
Имунофан 50мкг/1мл №5
90,700₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-4,535₮

-6%-5,442₮

-8%-7,256₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмчлэгч эмч тунг тогтооно.
Янз бүрийн шалтгаантай архаг үрэвсэлт өвчнүүд, хордлогот эмгэг, дархлаа дутлыг эмчлэх ба урьдчилан сэргийлэх зорилгоор насанд хүрэгсэд ба 2-оос дээш насны хүүхдэд тус тус хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд бактерийн ба вирусын эсрэг вакцин хийх үед дархлаа сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис аргинил-альфа-аспартил-лизил-валил-тирозил-аргинин диацетат (цууны хүчилгүй, усгүй 100%) 45мкг, туслах бодис (глицин 5мг, натрийн хлорид 9мг, тарилгын ус 1мл хүртэл)
Хувь хүний онцлогоос хамаарч зохихгүй байж болзошгүй. Бактери ба вирусын ба антиген ужгирсны улмаас нөхцөлдсөн үрэвслийн архаг голомт фагоцитозын идэвхжлийн үр дүнд түр зуур хурцдаж болзошгүй. Бэлдмэлийг үрэвслийн эсрэг эмүүдтэй (стероид ба стероид бус) хавсарч хэрэглэж болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-24 16:21:27
шууд тарих уу тарилгын шингэнтэй холих уу
Их эмч2024-11-24 20:20:19
Сайн байна уу. http://www.druginfo.mohs.mn/#ViewID=UDB_DISProductQuantity_DetailView&ObjectKey=5461&ObjectClassName=UIS.UDB_DISProductQuantity&mode=View
Хэрэглэгч2018-08-19 17:47:16
Баярлалаа
Их эмч2018-08-19 17:47:16
сайн байна уу танд баярлалаа,эрүүл энхийг хүсье
Хэрэглэгч2018-08-08 22:59:22
Имунофан тариулж байхдаа өглөө орой цистон эм ууж болох уу ?
Их эмч2018-08-08 22:59:22
Сайн байна уу,ууж болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-08-08 08:52:12
Баярлалаа
Их эмч2018-08-08 08:52:12
None
Хэрэглэгч2018-08-07 05:02:33
Имунофаны эм тарианы талаар дэлгэрэнгүй бичиж өгөөч
Их эмч2018-08-07 05:02:33
сайн байна уу Фармакологийн үйлдэл: Имунофан дархлал зохицуулах, хордлого тайлах, элэг хамгаалах, чөлөөт радикал ба хэт ислийн нэгдлүүдийг идэвхгүйжүүлэх үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийн фармакологийн үйлдэл нь дархлалын системийг дэмжих, бие махбодын исэлдэлт-исэлдэлтийн эсрэг урвалын тэнцвэрийг сэргээх, эсийн мембраны зөөгч шахуургын уургаар нөхцөлдсөн янз бүрийн эмэнд дасах үзэгдлийг дарангуйлах гэсэн 3 үндсэн үйлдлээр нөхцөлдөнө. Бэлдмэлийн үйлдэл 2-3 цагийн дараа (түргэн үе) эхлэх бөгөөд 4 сар хүртэл хугацаагаар (дунд ба удаан үе) үргэлжилнэ. Түргэн үе 2-3 хоног хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед хордлого тайлах үйлдэл хүчтэй илэрнэ. Церулоплазмин ба лактоферриний ялгарал, каталазын идэвхийг идэвхжүүлэх замаар бие махбодын антиоксидант хамгаалалтыг ихэсгэнэ. Бэлдмэл липидийн хэт исэлдэлтийг хэвийн болгох, эсийн мембраны фосфолипидын задрал ба арахидоны хүчлийн нийлэгжилтийг дарангуйлах улмаар цусан дахь холестериний хэмжээ болон үрэвслийн медиаторуудын нийлэгжилтийг багасгах үйлдэл үзүүлнэ. Элэгний хордлогот ба халдварт гэмтлийн үед эс задралын процессыг саатуулж цусан дахь билирубиний хэмжээ ба трансаминазын идэвхийг тус тус бууруулна. Дунд үе нь 2-3 хоногийн дараа эхэлж 7-10 хоног үргэлжилнэ. Энэ үед эс доторх бактери вирусын үхэл болон фагоцитозын процесс идэвхжинэ. Удаан үе нь 7-10 хоногийн дараа эхэлж 4 сар хүртэл үргэлжлэх бөгөөд имунофаны дархлал зохицуулах үйлдэл илэрч эсийн болон шингэний дархлааг хэвийн болгоно. Энэ үед өвөрмөц антителийн ялгарал ихсэх ба дархлаа зохицуулалтын индекс хэвдээ орно. Имунофаны бактерийн ба вирусын эсрэг өвөрмөц антителын үүсэлтэнд үзүүлэх нөлөө зарим эмчилгээний вакцины үйлдэлтэй төстэй байдаг. Харин IgЕ антителын үүсэлтэнд илэрхий нөлөөлөхгүй болон түргэн типийн харшлын урвалыг ихэсгэдэггүйгээрээ ялгаатай байна. Бэлдмэл IgА-ын төрөлхийн дутагдлын үед түүний үүсэлтийг идэвхжүүлдэг. Имунофан хавдрын эсийн эмэнд дасал болох үзэгдлийг багасгах ба тэдгээрийн цитостатик эмүүдэд мэдрэг байдлыг ихэсгэнэ. Хэрэглэх заалт: Янз бүрийн шалтгаантай архаг үрэвсэлт өвчнүүд, хордлогот эмгэг, дархлаа дутлыг эмчлэх ба урьдчилан сэргийлэх зорилгоор насанд хүрэгсэд ба 2-оос дээш насны хүүхдэд тус тус хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд бактерийн ба вирусын эсрэг вакцин хийх үед дархлаа сайжруулах зорилгоор хэрэглэнэ. Цээрлэлт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн үе, хүндэрсэн резусын үл нийцэл, 2 хүртлэх насны хүүхдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Хэрэглэх арга, тун: Имунофаныг арьсан дор болон булчинд тарьж хэрэглэнэ. Нэг удаагийн болон хоногийн тун 50мкг. Хавсарсан эмчилгээ (мэс засал ба хими-туяа эмчилгээ) хийлгэж буй хавдартай өвчтөнүүдэд хими-туяа эмчилгээ ба хагалгааны өмнө хоногт 1 удаа, өдөр бүр хийх ба ээлж эмчилгээ 8-10 тарилга байна. Цаашдаа бүхий л эмчилгээний туршид ээлж эмчилгээг үргэлжлүүлнэ. Янз бүрийн байршилтай тархмал хавдрын процессын (III-IY үе) хавсарсан буюу шинж тэмдгийн эмчилгээнд үед бэлдмэлийг хоногт 1 удаа тарих ба 8-10 тарилга нь 1 ээлж эмчилгээ болно. Цаашдаа бүхий л эмчилгээний туршид 15-20 өдрийн завсарлагатайгаар ээлж эмчилгээг давтана. Хүүхдийн цус төлжилтийн ба лимфоид эдийн хорт явцтай өвчнүүдийн үед бэлдмэлийг хоногт 1 удаа хэрэглэх ба 10-20 тарилга нь 1 ээлж эмчилгээ болно. Имунофаныг хими-туяа бүх ээлж эмчилгээний туршид болон хордлого үүсэхээс урьдчилан сэргийлж ээлж эмчилгээг дууссаны дараа хэрэглэнэ. Ам ба залгиур, төвөнхийн папиломатозтой хүүхдийн хам эмчилгээнд хоногт 1 удаа 10 удаа хэрэглэнэ. Нөхцөлт эмгэг төрүүлэгч үүсгэгчээр үүсгэгдсэн халдвар (цитомегаловирусын ба хомхойн халдвар, токсоплазмоз, хламидиоз, пневмоцистоз, криптоспоридиоз)-ын үед өдөрт 1 удаа 15-20 хоног хэрэглэнэ. ХДХВ-ын халдварын хавсарсан эмчилгээнд хоногт 1 удаа хэрэглэх ба 15-20 тарилга нь 1 ээлж эмчилгээ болно. Шаардлагатай үед 2-4 долоо хоногийн дараа ээлж эмчилгээг давтаж болно. Вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл ба архаг бруцеллезын үед хоногт 1 удаа 15-20 хоног (1 ээлж) хэрэглэх ба өвчний дахилтыг саатуулах зорилгоор 2-3 сарын дараа ээлж эмчилгээг давтана. Сахуугийн үед хоногт 1 удаа 8-10 өдөр хэрэглэнэ. Сахуугийн үүсгэгчийн бактерихадгалагчид (бактериноситель) 3 хоногт 1 удаа 3-5 удаа тарина. Хордлогын шинж бүхий III-IY зэргийн түлэгдэл, үжилт хордлого, үжилт эндокардиттай мэс заслын өвчтөн, мөчдийн удаан эдгэрэлтэй шарх, идээт үжилт хүндрэл зэргийн үед хоногт 1 удаа 7-10 өдөр хэрэглэх бөгөөд шаардлагатай үед эмчилгээг 20 тарилга хүртэл үргэлжлүүлж болно. Бронхын бөглөрөлт хам шинж, цөсний хүүдий ба нойр булчирхайн үрэвсэл, хэрхийн гаралтай үений үрэвсэл зэргийн үед 3 хоногт 1 удаа 8-10 удаа хэрэглэх ба шаардлагатай үед эмчилгээг 20 тарилга хүртэл үргэлжлүүлнэ. Хайрст үлдийн эмчилгээнд бэлдмэлийг хоногт 1 удаа 15-20 удаа тарина. Насанд хүрэгсэд вакцин хийлгэж буй өдөр хоногт 1 удаа вакцины урьдчилан сэргийлэлтийн схемийн дагуу хийнэ. Гаж нөлөө: Хувь хүний онцлогоос хамаарч зохихгүй байж болзошгүй. Болгоомжлол! Бактери ба вирусын ба антиген ужгирсны улмаас нөхцөлдсөн үрэвслийн архаг голомт фагоцитозын идэвхжлийн үр дүнд түр зуур хурцдаж болзошгүй.
