ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Идеос №30

37,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,875

Үнэ
35,625
Gold

-6%-2,250

Үнэ
35,250
Platinium

-8%-3,000

Үнэ
34,500

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

12-оос дээш насны хүүхэд болон, насанд хүрэгсэд урьдчилан сэргийлэх тун 1 ширхэгээр өдөрт 1 удаа хоолны дараа зажилж хэрэглэнэ. Эмчилгээний тун 2 ширхэгээр өглөө, оройд хоолны дараа зажилж хэрэглэх. Жирэмсэнд өдөрт 1 ширхэгээр 1 удаа хоолны дараа зажилж хэрэглэнэ

Яс, шүд, булчинг кальциар хангана. Мөн витамин Д3 хэрэгцээт тунгаар агуулсан тул кальци биед илүүтэйгээр шимэгдэнэ.  Зажилдаг шахмал тул шүдний пааланг бэхжүүлнэ.  Лемоны амттай тул уухад тааламжтай. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор,  ясны сийрэгжилтийн иж бүрдэл эмчилгээнд,  жирэмсэн үеийн кальцийн хэрэгцээг хангах зорилгоор,  өсвөр насны хүүхдүүдэд өсөлтийг дэмжих зорилгоор тус тус хэрэглэнэ.

Кальци 500 мг Витамин Д3 400 МЕ

Бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй мөн 12- оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-01-13 17:57:16

Идеос кальци сахрын агууламж байгаа юу сахартай хүн ууж болох уу

Их эмч2024-01-13 17:59:54

Сайн байна уу. кальци болон витамин Д3 агуулсан байдаг

Хэрэглэгч2023-07-11 22:01:07

Ca агуулсан пантошкатай хамт хэрэглэж болохуу? Бэртсэн юмаа эмч идеоз бичэж өгсөн нэмэлтээр пантошка хэрэглэж болох болуу? 17 настай

Их эмч2023-07-11 22:53:32

Сайн байна уу. Аль нэгийг нь л хэрэглэнэ

Хэрэглэгч2023-05-26 13:44:27

17nastai huuded osoh uu

Их эмч2023-05-27 00:54:43

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-03-06 19:16:40

Идеос кальцийн хэмжээ хэд вэ

Их эмч2023-03-06 22:00:52

Сайн байна уу. Нэг шахмалдаа кальци - 500 мг, витамин Д- 400 ОУН агуулсан

Хэрэглэгч2023-03-06 19:16:36

Идеос кальцийн хэмжээ хэд вэ

Их эмч2023-03-06 22:01:06

Сайн байна уу. Нэг шахмалдаа кальци - 500 мг, витамин Д- 400 ОУН агуулсан

Хэрэглэгч2019-01-10 06:47:18

Идёос калцийг уух заавар хэлж өгөөч

Их эмч2019-01-10 06:47:18

Сайн байна уу,Хоногийн дундаж тун: Эмч өөрөөр зөвлөөгүй бол хоногт 2 ширхэг буюу өглөө, орой тус бүр нэг шахмал хэрэглэнэ. Шахмалыг зажилж эсвэл хүлхэж хэрэглэнэ.Баярлалаа.

Хэрэглэгч2019-01-10 06:40:56

Их эмч2019-01-10 06:40:56

None

Хэрэглэгч2018-11-18 17:31:16

Энэ ходоод цочроох уу?

Их эмч2018-11-18 17:31:16

Сайн байна уу Тун хэтрүүлэх болон гаж нөлөө илэрсэн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, цангах, өтгөн хатах гэх мэт шинжүүд илэрнэ. Баярлалаа

Хэрэглэгч2018-07-30 09:07:35

Araas ni us uuh uu

Их эмч2018-07-30 09:07:35

сайн байна уу зажлаад ууна ус уух шаардлагагүй баярлалаа

Хэрэглэгч2017-12-20 05:13:41

3 настай хүүхэд ууж болохуу.эгэм цуурсан эмч уу гэсэн өдөрт яаж уух вэ з настай хүүхэд

Их эмч2017-12-20 05:13:41

Сайн байна уу болно. Өдөрт нэг удаа ууна. Шахмалыг зажилж эсвэл хүлхэж хэрэглэнэ.Баярлалаа

Хэрэглэгч2017-10-21 03:10:52

Сайн байнауу. Хөхүүл эмэгтэй өдрийн хэд уух вэ

Их эмч2017-10-21 03:10:52

Сайн байна уу Жирэмсэн үеийн кальцийн хоногийн тун 1500мг, аминдэм Д3-ийн хоногийн тун 600МЕ илүүгүй байх ёстой. Жирэмсэн үед аминдэм Д3 тунг хэтрүүлэн хэрэглэвэл ургийн биеийн болон оюун санааны хөгжилд өөрчлөлт үүсгэх магадлалтай 1 шахмалд 25 мг кальцийн карбонат (500мг энгийн кальцитай тэнцэхүй), холекальциферол (аминдэм Д3) 400МЕ агуулсан байгаа

Хэрэглэгч2017-09-11 04:03:26

сайн байна уу би жирэмсэн эмэгтэй байнаа. танай эмийн сангаас асууж байгаад авахад Д-гүй гээд энийг зөвлөж өгсөн. Уг нь би 1000тай Д өдөрт нэг ширхэгээр ууж байгаа гэдгээ хэлээд д-гүй кальци авья гэхэд энийг зөвлөсөн юм. Сая тайлбарыг нь уншиж байхад 400мг д витамин агуулсан гэж байна.Ихэдвэл аюултай гэсэн байна. энийг би 3 хоног д витаминтайгаа хавсарч уусан яах бол нөлөө нь?

Их эмч2017-09-11 04:03:26

Сайн байна уу. 400МЕ бага тун тул санаа зоволтгүй.

Хэрэглэгч2017-07-19 09:34:50

Их эмч2017-07-19 09:34:50

Сайн байна уу, Асуултаа оруулна уу,

Хэрэглэгч2017-04-13 19:30:16

Жирэмсэн хүн ууж болохуу хэдэн сартайгаас дээш уудаг вэ

Их эмч2017-04-13 19:30:16

Сайн байна уу. Жирэмсэн үед эмчийн зааврын дагуу ууж болно.

Хэрэглэгч2017-02-02 21:29:20

Их эмч2017-02-02 21:29:21

Сайн байна уу? Кальци болон аминдэм Д3-ийн дутагдлаас үүссэн ясны сийрэгжилтийн эсрэг бэлдмэл Хэрэглэх заалт Ахимаг настай хүмүүсийн кальци болон амин дэм Д3-ийн дутагдлыг нөхөх Кальци болон аминдэм Д3-ийн дутагдлаас үүссэн ясны сийрэгжилтийн иж бүрдэл эмчилгээнд, мөн урдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Эмч өөрөөр зөвлөөгүй бол хоногт 2 ширхэг буюу өглөө, орой тус бүр нэг шахмал хэрэглэнэ. Шахмалыг зажилж эсвэл хүлхэж хэрэглэнэ. Эмчийн заасан хугацааны дагуу эмчилгээг үргэлжлүүлнэ. Анхааруулга: Эмчилгээний явцад сийвэн дэх кератинин, кальци болон шээсэн дэх кальцийн хэмжээ хэмжээг тогтмол хянах шаардлагатай. Шээсэн дэх кальцийн хэмжээ буюу кальциурии хоногт 7,5 ммоль-ээс (300 мг/хоног) хэтэрвэл тунг багасгах, эсвэл хэрэглэхээ зогсооно. Өндөр настнуудын хоногийн кальцийн хэрэгцээ 1500мг, аминдэм Д3 500-1000 МЕ байна.

Хэрэглэгч2017-01-13 01:23:47

Tursnii daraa uuj boloxuu?? Er n xer nolootei ve

Их эмч2017-01-13 01:23:47

Сайн байна уу, Кальци болон аминдэм Д3 нь хөхний сүүгээр ялгарна. өдөр өглөө 1-ийг орой 1-ийг хэрэглэж болно, Шахмалыг зажилж эсвэл хүлхэж хэрэглэнэ. Хяналтын эмчийн заасан хугацааны дагуу эмчилгээг үргэлжлүүлнэ. эх угийн кальци болон д дутагдалд эерэгээр нөлөөлнө

Хэрэглэгч2016-12-08 02:53:41

Их эмч2016-12-08 02:53:41

Сайн байна уу манай сайтанд хандсан танд баярлалаа

Хэрэглэгч2015-01-08 15:25:18

Яаж уудаг вэ ? өдрийн хэдээр уух вэ ?

Их эмч2015-01-08 15:25:18

хоногт 2 ширхэг буюу өглөө, орой тус бүр нэг шахмал хэрэглэнэ. Шахмалыг зажилж эсвэл хүлхэж хэрэглэнэ. Эмчийн заасан хугацааны дагуу эмчилгээг үргэлжлүүлнэ.