
Запазид №30
20,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,025₮

-6%-1,230₮

-8%-1,640₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Өдөрт 1-2 удаа тогтмол цагт хэрэглэнэ. Эмчилгээг хамгийн багадаа 14 хоног хийнэ.
Лансопразол нь ходоодны хүчлийн шүүрлийг дарангуйлдаг. Төвийн болон захын хамааралт ходоодны хүчлийн шүүрэл дарангуйлагдана. 12 хуруу гэдэсний шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ, 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хавсарсан эмчилгээ, ходоодны шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ, ходоод улаан хоолойн сөөргөө өвчин, улаан хоолойн улайлтат үрэвслийн хавсарсан эмчилгээ, хүчлийн хамааралт биж хам шинж, дааврын бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоод улаан хоолойн шархлаа өвчний намжмал үе, хеликобактерийг устгах эмчилгээнд хавсрах зэргээр хэрэглэнэ.
Капсул бүрт Лансопразол 30мг
Лансопразол капсулын найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг өвчтөнүүдэд хэрэглэхгүй. 4 долоо хоногийн турш хэрэглэж буй өвчтөнд ямарч хариу урвал үзүүлэхгүй байвал эсвэл өвчин хүндэрвэл хурдан шалтгааныг тодруулна. Ходоодны шархлаа өвчнийг сэжиглэж байгаа үед эмчилгээний өмнө илэрч байсан хүндрэлийн шинж тэмдгүүд лансопразол эмчилгээний үед багасаж, онош төөрөгдүүлж болзошгүйг анхаарна уу. Жирэмсэн эмэгтэйд тохиромжгүй бөгөөд шаардлагатай үед нарийн хяналтад хэрэглэнэ. Запацид хөхүүл эхэд хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой хандах нь зүйтэй. Элэгний эмгэгийн хүндрэлгүй үед эхлэх тунг өөрчлөх шаардлагагүй. Харин хүнд эмгэгүүдийн үед өдрийн тунг 30 мг-аас хэтрүүлэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-10-30 07:54:10
Улькавис эмтнй хамт хэрэглэж болох уу
Их эмч2024-10-30 08:11:42
Сайн байна уу. болно.
Хэрэглэгч2024-10-28 13:54:13
Ultop DSR 30 энэ эмийг би маш олон эмийн сангаар орж асуулаа олдохгүй юм яиар журмаар хаанаас лавалж болох вэ гэж тусламж хүсэж байна
Их эмч2024-10-28 14:01:56
Сайн байна уу. 18001883 дугаарт залган 2 дээр дараад 1 дээр дарж эмийн сангийн үлдэгдэл, хаяг байршлийн талаар мэдээлэл аваарай
Хэрэглэгч2024-10-28 13:32:00
Эмч Ultop DSR 30 бичиж өгсөн олдохгүй юм аптекууд Запазид санал болож байгаа. авч ууж болох болов уж
Их эмч2024-10-28 13:43:45
Сайн байна уу. найрлага нь арай өөр эм учраас эмчийнхээ заавраар эмээ ууна баярлалаа
Хэрэглэгч2024-09-29 07:51:08
2022 онд ходоодоо тайруулсан. Гашуунаар гулгаад бодохгүй бна. Яаж уух вэ
Их эмч2024-09-29 08:17:46
Сайн байна уу.Нарин мргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авааарай
Хэрэглэгч2024-09-29 07:49:13
2022 онд ходоодоо тайруулсан. Гашуунаар гулгаад бодохгүй бна. Яаж уух вэ
Их эмч2024-09-29 08:18:18
Сайн байна уу. Эмчид үзүүлж зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2024-09-29 07:47:55
2022 онд ходоодоо тайруулсан. Гашуунаар гулгаад бодохгүй бна. Яаж уух вэ
Их эмч2024-09-29 08:18:37
Сайн байна уу. Хариулсан
Хэрэглэгч2023-05-05 17:18:27
Өдөрт хэдийг уухуу өглөө уухуу орой уух уу
Их эмч2023-05-06 01:40:59
Сайн байна уу. Тун ба эмчилгээний хугацаа нь өвчний явц, өвчтөний хариу урвалаас шалтгаална Гэдэсний шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ: запацид 30 мг өдөрт 1 удаа 4 долоо хоног хэрэглэнэ. Дээрх гэдэсний шархлаа өвчний хавсарсан эмчилгээ: запацид 15 мг өдөрт 1 удаа ууна. Ходоодны шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ: запацидийг 30 мг тунгаар өдөрт 1 удаа 8 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэнэ Ходоодны шархлаа өвчний хавсарсан эмчилгээ: запацидийг 15 мг тунгаар өдөрт 1 удаа ууна. Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин: запацид 30 мг өдөрт 1 удаа 4 долоо хоног хэрэглэнэ. Хүчлийн хамааралт биж хам шинж: запацид 15мг, 30мг-аар 2-3 долоо хоног ууна Дааврын бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоод улаан хоолойн шархлаа өвчний намжмал үе: запацид 15мг, 30мг-аар өдөрт 1 удаа 4-8 долоо хоног хэрэглэнэ. Хеликобактерийг устгах эмчилгээнд хавсрах: запацид 30мг өдөрт 2 удаа дараах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ
Хэрэглэгч2023-05-05 17:18:24
Өдөрт хэдийг уухуу өглөө уухуу орой уух уу
Их эмч2023-05-06 01:41:24
Сайн байна уу. Тун ба эмчилгээний хугацаа нь өвчний явц, өвчтөний хариу урвалаас шалтгаална Гэдэсний шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ: запацид 30 мг өдөрт 1 удаа 4 долоо хоног хэрэглэнэ. Дээрх гэдэсний шархлаа өвчний хавсарсан эмчилгээ: запацид 15 мг өдөрт 1 удаа ууна. Ходоодны шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ: запацидийг 30 мг тунгаар өдөрт 1 удаа 8 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэнэ Ходоодны шархлаа өвчний хавсарсан эмчилгээ: запацидийг 15 мг тунгаар өдөрт 1 удаа ууна. Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин: запацид 30 мг өдөрт 1 удаа 4 долоо хоног хэрэглэнэ. Хүчлийн хамааралт биж хам шинж: запацид 15мг, 30мг-аар 2-3 долоо хоног ууна Дааврын бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоод улаан хоолойн шархлаа өвчний намжмал үе: запацид 15мг, 30мг-аар өдөрт 1 удаа 4-8 долоо хоног хэрэглэнэ. Хеликобактерийг устгах эмчилгээнд хавсрах: запацид 30мг өдөрт 2 удаа дараах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ
Хэрэглэгч2022-11-02 09:53:08
ЗАПАЗИД №30 энэ эмийг жороор олгодог уу?
Их эмч2022-11-02 10:11:17
Сайн байна уу. Тиймээ.Эмчийн жороор олгоно.
Хэрэглэгч2020-05-04 20:16:11
Хоолны аль үед нь уух вэ?
Их эмч2020-05-05 14:03:59
Сайн байна уу. хоолны өмнө хэрэглэнэ.Баярлалаа
Хэрэглэгч2019-12-09 18:38:49
Хөхүүл хүн ууж болох уу
Их эмч2020-02-01 17:14:52
Сайн байна уу. эмчид хандана уу.
Хэрэглэгч2019-12-09 18:34:10
Huhuul hun uuj boloh uu
Их эмч2020-02-01 17:16:25
Сайн байна уу. эмчид хандаж зөвөлгөө авна уу
Хэрэглэгч2018-08-13 02:40:20
Элэгний С вирусээр шарласан хүн ууж болох уу
Их эмч2018-08-13 02:40:20
Сайн байна уу,эмчийн заалтаар ууж болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-08-13 02:40:01
Элэгний С вирусээр шарласан хүн ууж болох уу
Их эмч2018-08-13 02:40:01
Сайн байна уу,эмчийн заалтаар ууж болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-08-07 05:24:53
Жирэмсэн хүн ууж болох уу?
Их эмч2018-08-07 05:24:53
Сайн байна уу,эмчийн заалтаар ууж болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-07-20 14:01:25
Запасид эмний нарийн заавар хэрэгтэй байна.
Их эмч2018-07-20 14:01:25
Сайн байна уу Та эмчийнхээ заавраар хэрэглэнэ үү Баярлалаа
Хэрэглэгч2018-05-20 04:31:14
Сайнбна уу ланзопразол жороор егех уу?
Их эмч2018-05-20 04:31:14
сайн байна уу жоргүй баярлалаа
Хэрэглэгч2018-05-20 02:18:27
Их эмч2018-05-20 02:18:27
сайн байна уу та манай сайтанд хандсанд баярлалаа
Хэрэглэгч2017-10-09 21:07:28
Польпазатай хамт ууж болох болов уу?
Их эмч2017-10-09 21:07:28
сайн байна уу ЗАПАЦИД найрлагандаа лансопразолыг агуулдаг учираас нольпазатай хамт уугаад хэрэггүй ээ. учир нь 2лаа адилхан үйлчилгээтэй эмнүүд. Аль нэгийг нь л уугаарай
