Бициллин-3 12000000 ОУН
5,600₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-280₮
-6%-336₮
-8%-448₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тариаг найруулангуут өгзөгний булчингийн гадаргыг баримжаагаар 4 хуваасны гадна дээд талын хавтгайд булчингийн гүнд хатгаж тарина. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Бактерт үхүүлэх үйлдэл үзүүлдэг нийлмэл бэлдмэл. Бициллинд мэдрэг халдвараар үүсгэгдсэн тэмбүү болон бусад халдварууд, гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл, хэрлэг өвчин (сэдрэлээс сэргийлэх зорилгоор), ил шархны халдвар зэрэгт хэрэглэнэ.
Нэг бортогонд бензатины бензилпенициллин 400000 нэгж, бензилпенициллин натри (бензилпенициллиний 400000 нэгж натрийн давс) эсвэл бензилпенициллин кали (бензилпенициллиний калийн давс), бензилпенициллин прокаин (бензилпенициллиний 400000 нэгж новокаины давс) тус тус агуулагдана
Бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүнд болон бета-лактамын антибиотик, түүний дотор пенициллиний бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн ба хөхүүл эх, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн, гуурсан хоолойн багтраа, поллиноз зэрэг харшлын өгүүлэмжтэй хүмүүс, хуурамч мембрант колит өвчтэй хүнд маш болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн эхэд хэрэглэх хэрэгцээ шаардлага нь урагт учирч болох эрсдлээс илүү байгаа нөхцөлд л хэрэглэж болно. Хөхүүл эх хэрэглэж байгаа үед хөхөөр хоололтыг зогсооно.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй