Кальций Д3 форте 500мг/400 ОУН (лимон) №120
63,400₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-3,170₮
-6%-3,804₮
-8%-5,072₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Том хүн болон 12-с дээш насны хүүхдэд өдөрт 2 шахмалаар, юм идэхдээ уух нь зүйтэй.12 хүртэлх насны хүүхдэд эмчийн зааврын дагуу тунг тогтоож өгнө.
Янз бүрийн шалтгаантай ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон мөн дараах эмчилгээнд хэрэглэнэ. Цэвэршилтийн үеийн эмэгтэй настай хүмүүс хэрэхийн өвчин, дотоод шүүрлийн өвчин, уушгины архаг явцтай бөглөрөлт болон мэргэжлийн өвчин кортикостероид, дархлал дарангуйлах бэлдмэл,эпилепсийн эсрэг эм тироксин, гепарин зэргийг удаан хэрэглэж байгаа хүмүүс хэрэглэнэ. Янз бүрийн байршилтай хугарлын үед бороололтыг түргэсгэх зорилгоор остеохондроз ба остеоартроз зэрэг үе мөч, нурууны сөнөрөлт дистрофийн бусад өвчний эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт.Бие махбодод кальций, витамин Д3, бичил элементийн хэрэгцээ ихэссэн үед эрчимтэй өсөлт, биеийн хүчний ачаалал ихсэх тэдгээрийн дутагдлыг нөхөх зэрэгт тус тус хэрэглэнэ
Кальци карбонат 1250 мг 500 мг энгийн кальцитай дүйцнэ, холекальциферол Витамин D3 400 ОУН
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Бөөрний өвчин, бөөр чулуужих өвчин, бамбайн ойролцоох булчирхайн өвчин, ясны үсэрхийлсэн хавдар зэргийн үед эмчтэй зайлшгүй зөвлөлдөнө. Ходоод гэдэсний замын үйл ажиллагааны алдагдал илэрч болно өтгөн хатах, суулгах, гэдэс хийгээр дүүрэх, дотор муухай оргих, хэвлийгээр өвдөх. Цөөн тохиолдолд гиперкальциеми болон гиперкальциури илэрнэ цус болон шээсэнд кальци илүүдэл хэмжээтэй илрэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-20 16:03:52
2shahmalaa 1,1eern uuhuu eswel 2sh eern hamt uuhuu hariulaad ogooch
Их эмч2025-01-20 16:09:31
Сайн байна уу. өдөр 12 цагт 1 ширхэгийг орой 18 цагт 1 ширхэгийг уугаарай
Хэрэглэгч2024-10-19 21:43:49
Усаар даруулж уудаг уу? Зажилдаг уу? гэсэн асуултанд бүтээгдэхүүний линк үлдээсэн байх юм. Хэрэглэх заавар дээр усаар даруулах, зажилах талаар ямар ч мэдээлэл алга. 2хон сонголттой асуултанд линк үлдээж байхаар хариултыг нь биччихэж болно доо.
Их эмч2024-10-19 21:46:28
Сайн байна уу. хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэгч2024-10-04 22:07:20
Усаар даруулж уудаг уу? Зажилдаг уу?
Их эмч2024-10-04 22:16:23
Сайн байна уу. https://emonos.mn/product/8950
Хэрэглэгч2024-10-03 10:33:34
5 сартай жирэмсэн юмаа. эмийн сангаас надаа энэ төрлийг нь өгчижээ. Энийг нь жирэмсэн хүн ууж болдоггүй юмуу? Д3 500мг/200 -аасаа юугаараа ялгаатай байдагын бол?
Их эмч2024-10-03 19:16:04
Сайн байна уу. Д витамины агууламж нь 400 ОУН байдаг.
Хэрэглэгч2024-06-03 16:00:56
Би авч уугаад 10аад хонож бга юма кальци өндөр дутагдалтай гараад тэгсэн улмал гар янгинаж өвдөөд байх юма яагаад тэгээд байга юм бол
Их эмч2024-06-03 19:21:35
Сайн байна уу. Та эмчид үзүүлж зөвөлгөө аваарай
Хэрэглэгч2023-09-05 20:08:04
Ene кальцийг 15 huuhdiin usult demjih zorilgoor ugch bolhuu?
Их эмч2023-09-05 20:17:16
Сайн байна уу. https://emonos.mn/product/8950
Хэрэглэгч2023-09-04 14:49:57
өсвөр насны хүүхдийн өсөлт дэмжхүү? Хэзээ үр дүнгээ өгөхүү?
Их эмч2023-09-04 15:47:04
Сайн байна уу. https://emonos.mn/product/9604
Хэрэглэгч2023-06-28 18:37:12
өвдгөнд яс ургасан хэдэн мгаар өдөрт хэдэн удаа бас хэр удаан хугацаагаар уух вэ
Их эмч2023-06-29 06:51:48
Сайн байна уу. Том хүн болон 12-с дээш насны хүүхдэд өдөрт 2 шахмалаар, юм идэхдээ уух нь зүйтэй
Хэрэглэгч2023-05-11 20:45:59
11-18 насны хүүхдүүдэд өсөлт дэмжих зорилгоор өгч болох уу
Их эмч2023-05-11 23:59:27
Сайн байна уу. 12 хүртэлх насны хүүхдэд эмчийн зааврын дагуу тунг тогтоож өгнө
Хэрэглэгч2020-07-13 12:11:09
сайн байна уу хөлөндөө хадаастай хүн ууж болох уу хадаасаа удахгүй авхуулах юмаа авхуулсаныхаа дараа уух ёстой юу
Их эмч2020-07-13 12:22:52
Сайн байна уу. эмчийн заалтаар болноо
Хэрэглэгч2019-01-14 22:50:29
Сайн бнауу. зажилж уухад шүдэнд зүгээр үү
Их эмч2019-01-14 22:50:29
Сайн байна уу Зүгээр, зориулалтын зажиладаг шахмал эм байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2018-12-01 09:46:49
Кальций никомед д3 кальций никоиед форте д3 аль нь жирэмсэн хүн ууух вэ
Их эмч2018-12-01 09:46:49
сайн байна уу кальций никомед -ийг нь уугаарай.баярлалаа
Хэрэглэгч2018-11-01 01:29:05
Hoolnii daraa uuhuu hoolnii omn uuh
Их эмч2018-11-01 01:29:05
Сайн байна уу Хоолноос 20-30мин дараа уухад тохиромжтой. Баярлалаа
Хэрэглэгч2018-10-17 15:51:24
5sartai jiremsen kaltsi d3 1sar udurt 2r uuhar bichej ugsiimaa. End uuj bolku gd bh shig bn jiremsen hun yr n uuj boldoggui ymu uudag bol hden sartaigas uuh we.
Их эмч2018-10-17 15:51:32
Сайн байна уу. шинжилгээг үндэслэн хяналтын эмчийн заавраар хэрэглэж болно
Хэрэглэгч2018-09-05 13:08:42
их хѳлрѳѳд кальциа алдсан үед ууж болох уу
Их эмч2018-09-05 13:08:42
Сайн байна уу? Их хөлрөлтөөс кальци алдахгүй ээ .Кальци дутагдсанаас их хөлөрч болно. Ялангуяа бага болон өсвөр насны хүүдхүүд. Танл ямар зовиур илэрч байна вэ ? ШААРДЛАГАТАЙ бол эмчид үзүүлж ,шинжилгээ өгөөд ууж болно. Баярлалаа
Хэрэглэгч2018-08-23 12:39:17
28nastai eregtei kaltsi yuwal ali ni zvger we
Их эмч2018-08-23 12:39:17
Сайн байна уу,тунгаасаа хамаараад янз бүр байгаа,эхлээд эрдсийн шинжилгээ өгч байгаад тунг нь тохируулна.Баярлалаа.
Хэрэглэгч2018-08-23 12:38:14
Сайн байна уу, 5 сартай жирэмсэн юмаа энэ кальцийг ууж болох уу? кальцийн шинжилгээ өгөөгүй мөртлөө өдөрт 1000-р ууж болох уу?
Их эмч2018-08-23 12:38:14
Сайн байна уу,хяналтын эмэгтэйчүүдийн эмчийн зааврын дагуу ууна аа.Баярлалаа.
Хэрэглэгч2018-08-02 12:05:24
Жирэмсэн хүн ууж болохуу
Их эмч2018-08-02 12:05:24
Кальций Д3 500мг/200 ОУН №120 (минт) Зажилдаг шахмал - Takeda Austria GmbH Кальций Д3 500мг/200 ОУН №120 (оранже) Зажилдаг шахмал - Takeda Austria GmbH өдөрт 1-3 ширхэгээр уунаа
Хэрэглэгч2018-07-30 09:07:02
ясны сийрэгжилтийн үед яс ургадаг юмуу ясны сийрэгжилт нурууны суулт яс ургалттай бна гэсэн кальци ууж болох уу
Их эмч2018-07-30 09:07:02
сайн байна уу ясны сийрэгжиллтэй үед яс ургаж болно кальци эмчийн заалтаар уудаг баярлалаа
Хэрэглэгч2018-07-20 14:33:02
Жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2018-07-20 14:33:02
Сайн байна уу Та хяналтын эмчдээ үзүүлж зөвлөгөө аваарай Баярлалаа
Хэрэглэгч2018-06-18 13:24:05
Kaltsi 500 d400-s uuchjee d vitamin ni xetrchjee jiremsen ymaa
Их эмч2018-06-18 13:24:05
Сайн байна уу. Та хяналтын болон өрхийн эмчдээ хандана уу
Хэрэглэгч2018-06-18 13:23:34
Kalitsi d3 porte jiremsen xvn uuj boldog ymuu bi barag sar uutsan ymaa
Их эмч2018-06-18 13:23:34
Сайн байна уу. Жирэмсэн үед эмчийн заалваар хэргэлнэ.
Хэрэглэгч2018-06-18 13:23:16
Kalitsi d3 porte jiremsen xvn uuj boldog ymuu bi barag sar uutsan ymaa
Их эмч2018-06-18 13:23:16
Сайн байна уу. Жирэмсэн үед эмчийн заалваар хэргэлнэ.
Хэрэглэгч2018-05-27 19:07:58
D3-400ME gesen negjtei bhiin ene ni IU gesen d vitaminii negjtei adilhan gesen ug uu
Их эмч2018-05-27 19:08:27
сайн байна уу тийм олон улсын нэгжийг хэлж байгаа юм.баярлалаа
Хэрэглэгч2018-05-27 12:45:49
4, 6 настай хүүхдэд өгч болох уу
Их эмч2018-05-27 12:45:49
Сайн байна уу,эмчийн заалтаар ууна.Баярлалаа.
Хэрэглэгч2018-05-26 19:32:31
Өвдөгөөр үе үе хатгадаг.Шат руу буух үед хэцүү дээшээ өгсөхөд зүгээр элэг циррозтой настай хүн ууж болох уу
Их эмч2018-05-26 19:32:31
Сайн байна уу. Бэлдмэлийг янз бүрийн шалтгаантай ясны сийрэгжилтийн эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно оо. Бөөрний чулуу болон давсагны чулуу, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, цус болон шээсэн дэх кальцийн хэмжээ өндөр үед хэрэглэхийг хориглоно гэсэн заалттай байна. Эмийн цээрлэлт, эсрэг заалт дээр элэгний эмгэг гэж тэмдэглэгдээгүй байгаа боловч та хяналтын эмчтэйгээ давхар зөвлөөрэй. Баярлалаа.
Хэрэглэгч2018-05-26 18:57:55
Хөхүүл ээж хэдэн сарас эхэлж кальц уух вэ
Их эмч2018-05-26 18:57:55
Сайн байна уу. Хөхүүл эхэд жирэмсэн эх шиг кальцийг тэдэн сартайд ууна гэсэн тодорхой заасан хугацаа байдаггүй ээ. Кальцийн бэлдмэл ууж болох бөгөөд хоногийн тохиромжтой тун 1000-1300 мг байдаг. Мөн Витамин Д3 нь хөхний сүүгээр ялгардаг тул та эмчтэйгээ зөвлөлдөж байгаад ямар тунгаар, хэр хугацаатай уухаа тохируулаарай. Баярлалаа.
Хэрэглэгч2018-04-13 13:09:36
ene kaltsiig huhuul hun uuj boloh uu huuhed 8sartai
Их эмч2018-04-13 13:09:36
сайн байна уу? эмчийн заалтаар ууж болно оо баярлалаа.
Хэрэглэгч2018-03-03 07:56:53
Jiremsen bolohoor tuluvluj bga yumaa.tanaid zaragdaj bga calci-uudaas aliig ni uuval zugeer ve?
Их эмч2018-03-03 07:56:53
Сайн байна уу. Шинжилгээгээр кальци дутагдалтай гарсан юм уу. Тийм бол ууж болно. Кальци Д3 никомид ууж болно оо. Гэхдээ манайхаар тасарсан байгаа. Bayer-y кальцемин бас зүгээр шүү. Жирэмсэн үед жирэмсний 20 долоо хоногтойгоос кальци бэлдмэл уух заалттай байдаг. Баярлалаа.
Хэрэглэгч2018-03-03 07:56:22
Jiremsen bolohoor tuluvluj bga yumaa.tanaid zaragdaj bga calci-uudaas aliig ni uuval zugeer ve?
Их эмч2018-03-03 07:56:22
Сайн байна уу. Шинжилгээгээр кальци дутагдалтай гарсан юм уу. Тийм бол ууж болно. Кальци Д3 никомид ууж болно оо. Гэхдээ манайхаар тасарсан байгаа. Bayer-y кальцемин бас зүгээр шүү. Жирэмсэн үед жирэмсний 20 долоо хоногтойгоос кальци бэлдмэл уух заалттай байдаг. Баярлалаа.
Хэрэглэгч2018-03-03 01:32:26
Jiremsen bolohoor tuluvluj bga yumaa.tanaid zaragdaj bga calci-uudaas aliig ni uuval zugeer ve?
Их эмч2018-03-03 01:32:26
сайн байна уу та төлөвлөж багйаа бол фолийн хүчил жирэмснээс өмнөх 3сар болон жирэмсний эхний 3 сар уугаарай.Энэ кальуийг жирэмсний 4 дөх сараас эхлэн жирэмсний хяналтын эмчийн заавраар ууна.баярлалаа
Хэрэглэгч2018-03-02 02:48:55
кальцемин адванс-ыг жирэмсэн эх хэрэглэж болох уу? юунд сайн кальц вэ
Их эмч2018-03-02 02:48:55
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ. Гэхдээ Жирэмсэн эмэгтэй энгийн кальцемин уудаг шүү. Ургийн түнхний дутуу болон гаж хөгжлөөс сэргийлнэ, мөн жирэмсэн эхийн кальци дутагдлаас сэргийлнэ. Баярлалаа.
Хэрэглэгч2018-01-07 04:30:22
Хөхүүл хүн ууж болох уу яаралтай хариулаад өгөөч баярлалаа
Их эмч2018-01-07 04:30:22
Сайн байна уу? Өндөр тунгаар хэрэглэж болохгүй. Дутагдалтай үед эмчийн заалтаар хэрэглээрэй.Баярлалаа
Хэрэглэгч2017-12-17 22:53:53
Хөхүүл эх хэзээнэс ууж болох вэ?
Их эмч2017-12-17 22:53:56
сайн байна уу жирэмсний дунд сард ууна.баярлалаа
Хэрэглэгч2017-12-13 01:17:19
Кали,Кальци гэж 2 тусдаа зүйл үү.Калийн хэмжээ 3.41 гэж гарсан байна.ямар эм уух ёстой вэ.
Их эмч2017-12-13 01:17:19
Сайн байна уу 2 өөр минерал байгаа. Ямар шинжилгээний ямар үзүүлэлт дээр тэгж гарсныг тодруулах хэрэгтэй. Бусад эрдсийн хэмжээг харах хэрэгтэй. Баярлалаа
Хэрэглэгч2017-11-14 22:14:23
үүнийг пренеталтай хамт ууж болохуу тун нь хэтрэнэ гэж байхгүй биздээ
Их эмч2017-11-14 22:14:23
Сайн байна уу, жирэмсэн тохиолдолд 20 долоо хоногтойгоос кальцийн бэлдмэлийг эмчийн заалтаар хэрэглэнэ, Баярлалаа
Хэрэглэгч2017-11-14 00:33:09
үүнийг пренеталтай хамт ууж болохуу тун нь хэтрэнэ гэж байхгүй биздээ
Их эмч2017-11-14 00:33:09
сайн байна уу 1800-1883 утсаар холбогдоорой.
Хэрэглэгч2017-09-25 03:17:09
sain bn uu. 6-n 7 honogtoi jiremsen yumaa. Heden sartaigaas yamar кальци uuh heregtei we?
Их эмч2017-09-25 03:17:09
сайн байна уу 20н долоо хоногтойгоос эмчийн заавраар ууна
Хэрэглэгч2017-08-12 00:54:36
Сайн байна уу 7сартай жирэмсэн юм. Ямар кальци кали уух вэ?
Их эмч2017-08-12 00:54:36
Сайн байна уу? Кальцеми силвер, никомид 21р зууны шүрэн кальци хэрэглэж болноо. Баярлалаа
Хэрэглэгч2017-04-09 20:03:51
jiremsen ved honogiin deed tun 1500 gesen bnsh dee tailbar ugch bga hvn emnihee zaavarig unshdaggvi ymuu
Их эмч2017-04-09 20:03:51
Сайн байна уу
Хэрэглэгч2017-01-26 03:00:27
Хэд вэ
Их эмч2017-01-26 03:00:27
Сайн байна уу? 32500 төгрөг
Хэрэглэгч2017-01-23 06:23:06
Сайн байна уу. 5 сартай жирэмсэн хяналтын эмч маань энэ эмийг уухаар бичиж өгсөн боловч танай эмийн санд жирэмсэн хүн уухыг хоргилдог гэсэн энэ талаар хаанаас тодруулж асууж болох вэ?
Их эмч2017-01-23 06:23:06
Сайн байна уу. Эмчидээ эргэн хандаарай.
Хэрэглэгч2016-11-22 02:00:38
Кальци ихэдвэл хүүхэд нь шохойждог гэсэн яриа гадуур их бнав Би кальци Д3 өдрийн 2 өөр 2 сар уу гэсэний дагуу ууж байгаа энэ зөв үү
Их эмч2016-11-22 02:00:38
Сайн байна уу тунг нь тохируулж уух нь эх хүүхэд аль алинд ашиг тустай. Жирэмсэн хөхүүл ээжүүд заавал кальци хэрэглэх хэрэгтэй. Тунг эмчид үзүүлэн эмчийн заасан тунгаар хэрэглэх хэрэгтэй. Баярлалаа
Хэрэглэгч2016-10-14 06:16:40
Zvgeer l usaar daruulaad uuchihna bzdee
Их эмч2016-10-14 06:16:40
Шахмалыã зажилж эсвэл бүхлээр нь залгиж болно.
Хэрэглэгч2016-10-14 06:16:12
Zvgeer l usaar daruulaad uuchihna bzdee
Их эмч2016-10-14 06:16:12
Шахмалыã зажилж эсвэл бүхлээр нь залгиж болно.
Хэрэглэгч2016-10-14 03:25:26
асуултанд шуурхай хариулдагт баярлалаав Ажлын амжилт хүсье
Их эмч2016-10-14 03:25:26
баярлалаа амжилт хүсье
Хэрэглэгч2016-09-17 07:41:25
Кальций Д3 никомед форте нь өсвөр насны хүүхдийн өсөлтөд тустай болов уу ?
Их эмч2016-09-17 07:41:25
Сайн байна уу, цусан дахь кальцийн хэмжээг үзүүлж байж кальцийн дутагдалтай бол хэрэглэнэ
Хэрэглэгч2016-05-11 09:42:59
sain bainu odort heden shirhegiig heregleh we
Их эмч2016-05-11 09:42:59
Сайн байна уу. Насанд хүрэгчид өдөрт 2 удаа ууна.
Хэрэглэгч2015-12-30 17:34:47
жирмэсэн хүн өдөрт хэдийг уух вэ? хүүхэд ууж болох уу ? уувал өдөрт хэдийг уух вэ?
Их эмч2015-12-30 17:34:47
Сайн байна уу жирэмсний болон хүүхдийн кальци тусдаа байдаг. Баярлалаа
Хэрэглэгч2015-06-22 13:03:58
энэ эмийг яаж уух вэ? Шууп залгих юмуу эсвэл хүлхэх үү
Их эмч2015-06-22 13:03:58
Сайн байна уу та аль боломжтойгоороо хэрэглэнэ. учир нь зажилж ууж болно, бүхлээр нь залгиж ууж болно. Баярлалаа
Хэрэглэгч2014-09-06 08:46:23
Кальци д3 никомед нь өсөлт дэмжих үү апельсиний зурагтай нь
Их эмч2014-09-06 08:46:23
Ясны сийрэгжилт (цэвэршилтийн, сениль, стероид, идиопатик зэрэг гаралтай) болон түүний хүндрэлийн (ясны хугарал) урьдчилан сэргийлэлт болон хам эмчилгээнд; Êальци болон эсвэл витамин Д3-í дутагдлыг нөхөх зорилгоор