Метоклопрамид 10мг №50
8,800₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-440₮
-6%-528₮
-8%-704₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
-
Насанд хүрэгсэд 1 шахмалаар өдөрт 3 удаа
-
Хүүхдэд насны байдлыг харгалзан бага тунгаар хэрэглэнэ
-
6 дээш насны хүүхэд 1/2 ийн 1 шахмалаар өдөрт 3 удаа зажлахгүй бага зэрэг усаар даруулж ууна
-
Бөөлжилтийн эсрэг үйлдэл үзүүлнэ
-
Ходоод 12 хуруу гэдэсний шарх,ходооны үрэвсэл,гэдэс дүүрэх зэрэг шинж тэмдэгийн хам эмчилээнд хэрэглэнэ
-
Метоклопрамид10 мг
-
Гаж нөлөө: Эмчилгээний эхний үед өтгөн хатах, суулгах, ам хатах, ядарч сульдах, нойрмоглох, толгой өвдөх, толгой эргэх, сэтгэлээр унах, сэрэлд орох, цочромтгой болох, айх түгшүүрлэх, тайван бус болох, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно
-
Зарим тохиолдолд ялангуяа хүүхдэд хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж илэрнэ
-
Өндөр настай өвчтөнүүдэд удаан хугацаагаар хэрэглэх үед паркинсонизм, хожуу үеийн хөдөлгөөний өөрчлөлт илэрнэ. Ховор тохиолдолд өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэсэнээс цусны метгемоглобины хэмжээ ихсэх, хавагнах, хөхнөөс сүү ялгарах, эрэгтэй хүний хөх томрох, биений юмны мөчлөг өөрчлөгдөх зэрэг шинж ажиглагдана
-
Цээрлэлт:Хоол боловсруулах замаас цус алдах, нугалуурын нарийсал, гэдэсний механик түгжрэл, ходоод ба гэдэс цоорох, феохромоцитом, экстрапирамид системийн өөрчлөлт, эпилепси, пролактин хамааралт хавдар, жирэмсэн үе, 2 хүртэл насны хүүхэд, метоклопрамид ба түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхгүй
-
Анхааруулга!Артерийн даралт ихсэх өвчин, паркинсоны өвчин, элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, өндөр настай өвчтөн, хүүхэд зэрэгт болгоомжтой хэрэглэнэ. Учир нь хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж үүсэж болзошгүй. Церугланыг хөхүүл үед хэрэглэхгүй бөгөөд хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсоох эсэхээ шийднэ. Жирэмсэн үе (2 ба 3 дахь гурван сар), 2-14 насны хүүхдэд зөвхөн амьдралын заалтаар хэрэглэнэ
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-08-31 16:58:03
Цээж хорсох,хоолой хорсоход ууж болох уу?
Их эмч2024-08-31 17:04:37
Сайн байна уу. Бөөлжилийн эсрэг үйлчилгээтэй эм
Хэрэглэгч2024-02-28 22:12:16
1 сар гарантхй хүүхдэд өгсөн юмаа ерөөсөө унтаж чадахгүй бгаад бхын
Их эмч2024-02-29 06:46:07
Сайн байна уу. Зөвхөн хүүхдийн эмчийн заавар, тогтоосон тунгаар өгнө.
Хэрэглэгч2023-11-19 21:36:30
10сартайд яаж өгхү
Их эмч2023-11-19 21:47:15
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-10-11 17:11:48
9 настай хүүхдэд бүтнээр нь өгөх үү? Машинд явахаар бөөлждөг хүүхдэд өгч болох уу?
Их эмч2023-10-11 17:40:21
Сайн байна уу. 6-аас дээш насны хүүхдэд 1/2 шахмалаар өдөрт 3удаа зажлахгүй бага зэрэг усаар даруулж ууна
Хэрэглэгч2023-08-18 02:14:44
1 настай хүүхдэд яаж өгөх вэ
Их эмч2023-08-18 04:19:58
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-05-18 16:36:22
7сартай хүүхдэд 4ны 1ээр өг гэсэн. одоо 9.200гр жинтэй. өдөрт хэд өгж болох вэ. сүүгээ уугаад л ханиалгаж бөөлжөөд бгаа
Их эмч2023-05-19 01:45:21
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-05-18 16:30:35
7сартай хүүхдэд 4ны 1ээр өг гэсэн. одоо 9.200гр жинтэй. өдөрт хэд өгж болох вэ. сүүгээ уугаад л ханиалгаж бөөлжөөд бгаа
Их эмч2023-05-19 01:45:35
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-04-05 18:04:14
Сайн бнуу, хоолны өмнө, дараа алинд нь уудаг вэ
Их эмч2023-04-06 01:11:47
Сайн байна уу. хоолны өмнө ууж болно
Хэрэглэгч2023-02-27 13:51:34
Одоо энгийнээр бөөлжөөд байвал уухад зүгэр үү
Их эмч2023-02-28 00:19:17
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-02-20 14:19:41
Сайн байна уу? Жирэмсний 2сартай хордлогод бөөлжилтийн эсрэг хэрэглэж болох уу?
Их эмч2023-02-20 17:47:58
Сайн байна уу. Жирэмсэн үед метоклопрамидыг хэрэглэсэн хяналтат судалгаа байдаггүй. Бэлдмэлийг жирэмсний эхний 3 сард хэрэглэж болохгүй. Метоклопрамидыг жирэмсний 2 ба 3 дахь 3 сард зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэж болно.
Хэрэглэгч2023-01-13 18:20:49
1настай хүүхэдэд хэрхэн өгөх вэ?
Их эмч2023-01-15 10:02:36
Сайн байна уу. Эмчийн заалтаар л өгнө.
Хэрэглэгч2022-03-19 12:56:57
2настай хүүхдэд хэрхэн өгөх вэ
Их эмч2022-03-19 14:08:21
Сайн байна уу. гурав хуваасны нэгээр өгөөрэй
Хэрэглэгч2022-02-14 01:08:44
Сайн бна уу? Мигрений үед бөөлжилт гампаах зорилгоор хэрэглэж болох уу?
Их эмч2022-02-14 10:48:01
Сайн байна уу. Хэрэглэж болно
Хэрэглэгч2020-11-23 17:03:17
Сөөргөө өвчинд метоклопрамид нольпаза 2 эм эмч бичиж өгсөн. Толгой өвдөөд үе үе толгой эргээд байна. Эмээ зогсоохуу?
Их эмч2020-11-23 19:36:06
Сайн байна уу. бөөлжилтийн эсрэг эм байгаа
Хэрэглэгч2020-11-23 17:03:09
Сөөргөө өвчинд метоклопрамид нольпаза 2 эм эмч бичиж өгсөн. Толгой өвдөөд үе үе толгой эргээд байна. Эмээ зогсоохуу?
Хэрэглэгч2019-01-22 16:29:19
Сайн байна уу, энэ эмийг нова-кит эмтэй хамт хэрэглэж болохуу
Их эмч2019-01-22 16:29:19
Сайн байна уу Бөөлжилт эсрэг эм байгаа. Шаардлагатай бол хамт хэрэглэж болно. Баярлалаа