ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Himalaya Ментат 100 мл PH Mentat syrup 100ml

20,300

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,015

Үнэ
19,285
Gold

-6%-1,218

Үнэ
19,082
Platinium

-8%-1,624

Үнэ
18,676

Тоо ширхэг :

Скай ресиденс-3 (1ш)Байршил харах
Хоног (1ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Нярайд: ½ цайны халбагаар өдөрт хоёр удаа. Хүүхдэд 1 цайны халбагаар өдөрт хоёр удаа. Хүндэвтэр ба архаг эмгэгүүдийн үед өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай.

Ментат нь тархины үйл ажиллагаа, сэтгэцийн үйлдлийг зохицуулахад оролцдог төвийн биоидэвхт бодис болох ГАМК  ба холинидэвхит мэдрэлийг дэмжиснээр оюун ухааныг сайжруулна. Ментат нь тархины урд холтослог давхрагын мускарин болон холинидэвхит рецепторыг дахин идэвхжүүлсэнээр оюуны үзүүлэлт, ой тогтоолт, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлж, стрессийн босгыг өндөрсгөнө. Ментат нь анхаарал саринах, зан авир өөрчлөгдөх эмгэгүүдийг хөнгөвчилнө. Ментат нь синапсын дараах допамины рецепторын идэвхийг нэмэгдүүлсэнээр Паркинсонизмын эсрэг идэвхитэй үйлчилнэ. Ментатын тайвшруулах ба унтуулах нөлөө нь нойргүйдлийг эмчлэх ба таталтаас сэргийлэх үйлдэл үзүүлнэ. Ментат нь хэл ярианы согогыг засаж, зүгшрүүлнэ. Ой тогтоолт муудах дараах шинжүүдийн үед анхаарал сарнилт, оюун ухааны төвлөрөлт муудах, хэл ярианы болон суралцах чавдар алдагдах, архинд донтох архаг эмгэг, зан авир өөрчлөгдөх дараах эмгэгүүдийн үед, хөдөлгөөн ихсэх, нийгэмд харш зан үйл гаргах, бухимдаж уурлах, догшин зан авир гаргах, шөнө орондоо шээх, айдас ба стрессээс үүсэх түгшилтийн эмгэгүүд, оюуны чадавхи сулрах, хэл ярианы согог, сэтгэх чадвар удаашрах шинжийн эмчилгээг дэмжинэ. Уналт таталт, Альцхаймер, Паркинсоны өвчнүүдийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.

5 мл Ментат сиропын найрлага ханд. Bacopa monnieri  144мг, Centella asiatica 70мг, Withania somnifera 52мг, Evolvulus alsinoides 52мг,  Nardostachys jatamansi  52мг, Valeriana wallichii 50мг, Embelia ribes 50мг, Prunus amygdalus 50мг, Acorus calamus 42мг, Terminalia chebula 36мг, Emblica officinalis 36мг, Tinospora cordifolia 36мг, Celastrus paniculatus 32мг, Oroxylum indicum 32мг, Mucuna pruriens 1.8мг, Elettaria cardamomum 1.8мг, Terminalia arjuna 1.8мг, Anethum sowa 1.8мг, Ipomoea digitata 1.8мг, Zingiber officinale 1.4мг, Terminalia belerica 1.4мг, Myristica fragrans 1.4мг, Syzygium aromaticum 1.0мг.   

Ментат нь ерөнхий унтуулгын үйлчилгээг дэмжинэ. Иймд ерөнхий унтуулгатай мэс заслаас 7-14 хоногийн өмнөөс хэрэглэхийг зогсооно. Ментат нь карбомезапин болон таталтын эсрэг эмийн шимэгдэлтийг дэмжинэ. Вальпроат натритай харшлах нөлөөгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-11-18 18:43:02

Хэдэн цагт өгвөл тохиромжтой вэ

Их эмч2024-11-18 19:10:59

Сайн байна уу. өглөө орой аль ч үед болноо

Хэрэглэгч2024-11-14 10:37:56

Хэр удаан ууж үр дүнгээ өгөх вэ?

Их эмч2024-11-14 10:41:58

Сайн байна уу. Ургамлын гаралтай эм тул удаан хугацаанд ууна

Хэрэглэгч2024-06-01 03:18:28

Sain bnuu Himalaya 4 sartai huuhed ogch bolohuu odor shono sain untaj oghgui yuma emlegt uzuuleheer zugeeer geedl baihiin zowlogoo ogooch ogloo gj bodohod ynz buriin buruu urwal baihuu

Их эмч2024-06-01 08:56:53

Сайн байна уу. . эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-06-01 03:16:56

Sain bnuu Himalaya 4 sartai huuhed ogch bolohuu odor shono sain untaj oghgui yuma emlegt uzuuleheer zugeeer geedl baihiin zowlogoo ogooch ogloo gj bodohod ynz buriin buruu urwal baihuu

Их эмч2024-06-01 08:56:47

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-04-22 00:31:44

Сайн байн уу 80 аас дээш настай хүн хэргэлж болох уу? 2 гар нь мэдээгүй юу ч барьж чадахгүй даралт ихтэй хүн

Их эмч2024-04-22 09:00:58

Сайн байна уу. Та дараах линкээр эмийн хэрэглэх заалттай танилцаарай. https://emonos.mn/product/8957

Хэрэглэгч2024-04-22 00:30:36

Сайн байн уу 80 аас дээш настай хүн хэргэлж болох уу? 2 гар нь мэдээгүй юу ч барьж чадахгүй даралт ихтэй хүн

Их эмч2024-04-22 09:01:02

Сайн байна уу. Та дараах линкээр эмийн хэрэглэх заалттай танилцаарай. https://emonos.mn/product/8957

Хэрэглэгч2024-04-22 00:09:10

Том хүн хэрэглэж болох уу? Сироп өдөрийн хэдээр хэдэн мл-р уух вэ

Их эмч2024-04-22 00:21:57

Сайн байна уу. Та дараах линкээр ороод эмийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. https://emonos.mn/product/8957

Хэрэглэгч2024-04-22 00:09:01

Том хүн хэрэглэж болох уу? Сироп өдөрийн хэдээр хэдэн мл-р уух вэ

Их эмч2024-04-22 00:22:03

Сайн байна уу. Та дараах линкээр ороод эмийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. https://emonos.mn/product/8957

Хэрэглэгч2024-04-12 22:31:30

Сайн байна уу? 5настай охин хэл яриа нь ойлгомжгүй.Хүмүүс бараг яриаг нь ойлгодоггүй.Бусдаар маш сэргэлэн,тогтож суудаггүй их хөдөлгөөнтэй.Курсээр уулгадаг бол хэдэн ширхэг сироп уулгах вэ? Ямар тунгаар?

Их эмч2024-04-12 23:32:03

Сайн байна уу. Ментат нь тархины үйл ажиллагаа, сэтгэцийн үйлдлийг зохицуулахад оролцдог төвийн биоидэвхт бодис болох ГАМК ба холинидэвхит мэдрэлийг дэмжиснээр оюун ухааныг сайжруулна. Ментат нь тархины урд холтослог давхрагын мускарин болон холинидэвхит рецепторыг дахин идэвхжүүлсэнээр оюуны үзүүлэлт, ой тогтоолт, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлж, стрессийн босгыг өндөрсгөнө. Ментат нь анхаарал саринах, зан авир өөрчлөгдөх эмгэгүүдийг хөнгөвчилнө. Ментат нь синапсын дараах допамины рецепторын идэвхийг нэмэгдүүлсэнээр Паркинсонизмын эсрэг идэвхитэй үйлчилнэ. Ментатын тайвшруулах ба унтуулах нөлөө нь нойргүйдлийг эмчлэх ба таталтаас сэргийлэх үйлдэл үзүүлнэ. Ментат нь хэл ярианы согогыг засаж, зүгшрүүлнэ. Ой тогтоолт муудах дараах шинжүүдийн үед анхаарал сарнилт, оюун ухааны төвлөрөлт муудах, хэл ярианы болон суралцах чавдар алдагдах, архинд донтох архаг эмгэг, зан авир өөрчлөгдөх дараах эмгэгүүдийн үед, хөдөлгөөн ихсэх, нийгэмд харш зан үйл гаргах, бухимдаж уурлах, догшин зан авир гаргах, шөнө орондоо шээх, айдас ба стрессээс үүсэх түгшилтийн эмгэгүүд, оюуны чадавхи сулрах, хэл ярианы согог, сэтгэх чадвар удаашрах шинжийн эмчилгээг дэмжинэ. Уналт таталт, Альцхаймер, Паркинсоны өвчнүүдийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-03-18 02:12:19

2 sartai huuhded her hemjeeger ogj blh we

Их эмч2024-03-18 08:26:34

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-02-05 23:58:50

сайн байна уу тархины даралттай 2сартай хүүхэд хэрэглэж болохуу

Их эмч2024-02-06 06:23:21

Сайн байна уу. Хүүхдийн эмчээс зөвөлгөө авна уу.

Хэрэглэгч2023-12-07 20:24:41

Ментат сиропыг задалж хэрэглээд үлдсэн хэсгийг хэдэн сарын даоаа хэрэглэж болох вэ

Их эмч2023-12-08 04:14:17

Сайн байна уу. Насанд хүрэгчид: 2 цайны халбагаар өдөрт 2 удаа ууна. Задалснаас хойшхи хадгалах горим болон хугацааг савалгаан дээрээс харна уу.

Хэрэглэгч2023-12-07 20:24:38

Ментат сиропыг задалж хэрэглээд үлдсэн хэсгийг хэдэн сарын даоаа хэрэглэж болох вэ

Их эмч2023-12-08 04:14:12

Сайн байна уу. Насанд хүрэгчид: 2 цайны халбагаар өдөрт 2 удаа ууна. Задалснаас хойшхи хадгалах горим болон хугацааг савалгаан дээрээс харна уу.

Хэрэглэгч2023-07-14 15:56:20

эплепситэй таталтын эмтэй хамт ууж болох уу

Их эмч2023-07-14 17:18:52

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчээсээ лавлаарай

Хэрэглэгч2023-06-26 13:38:58

Сайн бна уу 8 сартай тархины даралтын шинж тэмдэг байгаад бнаа шууд өгч болох уу эсвэл заавал эмчийн заавараар өгөх үү

Их эмч2023-06-26 14:06:21

Сайн байна уу. хүүхдийн эмчид үзүүлээд зөвлөгөө аваарай та ер нь бол жоргүй олгодон эм

Хэрэглэгч2023-03-26 18:48:00

Хөхүүл хүн ямар тунгаар уух вэ

Их эмч2023-03-26 18:52:23

Сайн байна уу. 2 ширхэгээр 2 уудаа ууна. Курс эмчилгээ 3-6 сар хэрэглэнэ.

Хэрэглэгч2021-11-24 12:36:39

2настай хүүхэд өдөр унтахаа байгаад хүүхдийн эмч бичиж өгсөн өдрийн 2р ууна гэж. Нойронд нөлөөхгүйэ гэж комментэнд хариулсан байхын тэгвэл өгөх шаардлага бна уу? Тайлбар дээр нь нойрыг дэмжинэ гэсн бна. Энийг уугаад унтах н сайжрадаг болов уу?

Их эмч2021-11-24 13:25:09

Сайн байна уу. Тархийг амрааж, цочролоос сэргийлдэг тул нойрсолтыг дэмжинэ. Цаашлаад анхаарал төвлөрөлт болон санах ойг сайжруулдаг ургамлын найрлагатай бэлдмэл.

Хэрэглэгч2019-12-29 17:27:16

2сар гарсантай нярайн ядаж өгөх вэ

Их эмч2020-02-02 18:14:14

Сайн байна уу. эмчийн заавраар өгнө

Хэрэглэгч2019-12-14 20:55:26

Сн бну 17той хүүхдэд хэрэглэж болху? Багадаа норкозонд 3 удаа орж байсан одоо бол маш мартамхай сүүлийн үед анхаарал нь сайн төвлөрч өгөхгүй байгаа. Хэрэглэвэл ямар тунгаар хэрэглэхү?

Хэрэглэгч2019-02-28 07:30:54

Mentat emiig 1nastai hvvhed yaaj uuhuu

Их эмч2019-02-28 07:30:54

Сайн байна уу. 5 мл-р өдөрт 2 удаа ууна. Баярлалаа.

Хэрэглэгч2018-05-05 07:20:18

Өдрийн хоёроор хэд хэдэн цагт өгөх вэ

Их эмч2018-05-05 07:20:18

Сайн байна уу. Нярайд:1/2 цайны халбагаар өдөрт хоёр удаа. Хүүхдэд: 1 цайны халбагаар өдөрт хоёр удаа буюу 12 цагийн зайтай хэрэглэнэ гэсэн үг. Яг тогтсон цаг байхгүй ээ./өглөө-9, орой-9 байж болно / Баярлалаа.

Хэрэглэгч2018-03-27 04:39:01

3 удаа хагалгаа хийж төрсөн мартах шинж илэрч байгаа үед ямар арга хэмжээ авах вэ зөвөлгөө өгөөч

Их эмч2018-03-27 04:39:01

сайн байна уу? та нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчид хандана уу? баярлалаа.

Хэрэглэгч2018-01-20 01:40:18

Энэ эмийг ууснаар унтаж чадах болов уу ?? Уг нь унтах юм даанч жоохон чимээ юм уу хүн хүрэхлээр л сэрчих юм их цочдог болчоод байнө

Их эмч2018-01-20 01:40:18

Сайн байна уу, яг нойронд нөлөөлдөггүй байгаа, дэлгэрэнгүй мэдээлэлийг emonos.mn-ээс харна уу, Баярлалаа

Хэрэглэгч2017-12-13 22:00:09

Сайн байна уу, Том хүн хэрэглэж болох уу, Сүүлийн үед ядраад суралцах чадваргүй ой тогтоолт муудаад байгаа.

Их эмч2017-12-13 22:00:09

Сайн байна уу, шахмалаар хэрэглэж болно, Баярлалаа

Хэрэглэгч2017-11-03 03:01:02

Сайн байна уу хүү маань 9 настай байнга уурлаж гомдожбайх юмаа .Сэтгэлд нь нийцэхгүйл бол уурлаж сүүлдээ энэ нь зодооноор төгсөх боллоо.Бас дээр нь ярихдаа ээрч гацна.аймшгийн зүүд байнга зүүдлэх юмаа.Заримдаа хэт удаан.анхаарал төвлөрөлт маш муу.Ийм хүүхдэд энэ эмнээс өгч болохуу өгвөл ямар тунгаар өгөх вэ.Эсвэл өөр ямар эм ууж болох вэ

Их эмч2017-11-03 03:04:06

Сайн байна уу, энэ бэлдмэлийг хэрэглэж болно, давхар сэтгэлзүйн чиглэлээр эмчид хандаарай, Баярлалаа

Хэрэглэгч2017-10-24 20:05:25

Сайн байна уу? Тархины даралттай хүүхэд ууж болох уу?

Их эмч2017-10-24 20:05:25

Сайн байна уу? Хэрэглэж болноо. Баярлалаа

Хэрэглэгч2017-10-15 19:55:09

Их эмч2017-10-15 19:55:09

Сайн байна уу, асуултаа оруулна уу

Хэрэглэгч2017-09-19 03:57:31

Сайн байнуу ментат сиропыг задалснаас хойш хэр хугацаанд хэрэглэх заавартай бдаг вэ

Их эмч2017-09-19 03:57:31

сайн байна уу. ямарч сиропыг задалсанаас хойш хөргөгчинд 21 хоног, ил өрөөний темпратурт сүүдэрт 14 хоног хадгална

Хэрэглэгч2017-09-08 20:20:51

Тархины даралтөнд нөлөөлхүү

Их эмч2017-09-08 20:20:51

Сайн байна уу. Тархины даралтанд нөлөөлөхгүй.

Хэрэглэгч2017-09-08 03:58:32

Сайн байнуу тархины даралттай 2 сартай нярайд эмч н өдрийн 3аар 6сар уухаар бичиж өглөө ийм ихээр бас удаан хугацаагаар ууж болдог юмуу. Бас тархины даралтанд сайнаар нөлөөлөхүү

Их эмч2017-09-08 03:58:32

Сайн байна уу, ургамлын гаралтай тул хор нөлөө бага байгаа, эмчийн заавраар бол хэрэглэж болно, Баярлалаа

Хэрэглэгч2017-02-09 23:52:01

huuhded hedii hugatsaagaar heregleh ve bainga hereglej boloh uu

Их эмч2017-02-09 23:52:01

Сайн байна уу ургамлын гаралтай тул удаан хугацаанд хэрэглэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 70185999 утаснаас лавлаарай. Баярлалаа

Хэрэглэгч2017-01-08 08:22:55

Sain bna uu? 2 nastai huuhed shono orondoo sheegeed bdag bolloo. Jiwhgui untdag bolood 4-5 sar bolj bga yum. Shono untaj bhdaa genet changa uilaad sheelgeh geheer uurlaad orilood sheehgui bj bgaad orondoo sheechih yum. Ene emiig uulgaj boloh bolow uu? Boloh bol hed honog uuh we?

Их эмч2017-01-08 08:22:55

Сайн байна уу, хэрэглэх заавар дээр хэрэглэж болно гэж байгаа боловч зовиуртай байж болзошгүй тул хүүхдийн бөөр шээс дамжуулах замын эмчид хандаарай

Хэрэглэгч2016-10-20 22:23:54

kolkm

Их эмч2016-10-20 22:23:54

Сайн байна уу асуух асуулт байвал бичээрэй. Баярлалаа