

Бактокс 250мг/5мл 60мл
22,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,125₮

-6%-1,350₮

-8%-1,800₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Шилэн савыг тэмдэглэгээ хүртэл усаар дүүргээд нэгэн жигд шингэн болтол сэгсэрнэ. Хэрэглэх бүрийн өмнө хөвмөлийг сэгсрэх шаардлагатай. Шилэн саван дахь нунтагийн хэмжээ 60мл хөвмөл бэлтгэхэд хүрэлцэнэ.
Нянгын эсрэг үйлдэлтэй антибиотик. Амьсгалын эрхтэн тогтолцооны халдвар, шээс болон бэлгийн замын тогтолцооны халдвар, хоол боловсруулах замын тогтолцооны халдвар, арьс болон зөөлөн эдийн халдвар, лаймын өвчин (боррелиоз); Helicobacter pylori эрадикацинд бусад нянгийн эсрэг бэлдмэлүүдтэй хавсрах, эндокардит (урьдчилан сэргийлэх) үед хэрэглэнэ
Үйлчлэгч бодис Бэлтгэсэн 5 мл (хэмжигч халбага) хөвмөлд 125 мг амоксициллин агуулагдана (тригидрат хэлбэрээр). Туслах бодис Усгүйжүүлсэн нимбэгний хүчил, усгүйжүүлсэн 3 валенттай цитрат натри, бензоат натри, тальк, гуарын камедь, нимбэг, гүзээлзгэнэ болон тоор- чангаанзны үнэр оруулагч, аспартам, цахиурын давхар исэл
Харшлын урвалууд (ялангуяа өгүүлэмжтэй үед), халдварт мононуклеоз, хоол боловсруулах замын эмгэгээр өвдсөн өгүүлэмжтэй (ялангуяа антибиотик хэрэглэсэнтэй холбоотой колит), бөөрний дутагдал, жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, аспартам агуулсан учир фенилкетонурийн (төрөх үед илрэх удамшлын өвчин) үед тус тус болгоомжтой хэрэглэнэ. Хэт мэдрэгшил (тэр дундаа бусад пенициллин болон цефалоспоринд зэрэгт хэрэглэхийг хориглоно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2022-10-17 07:55:03
hooloi ideelsn hvvhded bichij ogson vr dvngvu sanagdaad bh yum ymar neg emtei hawsrah bsnu
Их эмч2022-10-17 10:11:48
Сайн байна уу. Хүүхдийн эмчид үзүүлнэ үү
Их эмч2022-10-17 10:11:46
Сайн байна уу. Хүүхдийн эмчид үзүүлнэ үү
Хэрэглэгч2020-05-23 09:00:34
nairuulaad beldsen baktoks.g daraa dahij hereglej boldog uu her udaan hadgaldag we
Их эмч2020-05-23 09:03:25
Сайн байна уу. nairuulsan beldmeliig 3s 5 xonog xadgalna udaan xadgalaxgui
Хэрэглэгч2020-04-28 21:29:58
10 сартай хүүхэдэд яаж хэрэглэх вэ
Их эмч2020-04-29 09:41:11
Сайн байна уу. жортой эмч учир эмчийн заавраар уулгаарай.баярлалаа
Хэрэглэгч2019-12-16 22:47:59
Саынуу? 4 сартай, 7,8кг жинтэй нярайд 125мг бичсэн юма. Нэг удаад өгөх дозыг нь бичээгүй бн. Яаж жинд нь хуваадаг вэ
Хэрэглэгч2019-11-17 20:06:46
8 сар 4 хоногтой юмаа эмчид үзүүлээд энэ эмийг бичиж өгсөн юм. 5 мл 2 удаа өг гэсэн. Тэгэхээр яаж найруулж өгөх вэ?
Хэрэглэгч2019-11-13 19:59:07
Халуун бүлээн усаао найруулцан болохгүй юу
Хэрэглэгч2018-12-31 01:14:34
Ene emiig yaaj ugdug ymbee shuud ene shilen dotor n us hiideg ymuuu
Их эмч2018-12-31 01:14:34
сайн байна уу? шилэн дээрх тэмдэглэгээ хүртэл ус хийж найруулна
Хэрэглэгч2018-11-28 18:16:48
Бактокс-ийг нярай huuhded 3gr aar ugdug ym bna teriigee yaj beldej uguh uu
Их эмч2018-11-28 18:16:48
Сайн байна уу,шилэн дээрх хэмжигч зураас хүртэл нь буцалсан хүйтэн ус хийгээд найруулна.Баярлалаа.
Хэрэглэгч2018-11-27 10:40:33
Бактокс-ийг нярай huuhded 3gr aar ugdug ym bna teriigee yaj beldej uguh uu
Их эмч2018-11-27 10:40:33
Сайн байна уу,шил рүү гээ цагаан зураас хүртэл буцалсан хүйтэн ус хийгээд найруулна,тэгээд соруулаар нь 3гр соруулаад өгнө өө.Баярлалаа.
Хэрэглэгч2018-06-16 10:52:59
Сайн байна уу. 8сартай 10кг хүүхдэд 250г өдөрт 3 удаа 5мл гэж бичсэн байна. Энэ доз нь их байна уу. Заавар дээр уух хэмжээ нь өөр байх юм
Их эмч2018-06-16 10:52:59
Сайн байна уу,доз нь их байна.Хүүхдийн кг/жинд бодохоор 1 удаа уух тун 2,7 мл болж байна.Баярлалаа.
Хэрэглэгч2018-01-29 01:53:44
Энэ эм халуун буулгөх үйлчилгээтэй юу?
Их эмч2018-01-29 01:54:30
Сайн байна уу энэ эм нь дан амоксициллин байгаа шүү
Хэрэглэгч2017-12-27 18:39:57
Сайг байна уу? 8 сартай, 9.2кг жинтэй хүүхдэд ямар тунгаар өгөх вэ?
Их эмч2017-12-27 18:39:57
Сайн байна уу? Антибиотикийн зохистой хэрэглэхийн тулд та эмчид үзүүлэн эмчилгээ бичүүлэн хэрэглээрэй. Баярлалаа
Хэрэглэгч2017-10-16 18:59:29
сайн байна уу 2 сартай хүүхдэд бичиж.өгсөн юмаа бэлдмэлийг бүлээн усаар найруулдаг юмуу яаж найоуулдаг юм бол
Их эмч2017-10-16 18:59:29
Сайн байна уу? Хөндлөн зураас хүртэл нь буцалсан бүлээн ус хийж найруулан өгөөрэй. Баярлалаа
Хэрэглэгч2017-03-08 02:53:53
10 хоногтой нярай хүүхдэд яаж өгөх вэ
Их эмч2017-03-08 02:53:53
Сайн байна уу, нярай хүүхдэд зөвлөгөө өгөхгүй, эмчид хандаж байж болно, Баярлалаа
