Кристал Вишн 10мл нүдний дусаалга
18,800₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-940₮
-6%-1,128₮
-8%-1,504₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Толгойгоо гэдийлгээд доод зовхио доош нь зөөлөн татна. Нүд бүрийн салётын ховилд уусмалыг 1-2 дусаагаад нүдээ хэдэн удаа цавчлана.
Кристал вишн нь нүд ядрах, хуурайших ба мэс ажилбарын дараа буюу гадны орчны нөлөөний улмаас нүд цочрон эвгүй оргих үед нүдэнд дусааж хэрэглэхэд нүдний гадаргууг зөөллөн чийгшүүлдэг. Мөн нүдний бүх төрлийн контакт линзтэй хэрэглэж болно. Нүдний чийгшүүлэгч дусаалга. Кристал вишн нь өдрийн туршид шаардагдах бүрт нь олон дахин хэрэглэж болно.
Гипромеллоз натрийн перборат ба диэтилен триамин пента /метилен фосфонийн хүчил/
Хэрэглэхийн өмнө гараа угаах шаардлагатай. Хэрэв танд нүд загатнах ямар нэгэн тааламжгүй шинж тэмдэг илэрвэл уг бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоон нүдний нарийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-11 12:49:58
дусаалга машинд мартаад хөлдчихсөн хэрэглэж болох уу? мэс засалд орсон
Их эмч2024-12-11 12:59:37
Сайн байна уу. Болохгүй ээ
Хэрэглэгч2024-09-26 10:03:42
Линзтэй үед дусааж болдог юмуу?
Их эмч2024-09-26 11:15:43
Сайн байна уу. Болно.
Хэрэглэгч2024-02-17 16:41:16
Сайн байна уу? Миний нүд салхи авахаар нулимс их гардаг, хуурайшил их юм. Ямар тусаалга нь сайн бол
Их эмч2024-02-17 20:35:04
Сайн байна уу. Та нүд чийгшүүлэх үйлчилгээтэй нүдний дусаалга хэрэглэж болно оо.
Хэрэглэгч2023-10-23 14:32:24
Усан суурьтай юу тосон суурьтай юу
Их эмч2023-10-23 14:33:22
Сайн байна уу. Кристал вишн нь нүд ядрах, хуурайших ба мэс ажилбарын дараа буюу гадны орчны нөлөөний улмаас нүд цочрон эвгүй оргих үед нүдэнд дусааж хэрэглэхэд нүдний гадаргууг зөөллөн чийгшүүлдэг. Мөн нүдний бүх төрлийн контакт линзтэй хэрэглэж болно. Нүдний чийгшүүлэгч дусаалга. Кристал вишн нь өдрийн туршид шаардагдах бүрт нь олон дахин хэрэглэж болно.
Хэрэглэгч2023-09-22 17:29:02
Дорнодын салбарт байгаа юу?
Их эмч2023-09-22 18:01:18
Сайн байна уу. салбарын мэдээлэлийг 18001883-2 шугамаар лавлаарай
Хэрэглэгч2023-09-17 15:34:23
Задалснаас хойш хэд хоног хэрэглэх вэ
Их эмч2023-09-17 15:56:41
Сайн байна уу. Сарын дотор хэрэглэж дуусгана
Хэрэглэгч2023-09-16 17:27:47
15 настай хүүхэд хэрэглэж болох уу?
Их эмч2023-09-16 17:29:24
Сайн байна уу. Хэрэглэж болноо баярлалаа
Хэрэглэгч2023-05-03 13:03:53
усан суурьтай юу тосон суурьтай юу?
Их эмч2023-05-03 22:18:36
Сайн байна уу. Кристал вишн нь ариун өнгөгүй буюу цайвар шаргалдуу өнгөтэй үл мэдэг гипотоник усан уусмал бөгөөд 0,3%-н Гипромеллоз агуулдаг. мөн хамгаалах систем - натрийн перборат ба диэтилен триамин пента /метилен фосфонийн хүчил/-н уусмал агуулах бөгөөд тэр нь бактерийн эсрэг нөлөөтэй бага концентрацитай гидроген пероксид ньболон салдаг. Нүдэнд хүрэнгүүтээ нэг минутын дотор гидроген пероксид нь уё ба хүчилтөрөгч болон задардаг. Кристал вишн нь асептик технологиор үйлвэрлэгдсэн