АЦЦ 100мг No.20 нунтаг
26,400₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,320₮
-6%-1,584₮
-8%-2,112₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хоолны дараа хэрэглэнэ. Мөхлөгийг ус, жүүс буюу эсвэл хүйтэн цайнд уусгана. Шингэн нэмж хэрэглэх нь бэлдмэлийн цэр шингэлэх үйлдлийг ихэсгэдэг. Бэлдмэлийг хэрэглэх хугацаа нь өвчний явц болон хэлбэрээс хамаарна. Богино хугацаагаар үргэлжлэх ханиад шуухинааны үед эмчилгээ 5-7 хоног үргэлжилнэ. Архаг бронхит болон муковисцидозын эмчилгээний үед халдвар үүсэхээс сэргийлэх зорилгоор удаан хугацааны ээлж эмчилгээ хийнэ.
АЦЦ АКТИВ нь өтгөн цэрийг шингэрүүлж түүнийг амьсгалын замаас ялгарахыг нь нөхцөлдүүлдэг цэр шингэлэх эм. АКТИВ бэлдмэлийг насанд хүрэгсдэд ялгарахад бэрхшээлтэй болон өтгөн цэр дагалдсан амьсгалын замын цочмог ба архаг өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд цочмог ба архаг бронхит, бөглөрөлт бронхит, бронхиолит, бронхоэктаз, уушгины үрэвсэл, ларингит, трахеит, бронхын багтраа, түүнчлэн муковисцидоз, синусит, дунд чихний үрэвсэл орно.
1 уутанд (3г мөхлөг) 100мг ацетилцистеин агуулагдана.
Ацетилцистеин болон бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-02 17:26:22
6сар хүрч байгаа хүүхдэд ацц -г 100тайг хуваагаад өглөө орой 2 өгч болох уу
Их эмч2025-01-02 17:52:31
Сайн байна уу. Эмчлэгч эмч тунг тогтоох тул эмчийн заавраар хэрэглэнэ үү
Хэрэглэгч2024-12-18 11:36:46
1nas 8sartai hvvhded 50ml usand huwaaj nairuulhuu 100ml aarn nairuulj oghvv
Их эмч2024-12-18 12:28:21
Сайн байна уу. хоногт 200мг хэрэглээ нь дээд тун нэг удаадаа 100мг аар 1/2 р өдөрт 4 удаа өгж болно
Хэрэглэгч2024-12-09 21:32:52
2 сартай няраЙ хүүхэд хэрэглэж болох уу
Их эмч2024-12-09 21:43:11
Сайн байна уу. Бэлдмэлийг 2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Их эмч2024-12-09 21:39:05
Сайн байна уу. Болохгүй ээ, Хүүхдэд 2наснаас дээш хэрэглэнэ
Хэрэглэгч2024-12-05 10:07:04
4сартай хүүхэд хэрэглэж болохуу ацц г цэр нь хоолойнд тэгээлчээд байх юмаа
Их эмч2024-12-05 10:08:07
Сайн байна уу. Хоолны дараа хэрэглэнэ. Мөхлөгийг ус, жүүс буюу эсвэл хүйтэн цайнд уусгана. Шингэн нэмж хэрэглэх нь бэлдмэлийн цэр шингэлэх үйлдлийг ихэсгэдэг. Бэлдмэлийг хэрэглэх хугацаа нь өвчний явц болон хэлбэрээс хамаарна. Богино хугацаагаар үргэлжлэх ханиад шуухинааны үед эмчилгээ 5-7 хоног үргэлжилнэ.
Хэрэглэгч2024-11-12 19:56:14
Сайн байна уу жортой олгож байгаа юу
Их эмч2024-11-12 20:07:38
Сайн байна уу. тиймээ
Хэрэглэгч2024-10-25 14:38:41
1natai huuhded ogloo 9 d odor 3 d uuj bolhuuu
Их эмч2024-10-25 14:46:30
Сайн байна уу. Болноо
Хэрэглэгч2024-06-25 08:35:19
Жирэмсэн хүн өдрийн 1ээр ууж болох уу
Их эмч2024-06-25 08:37:21
Сайн байна уу. нарийн мэргэжлйин эмчээс зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2024-06-22 12:06:56
Ацц 6настай хүүхэд өдрийн 2оор бичсэн бна 11.13 цагуудад ийм ойрхон болдог юмуу
Их эмч2024-06-22 17:49:37
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-05-13 12:58:21
сайн байна уу. 4 сартай хүүхдэд өглөө 1 удаа ацц өгөхөөр эмч бичсэн. өгч болох уу?
Их эмч2024-05-13 13:05:52
Сайн байна уу.2 наснаас дээш хэргэлэнэ, эмчээсээ сайн лавлаж асуугаарай
Хэрэглэгч2024-04-02 20:46:09
Орой ууж болох уу өдрийн 2ооророй уувал яах вэ
Их эмч2024-04-02 20:57:38
Сайн байна уу. 17 цагаас өмнө ууна аа
Хэрэглэгч2024-04-02 20:46:06
Орой ууж болох уу өдрийн 2ооророй уувал яах вэ
Их эмч2024-04-02 20:57:34
Сайн байна уу. 17 цагаас өмнө ууна аа
Хэрэглэгч2024-03-01 09:08:02
Сайн бна уу 5н сартай хүүхэд ууж болхуу АЦЦ баярлалаа
Их эмч2024-03-01 12:41:40
Сайн байна уу. Бэлдмэлийг 2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Хэрэглэгч2024-02-11 17:55:29
Хоолойнд юм тээглээд ба-йгаа юм шиг үед хэрэглэж болох уу?15 настай.
Их эмч2024-02-11 18:45:55
Сайн байна уу. АЦЦ бэлдмэлийг өтгөн цэр ба ялгарахад хүндрэлтэй цэр үүсэж дагалдсан амьсгалын замын цочмог болон архаг өвчний үед хэрэглэнэ. Үүнд: гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл, гуурсан хоолойн бөглөрөлт үрэвсэл, ларинготрахеит, уушгины үрэвсэл, гуурсан хоолой тэлэгдэх өвчин (бронхэктази), бронхиолит, муковисцидоз түүнчлэн цочмог ба архаг синусит, дунд чихний үрэвсэл орно.
Хэрэглэгч2023-12-19 22:58:58
Өдрийн хэдээр өгөх вэ
Их эмч2023-12-20 03:37:00
Сайн байна уу. . Өвчний хүнд хөнгөний зэрэг болон хүүхдийн наснаас хамаарч тун өөр өөр байна.
Хэрэглэгч2023-12-19 22:56:07
Өдрийн хэдээр өгөх вэ
Их эмч2023-12-20 03:36:56
Сайн байна уу. . Өвчний хүнд хөнгөний зэрэг болон хүүхдийн наснаас хамаарч тун өөр өөр байна.
Хэрэглэгч2023-12-19 22:56:04
Өдрийн хэдээр өгөх вэ
Их эмч2023-12-20 03:36:48
Сайн байна уу. Өвчний хүнд хөнгөний зэрэг болон хүүхдийн наснаас хамаарч тун өөр өөр байна.
Хэрэглэгч2023-12-09 09:55:05
3 настай хүүрэд цэртэй ханиаж эхлэж байна. Энийг шууд өгж болох уу
Их эмч2023-12-09 09:59:54
Сайн байна уу. эмчийн заавраар өгнө
Хэрэглэгч2023-11-13 16:50:11
6 сартай хүүхэд ууж болдог уу
Их эмч2023-11-13 18:23:58
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2023-11-12 14:20:15
1нас 3сартай хүүхдэд цэр ховхлох ямар эм бдаг вэ, ацц болох уу
Их эмч2023-11-12 15:58:04
Сайн байна уу. Эмчээс зөвлөгөө авсаны дараа хэрэглэнэ
Хэрэглэгч2023-11-10 16:25:52
ямар амттай юм бол?
Их эмч2023-11-10 21:52:11
Сайн байна уу. АЦЦ АКТИВ нь өтгөн цэрийг шингэрүүлж түүнийг амьсгалын замаас ялгарахыг нь нөхцөлдүүлдэг цэр шингэлэх эм. АКТИВ бэлдмэлийг насанд хүрэгсдэд ялгарахад бэрхшээлтэй болон өтгөн цэр дагалдсан амьсгалын замын цочмог ба архаг өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд цочмог ба архаг бронхит, бөглөрөлт бронхит, бронхиолит, бронхоэктаз, уушгины үрэвсэл, ларингит, трахеит, бронхын багтраа, түүнчлэн муковисцидоз, синусит, дунд чихний үрэвсэл орно.
Хэрэглэгч2023-11-03 11:52:32
1ой 2сартай Сул цэр байгаа яаж гаргах уу? АЦЦ өгч болох уу
Их эмч2023-11-03 12:20:44
Сайн байна уу. Эмчээс зөвөлгөө аваарай.
Хэрэглэгч2023-06-09 18:12:35
Sain baina uu? 11 sartai huuheded uulgaj boldog ym bolov uu?
Их эмч2023-06-09 21:29:22
Сайн байна уу. 2оос дээш насанд хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-03-14 17:21:03
Сайн байна уу. Манайд 2, 3 настай хүүхдүүдэд ацц- 100 тайг 2 хоног өгч байна. Ханиах нь улам нэмэгдээд бн. Цааш нь өгөх үү.
Их эмч2023-03-14 22:49:41
Сайн байна уу. Эмчид үзүүлж цээж чагнуулаарай.
Хэрэглэгч2022-01-20 19:57:42
сайн байна уу? 1 сарын 7нд ой хүрсэн хүүхдэд ацц 100мг 2 удаа өгсөн. хамраас нь цус гойжоод энэ эмтэй хамааралтай юу? зогсоох шаардлагатай юу?
Их эмч2022-01-20 22:29:46
Сайн байна уу. Шууд хамааралгүй. АЦЦ нь өтгөн цэрийг задалж, салстын ханиалгах рецепторыг өдөөснөөр ханиалгалж цэрийг гадагшлуулдаг. Магадгүй цус багадалтай, ханиалгах явцдаа салстаа гэмтээсэн бол цус гарч болно. Цус гоожоод байвал эмээ зогсоож болно.
Хэрэглэгч2021-11-30 10:06:56
өдөрт 2 удаа уу гэсэн
Их эмч2021-11-30 12:10:15
Сайн байна уу. Заа тэгвэл үдээс өмнө 1 удаа 12 цагаас өмнө үдээс хойш 14-16.00 хооронд 1 удаа уугаарай.
Хэрэглэгч2021-11-29 23:09:19
6 н цагаас өмнө өг гсн хэд хэдэн цагт өгөх вэ
Их эмч2021-11-30 10:04:31
Сайн байна уу. Өдөрт хэдэн удаа уу гэсэн вэ? Хоол идсэний дараа 1 цагийн дараа ууна. Үдээс өмнө юмуу өдөр 14-16.00 хооронд ууж болно.
Хэрэглэгч2021-11-29 23:08:11
6 цагаас 2 удаа өг гсн хэд хэдэн цагт өгөх үү
Их эмч2021-11-30 10:04:52
Сайн байна уу. Өдөрт хэдэн удаа уу гэсэн вэ? Хоол идсэний дараа 1 цагийн дараа ууна. Үдээс өмнө юмуу өдөр 14-16.00 хооронд ууж болно.
Хэрэглэгч2020-02-01 10:30:15
Хэдэн грамм усанд найруулах вэ
Их эмч2020-02-01 13:17:41
Сайн байна уу. 30-50мл усанд найруулж болно
Хэрэглэгч2019-01-05 01:38:46
Сайн байна уу, 5 сартай хүүхдэд өгч болохгүй юу 100мг-тайг 2 хуваагаад өг гэсэн юм Заалт нь 2наснаас дээш байдаг юмуу
Их эмч2019-01-05 01:38:46
Сайн байна уу Тиймээ, бага насны хүүхдэд хэрэглэхэд ханиалга нэмэгдэх, цэрэндээ хахах эрсдэлтэй байдаг болохоор хориглодог. 2-оос доош насны хүүхдэд цэр ховхлох биш, шингэлэх үйлчилгээтэй зөөлөн эм хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2019-01-04 00:22:49
ацц-г хэр удаан хугацаанд хэрэглэж болох вэ? баярлалаа
Их эмч2019-01-04 00:22:49
None
Хэрэглэгч2019-01-04 00:22:44
ацц-г хэр удаан хугацаанд хэрэглэж болох вэ? баярлалаа
Их эмч2019-01-04 00:22:44
Сайн байна уу,шинж тэмдэгээс хамаарна аа.Баярлалаа.
Хэрэглэгч2018-12-25 03:44:04
АЦЦ уухаар ханиалга нэмэгдэхүү уугаад хүүхдэд нэмэр алга улам цэртэйд байх юм. Проспан бас яг адил уу? Орой ууж болохгүй юу?
Их эмч2018-12-25 03:44:04
Сайн байна уу,цэр ээ гаргахын тулд ханиалга нэмэгддэг.Проспан адил,орой ууж болохгүй.Баярлалаа.
Хэрэглэгч2018-12-17 03:51:56
18tsagaas hoish huuhded ugch bolohgui gej unen uu?
Их эмч2018-12-17 03:51:56
Сайн байна уу Цэр ховхлох хүчтэй үйлчилгээтэй учир оройн цагаар өгвөл ханиалга нэмэгдүүлээд хүүхэд унтаж чаддаггүй учраас зөвлөдөггүй юм. Баярлалаа
Хэрэглэгч2018-10-31 14:22:07
Их эмч2018-10-31 14:22:07
None
Хэрэглэгч2018-10-14 06:42:56
сайн байна уу 200 мгтай АЦЦ-г зөвхөн хүүхэд уух уу
Их эмч2018-10-14 06:42:56
Сайн байна уу АЦЦ 100мг тай нь хүүхдэд зориулсан байдаг. Том хүн ч бас хэрэглэж болно. 200мг тай нь насанд хүрэгчидийн тун байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2018-09-16 07:23:40
Их эмч2018-09-16 07:23:40
None
Хэрэглэгч2018-08-16 21:12:50
Цэр ховхлох гэхээр цэргүй байхад нь гамрит гээд эмч бичиж өгсөн өгч болох уу т?
Их эмч2018-08-16 21:12:50
Сайн байна уу,эмчийн заалтаар ууж болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-08-15 08:35:59
Сайн байна уу? Гамрит болсон 7 настай хүүхдэд эмч өдрийн 2 уухаар бичиж өгсөн. Шөнө их ханиалгуулаад байх юм яах вэ? Хажууд нь цитризин уух уу яах уу
Их эмч2018-08-15 08:35:59
Сайн байна уу цэр ховхлох эм учраас ханиалгалт ихэснэ, орой 5 цагаас өмнө эрт уулгаж байгаарай баярлалаа.
Хэрэглэгч2018-01-29 20:23:43
АЦЦ цэр ховхлох эмийг орой өгч болох уу?
Их эмч2018-01-29 20:23:42
Сайн байна уу Цэр ховхлох эмийг орой 17н цагаас хойш өгөхгүй
Хэрэглэгч2017-12-17 22:54:19
Их эмч2017-12-17 22:54:19
сайн байна уу манай сайтанд хандсанд баярлалаа
Хэрэглэгч2017-10-17 05:27:39
Сайнуу ацц 100мг 3 грамм усанд хольж өгөх юмуу
Их эмч2017-10-17 05:27:39
сайн байна уу ацц 100мг 30-50гр усанд хийж найруулаарай
Хэрэглэгч2017-05-08 04:56:33
Сайн байна уу АЦЦ лонг 600мг хэдий хэмжээний усанд найруулж уух вэ Том хүн ?
Их эмч2017-05-08 04:56:33
Сайн байна уу? 30мл бүлээн усанд найруулан уугаарай. Баярлалаа
Хэрэглэгч2017-04-05 00:34:20
Ацц-г нэг уухдаа хэд хоног уух вэ 😊
Их эмч2017-04-05 00:34:20
Сайн байна уу, биеийн байдлаас хамааран 3-5 хоног ууна
Хэрэглэгч2017-04-03 23:00:24
Сайн байна уу. Хэд хоног ууж болох бэ, Манай хүүхэд ларингит нь хөдлөөд сальбутмолтой ууж байгаа юм 3 хоног.
Их эмч2017-04-03 23:00:24
Сайн байна уу. Та асуултаа , эмийн нэрээ ойлгомжтой бичиж асуугаарай.
Хэрэглэгч2017-03-20 03:52:55
Sain bnuu 8 sar garantai hvhed uuj bolhuu emchiin zaawraar
Их эмч2017-03-20 03:52:55
Сайн байна уу, заавар нь бол 2-оос дээш насанд хэрэглэдэг эмчийн заалтаар бол хэрэглэнэ Баярлалаа
Хэрэглэгч2017-01-07 22:14:24
6 недельтэй жирэмсэн хvн ууж болох уу? Эмч бичиж егсен юм? Тайлбар дээр нь болохгvй гэсэн байх юм
Их эмч2017-01-07 22:14:24
Сайн байна уу шаардлагатай үед 5 сар-с дээш жирэмсэн ууж болно.
Хэрэглэгч2017-01-02 03:55:27
Их эмч2017-01-02 03:55:27
Сайн байна уу, цэр шингэлэх эм
Хэрэглэгч2016-10-16 09:49:27
Heden gramm usand nairuulah ve 100mg bolon 200mg. Taig
Их эмч2016-10-16 09:49:27
Сайн байна уу, 100мг-тайг 50мл усанд 200 мг-тайг 100 мг усанд найруулна
Хэрэглэгч2016-06-11 20:05:18
сайн уу ацц нэг нас хүрээгүй хүүхдэд өгч болох уу
Их эмч2016-06-11 20:05:18
Сайн байна уу,2 наснаас эхлэн эмчийн заалтаар хэрэглэнэ. 2-6 настайд мөхлөгийг 100мг-аар хоногт 2 удаа хэрэглэнэ.Баярлалаа
Хэрэглэгч2016-06-11 20:01:49
Их эмч2016-06-11 20:01:49
Сайн байна уу,Цэрний зуурмаг чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан цочимог, архаг бронхит, бактери, вирусын трахеит, уушгины үрэвсэл, бронх тэлэх өвчин, бронхын багтраа, бронх салсаар бөглөрснөөс үүссэн ателектаз зэргийн үед хэрэглэнэ.