
Налгезин 275мг №10
11,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-560₮

-6%-672₮

-8%-896₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмчийн зааврыг нарийн баримтлан ууж хэрэглэнэ.Эмчтэй урьдчилж зөвлөлгүйгээр эмчилгээг зогсоох буюу тунг өөрчилж болохгүй. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Эмчилгээний схем: Өвдөлт намдаах зорилгоор хэрэглэх хоногийн ердийн тун 2-4 шахмал (550-1100мг) байна
Үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлдэлтэй бэлдмэл.Хэрэхийн гаралтай артрит, архаг явцтай хайрст үлдийн гаралтай болон өсвөр насныхны артрит, тулайн гаралтай артрит,нуруу ба зах хязгаарын үений үрэвсэл, яс, булчингийн өвдөлт, ууц ба суудлын мэдрэлийн өвдөлт, гэмтлийн дараах үрэвсэл дагалдсан өвдөлтийн хам шинж (сунах, няцрах), хагалгааны дараах өвдөлт (гэмтэл, согог засал, эмэгтэйчүүд, эрүү нүүрний мэс засал), толгойн өвдөлт, мигрень, өвдөлтийн шинж бүхий сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт, умайн дайврын үрэвсэл, шүдний өвдөлт.
Үйлчлэгч бодис: напроксены натри 275мг, Туслах бодис: повидон, целлюлоза, бичил талст целлюлоза, тальк, магнийн стеарат, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана
Толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох;сэтгэл гутрал, нойр өөрчлөгдөх, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох, нойргүйдэх, чих шуугих зэрэг гаж нөлөө илэрч болно. Гол судас ба титэм судас холбох мэс засал хийсний дараа, Ходоод ба дээрх гэдэсний салст бүрхүүлийн улайлтат шархлаат өөрчлөлт, Ходоод гэдэсний идэвхтэй цус алдалтай хүнд хэрэглэхгүй
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-26 18:56:46
Сайн бну шүд өвдөөд байгаан 14 настэй Налгезин 275мг яаж хэрэглэх вэ?
Их эмч2024-11-26 19:35:47
Сайн байна уу. Хоногийн ердийн тун 2 - 4 шахмал бөгөөд 2 удаа хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-09-03 23:29:35
4н настай хүүхэд бага араа нь ургах гээд маш их өвдөөд байгаа юмаа. 275мг-г таллаад уулгаж болох уу?
Их эмч2024-09-04 00:37:34
Сайн байна уу. 9өөс доош насны 27 кг аас доош жинтэй хүүхдэд хэрэглэхгүй ээ.та шүдний эмчид хандаарай 24 цагийн шүдний эмнэлэгүүд байгаа
Хэрэглэгч2024-03-29 12:20:43
хэдэн цагын үйлчилгээтэй вэ?
Их эмч2024-03-29 12:43:57
Сайн байна уу. Ямар өвдөлтөнд ууж байгаагаас хамаарна. Хоногийн ердийн тун 2-4 шахмал (550-1100мг) байна
Хэрэглэгч2024-01-16 10:08:06
1 настай хүүхдэд өгч болох бол уу
Их эмч2024-01-16 10:37:42
Сайн байна уу. 9-с доош насны 27 кг доош жинтэй хүүхдэд хэрэглэхгүй.
Хэрэглэгч2023-09-21 10:41:32
Хөхүүл хүн ууж болохуу шүд их өвдөөд байна аа эм уусаны нөлөөгөөр хүүхэд халуурч гүйлгэнэ гэж байхуу
Их эмч2023-09-21 11:38:47
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглээрэй.
Хэрэглэгч2023-07-03 07:47:48
Би саяхан агт араа авуулсан юм даа өвчин намдах зорилгоор ууж болохуу
Их эмч2023-07-03 08:46:11
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2022-11-18 17:37:12
Жирмсэн хүн хэргэлж болдог уу
Их эмч2022-11-18 21:15:17
Сайн байна уу. Жирэмсэн хэрэглэж болохгүй шүү.
Хэрэглэгч2020-10-23 16:38:47
Sainuu 4nastai hvvhdiin shvd lombo bolon emchilgee hiilgeed zvgeer bolohgvi um. Ene emiig 2\1 huwaagad ogch болохуу
Хэрэглэгч2020-10-23 16:37:48
Sain baina uu. 4nastai hvvhdiin shvd lombo bolon emchilgee hiilgeed shvdnii owchin ni namdahgvi um ene emiig uulgaj bolohuu
Хэрэглэгч2020-10-23 16:37:47
Sain baina uu. 4nastai hvvhdiin shvd lombo bolon emchilgee hiilgeed shvdnii owchin ni namdahgvi um ene emiig uulgaj bolohuu
Хэрэглэгч2020-08-03 10:15:28
шүдны өвчинд яаж хэрэглэх вэ би зууж хэргэлсэн болов ч хэлны хоер талаар хөндүүрлэж өвдөөд болохгүй байна одоо яах вэ
Их эмч2020-08-03 11:40:15
Сайн байна уу. шууд ууж хэрэглэнэ
Хэрэглэгч2019-02-24 10:40:10
Эlegnii hоrt havdartai hun tоlgоi ni tallaj uvduud bga ym. Uuj bоlоhuu
Их эмч2019-02-24 10:40:10
сайн байна уу хяналтын эмчээсээ асуугаарай.баярлалаа
Хэрэглэгч2019-02-11 18:55:52
сайн байн уу нүдний уг руу байнга өвдөөд байна Энэ эмийг 275 аыг уугаад намдахгүй байна 550 айг уувал болох уу
Их эмч2019-02-11 18:55:52
Сайн байна уу 2 шахмалаар өдөрт 2 удаа хэрэглэж болно. Баярлалаа
Хэрэглэгч2019-01-06 09:17:07
Их эмч2019-01-06 09:17:07
None
Хэрэглэгч2018-11-09 18:36:48
бөөрний чулуутай хүн ууж болох уу
Их эмч2018-11-09 18:36:48
сайн байна уу эмчийн зааврын дагуу уугаарай.баярлалаа
Хэрэглэгч2018-08-29 09:31:01
torood 3 honoj bna saw agshaad nuruu,hewliigeer hvchtei owdod bna ymar em uuh we
Их эмч2018-08-29 09:31:01
сайн байна уу та эмчдээ үзүүлээрэй баярлалаа
Хэрэглэгч2018-08-29 09:30:01
torood 3 honoj bna saw agshaad nuruu,hewliigeer hvchtei owdod bna ymar em uuh we
Их эмч2018-08-29 09:30:01
сайн байна уу өвдөлт нь их бол төрсөн эмнэлэгтээ буцаад хандаарай баярлалаа
Хэрэглэгч2018-06-26 10:59:14
Их эмч2018-06-26 10:59:14
Хэрэглэгч2018-06-26 10:55:22
Их эмч2018-06-26 10:55:22
Хэрэглэгч2018-02-24 22:34:36
Сарын тэмдгийн өвдөлтөнд ууж болохуу
Их эмч2018-02-24 22:34:36
сайн байна уу өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.баярлалаа
Хэрэглэгч2017-12-04 19:26:20
Их эмч2017-12-04 19:26:37
Сайн байна уу асуултаа оруулна уу
Хэрэглэгч2017-10-07 06:11:49
сайн байнауу би одоо 6 сартай юмаа гар юманд авчаад янгинж өвдөөд унтаж чадахгүй бна ууж болох болуу
Их эмч2017-10-07 06:11:49
Сайн байна уу? Болохгүй шүү. Хяналтын эмчдээ хандаарай
Хэрэглэгч2017-09-03 07:21:41
Их эмч2017-09-03 07:21:41
Хэрэглэгч2017-09-02 08:04:09
Bi baga sartai shud aimar uwdud bhaar ni 1sh uusan surug nuluu ih uu
Их эмч2017-09-02 08:04:09
Сайн байна уу,хэдэн сатрай вэ? эхний 3сартайд өвчин намдаах эмийг заавал эмчийн заалтаар ууна.Цаашид эм хэрэглэхээр бол заавал эмичйн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2017-07-24 06:52:42
Хэдээс дээш насны хүн хэрэглэх вэ 275мг тайг нь
Их эмч2017-07-24 06:52:42
Сайн байна уу? 12с дээш насны хүүхэд хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2017-05-23 19:20:53
noir aimar hurgedeg umuu uutsan chin nud anildad bur manruulchla
Их эмч2017-05-23 19:20:53
Сайн байна уу. Налгезин нь напроксены натри 275мг найрлагатай тул өвчтөний урвалын хурдыг удаашруулна. Иймээс автомашин жолоодох, анхаарал төвлөрүүлэлт шаардлагатай ажил эрхэлдэг хүмүүс анхаарна.
Хэрэглэгч2016-12-25 21:59:51
Сайн байна уу миний шүд өчигдөр орой өвдөөд байхаар нь тэсэлгүй 3ш ыг ойрхон уучихсан бараг 1-2 цагын зайтай намддаггүй ээ яах вэ?
Их эмч2016-12-25 21:59:51
сайн байна уу шүдний эмчид хандаарай. Кетонал 100мг өвдөлт намдаах лааг өдөрт 1-2 удаа шулуун гэдсээр хийж болно.
Хэрэглэгч2016-02-02 11:21:18
нойр хүргэдэг үү
Их эмч2016-02-02 11:21:18
Сайн байна уу, энэ эм нойрны хямрал үүсгэж болно.
Хэрэглэгч2014-10-09 08:23:13
Huhuul hvn shvd uvdsun ved uuj bolhu hvvhed 5 sartai
Их эмч2014-10-09 08:23:13
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэй хэрэглэхгүй.
