ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Натрийн салицилат 10%-10мл №10

12,700

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-635

Үнэ
12,065
Gold

-6%-762

Үнэ
11,938
Platinium

-8%-1,016

Үнэ
11,684

Тоо ширхэг :

Номин Седар (2.8ш)Байршил харах
Монос Сансар колонк (2.89ш)Байршил харах
Монос УБ таун (2.2ш)Байршил харах
Монос Өнөр плаза (3ш)Байршил харах
Хоумланд (2.5ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (6.9ш)Байршил харах
Скай ресиденс-3 (3ш)Байршил харах
Хоног (3ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Натрийн салицилатын 10%-ийн уусмалыг өвчний байдалтай уялдуулан 5-10мл-ээр өдөрт 1-2 удаа судсанд маш аажим буюу 50-100мл натрийн хлоридын 0,9%-ийн уусмалаар шингэлэн тарина.

Хэрэх өвчний янз бүрийн хэлбэр, шүүдэст плеврит, тулай (подагра) хэрэхийн бусад гаралтай артритууд, артралги, мэдрэлийн өвдөлт, булчингйин өвдөлт зэргийн үед хэрэглэнэ. Мөн гүйлсэн булчирхайн ба залгиурын үрэвслүүд, ноцтой халууралтын үед туслах эмчилгээний зорилгоор хэрэглэж болно.

Натрийн салицилат 1г, натрийн метабисульфит 0,01г, тарилгын нэрмэл ус 10мл хүртэл

Уг эмэнд харшилтай үед хэрэглэхгүй. Элэг бөөрний үйл ажиллагаа доройтсон жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Цус багадах, цус бүлэгнэлт муудан цус алдамтгай болох, амьсгаын дутагдал гүнзгийрэх, анафилакси, багтраа илрэх, харшил үүсэх, Рейн хам шинж илрэх, чих дүнгэнэх, сонсгол муудах, огих, бөөлжих, арьсанд тууралт гарах арьс гэмтэмхий болох зэрэг гаж нөлөө илэрч болохоос гадна удаан хугацаагаар хэрэглэвэл ходоодны шарх үүсч болно.

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-09-24 03:11:34

Энэ тариаг тариулаад хамаг бие загтнаад бн. Миний элэгний биллирубин ихсэх цөс зогшингсол болдог тэгэхээр ингээд загтнаад бдаг юм. энэ тарианд эсрэг заалт байгаа юу

Их эмч2024-09-24 07:06:45

Сайн байна уу. хяналтын эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-05-10 13:36:45

Энэ тариаг өмнө нь хийлгээд зүгээр байсан. Өнөөдөр тариулаад харшилсан. Өөр орлох тариа байдаг уу. Уг надад маш хэрэгтэй тариа байна

Их эмч2024-05-10 13:37:35

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэдэг эм тарианы заалт өгөх боломжгүй

Хэрэглэгч2024-05-10 13:36:30

Энэ тариаг өмнө нь хийлгээд зүгээр байсан. Өнөөдөр тариулаад харшилсан. Өөр орлох тариа байдаг уу. Уг надад маш хэрэгтэй тариа байна

Их эмч2024-05-10 13:37:14

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэдэг эм тарианы заалт өгөх боломжгүй

Хэрэглэгч2024-04-30 22:08:18

Ээлж эмчилгээ гэж байдаг уу? 3н сар эмнэлэгт 5н өдөр хэвтэж тариулсан. Сар гарны дараа дахиж тариулж болох уу

Их эмч2024-04-30 22:14:32

Сайн байна уу. болноо, ээлж эмчилгээ 10хоног хүртэл тарьж хэрэглэнэ

Хэрэглэгч2024-02-29 18:10:42

Натрийн салицилат Aso өндөр гарсан үед 5 хоног тариулаад үр дүн гарах уу?

Их эмч2024-02-29 22:02:13

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-02-02 18:52:29

Натрийн хлоридийн уусмалаар шингэлж хийж болох уу

Их эмч2024-02-02 18:53:13

Сайн байна уу. та эмчээс зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2023-08-12 22:50:05

Энэ тариаг тариулсан чинь тэр хэсэгтээ өвчтэй болсон байна Ингэдэг үү Өдөр 11 өнгөрч байхад тариулсан. Одоо 22.цаг болж бна.

Их эмч2023-08-12 23:20:15

Сайн байна уу. Тариулах үед судас дагаж янгинаж өвдөнө.

Хэрэглэгч2023-06-27 17:29:40

8 жилийн өмнө тариулсан урвал өгсөн одоо өвдөг мөр өвдөөд эмчийн заалтаар тариулах болоод дахин урвал өгөх болов уу

Их эмч2023-06-27 17:38:28

Сайн байна уу. бичиж өгсөн эмчдээ хэлээд өөр эмчилгээ заалгаарай адилхан л урвал өгнө

Хэрэглэгч2023-06-27 17:29:28

8 жилийн өмнө тариулсан урвал өгсөн одоо өвдөг мөр өвдөөд эмчийн заалтаар тариулах болоод дахин урвал өгөх болов уу

Их эмч2023-06-27 17:38:53

Сайн байна уу. эмчилгээ бичиж өгсөн эмчдээ хэлээрэй адилхан урвал өгнө

Хэрэглэгч2023-04-13 14:22:47

өдрийн тун хэд хүртэл бж болох бэ үе мөчний үрэвслийн үед

Их эмч2023-04-14 01:56:48

Сайн байна уу.эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-02-18 21:48:56

Сайн байна уу. Энэ тариаг судсанд тарих үед өвдөлт үүсээд байга нь юутай холбоотой вэ.

Их эмч2023-02-19 21:42:07

Сайн байна уу. судсаа дагаад өвдөж байна уу эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2021-11-01 23:42:56

сайн байна уу энэ эмийн цувралын дугаар байнф уу

Их эмч2021-11-02 08:56:53

Сайн байна уу. Байхгүй. Эндээс шалгаж харах боломжгүй.

Хэрэглэгч2020-10-07 13:54:11

натри салицилатыг хэдэн мл натри 0,9 өөр шингэлэх вэ

Хэрэглэгч2020-06-05 19:23:12

Сайн байна уу натри салицилат 10мл тайг нь шингэлэхгүй шууд судсаар тарихуу ?

Их эмч2020-06-06 09:57:31

Сайн байна уу. болноо шингэлээд хийж ч бас болно.

Хэрэглэгч2020-02-13 20:12:18

Энэ тариаг шингэлэхүү

Их эмч2020-02-14 15:23:27

Сайн байна уу. шингэлж тарина шүү

Хэрэглэгч2019-12-16 08:49:22

жирэмсэн хүн хэрэглэж болох уу?

Хэрэглэгч2019-11-19 21:44:45

Химийн томьёо нь юу юм бол

Хэрэглэгч2019-11-11 16:36:41

Жирэмсэн хүн эхний 3н сартайд хийлгэж болох уу? Урагт гаж нөлөө бий юу?

Их эмч2020-02-02 18:25:17

Сайн байна уу. та эмэгтэйчүүдийн хяналтийн эмчдээ хандаарай

Хэрэглэгч2018-11-29 00:43:10

Сайн байна уу нярай хүүхэдтэй хүн хийлгээд хүүхдээ хөхүүлэж болох уу

Их эмч2018-11-29 00:43:10

Сайн байна уу,болно.Баярлалаа.

Хэрэглэгч2018-11-01 01:28:28

Ууж хэрэглэж болох уу?

Их эмч2018-11-01 01:28:28

Баярлалаа

Хэрэглэгч2018-11-01 01:20:40

Ууж хэрэглэж болох уж

Их эмч2018-11-01 01:20:40

Сайн байна уу Ууж хэрэглэж болохгүй Баярлалаа

Хэрэглэгч2018-10-25 17:13:42

ЭНЭ ТАРИАГ ЦУСТАЙ ШИНГЭЛЖ ТАРЬЖ БОЛХУУ

Их эмч2018-10-25 17:13:42

сайн байна уу болохгүй Хэрэглэх арга, тун: Өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор насанд хүрэгсдэд 0.5-1г-аар, цочимог хэрх өвчний эндокардит, зүрхний булчингийн үрэвслийн үед эхлээд их тунгаар хоногт 6-10г хэрэглэж болно. Биеийн байдлыг сайжирсны дараа хоногт 4г болгоно. Заримдаа ялангуяа хэрхийн эндокардитын үед натрийн салицилатын 10%-ийн уусмалыг 5-10мл-ээр өдөрт 1-2 удаа судсанд аажим тарьж хэрэглэнэ. баярлалаа

Хэрэглэгч2018-10-19 20:43:05

Өндөр концeнтрацитай уусмалуудыг шингэлж хэрэглэх ёстой шүү дээ. Яагаад шингэлэхгүй гэж хариулж байгаа юм бэ?

Их эмч2018-10-19 20:43:05

Сайн байна уу Энэ эм нь шууд судсанд аажим тарьж хэрэглэж болох байдлаар үйлдвэрлэгдсэн байдаг. Баярлалаа

Хэрэглэгч2018-04-22 02:41:15

Энэ тариаг хийгээд толгой эргэдэг болсон

Их эмч2018-04-22 02:41:15

Сайн байна уу. Та заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Удаан хугацаанд хэрэглэх үед гаж нөлөө нь судас хатууруулж , нарийсгаж болох талтай.Баярлалаа

Хэрэглэгч2018-01-11 04:22:57

Натрисалицилатын урвал үед авах арга хэмжээ

Их эмч2018-01-11 04:22:57

сайн байна уу 1800-1883 утсаар холбогдоорой.

Хэрэглэгч2017-08-23 01:26:55

натрийн салицилат ямар өвчинтэй хүнд хийж болохгүй юэ?

Их эмч2017-08-23 01:26:55

Сайн байна уу цусны бүлэгнэлт багассан хам шинж бүхий өвчтөнүүд уушги, ходоод, умайн цус алдалт шархлаа өвчний сэдрэлт ходоодны үрэвсэл, гуурсан хоолой багтраа, удмын харшил зэргийн үед хэрэглэхийг цээрлэнэ.Баярлалаа

Хэрэглэгч2017-05-17 19:58:13

Хөхүүл хүн хийлгэж болох уу?

Их эмч2017-05-17 19:58:13

Сайн байна уу,Эмчийн заалтаар хийнэ.Баярлалаа

Хэрэглэгч2017-04-27 05:41:11

натри салицилат цефазолинтой үл зохицож урвал үзүүлж болох уу

Их эмч2017-04-27 05:41:11

Сайн байна уу энэ 2 эмийн харилцан үйлчлэлийн талаар мэдээлэл байхгүй байна. Баярлалаа

Хэрэглэгч2017-03-19 20:00:12

Sain bnuu. Jiremsenii 3 doloo honogotoid ene tariag 7 udur hiilgesen. Uragt gaj nuluutei yuu?

Их эмч2017-03-19 20:00:12

Сайн байна уу урагт гаж нөлөө үзүүлнэ. Эмэгтэйчүүдийн эмчид хандх хэрэгтэй. Баярлалаа

Хэрэглэгч2017-02-23 14:06:50

Natrii salicylat_g natri chloridoor shingelj bolhuu

Их эмч2017-02-23 14:06:56

Сайн байна уу натрийн салицилатыг шингэлэхгүй. Баярлалаа

Хэрэглэгч2017-01-22 21:45:36

Энэ тариаг хийлгэснээс болсон уу биеэр юм туураад байх юм

Их эмч2017-01-22 21:45:36

Сайн байна уу, өөр эм тариа хэрэглээгүй бол эмийн харшил өгч байж болзошгүй тул харьяа эмнэлэгтээ хандаарай

Хэрэглэгч2017-01-17 03:59:25

biend neeh zowiur ilreegui ym cusnii shinjilgee ogood aslo nemeh garsan bna gd ene tariag chini suuldee zowiur ilreed owdgool owdood ehelhiin ene yuniih we

Их эмч2017-01-17 03:59:25

Сайн байна уу асло хэдтэй гарснаас шалтгаалан эмчилгээ хийлгэх эсэхээ шиийдэх хэрэгтэй. Сэдрээгүй намжмал хэлбэртэй байж болдог. Баярлалаа