замаар элэгний идэвхитэй үйл ажиллагааг хангадаг. Лив 52 нь хэт исэлдэлтийг дарангуйлснаар эсийн мембраны үйл ажиллагааны алдагдлыг зохицуулж, мембраны нөхөн сэргэлтийг түргэсгэж, халдварт гепатитын үед элэгний үйл ажиллагааны эрт нөхөн сэргэлтийг хангана. Лив 52 этанолын метаболизмын дүнд үүсэх ацетальдегидын хэмжээг бууруулан элэгний гэмтлийг анагаах, элэг гэмтэхээс хамгаалах үйлдэлтэй. Түүнчлэн архины архаг хордлогын үед өөх тос үүсэлтийг багасгахын хамт элгэнд өөх хуримлахаас сэргийлнэ. Элэгнифй хатуурлын эхний шатанд Лив 52 нь элэгний хатуурлыг зогсоож өвчин даамжирахаас сэргийлнэ. Цитохром Р-450-ийн түвшинг зохицуулснаар элэг хордохоос сэргийлнэ. Энэ эмийг өдөр тутам хэрэглэснээр хоол идэх дуршил төрүүлж, хоол боловсруулалт, шимэгдэлтийг сайжруулж,жинг нэмэгдүүлнэ. Эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор вируст гепатит, согтууруулах ундаанаас үүсэлтэй элэгний эмгэг, элэгний хатуурлын өмнөх үе ба элэг хатуурлын эхний шат, уургийн дутагдал, хоол тэжээлийн хомсдол, хоолны дуршил буурахад, химийн ба туяа эмчилгээний үед элэг хордохоос сэргийлнэ, элэг хордуулах үйлдэлтэй эмийн бэлдмэлийн нөлөөллөөс хамгаалах зорилгоор хэрэглэнэ.

Лив 52 шахмалын найрлага нунтаг Capparis spinosa 65мг, Cichorium intybus 65мг, Mandur bhasma 33мг, Solanum nigrum 32мг, Terminala arjuna 32мг, Cassia occidentalis 16мг, Achillea millefolium 16мг, Tamarix gallica16мг болон Eclipta alba, Phyllanthus amarus, Boerhaavia diffusa, Tinospora cordifolia, Rapharanus sativus, Emblica officinalis, Plumbago zeylanica Embelia ribes, Terminalia chebula, Fumaria officinalis.

Лив 52 нь ибупрофены цусны сийвэн дэх түвшинг бууруулдаг бөгөөд энэ нь түүний шимэгдэлтийг удаашруулдагтай холбоотой байж болзошгүй. Мөн тэрээр тетрациклин, доксициклиний био хүрэхүйг багасгана.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-11-02 07:37:34

Сайн бна уу 13 настай эр хүүхэд нилээн туранхай юм ,хоолны дуршилж сайжруулж жин нэмдэг гэсэн бна уулгаж болохуу

Их эмч2024-11-02 07:43:11

Сайн байна уу. Энэ элэг хамгаалах, элэгний үйл ажиллагааг сэргээх үйлчилгэтэй эм. Энэ тохиолдолд та нарийн мэргэжлийн /хүүхдийн /эмчээс зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-06-19 10:21:00

Элэг өөхлөлттэй хүн заавал эмчийн заавраар уудаг юм уу?

Их эмч2024-06-19 12:28:55

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглээрэй

Хэрэглэгч2024-02-19 04:16:07

Элэг өөхлөлттэй үед ууж болохуу

Их эмч2024-02-19 06:19:06

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно

Хэрэглэгч2023-09-01 21:36:04

sain bainuu hodoodnii ulaalttai hun uuj boldog uu

Их эмч2023-09-01 21:41:08

Сайн байна уу. Эсрэг заалт байхгүй.

Хэрэглэгч2023-09-01 21:35:51

sain bainuu hodoodnii ulaalttai hun uuj boldog uu

Их эмч2023-09-01 21:41:13

Сайн байна уу. Эсрэг заалт байхгүй.

Хэрэглэгч2023-07-25 14:20:23

Жирэмсэнээ мэдэхгүй нэлээн уучижээ жирэмсэн үед уух заалт байгаа юу

Их эмч2023-07-25 15:26:07

Сайн байна уу. болноо

Хэрэглэгч2020-11-04 13:18:19

Лив 52 шахмалаар эмийн сангуудаар тасарсан гээд байхиийн яармагийн монос эмийн санд байгөө болуу

Их эмч2020-11-05 19:27:19

Сайн байна уу. дууссан.

Хэрэглэгч2020-06-11 23:04:07

нярайн шарлалтанд хэрэглэдэг гэсэн үү

Их эмч2020-06-11 23:28:42

Сайн байна уу. дусаалгаар байдаг эмичйн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2019-11-11 13:11:33

Лив52 нярайн шарлалт буурхаар зогсоочиж болхуу хэдий хугацаанд өгөх вэ

Хэрэглэгч2019-10-30 17:55:27

эхо оор элэг өөхжилттэй гэж бна энэ эмийг ууж болох уу

Хэрэглэгч2019-10-30 17:45:54

элэг өөхөлж бна гэсэн ууж болох уу

Хэрэглэгч2018-11-08 23:44:15

Сайн байна уу би вирус байхгүй гэхдээ шинжилгээгээр алат асат өндөр гарсан уувал ямар үр дүнтэй вэ

Их эмч2018-11-08 23:44:15

Сайн байна уу ? Элэг хамгаалах эм бэлдмэл хэрэглэж болох ба эмчид үзүүлэн заавраар хэрэглээрэй.Мөн элэг хордуулах нөлөө бүхий эм тариа ,архи ,хүнсний болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй .

Хэрэглэгч2018-10-16 00:10:01

Сайн байна уу, С вирусын эм уугаад дууссан. Одоо Элэг хамгаалах зорилгоор ууж болох уу? Өдөрт ямар тунгаар уух вэ? Баярлалаа

Их эмч2018-10-16 00:10:01

Сайн байна уу Өдөрт 1-2 ширхэгээр 3 удаа ууна, Баярлалаа

Хэрэглэгч2018-04-20 19:42:01

Сайн байна уу. Лив 52 хүүхэд уухад ямар нэгэн гаж нөлөө бий юу.

Их эмч2018-04-20 19:42:01

Сайн байна уу. Ямар хүүхдэд, ямар өвчинд уух гэж байгаа вэ. Эмийн гаж нөлөө тэмдэглэгдээгүй буюу гараагүй гэж байна шүү. Баярлалаа.

Хэрэглэгч2018-02-08 17:16:28

Сайн байна уу Элгээ хамгаалах зорилгоор өдөрт 3 ширхэгээр 3 удаа ууж байгаа болох уу ? КУРС эмчилгээ хэдийг ууж болох вэ?

Их эмч2018-02-08 17:16:28

Сайн байна уу Эмчийн зааврын дагуу 3ш-р өдөрт 3н удаа ууж болно. 3н сар хүртлэх хугацаагаар ууж болно. Баярлалаа

Хэрэглэгч2018-01-12 19:19:06

Sain baina uu ta buhendee ajliin amjilt husey, jiremsen gedgee medelgui LIV 52 ДС nuhurteigee hamt 1 saviig uugaad duusgasan uragt maani surug nuluu bgaa yu ? Odoo 3 sartai jiremsen BAYRLALAA

Их эмч2018-01-12 19:19:06

Сайн байна уу? Илэрхий ургийн гажиг үүсгэнэ хэмээн тогтоогдсон заалтгүй. Гэхдээ та хяналтын эмчдээ хандах нь зүйтэй

Хэрэглэгч2017-11-16 06:25:04

сайн байна уу. Би В, С вирустай, элэг хамгаалах зорилгоор хэрэгоэхийг зөвлөсөн. өдөрт ямар тунгаар хэрэглэх вэ.

Их эмч2017-11-16 06:25:04

Сайн байна уу, өдөрт 2 ширхэгээр 3 удаа ууна, Баярлалаа

Хэрэглэгч2017-11-04 05:24:09

Elegee hamgaalah zorilgoor uuj bolohu

Их эмч2017-11-04 05:24:09

сайн байна уу?болно .баярлалаа

Хэрэглэгч2017-11-04 05:22:49

Elegee hamgaalah zorilgoor uuj bolohu

Их эмч2017-11-04 05:22:49

сайн байна уу? болноо.баярлалаа

Хэрэглэгч2017-09-03 21:13:58

өглөө өлөн дээрээ уух юм уу

Их эмч2017-09-03 21:13:58

Сайн байна уу, хоолны дараа хэрэглэнэ, Баярлалаа

Хэрэглэгч2017-08-09 19:45:13

лив 52 5 сартай жирэмсэн хүн ууж болох уу

Их эмч2017-08-09 19:45:13

Сайн байна уу,жирэмсэн заавал хяналтны эмчийн заалтаар ууна .