ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Метоклопрамид 0.5%-2мл No.5

14,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-700

Үнэ
13,300
Gold

-6%-840

Үнэ
13,160
Platinium

-8%-1,120

Үнэ
12,880

Тоо ширхэг :

Номин Седар (2.2ш)Байршил харах
Монос Сансар колонк (2.6ш)Байршил харах
Монос УБ таун (2.4ш)Байршил харах
Монос Өнөр плаза (2.8ш)Байршил харах
Хоумланд (2.6ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (2.6ш)Байршил харах
Скай ресиденс-3 (2.6ш)Байршил харах
Хоног (3.2ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Уусмалыг булчин, судсанд тарьж хэрэглэнэ

  • Насанд хүрэгсдэд 10мг-р хоногт 3-4 удаа тарина. Бэлдмэлийн нэг удаагийн дээд тун 20мг, хоногийнх 60мг

  • 2-14 насны хүүхдэд нэг удаа 0,1мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн дээд тун 0,5мг/кг байна. Хоногийн тунг 1-3 хувааж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтоох бөгөөд ерөнхийдөө 4-6 Долоо хоног байна. Зарим тохиолдолд эмчилгээ 6 сар хүртэл хугацаагаар үргэлжилнэ

  • Бөөрний дутагдлын үед тунг багасгана

  • Бөөлжих, янз бүрийн гаралтай дотор муухайрах (зарим үед цитостатик хэрэглэснээс үүссэн дотор муухайралтын үед үр нөлөөтэй), ходоод ба гэдэсний булчингийн хүчдэлийн эмгэг (тухайлбал хагалгааны дараах) цөс ялгаруулах замын хөдөлгөөний өөрчлөлт, улаан хоолойн сөөргөөт үрэвсэл, ходоодны нугалуур хэсгийн үйл ажиллагааны нарийсал зэрэгт тус тус хэрэглэнэ

  • Мөн хоол боловсруулах замын рентген тодруулагч бодисын шинжилгээний үед гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэх, мөн 12 хуруу гэдсэнд зонд хийх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор тус тус хэрэглэнэ

  •  10мг метоклопрамидын гидрохлорид

  • Цээрлэлт Хоол боловсруулах замаас цус алдах, нугалуурын нарийсал, гэдэсний механик түгжрэл, ходоод ба гэдэс цоорох, феохромоцитом, экстрапирамид системийн өөрчлөлт, эпилепси, пролактин хамааралт хавдар, жирэмсэн үе, 2 хүртэл насны хүүхэд, метоклопрамид ба түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхгүй

  • Анхааруулга: Артерийн даралт ихсэх өвчин, паркинсоны өвчин, элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, өндөр настай өвчтөн, хүүхэд зэрэгт болгоомжтой хэрэглэнэ. Учир нь хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж үүсэж болзошгүй. Церугланыг хөхүүл үед хэрэглэхгүй бөгөөд хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсоох эсэхээ шийднэ. Жирэмсэн үе (2 ба 3 дахь гурван сар), 2-14 насны хүүхдэд зөвхөн амьдралын заалтаар хэрэглэнэ

  • Анхаарал болгоомжлол: сэтгэц ба хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай ажил эрхэлдэг (тээврийн хэрэгсэл жолоодох) хүмүүс бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ.Эмчилгээний явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-10-12 08:18:05

Булчинд хийж болох уу?

Их эмч2024-10-12 08:24:04

Сайн байна уу. https://emonos.mn/product/8446

Хэрэглэгч2024-04-17 10:52:06

Судсанд хийж болох уу

Их эмч2024-04-17 14:29:07

Сайн байна уу. болноо

Хэрэглэгч2024-04-17 10:52:05

Судсанд хийж болох уу

Их эмч2024-04-17 14:29:30

Сайн байна уу. болноо

Хэрэглэгч2024-01-31 19:49:26

Хэдэн зайтай хийх вэ

Их эмч2024-01-31 20:49:03

Сайн байна уу. Насанд хүрэгсдэд 10мг-р хоногт 3-4 удаа тарина. Бэлдмэлийн нэг удаагийн дээд тун 20мг, хоногийнх 60мг 2-14 насны хүүхдэд нэг удаа 0,1мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн дээд тун 0,5мг/кг байна. Хоногийн тунг 1-3 хувааж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтоох бөгөөд ерөнхийдөө 4-6 Долоо хоног байна. Зарим тохиолдолд эмчилгээ 6 сар хүртэл хугацаагаар үргэлжилнэ