Дикломол WinTab DicloSRN100 2284
40,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-2,000₮
-6%-2,400₮
-8%-3,200₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсдэд Дикломол СР шахмалыг 1 ширхгээр өдөрт 1 удаа ууна. Шинж тэмдэг өглөө эсвэл орой хамгийн тод илэрч байгаа үед ууна. Дикломол СР шахмалыг хэзээ ч зажилж буталж болохгүй. Түүнийг хооллосны дараа юмуу хоолох үедээ усаар даруулж бүхлээр нь залгиж ууна.
Дикломол СР шахмал нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй стероид бус бэлдмэл агуулна. Ревматойд артрит, остеоартроз, анкилозит спондилит, хүзүүний спондилоз, ууц нурууны өвдөлт ба багана нурууны нугалам хоорондын дискны хам шинж болон сциатик хам шинж, хэрхийн шалтгаант үе мөчний бус эмгэгүүд, фиброзит, бурсит, миозит, ууц нурууны өвдөлт, булчин шөрмөс сунах, булгарах, спортын гэмтэл зэрэг зөөлөн эдийн гэмтлүүд, эмэгтэйчүүдийн өвчний үрэвсэл, өвдөлтийн үед, гэмтэл болон мэс заслын дараах үрэвсэл болон хаван бүхий өвдөлт, шүдний мэс ажилбарын улмаас үүссэн үрэвсэл болон өвдөлт, тулай (Подагра) өвчний хурц сэдрэлт зэргийн үед хэрэглэнэ.
Диклофенак натри 100мг агуулагдана.
Диклофенак натрид хэт мэдрэгшсэн өвчтөн, ходоод гэдэсний шархлаатай, гуурсан хоолойн багтраатай, ацитилсалицилын хүчил болон простогландины нийлэгжилтийн саатуулах бусад эмийн бодисоос үүссэн чонон хөрвөстэй буюу хамрын салстын цочмог үрэвсэлтэй өвчтөнд тус тус хэрэглэхгүй. Удаан хугацаагаар хэрэглэхэд ходоод гэдэсний шархлаа үүсгэх, ходоод гэдэсний цус алдалт үүсч байсан нь мэдээлэгдсэн. Стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад эмийн адилаар диклофенакийг бөөрний ноцтой эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийн өмнө бөөрний үйл ажиллагааны сорил хийсэн байх шаардлагатай.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-01-25 11:30:14
Diclomol emiig sariin temdgiin uvdultuur hereglej boloh uu
Их эмч2023-01-25 22:08:54
Сайн байна уу. үрэвслийн эсрэг өвдөлт намдаах үйлчилгээтэй
Хэрэглэгч2019-12-08 23:03:17
дикломол эмийг толгой өвдөхөөр ууж болох уу
Хэрэглэгч2018-09-08 14:40:22
Дикломол хоолны өмнө дараагийн аль нь вэ
Их эмч2018-09-08 14:40:22
сайн байна уу хооллох үед эсвэл хоолны дараа ууна. баярлалаа