
Ланасорбид 5мг №100
11,900₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-595₮

-6%-714₮

-8%-952₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Зүрхний бах өвчний хөдлөлийг дарахын тулд хэлэн доороо 5мг изосорбид динитратын шахмалыг тавина. Эмчилгээний үргэлжлэх хугацааг өвчний байдлаас хамааран эмч тодорхойлно.
Лансорбид / изосорбид динитратын үйлчилгээ нь миокардын хүчилтөрөгчийн хэрэгцээг багасган, зүрхний титэм судас өргөсгөх нөлөөтэй тул ишеми үүссэн хэсгүүдэд цусны эргэлтийг сайжруулна. Цусны бага эргэлтийн даралтыг бууруулна. Уг шахмалыг хэлэн дороо тавихад 2-3 минутын дотор уусаж, зүрхний бах өвчний өвдөлтийг даран, үйлчилгээ нь 1 цагаас илүү хугацаагаар үргэлжилнэ. Зүрхний бах (стенокарди) өвчний хөдлөлөөс сэргийлэх ба дарах, зүрхний ишеми, зүрхний булчингийн шигдээсийн дараах үеийн нөхөн сэргээх эмчилгээ, зүрхний архаг дутмагшил болон зүрх, уушгины судасны даралт ихсэх үед хосолсон эмчилгээнд хэрэглэнэ.
Изосорбид динитрат 5мг
Зүрхний гаралтай шок, илэрхий цус багадалт, изосорбид динитратад хэт мэдрэгшсэн өвчтөн хэрэглэхийг хориглоно. Лансорбидыг жирэмсэн хөхүүл үед эмчийн заалтгүйгээр хэрэглэхийг хориглоно. Эмийг хэрэглэж байх үед толгой өвдөх, дотор муухайрах шинж илэрч болох ба судасны тогтворгүй байдалтай өвчтөн муужирч болзошгүй. Артерийн даралт бууруулах бусад эмтэй хамт хэрэглэвэл тэдгээрийн даралт бууруулах үйлдлийг нь хүчжүүлнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-07-06 10:21:31
7n sartai hohuul hvn uuj bolohuu
Их эмч2025-07-06 10:39:12
Сайн байна уу. Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчийн заавраар ууна.
Хэрэглэгч2025-03-06 21:35:48
зүрх удаан хугацаанд базлаж буй мэт өвдөж, сэтгэл санаа тогтворгүй, айдастай мэт болох юм.. энэ тохиолдолд хэрэглэгчээс санамсаргүй байдлаар Лансорбид эмийг авч хэрэнлэсэн, толгой халуу өргөж богино хугацаанд өвдсбн боловч зүрхний өвдблт үгүй болж , сэтгэл тайвширч таатай мэдрэмж төрсөн.... цаашид энэ эмийг хэрэглэмээр байна.. ямар дозоор хэр удаан хэрэглэх вэ..? хэлж өгнө үү..
Их эмч2025-03-06 21:43:30
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2025-03-06 21:34:19
зүрх удаан хугацаанд базлаж буй мэт өвдөж, сэтгэл санаа тогтворгүй, айдастай мэт болох юм.. энэ тохиолдолд хэрэглэгчээс санамсаргүй байдлаар Лансорбид эмийг авч хэрэнлэсэн, толгой халуу өргөж богино хугацаанд өвдсбн боловч зүрхний өвдблт үгүй болж , сэтгэл тайвширч таатай мэдрэмж төрсөн.... цаашид энэ эмийг хэрэглэмээр байна.. ямар дозоор хэр удаан хэрэглэх вэ..? хэлж өгнө үү..
Их эмч2025-03-06 21:43:21
Сайн байна уу. Эмчид үзүүлж эмчлэгч эмчийн тогтоож өгсөн тунгаар хэрэглээрэй
Хэрэглэгч2025-02-22 18:48:33
Хэрэглэж байх үед толгой эргэж, даралт тогтворгүй болох нь хэвийн үзэгдэл юмуу?(Би өөрөө бамбайн дутагдалтай)
Их эмч2025-02-22 18:50:04
Сайн байна уу. Зовиур илрээд байгаа бол эмчдээ хандана уу
Хэрэглэгч2025-01-03 16:41:48
Изосорбид, лансорбид 2 адилхан уу
Их эмч2025-01-03 16:57:37
Сайн байна уу. Тиймээ
Хэрэглэгч2024-12-16 09:11:50
ЛАНСОРБИД 5 МГ 100Ш
Их эмч2024-12-16 09:29:42
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-03-22 20:24:08
Уухаар зүрх өвдөөд байхын
Их эмч2024-03-22 22:48:31
Сайн байна уу. Эмийг хэрэглэж байх үед толгой өвдөх, дотор муухайрах шинж илэрч болох ба судасны тогтворгүй байдалтай өвчтөн муужирч болзошгүй.
Хэрэглэгч2023-03-22 12:50:11
зүрхний хэм 60 аас доош буусан.зүрхээр хатгуулж өвдөхөд ууж болох уу
Их эмч2023-03-23 02:02:50
Сайн байна уу.эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2023-03-22 12:49:29
зүрхний хэм 60 аас доош буусан.зүрхээр хатгуулчихгүй өвдөхөд ууж болох уу
Их эмч2023-03-23 02:02:59
Сайн байна уу. эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2023-02-10 05:32:40
Энэ эмийг хэрэглэхээр толгой яагаад өвддөг юм
Их эмч2023-02-16 04:52:56
Сайн байна уу. илэрч болдог
Хэрэглэгч2023-02-09 19:34:25
Зүрх дэлсдэг дундаж нь95тай цохидог хүн ууж болох уу
Их эмч2023-02-16 05:01:39
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2020-10-04 19:12:20
Хөхүүл эмэгтэй хэрэглэж болох уу 1сартай
Хэрэглэгч2018-08-02 10:44:13
udurt hedeer uuh we uwduud bgaa ued
Их эмч2018-08-02 10:44:13
сайн байна уу эмчийн заалтаар өдөрт 4-5 ширхэг хэрэглэж болно баярлалаа
Хэрэглэгч2018-06-29 15:38:11
Sn bn u? Lansorbid emiin uilchilgee nitrocantintei adil u?
Их эмч2018-06-29 15:38:11
сайн байна уу лансорбид эмийг • Зүрхний бах (стенокарди) өвчний хөдлөлөөс сэргийлэх ба дарах • Зүрхний ишеми • Зүрхний булчингийн шигдээсийн дараах үеийн нөхөн сэргээх эмчилгээ • Зүрхний архаг дутмагшил болон зүрх, уушгины судасны даралт ихсэх үед хосолсон эмчилгээнд хэрэглэнэ.эдгээр үед ууж хэрэглэнэ.баярлалаа
Хэрэглэгч2018-02-28 18:04:47
Лансорбидын хэрэглэх зааврыг оруулаач ээ.
Их эмч2018-02-28 18:04:47
Сайн байна уу Өвчтөний биеийн зовиураас шалтгаалж өдөрт 1ш-р 1удаа эсвэл 1ш-р 2 удаа гэж ууна. Баярлалаа
Хэрэглэгч2018-02-21 03:37:08
UDURT HEDEER UUH WE BACHUURAD DELSEED BAIHIIN
Их эмч2018-02-21 03:37:08
сайн байна уу?эмчийн заавраар уугаарай:.баярлалаа
Хэрэглэгч2018-02-20 00:17:34
Puls ihseed bgaa hernee daralt baga bj boloh u
Их эмч2018-02-20 00:17:34
Сайн байна уу. Байж болно оо. Пульс-ээ хэдийд яаж хэмжсэнээс их хамаардаг, тайван үед /биеийн хүчний ажил хөдөлгөөн хийгээгүй, уурлаж бухимдаагүй, архи тамхи болон кофе хэрэглээгүй зэрэг олон хүчин зүйл нөлөөлж болно/ хэмжвэл илүү бодитой гарна. Баярлалаа.
Хэрэглэгч2018-01-24 18:27:03
Энэ эмийг хэрэглэсэнээр даралт ихсэх тохиолдол байх уу
Их эмч2018-01-24 18:27:03
Сайн байна уу? Даралт буух тохиолдол байж болно. Баярлалаа
Хэрэглэгч2018-01-24 18:26:51
Энэ эмийг хэрэглэсэнээр даралт ихсэх тохиолдол байх уу
Их эмч2018-01-24 18:26:51
Сайн байна уу? Даралт буух тохиолдол байж болно. Баярлалаа
Хэрэглэгч2017-10-30 03:01:56
Их эмч2017-10-30 03:01:56
Сайн байна уу, асуултаа оруулна уу, Баярлалаа
Хэрэглэгч2017-10-29 07:03:22
Их эмч2017-10-29 07:03:22
сайн байна уу манайд хандсанд баярлалаа
Хэрэглэгч2017-10-29 07:03:05
Их эмч2017-10-29 07:03:05
сайн байна уу манайд хандсанд баярлалаа
