ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Септидин 1%-100мл Хоолой, ам халдваргүйжүүлэх уусмал /повидон иод/

2,550

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-127.5

Үнэ
2,422.5
Gold

-6%-153

Үнэ
2,397
Platinium

-8%-204

Үнэ
2,346

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Хоолой, ам зайлах уусмалаар өдөрт 3-4 удаа ам болон хоолойгоо зайлна. Нэг удаа хэрэглэхдээ ойролцоогоор 1 минут орчим зайлна. Курс эмчилгээнд 100-200 мл хоолой, ам зайлах уусмалыг хэрэглэнэ. 

Нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй үжилгүйжүүлэгч бэлдмэл. Гэдэсний савханцар, стрептококк, стафилококк зэрэг бактер, мөөгөнцөр, эгэл биетний эсрэг идэвхтэй үйлчилнэ. Мөн антибиотик болон сульфаниламидын бэлдмэлд тэсвэртэй спор үүсгэгч штаммыг устгана. Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэнэ.  Амны хөндий, буйл, шүдний тулгуур эдийн үрэвсэл  Гүйлсэн булчирхайн үрэвсэл Амны хөндийн мэс заслын шарх Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх Хамар залгиурын нян тээгчийг үжилгүйжүүлэх зориулалтаар зайлах, угаах цэвэрлэх, шавших, тампон тавих зэргээр хэрэглэнэ.

100 мл хоолой, ам зайлах уусмалд 1г повидон иод буюу 0.1г чөлөөт иод агуулна.

Хэрвээ иодтой холбоотойгоор харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно. Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Иод болон бэлдмэлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертириоз) бамбай булчирхайн аденом, цацраг идэвхт иодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа (бүрэн эдгэртэл) , жирэмсэн ба хөхүүл үе, бага насны хүүхдэд хэрэглэхгүй. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2023-08-07 15:37:42

Хоолой өвдсөн үед хэрэглэж болох уу

Их эмч2023-08-07 15:41:22

Сайн байна уу. Болно

Хэрэглэгч2023-07-18 11:05:10

Сайн бн уу 5настай хүүхдэд яаж өгөх вэ? 16,5кг жинтэй

Их эмч2023-07-18 11:47:30

Сайн байна уу. Хоолой, ам зайлах уусмалаар өдөрт 3-4 удаа ам болон хоолойгоо зайлна. Нэг удаа хэрэглэхдээ ойролцоогоор 1 минут орчим зайлна. Курс эмчилгээнд 100-200 мл хоолой, ам зайлах уусмалыг хэрэглэнэ.

Хэрэглэгч2022-06-25 07:55:12

5 сартай жирэмсэн, 2 цаг тутамд хоолойгоо зайлчихсан шдээ. Урагт маань яаж нөлөөлсөн болоо.

Их эмч2022-06-26 12:11:03

Сайн байна уу. Хэсэг газрын үйлчилгээтэй тул урагт нөлөөлөхгүй

Хэрэглэгч2020-06-14 10:17:40

Араа ургаад буйл хавдаж овдоход юу хэрэглэх бэ

Их эмч2020-06-14 10:27:53

Сайн байна уу. Шүдний эмчид үзүүлээрэй. Тамедин септидинээр зайлж болноо.

Хэрэглэгч2020-01-29 23:44:15

хэдэн хоног хэрэглэх вэ

Их эмч2020-02-01 16:55:19

Сайн байна уу. 6 цагийн зайтай амаа зайлж хэрэглээрэй 3-5 хоног

Их эмч2020-02-01 16:54:27

Сайн байна уу. 8 цагийн зайтай зайлж хэрэглээрэй