ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Лабор 200мл

4,800

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-240

Үнэ
4,560
Gold

-6%-288

Үнэ
4,512
Platinium

-8%-384

Үнэ
4,416

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгсдийн: Хоногийн тун 5-20 мл/кг, шаардлагатай тохиолдолд 30-50 мл/кг болгож хэрэглэнэ. Хүүхдийн: Хоногийн тун 5-10 мл/кг, тарих хурд 30-60 дусал/минутанд байх ба шингэн алдагдлын шокийн үед эхлэх тун 20-30 мл/кг байна. Курс эмчилгээ 3-5 хоног үргэлжилнэ.

Тархины цусан хангамжийн архаг дутагдлын үед хэрэглэнэ. Шок, коллапс, түлэгдэлт, хөлдөлт, удаан хугацаагаар бөөлжих, суулгах, хурц хэлбэрийн перитонит ба гэдэсний бөглөрөл, гэдэсний цоорлын гаралтай ус электролитийн тэнцвэр алдагдах үед тус тус хэрэглэнэ. Бодисын солилцооны алкалоз, янз бүрийн шалтгаантай шингэн дутагдлын үед сийвэн орлох зорилгоор хэрэглэнэ.

Калийн хлорид, кальцийн хлорид, глюкоз, тарилгын нэрмэл ус

Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно. Гиперволеми, гипернатриеми, гиперхлореми, ацидоз, архаг зүрхний дутагдал, уушигны хаван, тархины хаван, архаг бөөрний дутагдал, глюкокортикостероидын эмчилгээ зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно.  Жирэмсний хугацаанд урагт тохиолдож болох эрсдэлийн үед болон хөхүүл үед эмчийн заавраар хэрэглэнэ. Гипергидратаци, гиперволеми, гипернатриеми, гиперхлореми, ацидоз, харшлын урвал зэрэг гаж нөлөө илэрч болно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2018-11-02 11:44:44

Жирэмсэн 20 долоо хоногтой хэрэглэж болохуу?

Их эмч2018-11-02 11:44:44

Сайн байна уу Хяналтын эмчийн заалтаар хэрэглэж болно. Баярлалаа