

Ацесис 200мг №20
25,300₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,265₮

-6%-1,518₮

-8%-2,024₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхдэд: 1 уутаар (200мг) хоногт 3удаа, 6-14 насны хүүхдэд: 1 уутаар (200мг) хоногт 2 удаа хэрэглэнэ. 2-5 насны хүүхдэд: 1 уутаар (100мг) хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Ацесис бэлдмэл нь ацетилцистеин агуулдаг. Энэ нь бронхын салсыг шингэрүүлж ховхролтыг нь хөнгөвчилж амьсгалыг сайжруулна. Бэлдмэлийг их хэмжээний шүүрэл болон бронхын салстын шүүрлийн өөрчлөлт бүхий цочмог ба архаг бронхит (бронхын үрэвсэл), бронхоэктаз (бронхын байнгын тэлэгдэл), архаг явцтай уушгины бөглөрөлт өвчин (амьсгаадах, цэр их хэмжээгээр ялгарах, ханиалгах шинж бүхий удаан хугацаагаар үргэлжилдэг өвчин), уйланхайт хатуурал (уушги болон бусад эрхтэнд өтгөн салслаг шүүрэл илрэх шинжээр илэрдэг удамшлын өвчин) зэрэг амьсгалын тогтолцооны өвчний үед хэрэглэнэ.
Идэвхтэй бодис 600мг ацетилцистеин
Ацетилцистеины эмчилгээний үед дараах гаж нөлөө илэрч болно. Хааяа илрэх (1000 өвчтөнд 1, 100 өвчтөнд 1-с цөөн илрэх): анафилаксын урвал зэрэг харшлын урвал, толгой өвдөх, чих шуугих, зүрхний цохилт түргэсэх, амны салст бүрхүүлийн үрэвсэл, ходоод өвдөх, суулгах, бөөлжих, дотор муухайрах, чонон хөрвөс, тууралт гарах, загатнах, халуурах, цусны даралт буурах зэрэг гаж нөлөө илэрч болно. Маш ховор илрэх (10000 өвчтөнд 1-с цөөн, 1000 өвчтөнд 1-с цөөн илрэх): амьсгал өөрчлөгдөх зэрэг харшлын урвал, толгой эргэх, цус алдах. Тодорхойгүй (байгаа мэдээллээс тогтоох боломжгүй): нүүр хавагнах, бронх бөглөрөх зэрэг гаж нөлөө илэрнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-07-23 09:53:53
tamhinaas uussen amisgaa buren avch chqadahgu baih uushgi uvduh uyd uushgi demjih zorilgoor hereglej bolohuu
Их эмч2025-07-23 10:00:45
Сайн байна уу. Та нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Баярлалаа.
Хэрэглэгч2024-09-29 15:53:08
Хир хэмжээтэй усанд найруулж өгөх вэ
Их эмч2024-09-29 17:56:01
Сайн байна уу. 50-100 орчим гр усанд найруулаад ууж болно
Хэрэглэгч2023-06-25 23:56:44
Машин барьж байгаа үед хэрэглэж болох уу?
Их эмч2023-06-26 00:25:07
Сайн байна уу. Болно_
