
Нажаток 40г
19,300₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-965₮

-6%-1,158₮

-8%-1,544₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өвдөж буй хэсэгт хоногт 3 удаа түрхэж хэрэглэнэ. Эмчилгээ 1-3 долоо хоног үргэлжилнэ.
Кобра-ын хор нь полипептид буюу уургийн шинжтэй маш хортой бодис. Уг хор нь маш хүчтэй үрэвслийн эсрэг идэвхтэй бөгөөд түүнийг өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ. Бэлдмэлийг мөрний үений хөдөлгөөн нь хязгаарлагдсан өвдөлтийн байдал, өргөгч булчингийн өвдөлт, мөрний үений суналт, бугуйн үений үрэвсэл, өвдөгний үений үрэвсэл, үений архаг үрэвсэл, хэрэхийн гаралтай олон үений үрэвслийн үед илрэх үе, мэдрэл, булчингийн өвдөлтийн эмчилгээнд хэрэглэнэ.
Кобрагийн хатаасан хор 0,08мг, метилсалицилат 1,6г, эвкалиптийн тос 0,8г, камфор 1,2г, туслах бодис 40г тосон түрхцэд хэрэгцээний хэрээр тус тус агуулагдана.
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Нүд болон салст бүрхүүлд хүргэхээс зайлсхийнэ. Шархалсан, гэмтэлтэй арьс болон хөхөнд (хөхүүл үед) түрхэж хэрэглэхгүй. Бэлдмэлийг хэрэглэх үед хэсэг газрын харшлын урвал илэрч болох ба энэ үед эмчилгээг зогсоох буюу эсвэл гистамины эсрэг эм хэрэглэж болно. Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний талаар эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
