Сандостатин 0.1мг/мл №5
219,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-10,950₮
-6%-13,140₮
-8%-17,520₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.Бэлдмэлийг хоолны хооронд эсвэл унтахын өмнө хэрэглэхийг зөвлөнө. Акромегали өвчний үед бэлдмэлийг эхлээд 0,05-0,1 мг-аар 8 юм уу 12 цаг тутамд арьсан доор тарьж хэрэглэнэ. Ихэнхи эмчлүүлэгчдийн хувьд хоногийн тунгийн зохистой хэмжээ 0,3 мг байдаг болно. Хоногийн тунгийн дээд хэмжээ 1,5 мг байх бөгөөд түүнээс хэтрүүлэхгүй байвал зохино. Ходоод гэдэсний замын болон нойр булчирхайн дотоод шүүрлийн хавдрын үед бэлдмэлийг арьсан доор 0,05 мг эхлэх тунгаар хоногт 1-2 удаа тарьж хэрэглэнэ. Цаашид эмчилгээний үр нөлөө, хавдраар үүсгэгдэх даавруудын (карциноид хавдрын тохиолдолд 5-гидроксииндол цууны хүчлийн шээсээр ялгарахад нөлөөлөх байдал) түвшинд нөлөөлөх байдал болон тэсвэрлэх чадвараас хамаарч бэлдмэлийн тунгийн хэмжээг 0,1-0,2 мг хүртэл хоногт 3 удаа болгон аажмаар нэмэгдүүлэх боломжтой юм. Элэгний хатууралтай эмчлүүлэгчдийн хувьд улаан хоолойн бүдүүрсэн венийн судаснаас цус алдахтай холбоотойгоор бэлдмэлийг 50 мкг/цаг тунгаар тасралтгүй дуслын замаар 5 өдрийн туршид судсаар хийж хэрэглэх үед бэлдмэлд тэсвэрлэх байдал сайн болох нь тэмдэглэгдсэн байна
-
Цээрлэлт октреотидын болон түүний найрлаган дахь аль нэгэн бодист хэт мэдрэгжсэн тохиолдолд хэрэглэхгүй. Өнчин тархины GH ялгаруулдаг хэсгийн хавдар нь томорч ноцтой хүндрэл (харааны талбай өөрчлөгдөх) үүсгэж болохыг бүх өвчтөнд анхааралтай хянаж байх шаардлагатай. Хэрэв хавдар томорсон шинж илэрвэл өөр арга хэмжээг зөвлөнө.Акромегалитай эмэгтэй өвчтөнд GH-ийн түвшинг бууруулах, IGF-ийн түвшинг хэвийн байлгах эмчилгээний явцад төрөх чадварыг нөхөн сэргээх шаардлагатай байдаг. Төрөх насны эмэгтэйд октреотид эмчилгээ хэрэглэж байгаа үед жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхийг зөвлөх нь зүйтэй. Октреотидээр удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөний бамбай булчирхайн үйл ажиллагааг хянаж байх шаардлагатай. Зүрх судасны хамааралт анхааруулга цөөн бус тохиолдолд брадикарди үүсч байсан нь мэдээлэгдсэн. Бетта блокаторууд, кальцийн суваг хориглох эмүүд болон шингэн, электролитийн тэнцвэржилтийг зохицуулах шаардлага гарч болзошгүй. Цөсний хүүдийн хамааралтай анхааруулга сандостатин эмчилгээний үед цөсний чулуу үүсэх тохиолдол 15-30% байсан. Энэхүү тохиолдол нь нийт хүн амын дунд 5-20% ийн хооронд тохиолддог байна. Иймээс сандостатины эмчилгээ хийлгэж байгаа үед ойролцоогоор 6-12 сарын зайтайгаар цөсний хүүдийг хэт авиан шинжилгээгээр шалгаж байх шаардлагатай. Сандостатин эмчилгээ хийлгэж буй өвчтөнд цөсний чулуу илэрвэл шинж тэмдэггүй болон шинж тэмдэгтэй аль ч тохиолдолд цөсний чулуу хайлуулах буюу мэс засал хийх шаардлагатай. Ходоод-нарийн гэдэс-нойр булчирхайн хавдар ходоод-нарийн гэдэс-нойр булчирхайн хавдарын эмчилгээний явцад шинж тэмдэг нь ховор тохиолдолд гэнэт арилж эргэн хүндээр дахин илрэх тохиолдол ажиглагддаг. Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх: Сандостатиныг жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх тухай мэдээлэгдээгүй байна.Октреотид эмчилгээний үед олонтоо тохиолдох гаж нөлөө нь ходоод гэдэсний хямрал, мэдрэлийн системийн хямрал, элэг цөсний эмгэгшил, метаболизм болон тэжээл шингээлтийн эмгэгшлүүд болно. Октреотидын клиник судалгааны үед суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, толгой өвдөх, цөс чулуушрах, цусанд сахар ихсэх гаж нөлөө олонтоо тохиолджээ
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-05-21 15:48:40
Belen bga yu
Их эмч2024-05-21 16:32:15
Сайн байна уу. Бэлэн байхгүй байна