ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Гельминтокс 125мг №6

15,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-750

Үнэ
14,250
Gold

-6%-900

Үнэ
14,100
Platinium

-8%-1,200

Үнэ
13,800

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

​​​​Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

Хүүхэд болон насанд хүрэгчдийн шимэгч хорхойн эсрэг бэлдмэл. Аскаридоз,  энтеробиоз (хялгасан хорхойн үрэвсэл)  болон анкилостомоз зэрэг шимэгчийн үед хэрэглэнэ.

Пирантел эмбонат 721,0 мг Пирантелийн шүлт 125,0 мг

​​​Гельминтоксийг хэрэглэхэд тусгай бэлтгэл, хоол хүнс хэрэглэх шаардлагагүй. Элэгний өвчтэй бол эмчдээ заавал хэлж анхааруулна. Гельминтоксийг хэрэглэхээс өмнө бусад шимэгч хорхойн эсрэг эмүүдийн адил өрөөг сайтар цэвэрлэж, хүүхдийн тоглоомыг угааж, унтахын өмнө болон дараа шүршүүрт орж, дотуур хувцасаа солих хэрэгтэй. Эмчилгээний турш ор хөнжлийн даавууг сайтар индүүдэн хэрэглэх нь зүйтэй. Хоол боловсруулах зам талаас заримдаа дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, хоолны дуршил буурах (ихэвчлэн шимэгч хорхой устаж байгаатай холбоотойгоор илэрдэг), харшлын урвал – арьс загатнах, чонон хөрвөс, арьсны тууралт гарах зэрэг гаж нөлөө илрэхээс гадна ховор тохиолдолд богино хугацаанд элэгний трансаминазын идэвхижил бага хэмжээгээр нэмэгддэг; толгой өвдөх, толгой эргэх, ядрах, нойрмоглох эсвэл нойргүйдэл, сонсгол муудах, нүдэнд хий юм  үзэгдэх, ухаан балартах, бадайрах, халуурах зэрэг шинжүүд илэрнэ. Эмийн зааварт тусгагдсан гаж нөлөөний аль нэг нь хүндэрч, эсвэл зааварт ороогүй гаж нөлөө илрэх юм бол эмчид хандана уу.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-10-17 01:37:50

Энэ эм байна уу

Их эмч2024-10-17 01:58:32

Сайн байна уу. байхгүй байна

Хэрэглэгч2024-07-26 00:25:33

Сайн бна уу жирэмсэн хүн ууж болох уу

Их эмч2024-07-26 00:44:58

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-11-13 18:56:43

Яаж хэрэглэх вэ

Их эмч2023-11-13 21:00:09

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-11-06 22:32:13

1 нас 15 хоногтой (10кг жинтэй) хүүхэд 125мг-тайг өдөрт 1 ширхэгийг ууж болох уу? Эмийн зааврыг унштал 6 хүртэлх насны хүүхэд хэрэглэж болохгүй гэсэн байх юм

Их эмч2023-11-06 23:14:33

Сайн байна уу. Суспензийг 6-аас доош насны 12 кг-аас дээш биеийн жинтэй хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой.эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2023-10-09 23:29:44

6 настай хүүхдэд 7 хоногт 1 бүтэн 250мл уу гэсийн 3 долоо хоног уугаад зүгээр болно гэсийн өнөөдөр эхнийхээ эмийг уусан боловч загатнаад бна гээд болдгүй ээ цагаан хорхойн эм мөн үү??

Их эмч2023-10-10 00:04:07

Сайн байна уу. Цагаан хорхойн эм мөн. Эхэн үедээ бага зэрэг загатнана

Хэрэглэгч2023-09-06 00:29:38

Хүү маннь цэцэрлэгт яваад хоёр хонож бгаан өнөөдөр цэцэрлэгээс ирээл бөгс загтнаад гээд шалгаад үзсэн цагаан хорхойдсон бн тэмийн санчын зөвлөснөөр түрүүн нэгыг өгсын өглөө цэцэрлэгт нь явахад нь өгүүл болх уу ндд туслаач

Их эмч2023-09-06 00:36:25

Сайн байна уу. ЭМЧИД ХАНДААРАЙ

Хэрэглэгч2023-08-28 09:47:01

emiin tailbar deer ni zailshgui shaardgalatai tohioldold hohoor hoollohoo zogsoogooroi gsn bsan em uusnaasaa hoish 24tsag hohoor hoollohoo zogsooson odoo hohoo hohuulj bolohuu?

Их эмч2023-08-28 13:05:04

Сайн байна уу. Болно

Хэрэглэгч2023-08-28 05:19:36

turuud 1sar bolj bgamaa ene emiig uusan hugatsaandaa hohoor hoollohoo her udaan zogsooh 24 tsag uu?

Их эмч2023-08-28 07:11:04

Сайн байна уу. Эхийн сүүгээр ялгарах тул хөхүүл үед хэрэглэхгүй.

Хэрэглэгч2023-08-28 05:19:24

turuud 1sar bolj bgamaa ene emiig uusan hugatsaandaa hohoor hoollohoo her udaan zogsooh 24 tsag uu?

Их эмч2023-08-28 07:10:52

Сайн байна уу. Эхийн сүүгээр ялгарах тул хөхүүл үед хэрэглэхгүй.

Хэрэглэгч2023-08-23 21:12:36

Сайн байна уу жирэмсэн юмаа ууж болох болуу

Их эмч2023-08-23 22:20:58

Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-07-29 23:10:34

Өдөрт 1ш уучаад 14 хоногийн дараа ахиад 1 ш г уух уу

Их эмч2023-07-30 01:00:16

Сайн байна уу. хэдэн настай хүн ямар тунгаар хэрэглэх гэж байгаа вэ

Хэрэглэгч2023-07-08 08:37:41

11 сартай хүүхэдтэй хүүхдийн бас бөгснөөс цагаан хорхой гарч ирсэн энэ эмийг ууж болох уу? ямар тунгаар уух вэ

Их эмч2023-07-08 11:44:02

Сайн байна уу. эмчид үзүүлж зөвөлгөө аваарай.

Хэрэглэгч2023-04-23 19:27:51

Жирэмсэн хүн ууж болох уу³

Их эмч2023-04-23 21:25:13

Сайн байна уу. Жирэмсний үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-03-28 00:56:16

16nastai tsagaan horhoitoi huuhed yaj uuval zugeer be her udaan uuh ve zaaval shinjelgee ugch baij emiig hereglehuu

Их эмч2023-03-28 01:56:06

Сайн байна уу. тиймээ шинжилгээ өгөх эсвэл эмчид үзүүлээд хэрэглэнэ

Хэрэглэгч2023-02-11 01:20:49

2настай хүүхэд 15кг жинтэй хэдээр яаж уух вэ?

Их эмч2023-02-16 04:26:33

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-02-11 01:20:23

2настай хүүхэд 15кг жинтэй хэдээр яаж уух вэ?

Их эмч2023-02-16 04:26:51

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2020-11-24 22:11:37

Энэ эмийг 3 удаа ууна хэрэглэнэ гэсэн байх юмаа гэхдээ тэр 3 шахмал эмийн хоорондын хугацаа тодорхой биш. Эхний шахмал уугаад дараагийн 2дох шахмалаа хэдий хугацааны дараа дахин уух вэ ?

Хэрэглэгч2020-11-05 13:45:52

Энэ эмийг 25-р эмийн сангийн моносоос авсан. 1 удаа 1 ш-ээр 14 хоногийн зайтай уугаарай гээд 2 ш өгсөн.энд бичсэн заавраар бол биеийн жингээс хамаарч уух юм байна. жишээ нь: би 78 кг жинтэй, 4 ширхэгээр нэг удаадаа уух байсан юм шиг байна. Эм зарсан эмийн санчид итгэх үү? энд бичсэн зааварт итгэх үү?

Их эмч2020-11-06 13:50:21

Сайн байна уу. мөн заалт нь 14 хоногийн зайтай уудаг шүү

Хэрэглэгч2019-11-22 08:58:51

Хөхүүл эх хэрэглэж болдог цагаан хорхойн эм байдаг уу?

Хэрэглэгч2018-04-18 15:24:48

Гелментокс өдрийн нэгээр уух уу

Их эмч2018-04-18 15:24:48

сайн байна уу гельминтоксег кг/жинд нь бодон 1удаа уугаад 14 хоногийн дараа дахин дээрхи тунгаар ууна.баярлалаа

Хэрэглэгч2018-03-11 03:12:26

Sn bnuu.bi gelmintoks eniig zaawrin daguu 2udaa 3shirhger uusn bolwch ymrch ur dun garsngu.tsagaan horhoi odr shonogy zagatnuulh ym.odoo yu heregleh we.zowlooch

Их эмч2018-03-11 03:12:26

сайн байна уу хэзээ эмээ уусан бэ үүсгэгчээсээ шалтгаалаад эмийн тун өөрчлөгддөг. хамгийн ихдээ гельминтоксыг 3 ширхэгээр 3 өдөр дарааллан уудаг. баярлалаа

Хэрэглэгч2017-11-22 22:34:24

сайн байна уу гельминтокс яаж уух вэ 3 ширхэгтэй юм байна лэ 3 өдөр дараалалаад уух нь зөв үү 4 настай хүүхэд

Их эмч2017-11-22 22:34:24

Сайн байна уу, кг жинд нь боддог тул 1800-1883 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу, Баярлалаа

Хэрэглэгч2017-11-19 04:16:14

sn bnuu.bi 11 sartai huuhed hohuuldeg ymaa.tsagaan horhoitood hedn jil bolj bga.hohuul hun pirantel emiig uuj bolhuu.uwal ymar dozoor uuh we

Их эмч2017-11-19 04:16:14

Сайн байна уу 11 сартай хөхүүл бол ууж болно. Баярлалаа

Хэрэглэгч2017-11-13 08:29:01

15 мл-тэй сиропон пирантелыг 5мл-ээр 3 өдөр дараалан уух нь зөв үү давтан хэрэглээг хэд хоногийн дараа уух вэ 5 настай 20 кг жинтэй хүүхэд

Их эмч2017-11-13 08:29:01

сайн байна уу 6-аас доош насны хүүхдэд 10кг жин тутамд 1халбага гэж тооцон 20кг жинд бол 2 халбагыг өгөөд 3 долоо хоногийн дараа дахин өгөөрэй.баярлалаа

Хэрэглэгч2017-10-19 10:48:26

Дотроо 6 ширхэг эм байна лээ эхний 4 ийг 2 2 оор нь дараалсан өдөр үлдсэн 2 ийг 14 хоногийн дараа уулгана гэсэн зөв үү

Их эмч2017-10-19 10:48:26

Сайн байна уу, кг жинд тооцдог тул эмчид хандана уу, Баярлалаа

Хэрэглэгч2017-10-12 20:17:53

2настай хүүхэд цагаан хорхойн эмийг заавал өлөн үедээ уух уу хоногын аль ч үед хамаагүй юу

Их эмч2017-10-12 20:17:53

Сайн байна уу? хоол идсэн байж болноо. Өглөө ууна. Давхар ариун цэврийн дэглэм барих шаардлагатай

Хэрэглэгч2017-10-05 21:10:56

44кг жинтэй хүүхэд өдөрт хэдийг уухуу

Их эмч2017-10-05 21:10:56

сайн байна уу өдрийн 2р уугаарай

Хэрэглэгч2017-09-23 10:25:32

20кг жинтэй хүүхэд яаж уух вэ?

Их эмч2017-09-23 10:25:32

Сайн байна уу 250мгаар өдөрт нэг л удаа ууна. Шаардлагатай тохиолдолд дахин 14 хоногийн дараа ууна. Баярлалаа

Хэрэглэгч2017-09-21 04:25:16

Элэгны вирустай 2 настай хүүхдэд уулгаж болох уу.

Их эмч2017-09-21 04:25:16

Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглээрэй

Хэрэглэгч2017-09-18 19:43:19

14 кг жинтэй

Их эмч2017-09-18 19:43:19

Сайн байна уу? 1 ширхэгээр өдөрт 1 удаа уулгана. Сиропоор 5мл өдөрт 1 удаа уулгана. Баярлалаа

Хэрэглэгч2017-09-18 19:42:14

2 настай хүүхдэд сиропоор өгдөг юмуу яаж хэрэглэх вэ

Их эмч2017-09-18 19:42:14

Сайн байна уу? 1 ширхэгээр өдөрт 1 удаа уулгана. Сиропоор 5мл өдөрт 1 удаа уулгана. Баярлалаа