

Himalaya Лив-52 100мл
12,180₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-609₮

-6%-730.8₮

-8%-974.4₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
1-3 нас ½ цайны халбагаар өдөрт 2 удаа, 3-8 нас 1 цайны халбагаар өдөрт 2 удаа, 8-15 нас 1½-2 цайны халбагаар өдөрт 2-3 удаа. Насанд хүрэгчид 3 цайны халбагаар өдөрт 3-4 удаа
Лив 52 нь элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, элэгний паренхимийн эсийн хамгаалах замаар элэгний идэвхитэй үйл ажиллагааг хангадаг. Лив 52 нь хэт исэлдэлтийг дарангуйлснаар эсийн мембраны үйл ажиллагааны алдагдлыг зохицуулж, мембраны нөхөн сэргэлтийг түргэсгэж, халдварт гепатитын үед элэгний үйл ажиллагааны эрт нөхөн сэргэлтийг хангана. Лив 52 этанолын метаболизмын дүнд үүсэх ацетальдегидын хэмжээг бууруулан элэгний гэмтлийг анагаах, элэг гэмтэхээс хамгаалах үйлдэлтэй. Түүнчлэн архины архаг хордлогын үед өөх тос үүсэлтийг багасгахын хамт элгэнд өөх хуримлахаас сэргийлнэ. Элэгнифй хатуурлын эхний шатанд Лив 52 нь элэгний хатуурлыг зогсоож өвчин даамжирахаас сэргийлнэ. Цитохром Р-450-ийн түвшинг зохицуулснаар элэг хордохоос сэргийлнэ. Энэ эмийг өдөр тутам хэрэглэснээр хоол идэх дуршил төрүүлж, хоол боловсруулалт, шимэгдэлтийг сайжруулж,жинг нэмэгдүүлнэ. Эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор вируст гепатит, согтууруулах ундаанаас үүсэлтэй элэгний эмгэг, элэгний хатуурлын өмнөх үе ба элэг хатуурлын эхний шат, уургийн дутагдал, хоол тэжээлийн хомсдол, хоолны дуршил буурахад, химийн ба туяа эмчилгээний үед элэг хордохоос сэргийлнэ, элэг хордуулах үйлдэлтэй эмийн бэлдмэлийн нөлөөллөөс хамгаалах зорилгоор хэрэглэнэ.
Лив 52 шахмалын найрлага нунтаг Capparis spinosa 65мг, Cichorium intybus 65мг, Mandur bhasma 33мг, Solanum nigrum 32мг, Terminala arjuna 32мг, Cassia occidentalis 16мг, Achillea millefolium 16мг, Tamarix gallica16мг болон Eclipta alba, Phyllanthus amarus, Boerhaavia diffusa, Tinospora cordifolia, Rapharanus sativus, Emblica officinalis, Plumbago zeylanica Embelia ribes, Terminalia chebula, Fumaria officinalis.
Лив 52 нь ибупрофены цусны сийвэн дэх түвшинг бууруулдаг бөгөөд энэ нь түүний шимэгдэлтийг удаашруулдагтай холбоотой байж болзошгүй. Мөн тэрээр тетрациклин, доксициклиний био хүрэхүйг багасгана.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-02-23 21:01:03
Нярайд харшилна гэж байх уу
Их эмч2025-02-23 21:05:25
Сайн байна уу. Болно, гаж нөлөө илэрсэн бол заавал эмчид хандаарай
Хэрэглэгч2025-02-18 10:46:57
эмийг 2настай хүүхдэд өгч болох уу хоолонд муу байгаад байга
Их эмч2025-02-18 10:54:06
Сайн байна уу. Болноо
Хэрэглэгч2024-12-17 15:40:10
лив 52 нэр утга
Их эмч2024-12-17 16:15:20
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-12-17 15:38:28
лив 52 нэр утга юу вэ
Их эмч2024-12-17 16:15:33
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-12-02 15:39:25
Би лив 52-г өдөрт 2ш-р 2 удаа 8цагаар нийт 4ш-г 8сар ууж байна. Энэ ь зөв үү? Цаашид энэ хэвээрээ үргэлжлүүлээд уугаад байж болох уу ? Удаан уусны хор,гаж нөлөө гэж байх уу байнга уугаад байж болох уу? дэлгэрэнгүй тайлбар өгөөч,
Их эмч2024-12-02 15:55:23
Сайн байна уу. Дотрын эмчид үзүүлэн зөвлөгөө авч эмчийн заавраар хэрэглэнэ үү
Их эмч2024-12-02 15:55:06
Сайн байна уу. зөвхөн эмчлэгч эмчээсээ асууна шүү
Хэрэглэгч2024-11-08 21:14:05
Хэлико бактерийн эмчилгээнд ууж байгаа антибиотикоос элэг хамгаалах зорилгоор ууж болно гэсэн үгүүүүү???
Их эмч2024-11-08 21:31:37
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2024-11-08 20:25:31
Хэлико бактерийн эмчилгээ антибиотик ууж байгаа тохиолдолд элэг хамгаалах зорилгоор ууж болхуу
Их эмч2024-11-08 21:04:40
Сайн байна уу. https://emonos.mn/product/8374
Хэрэглэгч2024-10-06 14:00:35
Odort xeden shirxeg uudag we xer xugatsaagaar uux we
Их эмч2024-10-06 14:18:00
Сайн байна уу. 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна
Хэрэглэгч2024-08-10 19:43:13
Шарлалттай 6 хоногтой нярайд өгч болохуу үр дүн өгөх болов уу?
Их эмч2024-08-10 19:49:43
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-08-08 18:02:36
Жирэмсэний хордолгонд уудаг уу
Их эмч2024-08-08 20:58:43
Сайн байна уу. уудаггүй ээ
Хэрэглэгч2024-08-02 15:47:52
Nyrai huuhdiin sharlaltand bichj ugsun uulgj bolhuu
Их эмч2024-08-02 16:00:18
Сайн байна уу. болно
Их эмч2024-08-02 15:51:27
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-04-05 10:59:31
Энэ эмийг хэрэглэх хугацаа ямар вэ?
Их эмч2024-04-05 12:02:03
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-03-12 21:49:54
Himalaya цөсөнд уудаг эм байдаг уу
Их эмч2024-03-13 01:40:41
Сайн байна уу. Хэрэглэх заалт: Вируст гепатит Согтууруулах ундаанаас үүсэлтэй элэгний эмгэг Элэгний хатуурлын өмнөх үе ба элэг хатуурлын эхний шат Уургийн дутагдал, хоол тэжээлийн хомсдол Элэг хордуулах үйлдэлтэй эмийн бэлдмэлийн нөлөөллөөс хамгаалах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-01-29 00:02:09
Элэг өөх хайлуулдаг уу?
Их эмч2024-01-29 02:59:01
Сайн байна уу. Эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор: Вируст гепатит Согтууруулах ундаанаас үүсэлтэй элэгний эмгэг Элэгний хатуурлын өмнөх үе ба элэг хатуурлын эхний шат Уургийн дутагдал, хоол тэжээлийн хомсдол Хоолны дуршил буурахад Химийн ба туяа эмчилгээний үед элэг хордохоос сэргийлнэ. Элэг хордуулах үйлдэлтэй эмийн бэлдмэлийн нөлөөллөөс хамгаалах зорилгоор хэрэглэнэ. Өвчний эдгэрэлтэд туслах үйлдэлтэй учир чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хэрэглэгч2024-01-13 15:37:52
Нярай хүүхэд удаан уухаар баас нь хатах тохиолдол байдаг уу?
Их эмч2024-01-13 18:09:25
Сайн байна уу. 1 наснаас дээш хэрэглэх заалттай
Хэрэглэгч2023-11-26 04:14:10
Сайн байна уу ? Лив 52 уугаад хүүхдийн баасны өнгө хувирдаг уу ?
Их эмч2023-11-26 04:46:38
Сайн байна уу. Мэргэжлийн хүүхдийн эмчээс зөвөлгөө аваарай.
Хэрэглэгч2023-11-16 13:16:48
Жирэмсэн хүн ууж болох уу?
Их эмч2023-11-16 16:59:38
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-06-20 17:03:51
Сайн байна уу. Сироп задалснаас хойш хэдий хугацаанд хэрэглэж дуусгах ёстой вэ
Их эмч2023-06-21 09:44:01
Сайн байна уу. хуурай сэрүүн нөхцөлд хадаглана, Дуусах хугацааг анхаарч хэрэглэнэ
Хэрэглэгч2023-06-20 17:03:49
Сайн байна уу. Сироп задалснаас хойш хэдий хугацаанд хэрэглэж дуусгах ёстой вэ
Их эмч2023-06-21 09:43:30
Сайн байна уу. хуурай сэрүүн нөхцөлд хадаглана, Дуусах хугацааг анхаарч хэрэглэнэ
Хэрэглэгч2023-05-29 11:47:19
Асар алатыг бууруулах уу.вс вирус байхгүй
Их эмч2023-05-29 21:17:07
Сайн байна уу. Элэг хамгаалах үйлдэлтэй.
Хэрэглэгч2023-05-07 21:52:06
Хүүхэд ууж дууссан үлдэгдэл эмийг нь эх нь өөрөө ууж болох уу? Хаяхад хайран юм да хэхэ
Их эмч2023-05-07 22:37:57
Сайн байна уу. Элэг хамгаалах бэлдмэл Элэгний нөхөн төлжилтийг сайжруулах Элэгний паранхимийн эсийг хамгаалах Вируст гепатит Элэгний хатуурлын өмнөх үе ба элэг хатуурлын эхний шат Химийн ба туяа эмчилгээний үед хордохоос сэргийлнэ
Хэрэглэгч2023-05-07 21:52:03
Хүүхэд ууж дууссан үлдэгдэл эмийг нь эх нь өөрөө ууж болох уу? Хаяхад хайран юм да хэхэ
Их эмч2023-05-07 22:41:22
Сайн байна уу. Элэг хамгаалах бэлдмэл Элэгний нөхөн төлжилтийг сайжруулах Элэгний паранхимийн эсийг хамгаалах Вируст гепатит Элэгний хатуурлын өмнөх үе ба элэг хатуурлын эхний шат Химийн ба туяа эмчилгээний үед хордохоос сэргийлнэ
Хэрэглэгч2023-04-07 11:34:37
Усанд найруулах ёстой юу. Нярайд шарлалтанд өгөх гэсэн юм. 10 дуслаар өгөхөөр хага цацаад бх юм арай өтгөн бх шиг ына
Их эмч2023-04-07 23:18:01
Сайн байна уу. усанд найруулахгүй та сироп авсан байна дуслаар гээд тусдаа байдаг тэрийг нь авж өгөөрэй
Хэрэглэгч2023-04-07 11:34:36
Усанд найруулах ёстой юу. Нярайд шарлалтанд өгөх гэсэн юм. 10 дуслаар өгөхөөр хага цацаад бх юм арай өтгөн бх шиг ына
Их эмч2023-04-07 23:18:14
Сайн байна уу.
Хэрэглэгч2023-03-30 12:36:53
элгэний В вирустэй элэг өөхөлж бага зэргийн томорсон хүн хэрэглэхэд үр дүн гарах уу
Их эмч2023-03-31 08:39:39
Сайн байна уу. Элэг хамгаалах учир үр дүнтэй.
Хэрэглэгч2023-02-22 23:23:37
Nyrain sharlaltiin urdeston uulgaj bgaamaa eleg hamgaalah zorilgoor hereglej bolohuu
Их эмч2023-02-23 06:07:56
Сайн байна уу. Элэг хамгаалахаар хэрэглэж болно.
Хэрэглэгч2023-02-16 19:07:24
17той хүүхдэд дархлаа дэмжихээр өгч блху?
Их эмч2023-02-17 01:14:48
Сайн байна уу. дархлаа дэмжих эм биш/
Хэрэглэгч2019-01-29 11:21:33
jiremsen hun hereglej boloh uu ?
Их эмч2019-01-29 11:21:33
сайн байна уу? эмчийн заалтаар хэрэглэж болно.
Хэрэглэгч2018-04-30 04:26:25
Хүүхдийн хоолны дуршил сайжруулахаар уулгаж болох юмуу эрүүл хүүхэд
Их эмч2018-04-30 04:26:25
Сайн байна уу. Та хоолны дуршилдаа олон төрлийн витаминтай бүтээгдэхүүн сонгоорой.
Хэрэглэгч2018-04-24 20:34:32
Хүүхдийн хоолны дуршил сайжруулахаар уулгаж болох юмуу эрүүл хүүхэд
Их эмч2018-04-24 20:34:32
Сайн байна уу. Лив 52-н үндсэн үйлдэл элэг хамгаалах бөгөөд дам үйлдэл нь хоолны дуршил нэмэгдүүлнэ. Хоолны дуршил нэмэгдүүлэхээр уух бол эмчийн заавраар уугаарай. Баярлалаа.
Хэрэглэгч2017-09-15 01:55:43
ene emiig nyrain sharlaltand ymar tungaar uguh we
Их эмч2017-09-15 01:55:43
сайн байна уу. Хэсгийн эмчдээ үзүүлж хүүхдэдээ тохирох тунгаар уулгаарай
Хэрэглэгч2016-04-26 12:30:26
Sain bnu 3sarch xvrch bga xvvxded yamar d vitamin ogox we aygvi xolrood bga dagz ni bas..1sartaid ni vzvlexed Tarxini daralttai gsen tserakson ogood duussan
Их эмч2016-04-26 12:30:26
Сайн байна уу,Моносын эмийн сангаар польшийн усан д витамин,испанийн тосон д витамин,америкийн д витамин байдаг.Одоогоор америкийн д витамин нь байхгүй байгаа 4сарын сүүлээр ирнэ.Эдгээр витаминуудын аль нэгийг нь өгч болно.Баярлалаа
Хэрэглэгч2016-02-16 00:24:43
энийг хүүхдийн шарлалтанд өгдийн болуу?
Их эмч2016-02-16 00:25:13
Сайн байна уу та,Энэ эмийг эмчийн зааврын дагуу шарлалтанд өгч болно.Баярлалаа
