ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Томуун хүүхэд №10

2,300

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-115

Үнэ
2,185
Gold

-6%-138

Үнэ
2,162
Platinium

-8%-184

Үнэ
2,116

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Халуун усанд уусгаж ууна

  • 2-3 настай хүүхдэд 1 уут бэлдмэлийг 50 мл халуун бүлээн усанд уусгана

  • 4-6 настай хүүхдэд 2 уут бэлдмэлийг 100 мл халуун бүлээн усанд уусгана

  • 7-10 настай хүүхдэд 2-3 уут бэлдмэлийг 100-150 мл халуун бүлээн усанд уусгана

  • 10-12 настай хүүхдэд 3-4 уут бэлдмэлийг 150 мл халуун бүлээн усанд уусгаж өдөрт 4-өөс илүүгүй удаа уулгана

  • Халуун бууруулах, өвчин намдаах үйлдэл бүхий хүүхдийн эмийн бэлдмэл

  • Дараах тохиолдлын үед хэрэглэнэ:

  • Янз бүрийн бактери, вирусын халдварын үед халуун бууруулах

  • Ханиад томууны үед булчин, үений өвдөлт намдаах

  • Үрэвслийн бус гаралтай сулавтар өвдөлт

  • Гэмтэл ба эмчилгээ оношлогооны ажилбарын үеийн өвдөлт намдаах

  • 1 уутанд:

  • 120 мг парацетамол болон 50 мг аскорбины хүчил агуулагдана.

  • Бусад найрлага: Поливинилпироллидин, нимбэгний хүчил, сахароз, жүржийн амт үнэр оруулагч, хүнсний будаг /Е110/

  • Хориглох заалт:

  • Бэлдмэлд агуулагдах бодисуудад хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

  • Элэг, бөөрний үйл ажиллагааны хүнд дутагдал, цусны эмгэг болон удмын глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалтай үед хэрэглэхгүй

  • Гаж нөлөө: Дотор муухайрах, арьсны харшлын урвал илэрч болзошгүй

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2017-12-19 23:05:00

Sain bainu hohuul 4n sart uuj.blhuu

Их эмч2017-12-19 23:05:00

Сайн байна уу. Энэ эм нь Парацетамол агуулсан учир хөхүүл эх эмчийн заалтаар хэргэлэх шаардлагатай үед хэргэлнэ.