![](https://back.emonos.mn/media/product/O/d/OdooProductImage_23_435.jpg)
Уназин 750мг
30,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-1,500₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-1,800₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-2,400₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
-
Насанд хүрэгсэд: 0.75г, 1.5г тарилгын нунтагийг 1.5-12г хоногийн дээд тун 4г 6-8 цагийн зайтай, хүндэвтэр халдварын үед 12 цагаар булчин болон судсанд тарина. Насанд хүрэгсэд ба 30 кг-сдээш жинтэй хүүхдэд 375мг бүрхүүлтэй шахмалыг 375-750мг-р хоногт 2 удаа ууж хэрэглэнэ
-
Хүүхдэд: 0.75г, 1.5г тарилгын нунтагийг 150мг/кг-р 6-8 цагийн зайтай булчин судсанд тарьж хэрэглэнэ. Нярай /7 хоног хүртэл/, дутуу нярайд 0.75г, 1.5г тарилгын нунтагийг 75мг/кг-р 12 цагийн зайтай булчин судсанд тарьж хэрэглэнэ. 30кг жинтэй хүүхдэд 375мг бүрхүүлтэй шахмалаас 25-50мг/кг тунгаар бодож 12 цагийн зайтай ууж хэрэглэнэ. Курс эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-14 хоног. Мэс заслын халдвараас сэргийлэх зорилгоор 1.5-3г-р удиртгал наркозын үед тарина. Тунг 6-8 цагийн зайтай давтаж болох ба ихэнх мэс ажилбарын үед бэлдмэлийг зорилгоор хэрэглээгүй бол хагалгаанаас хойш 24 цагийн дараа зогсооно. Хүндрэлгүй заг хүйтний эмчилгээнд уназиныг 1.5г-р 1 удаа тарина. Цусан дахь ампициллин ба сульбактамын концентрацийг удаан хугацаагаар барих зорилгоор пробенецидийг 1г-р хамт ууж хэрэглэж болно.
-
Амьсгалын дээд замын халдвар / дайвар хөндийн үрэвсэл/, дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, төвөнхийн халхавчийн үрэвсэл / Амьсгалын доод замын халдвар / бактерын гаралтай уушгины үрэвсэл болон гуурсан хоолойн үрэвсэл/
-
Шээс ялгаруулах замын халдвар: пиелонефрит, хэвлийн хөндийн халдвар: хэвлийн гялтангийн үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл
-
Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд, эндометрит, аарцгийн хөндийн эрхтний нэвчээс бактерын гаралтай үжил, арьс зөөлөн эдийн хаван, яс үе мөчний халдвар, гонококкын халдвар
-
Мөн хэвлийн гялтангийн халдвар илэрч болзошгүй бага аарцгийн ба хэвлийн хөндийн эрхтний мэс засал хийлгэж буй өвчтөнд хагалгааны дараах шархны халдварын давтамжийг багасгах зорилгоор хагалгааны үед хэрэглэж болно. Түүнчлэн уназиныг хагалгааны дараах үжил үүсэх эрсдэлийг багасгах зорилгоор хэрэглэнэ
Үйлчлэгч бодис:
-
Сульбактам болон ампициллин агуулсан. (сульбактам 147мг, ампициллин 220мг) 5мл-т 250мг сультамициллин агуулсан хөвмөлийн усан уусмал бэлтгэхийн тулд нунтаг байдлаар савлан гаргадаг.
-
Цээрлэлт: Бэлдмэлийг ампициллин, сульбактам, бетта лактамын бүлгийн бусад антибиотикт харшилтай өвчтөн, халдварт мононуклеоз, лимфолейкоз элэг ба бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлтийн үед тус тус цээрлэнэ
-
Гаж нөлөө: Уназин ерөнхийдөө зохимж сайтай. Ихэнх гаж нөлөө нь хөнгөн ба дунд зэргийн явцтай байх ба эмчилгээг үргэлжлүүлэхэд хэвийн болно
-
Харшлын урвал: Анафилаксын шок, тууралт, загатнах ба арьсны бусад урвал, маш ховор тохиолдолд Стивенс-Джонсоны хам шинж, олон хэлбэрийн улайрал, хорт явцтай эпидермисийн үхжил
-
Төв ба захын мэдрэлийн систем: Маш ховор тохиолдолд таталдаа илэрнэ
-
Хоол боловсруулах зам: Дотор муухайрах, бөөлжих, суулгах, бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, шарлах
-
Цус төлжүүлэх систем: Цус багадалт, цус задралын цус багадалт, лейкоцит ба тромбоцитын тоо цөөрөх, эозинофилийн тоо олшрох
-
Булчинд тарихад зориулсан концентрацтай уусмалыг бэлтгэснээс хойш 1 цагийн хугацаанд хэрэглэж болно
Асуулт хариулт
Хэрэглэгч2017-06-13 09:51:22
une hed ve haanaas ochij avah ve? holbogdog utas bnuu ???
Их эмч2017-06-13 09:51:22
Сайн байна уу, моносын цөөн салбараар харагдаж байна үнэ-13000 та 1800-1883-луу залгаж салбарын байршил асууна уу, Баярлалаа
Хэрэглэгч2016-02-19 01:10:25
odoo zahialval hediidireh bol 10rhoroolold
Их эмч2016-02-19 01:10:25
Сайн байна уу 1-4цагын дотор хүгэр өгөх боломжтой Баярлалаа
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)