

Кордиамин 25%-2мл No.10
30,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,500₮

-6%-1,800₮

-8%-2,400₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Насанд хүрэгсдэд 1-2мл тунгаар өдөрт 1-3 удаа арьсан дор, булчинд эсвэл судсанд тарьж хэрэглэнэ. Арьсан дор ба булчинд тарихад өвддөг тул өвдөлтийг багасгах зорилгоор тарих хэсэгт урьдчилан прокаин тарьж болно.
Коллапс, бүтэлт (түүний дотор нярайн бүтэлт), шокийн байдал, халдварт өвчний улмаас амьсгалын болон цусны эргэлтийн эмгэгшил үүсэх, нойрсуулах эм, наркозийн үйлдэлтэй өвдөлт намдаах эмийн ба барбитуратуудын хордлогын үед тус тус хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис 1 мл уусмалд агуулагдах никетамид (никотиний хүчлийн диэтиламид) 250мг. Туслах бодис тарилгын ус.
Сэтгэл түгшүүрлэх, булчин чичигнэх, нүүр улайх, арьс загатнах, бөөлжих, зүрхний хэм алдагдах, тарьсан хэсэгт эмзэглэл ба нэвчдэс үүсэх, мөн харшлын урвалууд илэрч болзошгүй, бэлдмэлд хэт мэдрэгшилтэй өвчтөн, эпилепси, хүүхдийн халууралт, жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
