ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Himalaya Лив-52 ДС №60

20,300

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,015

Үнэ
19,285
Gold

-6%-1,218

Үнэ
19,082
Platinium

-8%-1,624

Үнэ
18,676

Тоо ширхэг :

Хоумланд (1ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгсэд 2 шахмалаар өдөрт хоёр удаа зургаан долоо хоногын турш, цаашид 1 шахмалаар өдөрт хоёр удаа 2-3 сарын турш. 

Лив 52 нь элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, элэгний паренхимийн эсийн хамгаалах замаар элэгний идэвхитэй үйл ажиллагааг хангадаг. Лив 52 нь хэт исэлдэлтийг дарангуйлснаар эсийн мембраны үйл ажиллагааны алдагдлыг зохицуулж, мембраны нөхөн сэргэлтийг түргэсгэж, халдварт гепатитын үед элэгний үйл ажиллагааны эрт нөхөн сэргэлтийг хангана. Лив 52 этанолын метаболизмын дүнд үүсэх ацетальдегидын хэмжээг бууруулан элэгний гэмтлийг анагаах, элэг гэмтэхээс хамгаалах үйлдэлтэй. Түүнчлэн архины архаг хордлогын үед өөх тос үүсэлтийг багасгахын хамт элгэнд өөх хуримлахаас сэргийлнэ. Элэгний хатуурлын эхний шатанд Лив 52 нь элэгний хатуурлыг зогсоож өвчин даамжирахаас сэргийлнэ.  Энэ эмийг өдөр тутам хэрэглэснээр хоол идэх дуршил төрүүлж, хоол боловсруулалт, шимэгдэлтийг сайжруулж, жинг нэмэгдүүлнэ. Эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор вируст гепатит, согтууруулах ундаанаас үүсэлтэй элэгний эмгэг, элэгний хатуурлын өмнөх үе ба элэг хатуурлын эхний шат, уургийн дутагдал, хоол тэжээлийн хомсдол, хоолны дуршил буурахад, химийн ба туяа эмчилгээний үед элэг хордохоос сэргийлнэ. Элэг хордуулах үйлдэлтэй эмийн бэлдмэлийн нөлөөллөөс хамгаалах зорилгоор хэрэглэнэ.

Capparis spinosa  130мг, Cichorium intybus 130мг, Mandur bhasma 66мг, Solanum nigrum 64мг, Terminala arjuna 64мг, Cassia occidentalis 32мг, Achillea millefolium 32мг, Tamarix gallica 32мг, Eclipta alba, Phyllanthus amarus, Boerhaavia diffusa, Tinospora cordifolia, Rapharanus sativus, Emblica officinalis, Plumbago zeylanica, Embelia ribes, Terminalia chebula, Fumaria officinalis агуулна.

Бэлдмэлийн найрлага дахь түүхий эдүүдээс харшилтай бол хэрэглэхийг хориглоно. Лив 52 нь ибупрофены шимэгдэлтийг саатуулж, цусан дахь түвшинг бууруулдаг. Мөн тетрациклин, доксициклин зэргийн шимэгдэлтийг бууруулна.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-03-16 22:59:38

Eleg uuhlult arilah u ene hoerin alin ni deer ve

Их эмч2025-03-16 23:09:51

Сайн байна уу. элэг өөхлөлтөөс урьдчилан сэргийлнэ

Хэрэглэгч2025-03-05 18:21:14

Хүүхэд шарлалтын апраданд орж бга хамгаалах зорилгоор ууж болхуу

Их эмч2025-03-05 18:56:02

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2025-02-25 07:06:15

Лив 52 г уухад өтгөн ногоон өнгөтөй гардагуу

Их эмч2025-02-25 08:18:08

Сайн байна уу. https://emonos.mn/product/8373

Хэрэглэгч2025-02-01 10:20:18

liv 52 emiig yaaj yuh ve, zalgihyy, zajilahyy?

Их эмч2025-02-01 10:29:21

Сайн байна уу. Залгиж ууна

Хэрэглэгч2025-02-01 10:18:56

liv 52 emiig yaaj uuh ve, zalgihyy, zajilahyy?

Их эмч2025-02-01 10:29:26

Сайн байна уу. ,

Хэрэглэгч2025-01-29 12:38:57

Жирэмсний үед өдрийн хэдээр яаж уух вэ?

Их эмч2025-01-29 12:45:32

Сайн байна уу. хяналтын эмчээсээ зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-12-29 20:55:53

23неделтэй 2ш өдрийн 3р ууж байгаа юмаа хэдэн цагын зайтай уух вэ

Их эмч2024-12-29 21:04:20

Сайн байна уу. өдрийн 3-р гэдэг нь 8цагийн зайтай ууна гэсэн үг.

Хэрэглэгч2024-12-19 16:50:42

Сайн байна уу -Урсо болон ЛИВ-52 эмийг цуг хэрэглэж болохуу цуг хэрэглэснээр ходоод болон цөс өвдөх үү

Их эмч2024-12-19 19:40:33

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-08-29 18:27:04

лив52 алат асаат bulgdgui yamar.tungar hergleh.be.98 .96 baiga.alaat.asaat bas sahar.6.6 bolchhim dagaad

Их эмч2024-08-29 18:44:03

Сайн байна уу. та хяналтын эмчийн заалтаар хэрэглээрэй

Хэрэглэгч2024-06-20 17:32:39

лив52-г өдөр болгон ууж болох уу?

Их эмч2024-06-20 17:48:39

Сайн байна уу. болноо баярлалаа

Хэрэглэгч2024-05-27 16:49:23

лив-52 лив52ДС ялгаа нь юум бол

Их эмч2024-05-27 17:42:57

Сайн байна уу. Тунгаараа ялгаатай баярлалаа

Хэрэглэгч2024-05-14 12:13:04

Хоолны дараа уух уу?

Их эмч2024-05-14 12:40:26

Сайн байна уу. хоолноос хамаарахгүй хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-03-29 11:16:39

урьдчилан сэргийлэх замаар ууж болох уу

Их эмч2024-03-29 11:25:10

Сайн байна уу. Ууж болно

Хэрэглэгч2024-01-23 10:23:03

энгийн лив 52 лив52 дс 2 юугаарааа ялгаатай вэ

Их эмч2024-01-23 12:03:08

Сайн байна уу. дс найрлага орсон ургамлын тун өндөр

Хэрэглэгч2024-01-23 09:28:42

энгийн лив 52 лив52 дс 2 юугаарааа ялгаатай вэ

Их эмч2024-01-23 12:03:46

Сайн байна уу. дс найрлага тун өндөр

Хэрэглэгч2024-01-23 09:22:26

энгийн лив 52 лив52 дс 2 юугаарааа ялгаатай вэ

Их эмч2024-01-23 12:03:51

Сайн байна уу. дс найрлага тун өндөр

Хэрэглэгч2023-04-05 15:35:28

Сайн байна уу, жирэмсэн хүн ууж болох уу, шинжилгээгээр элэг өөрчлөлттэй гарсан

Их эмч2023-04-06 01:31:33

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-05 15:35:28

Сайн байна уу, жирэмсэн хүн ууж болох уу, шинжилгээгээр элэг өөрчлөлттэй гарсан

Их эмч2023-04-06 01:31:42

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-05 15:35:08

Сайн байна уу, жирэмсэн хүн ууж болох уу, шинжилгээгээр элэг өөрчлөлттэй гарсан

Их эмч2023-04-06 01:31:52

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-03-16 20:29:31

Сайн байна уу элэгний өөхлөлтөнд ууж болох уу

Их эмч2023-03-17 00:01:39

Сайн байна уу. Хэрэглэх заалт: Вируст гепатит Архины хамааралт элэгний эмгэгшил Элэгний хатуурлын өмнөх үе ба элэг хатуурлын эхэн үед Уургийн шингэц болон энергийн хангамж дутагдсан үед Хоолны дуршил буурахад Химийн ба туяа эмчилгээний хамааралт элэгний эмгэгшлийн үед Элэг хордуулах нөлөөт эмтэй хавсруулан хэрэглэнэ Удаан хугацааны өвчлөлийн үед эдгэрэлтийг түргэсгэх хавсарсан эмчилгээнд тус тус хэрэглэнэ Вирүсийн хурц гепатитын үед: Лив.52 ДС

Хэрэглэгч2023-01-26 18:06:30

Элэг өөхлөлттэй үед Лив 52 ДС уух нь хир нөлөөтэй бдаг вэ

Их эмч2023-01-28 22:26:05

Сайн байна уу. Хэрэглэх заалт: Эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор: Вируст гепатит Согтууруулах ундаанаас үүсэлтэй элэгний эмгэг Элэгний хатуурлын өмнөх үе ба элэг хатуурлын эхний шат Уургийн дутагдал, хоол тэжээлийн хомсдол Хоолны дуршил буурахад Химийн ба туяа эмчилгээний үед элэг хордохоос сэргийлнэ. Элэг хордуулах үйлдэлтэй эмийн бэлдмэлийн нөлөөллөөс хамгаалах зорилгоор хэрэглэнэ. Өвчний эдгэрэлтэд туслах үйлдэлтэй учир чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэрэглэгч2020-08-24 21:50:01

Сайн байна уу? Өглөө өлөн дээрээ ууж болох уу?

Их эмч2020-08-25 11:02:58

Сайн байна уу.

Хэрэглэгч2020-08-24 21:48:49

Сайн байна уу? Өглөө өлөн элгэн дээрээ ууж болох уу?

Их эмч2020-08-25 11:02:54

Сайн байна уу. Өглөөний цайгаа уусны дараа уугаарай. Баярлалаа

Хэрэглэгч2020-08-10 14:28:03

21 настай хааяа багахан уусан мөртлөө их шартдаг энэ нь элэг муу бна гсн үгүү. Өөх тостой хоол их идсээр бгд цөс өвддөг болсон энэнээс болоод элэг бас муудах уу. Ийм үед лив 52 ууж болох уу. Эмчид цөсөө үзүүлж бсн харин элэгээ үзүүлж бгагүй.

Их эмч2020-08-10 18:42:42

Сайн байна уу. Доторын эмчид үзүүлж зөвөлгөө аваарай баярлалаа

Хэрэглэгч2019-10-22 23:44:55

1.Энгийн ЛИВ52, ЛИВ52 ДС-ийн ялгаа юу вэ?2. Эм элгэнд нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор уухад жилийн турш буюу 365 хоног ЛИВ52ДС ууж болох уу?3. Лив52 ДС-ийг элэг хамгалах зорилгоор өдөрт хэдийг хэзээ уух вэ?

Их эмч2020-02-06 16:30:08

Сайн байна уу. Лив.52 ДС нь элэгний паранхем эдийг хамгаалан, элэгний эсийн нөхөн сэргээлтийг сайжруулснаар элэгний үйл ажиллагааг сайжруулан тогтворжуулдаг. Лив.52 ДС нь хэт исэлдэлтийн эсрэг үйлдэлтэй тул эсийн мембраны үйл ажиллагааны алдагдлаас сэргийлэн, цитохром Р-450-ийн түвшинг тогтворжуулан халдварт гепатитын үеийн элэгний үйл ажиллагааны эрт үеийн алдагдлыг засан, эдгэрэх хугацааг хурдасгана. Лив.52 ДС нь архины бодисийн солилцооны завсрын хорт бүтээгдэхүүн болох цууны хүчлийн альдегидын гадагшлалтыг хөнгөвчлөн, архины хамааралт элэгний гэмтлээс хамгаална. Лив.52 ДС нь архаг архичны элэг өөхжилтийг багасган, элгэнд өөхөн нэвчилт үүсэхээс сэргийлнэ. Лив.52 ДС нь элэг хатуурлын өмнөх үед өвчний даамжралтыг зогсоон элэгний цаашдын гэмтлээс сэргийлнэ. Лив.52 ДС-г элэгний эрүүл мэндийг өдөр тутам дэмжигч нэмэлт болгон хэрэглэхэд хоолны дуршилыг нэмэгдүүлэн, хоолны шингэцийг сайжруулан бодисын солилцоог идэвхижүүлэн, биеийн жинг тогтворжуулнаВирүсийн хурц гепатитын үед: Лив.52 ДС: Насанд хүрэгсэд: 2 шахмалаар өдөрт хоёр удаа зургаан долоо хоногын турш, цаашид 1 шахмалаар өдөрт хоёр удаа 2-3 сарын турш

Хэрэглэгч2018-12-14 17:04:37

Сайн байна уу 11 хоногтой нярайд өгч болох уу

Их эмч2018-12-14 17:04:37

шарлалттай нярайд эмчийн заалтаар өгч болно.

Хэрэглэгч2018-12-11 05:04:20

Сайн байна уу Энэ эмийг хоолны дараа уух уу хоолноос зайтай уух уу

Их эмч2018-12-11 05:04:20

Сайн байна уу Хоолноос хамааралгүй өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2018-10-22 22:19:47

yamar yamar horigloh zaaltuud baidag ve?

Их эмч2018-10-22 22:19:47

Сайн байна уу Зохих тунгаар хэрэглэсэн тохиолдолд гаж нөлөө, хориглох заалт бүртгэгдээгүй юм байна. Элэгний хүнд эмгэгтэй тохиолдолд хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй. Баярлалаа

Хэрэглэгч2018-09-19 12:22:19

хоолны дуршил буурсан хүүхэдэд өгч болох уу

Их эмч2018-09-19 12:22:26

сайн байна уу? энэ нь элэг хамгаалах эм байгаа. энэ тохиолдолд эмчид хандан зөвлөгөө аваарай.

Хэрэглэгч2018-08-31 21:42:17

Сайн байна уу эмч Лив 52 ДС-г бичиж өгсөн юмаа гэтэл Лив 52г нь авчижээ ялгаа нь юу вэ

Их эмч2018-08-31 21:42:17

сайн байна уу бага зэрэг найрдаганы ялгаатай гэхдээ хэрэглэх зорилго бол нэг учир ууж болно.баярлалаа

Хэрэглэгч2018-06-05 14:30:43

Сайн байна уу, sharlalttai nyraid udrt 3uda 10duslar ugch bolhu

Их эмч2018-06-05 14:30:43

сайн байна уу? болно оо баярлалаа

Хэрэглэгч2018-05-02 13:38:23

Лив-52 ДС-г элэгний В,Д вирустэй хүн ууж болох уу, харшлах эм гэж байна уу

Их эмч2018-05-02 13:38:23

сайн байна уу болно баярлалаа

Хэрэглэгч2018-01-22 03:02:54

Хөхүүл эмэгтэй хэрэглэж болох уу

Их эмч2018-01-22 03:02:54

Сайн байна уу Хэдэн сартай бэ. Хүүхэд нь 6с дээш сартай бол эмчийн заавраар ууж болно

Хэрэглэгч2018-01-12 07:08:16

Sain baina uu ta buhendee ajliin amjilt husey, jiremsen gedgee medelgui LIV 52 ДС nuhurteigee hamt 1 saviig uugaad duusgasan uragt maani surug nuluu bgaa yu ? Odoo 3 sartai jiremsen BAYRLALAA

Их эмч2018-01-12 07:08:16

Сайн байна уу? Илэрхий ургийн гажиг үүсгэнэ хэмээн тогтоогдсон заалтгүй. Гэхдээ та хяналтын эмчдээ хандах нь зүйтэй

Хэрэглэгч2017-10-25 10:49:47

элэгний церроз оноштой хатуурлын үед ууж болхуу

Их эмч2017-10-25 10:49:47

Сайн байна уу эмчийн заалтаар зарим тохиололд хэрэглэнэ. Баярлалаа