
Циннаризин 25мг No.50
6,300₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-315₮

-6%-378₮

-8%-504₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хоолны дараа ууж хэрэглэнэ. Тархины цусан хангамжийн дутагдлын үед 25-50мг-аар өдөрт 3 удаа, захын цусны эргэлтийн алдагдлын үед 50-75мг аар өдөрт 3 удаа, дотор чихний лабиринтын алдагдлын үед 25мг-аар өдөрт 3 удаа, хоногийн хамгийн дээд тун 225мг-аас хэтрэхгүй байх. Бэлдмэлд хэт мэдрэг үед тунг ½-ээр эхэлж аажим нэмэгдүүлнэ. Эмчилгээний нэг курс нь хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжилнэ.
Судасны гөлгөр булчингийн эсэд нөлөөлж судас нарийсгах үйлдэлтэй. Ишемийн болон геморрагийн инсульт, гавал тархины гэмтэл, цусны эргэлтийн алдагдлын энцефалопати, чихний алдагдал (ялангуяа толгой эргэх эмгэгийн үед дэмжих эмчилгээ, чих шуугих, нистагм, дотор муухайрах, дотор чихний гаралтай бөөлжилт), мигрень,захын цусны эргэлтийн алдагдал,чихрийн шижингийн ангипати, тэжээл дутлын алдагдлууд, тэжээлгүйдэл болон судас өргөсөлтийн шарх, үхжил,захын мэдрэхүйн алдагдал зэрэгт хэрэглэнэ.
Нэг шахмал эм нь идэвхитэй үйлчлэгч бодис болох 25мг циннаризин, туслах бодис аэросил, кальцийн стеарат, төмсний цардуул, лактоз (сүүний сахар), бага молекул жинт, анагаахын зориулалттай поливинилпирролидон (повидон) орно.
Уг бэлдмэлд хэт мэдрэг байх, жирэмсэн, хөхүүл, 12 хүртэл насны хүүхдэд хэрэглэх эсрэг заалттай. Мэдрэлийн тогтолцооны талаас нойрмоглох, хэт ядрах, толгой өвдөх, булчингийн тонус нэмэгдэх, сэтгэл унал. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас ам хатах, аюулхайгаар өвдөх, хоол боловсруулалт, шингээлт муудах, цөс зогсонгишлын шарлалт. Арьс, салстын зүгээс хөлс ялгаралт ихсэх, улаан, хавтгай үлд (маш ховор тохиолдоно). Бусад артерийн даралт унах, биеийн жин буурах, турах, чонон хөрвөс маягийн хам шинж илрэх гаж нөлөө илэрч болзошгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2020-11-10 20:36:08
8 настай хүүхдэд өгч болох уу. Хүүхдийн толгой сүүлийн үед байнга өвдөөд байгаа
Хэрэглэгч2020-08-26 14:49:37
Сайн байна уу? 3 сартай хүүхдэд циннаризин фенобарбитал гэх 2 эмийг хавсаргаж бичиж өгсөн юм аа. Хүчилтөрөгчийн дутагдал гэх оноштой Ингэж ууж болох уу ? Ямар нэгэн сөрөг нөлөө бий юу? Хариулаад өгөөрэй Баярлалаа.
Их эмч2020-08-26 18:11:12
Сайн байна уу. Эмийн хувьд тархины цусан хангамж сайжруулах эм байгаа. Эмчийн заалтаар хүүхдэд хэрэглэгдэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2020-06-02 10:12:18
миний толгой их өвддөг тэгээд өмнө нь эмчид үзүүлээд циннаризинг бичиж өгсөн. Тэр үед үзүүлэхэд тархины судасны нарийсал байна гэж хэлсэн байх аа. (8 орчим жилийн өмнө) Одоог хүртэл үе2 уудаг байсан. Энэ эмийн удаан хугацаагаар хэрэглэх боломжтой болов уу? Би өмнө энэ эмийг толгойны өдвөлт намдаах гэж ойлгож байсан. Сая зааврыг нь уншаад арай өөр төрлийн гэж ойлголоо. Одоо би ажилдаа нэлээд ачаалалтай, давхар сургалтад яваад толгой өмнөхөөсөө ч илүү өвдөж байгаа. Толгой өвдөх нь сүүлийн үед эрс нэмэгдсэн. Өвдөхдөө 2 талын судас дагаж өвддөг заримдаа их дүүрч өвддөг. Тэгээд эмийн сангаас очоод Персен гээд эм авсан ч ямар ч нөлөө үзүүлэхгүй байсан(өдрийн 3-аар 2-ыг давхарлаж уусан) болохоор циннаризинг авч ууж байгаа.(25мг) одоо энийгээ үргэлжлүүлж уух хэрэгтэй юу бас энэ эмийг удаан ууж болох уу? Энэ эмийг өдөрт нэг ширхэгийг уугаад л толгойны өвчин намдсан. Миний толгой өвдөөх цитрамон гэх мэт эмэнд ерөөсөө намддаггүй юм аа.
Их эмч2020-06-02 10:35:40
Сайн байна уу. Та мэдрэлйн эмчид хандан үзүүлээрэй. Удаан ууж болохгүй. Баярлалаа
