ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Гропринозин 500мг №20

31,200

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,560

Үнэ
29,640
Gold

-6%-1,872

Үнэ
29,328
Platinium

-8%-2,496

Үнэ
28,704

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Хэвийн болон дархлалын тогтолцоо дарангуйлагдсан өвчтөнд вирүсийн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Амьсгалын замын хурц халдвар, риновирүс болон аденовирусын халдвар болон улаан бурхны үед өргөн хэрэглэнэ. Энгийн херпесийн халдвар (уруул, нүүрний арьс, амны хөндийн салст бүрхүүл, гарын арьс, нүдний салстын вирүсийн халдвар). Varicella zoster (салхин цэцэг, бүслүүр үлдийн халдвар, ялангуяа дархлалын тогтолцоо дарангуйлагдсан дахилтат хэлбэрийн үед өргөн хэрэглэнэ) цочмог бус склерозирующий панэнцефалит, бэлгийн замын херпес, Эпштейн-Баррын вирус (халдварт мононуклеоз), хүний папилломавирус, элэгний вирусийн халдварын үед өргөн хэрэглэнэ. Амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед өвөрмөц бус сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Дархлалын тогтолцоо дарангуйлагдсан өвчтөнд дархлал сэргээх зорилгоор өргөн хэрэглэдэг. Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ. Хоолны дараа хоногт 3-4 удаа ижил хугацаанд хэрэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл шахмалыг зажилж, няцалж эсвэл бага хэмжээний усанд хэрэглэхийн өмнө уусгаж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хувь хүнд ямар эмгэг, өвчний явц болон дахилтын тооноос хамаарч эмчлэгч эмч тохируулна. Эмчилгээний дундаж үргэлжлэх хугацаа 5-14 хоног, шаардлагатай гэж үзвэл эмчилгээг 7-10 хоногийн дараа эмчилгээг дахин давтаж болно. Завсарлагатайгаар болон барих тунг тохируулан эмчилгээг 1-ээс 6 сар үргэлжлүүлэн хэрэглэнэ

  • Зөвлөх эмчилгээний тун болон эмчилгээний схем вирүсийн гаралтай амьсгалын хурц халдвар:

  • Насанд хүрэгсдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ

  • Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцно. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэх эсвэл 7-8 хоног завсарласны дараа дахин үргэлжлүүлэн хэрэглэнэ. Вирусын гаралтай амьсгалын хурц халдварын үед эмчилгээний өндөр үр дүнд хүрэхийн тулд гроприносинийг өвчний эхний шинж тэмдэг илрэнгүүт эсвэл өвчний эхний хоногт хэрэглэх ёстойг анхаар. Харин өвчний шинж тэмдэг арилснаас хойш 1-2 хоног гроприносинийг хэрэглэнэ. Улаан бурхан: Хоногийн тун биеийн жинд 100мг/кг-д тооцон 3-4 удаа ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-14 хоног

  • Афтозный стоматит:

  • Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 4 удаа ууж хэрэглэнэ

  • Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 70мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 6-8 (хурц үед) хоног үргэлжлүүлнэ

  • Дараа нь насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3 удаа ууж хэрэглэнэ

  • Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, долоо хоногт 2 удаа, эмчилгээг 6 долоо хоног үргэлжлүүлнэ

  • Халварт мононуклезын үед: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 8 хоног үргэлжлүүлнэ

  • Салхин цэцэг, бүслүүр үлд болон уруулд хомхой долоосон үед:

  • Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ

  • Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 10-14 хоног үргэлжлүүлнэ (шинж тэмдэг арилтал). Бэлгийн херпесийн үед: хурц үед хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж 5-6 хоног хэрэглэнэ. Намжилтын үед эмчилгээний барих тун - хоногт 2 шахмалаар (1000мг) 1 удаа ууж 6 сарын турш хэрэглэнэ

  • Цочмог бус склерозирующий панэнцефалит: Хоногийн тун биеийн жинд 50-100мг/кг тооцон 4 цагийн зайтай 6 удаа хэрэглэнэ. Эмчилгээ 8-10 хоног үргэлжилнэ. Эмчилгээг 8 хоног завсарласны дараа хөнгөн хэлбэрийн үед ээлж эмчилгээг 1-3 удаа, хүнд хэлбэрийн үед ээлж эмчилгээг 9 удаа давтан хэрэглэнэ

  • Элэгний вирусын халдварын үед:

  • Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж эмчилгээг 15-30 хоног хэрэглэнэ. Барих эмчилгээ хоногт 2 шахмалаар (1000мг) 1 удаа ууж 2-6 сар хэрэглэнэ

  • Хүний папилломавирусын халдвар (хурц үзүүрт кондилом, төвөнхийн папилломатоз, ул ба алганы үү, умайн хүзүүний неоплази): Хавдрын бага эрсдэлтэй үед - хоногт 2 шахмалаар 3 удаа ууж эмчилгээ 14-28 хоног хэрэглэнэ. Хавдрын өндөр эрсдэлтэй үед криоэмчилгээ эсвэл СО-лазер эмчилгээтэй хавсарсан тохиолдолд - хоногт 2 шахмалаар 3 удаа ууж эмчилгээг 5 хоног хэрэглэнэ. Ээлж эмчилгээг сарын зайтай 3 удаа давтана. Гроприносинийг 50мг/кг тунгаар 3-9 долоо хоног ууж хэрэглэхэд тогтвортой дархлал сэргээх үйлдэл үзүүлнэ

  • Амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед өвөрмөц бус сэргийлэх зорилгоор насанд хүрэгчдэд болон хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон долоо хоногт 3 удаа, эмчилгээг 4 хоног үргэлжлүүлнэ. Амьсгалын замын хурц халдвартай өвчтөнтэй хавьтсан тохиолдолд хоногийн тун биеийн жинд 50-100мг/кг-д хоногт 3 хуваан хэрэглэнэ, эмчилгээг 5 хоног үргэлжлүүлнэ

  • Жирэмсэн болон хөхүүл эхийн эмийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр эхэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно. Хүүхдэд 1-ээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ

  • Вирусийн эсрэг шууд үйлдэлтэй бэлдмэл:  Гроприносин (инозин пранобекс) дархлал сайжруулах үйлдэлтэй, бие махбодийн хамгаалах чадварыг сайжруулах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх болон вирусийн халдварын үед бие махбодийн эсэргүүцэх чадварыг ихэсгэдэг бэлдмэл. Түүнчлэн вирусийн эсрэг илэрхий үйлдэлтэй (вирүсийн үржлийг дарангуйлдаг)

  • Гроприносин нь хоруу чанар багатай учир түүнийг зүрхний бах, зүрхний архаг дутагдал болон өндөр настанд хэрэглэхэд зохимж сайтай. Гроприносинийг цаг үеэ олж хэрэглэвэл вирусын халдварын явцыг хөнгөвчлөн цаашид халдварын хугацааг богиносгодог. Иймд бэлдмэлийг дархлал дутагдлалтай өвчтөнд ихэвчлэн зөвлөдөг

  • Вирусынн гаралтай амьсгалын замын халдвар болон херпесийн хурц болон архаг дахилтат халдварын үед өндөр үр дүнтэй бэлдмэл

  • Нэг шахмалд:

  • Үйлчлэгч бодис: Метизопринол (инозин пранобекс) - 500 мг.

  • Туслах бодис: Төмсний цардуул, повидон, магнийн стеарат

  • Дүрслэл: Цагаан өнгөтэй, зууван хэлбэрийн шахмал, хоёр талын гадарга нь гүдгэр, цагаан болон тосон цагаан өнгөтэй, нэг талдаа хуваах зориулалтын хэрчистэй, 17мм-ын урттай, 7мм-ын өргөнтэй.

  • Хориглох заалт:

  • Хэрэглэх явцад анхаарах зүйлс: Инозин нь бие махбодиос шээсний хүчил хэлбэрээр ялгардаг учир удаан хугацаагаар бэлдмэлийг хэрэглэх үед шээс болон цусанд агуулагдах шээсний хүчлийн хэмжээ ихэсдэг учир байнга шээсний хүчлийн хэмжээг хянах шаардлагатай. Шээсний хүчлийн хэмжээ өндөр байдаг өвчтөнд нэгэн зэрэг түүний хэмжээг бууруулдаг бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болно. Гроприносинийг элэгний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь гроприносин нь элгэнд хувиралд орно

  • Бэлдмэлийн сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдал: Бэлдмэл нь сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаанд нөлөөлдөггүй учир түүнийг автотээврийн хэрэгсэл жолооддог хүмүүст хэрэглэж болно

  • Эмийн харилцан нөлөөлөл: Дархлал дарангуйлдаг бэлдмэл нь Гроприносиний дархлал сэргээх үйлдлийг дарангуйлдаг. Гроприносиний ксантиноксидазийн ингибитор, шээсээр шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг бүлгийн бэлдмэл болон шээх хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхдээ болгоомжлох шаардлагатай.Инозин пронабексийг зидовудинтай хамт хэрэглэхэд цусанд агуулагдах зидовудиний хэмжээ ихэсдэг, түүнчлэн хагас ялгаралтын хугацааг уртасгадаг. Иймд энэ хоёр бэлдмэлийг хамт хэрэглэх тохиолдолд зидовудиний тунг багасгах, хоорондын хэрэглэх хугацааг уртасгах шаардлагатай. Ингэснээр зидовудиний цусанд агуулагдах хэмжээг зохих түвшинд барина

  • Тусгай заалт: Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэй зөвлөлдөнө үү.Гроприносин нь бусад вирүсийн эсрэг бэлдмэлийн нэгэн адил вирүсийн халдварын эрт үед нь (эхний хоногт) зөв хэрэглэж чадвар үр дүн нь маш өндөр

  • Гаж нөлөө: Гроприносинийг удаан хугацаагаар хэрэглэхэд ч зохимж сайтай. Бэлдмэлийг зогсооход гарсан гаж нөлөө амархан арилдаг. Нэмэгдэл эмчилгээг шаарддаггүй.Бөөрний үйл ажиллагаа хэвийн байх үед бэлдмэлийг хэрэглэх явцад шээс болон цусанд шээсний хүчлийн хэмжээ ихсэх (гэхдээ, хэмжээндээ байж болно) магадлалтай.

  • Байнга тохиолддог гаж нөлөөнд (˃1% тохиолдлын):

  • Хоол боловсруулах тогтолцооны талаас: Хоолны дуршил буурах, дотор муухайрч зарим тохиолдолд бөөлжилтөнд хүргэдэг, аюулхай орчмоор өвдөх.

  • Элэгний талаас: Аминотрансфераза фермент, шүлтлэг фосфотаза болон карбамид азотын хэмжээ цусанд ихсэх.

  • Арьсны талаас: Загатнаа, тууралт.

  • Төв мэдрэлийн тогтолцоо: Толгой өвдөх, толгой эргэх, ядрах.

  • Бусад шинж: Үе мөчөөр өвдөх.

  • Ховор тохиолдох гаж нөлөө (˂1% тохиолдлын):    Хоол боловсруулах тогтолцооны талаас: Суулгалт, өтгөн хатах.

  • Төв мэдрэлийн тогтолцоо: Цочромтгой, нойрмог болох нойргүйтэх

  • Шээс бэлгийн тогтолцоо: Полиури

  • Харшлын урвал: Толбот гүвдрүүт тууралт, чонон хөрвөс, загатнаа, ангионевротик хаван

  • Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд: Эмчилгээний тунгаар бэлдмэлийг хэрэглэхэд эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол гараагүй. Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ходоод угаах болон шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.

  • Өндөр настанд: Өндөр настанд эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ. Хижээл ба өндөр настны цусанд агуулагдах шээсний хүчлийн хэмжээ өндөр байна

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй

  • Бэлдмэлийн найрлаганд орсон ямар нэгэн бодист харшилтай тохиолдолд
  • Тулай Бөөрний чулуутай өвчтөнд
  • Бөөрний III зэргийн дутагдалтай өвчтөнд
  • Нэг хүртэлх насны хүүхдэд
  • Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр эхэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-05-04 16:28:04

Zaawal joroor olgodg uu

Их эмч2025-05-04 16:34:01

Сайн байна уу. Тиймээ

Хэрэглэгч2025-03-31 12:35:51

Mash huchtei virus iinhaniad hursen 2 daharlaad 10tsqgiin zaitai uuj bloh uu

Их эмч2025-03-31 12:44:40

Сайн байна уу. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2025-01-02 21:40:00

Nasnii angilalap ugx uu

Их эмч2025-01-02 21:46:41

Сайн байна уу. Тиймээ зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-12-22 00:22:33

Sain bainu цитомегаловирус өндөр гарсын alat alasitn ihseed baiga

Их эмч2024-12-22 02:03:57

Сайн байна уу. эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2024-12-10 01:30:36

Урсофальк ууж байгаа юмаа. Цуг хэрэглэж болох уу? Хоорондоо зохицохгүй сөрөг нөлөө бий юу?

Их эмч2024-12-10 01:34:07

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-06-20 21:28:45

Гетотипин мөн үү

Их эмч2024-06-20 22:09:49

Сайн байна уу. бишээ

Хэрэглэгч2024-05-01 00:10:19

ene emiig hedni tsagii zaitai ulgah we

Их эмч2024-05-01 00:45:29

Сайн байна уу. насанд хүрсэн хүн 8 цагийн зайтай 3 удаа ууна

Хэрэглэгч2024-03-04 13:25:36

Сайн байна уу Энэ эмийг 9 настай хүүхдэд ямар тунгаар яаж өгөх бэ Эмч гриприносин гээд бичсэн байна Энэ эм мөн биздээ

Их эмч2024-03-04 20:22:21

Сайн байна уу. тунг эмчлэгч эмч тааруулж өгнөө

Хэрэглэгч2023-12-13 14:19:45

Энэ эмийг задалсанаас хойш хэд хоног хадгалах вэ бараг 14 хонгийн өмнө ууж байсан одоо ганц нэг ханиагаад бхий өгч болох уу

Их эмч2023-12-13 18:27:36

Сайн байна уу. Хадгалах хугацаа 3 жил. Хайрцганд заасан хадгалах хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.

Хэрэглэгч2023-12-13 14:18:45

Энэ эмийг задалсанаас хойш хэд хоног хадгалах вэ

Их эмч2023-12-13 18:27:47

Сайн байна уу. Хадгалах хугацаа 3 жил. Хайрцганд заасан хадгалах хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.

Хэрэглэгч2023-07-12 19:31:41

Эмийг ууж бх үед хориглох ххол хүнс гэж бий юу?

Их эмч2023-07-12 21:29:56

Сайн байна уу. Хориглох заалт: Эмийн бэлдмэлийн үйлчлэгч бодис ба туслах бодист хэт мэдрэг байх Бөөр, шээсний замын өвчин. Бөөрний хүнд буюу III зэргийн дутагдал. Нэг нас хүрээгүй хүүхэд. Жирэмсэн ба хөхүүл эх. Тулай өвчний цочмог сэдрэлийн үе ба цусанд шээсний хүчил ихэссэн хүнд Гроприносинийг хэрэглэх шаардлагагүй.

Их эмч2023-07-12 21:29:55

Сайн байна уу. Хориглох заалт: Эмийн бэлдмэлийн үйлчлэгч бодис ба туслах бодист хэт мэдрэг байх Бөөр, шээсний замын өвчин. Бөөрний хүнд буюу III зэргийн дутагдал. Нэг нас хүрээгүй хүүхэд. Жирэмсэн ба хөхүүл эх. Тулай өвчний цочмог сэдрэлийн үе ба цусанд шээсний хүчил ихэссэн хүнд Гроприносинийг хэрэглэх шаардлагагүй.

Хэрэглэгч2023-04-04 20:04:18

Сайн бнауу химиин эмчилгээтэй хүнд хомхой гарсан тул энэ эмииг ууж болхуу

Их эмч2023-04-05 01:11:43

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-04 20:03:38

Сайн бнауу химиин эмчилгээтэй хүнд хомхой гарсан тул энэ эмииг ууж болхуу

Их эмч2023-04-05 01:11:53

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-03-31 09:35:49

Ene emiig 5 nastai huuhded huvaagaad uguh yumuu

Их эмч2023-04-01 02:15:25

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-03-02 11:45:25

Сайн байна уу. Энэ эм антиопеток мөн үү

Их эмч2023-03-03 01:31:32

Сайн байна уу. Антибиотик биш.

Хэрэглэгч2022-04-26 09:36:39

Сайн бна уу. Энэ эмийг ханиад дөнгөж хүрч байгаа эсвэл эдгэсэн хойно ууна гэсэн байх юм манай хүүхэд ханиад хүрээд нилээн хэд хоносон цэртэй ханиалгаад нус нь өтгөн байгаа үед эмч бичиж өгсөн ууж болох юм болов уу?

Их эмч2022-04-27 10:08:43

Сайн байна уу. Вирусын гаралтай амьсгалын замын халдварт үрэвсэлд эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг тул болно. Давхар дархлааг өдөөх үйлдэлтэй.

Хэрэглэгч2020-11-18 01:51:38

жирэмсэн 7 сартай хоолой хамар сэрвэгнэж ханиалгахад ууж болох уу

Их эмч2020-11-19 18:56:55

Сайн байна уу. Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр эхэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно.

Хэрэглэгч2020-11-18 01:51:31

жирэмсэн 7 сартай хоолой хамар сэрвэгнэж ханиалгахад ууж болох уу

Их эмч2020-11-19 18:56:38

Сайн байна уу. Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр эхэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно. Баярлалаа.

Хэрэглэгч2020-09-24 10:27:39

жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Их эмч2020-09-24 16:42:45

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болноо баярлалаа

Хэрэглэгч2020-08-30 16:08:23

Сайн байна уу. Бэлгийн херпесийн шинж тэмдэг илэрсэн 6 настай хүүхдэд гропринозин эмийг хоногт хэдэн ширхэгээр хэдэн гр өгөх вэ.

Их эмч2020-08-31 14:47:49

Сайн байна уу. та нарийн мэргэжлийн эмчид хандана уу баярлалаа

Хэрэглэгч2020-01-24 17:51:25

27 kg 5tai huuhed yaaj uuh ve

Их эмч2020-02-01 16:39:52

Сайн байна уу. 500мг өдөрт 2 удаа өгөх боломжтой

Хэрэглэгч2019-11-28 22:19:16

Уугаад халуун нь бүр нэмэгдээд биеэр нь тууралт гарсан харшилсан гэсэн үг үү?

Хэрэглэгч2019-02-10 01:36:41

80 kg tai tom hun uridchilan sergiiileh zorilgor haniadnii uliraldbhereglewel herhen heregleh we? mon 5 sartai huuhedtei hohuul hun uridchilan sergiileh zorilgoor hereglej bolohu? mon aaw ni haniad tussan tul 5 sartai huuhde 5 sartai huuhded aanferon ogoorei gsn yum emch. anaferoniiborond ene emiig ogch bolohu ogwol herhen ogoh we 8 kg tai

Их эмч2019-02-10 01:36:41

None

Хэрэглэгч2019-02-10 01:36:36

80 kg tai tom hun uridchilan sergiiileh zorilgor haniadnii uliraldbhereglewel herhen heregleh we? mon 5 sartai huuhedtei hohuul hun uridchilan sergiileh zorilgoor hereglej bolohu? mon aaw ni haniad tussan tul 5 sartai huuhde 5 sartai huuhded aanferon ogoorei gsn yum emch. anaferoniiborond ene emiig ogch bolohu ogwol herhen ogoh we 8 kg tai

Их эмч2019-02-10 01:36:36

None

Хэрэглэгч2019-02-10 01:36:29

80 kg tai tom hun uridchilan sergiiileh zorilgor haniadnii uliraldbhereglewel herhen heregleh we? mon 5 sartai huuhedtei hohuul hun uridchilan sergiileh zorilgoor hereglej bolohu? mon aaw ni haniad tussan tul 5 sartai huuhde 5 sartai huuhded aanferon ogoorei gsn yum emch. anaferoniiborond ene emiig ogch bolohu ogwol herhen ogoh we 8 kg tai

Их эмч2019-02-10 01:36:29

Сайн байна уу Анафероны оронд өгч болохгүй. Та эмчийнхээ заасан эмчилгээг хийгээрэй. Насанд хүрсэн хүмүүс бас ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 ширхэгээр өдөрт 3 удаагаар долоо хоногт 3 өдөр хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2019-02-08 18:47:43

Sn bnau. Emiin sanch huuhdiig virusees hamgaalah zorilgoor uridchilan sergiilj ene emiig uuh ni tun sain geed bi awsan yuma. 25 kg tai 9 nastai huhded ogloo oroi tallaad buya 250 aar odor hoyr ogoorei gsn. tun ni zow bna uu??

Их эмч2019-02-08 18:47:43

Сайн байна уу,зөв байна.Баярлалаа.

Хэрэглэгч2019-02-02 18:28:30

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

Их эмч2019-02-02 18:28:30

Хэрэглэгч2019-02-02 18:28:21

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

Их эмч2019-02-02 18:28:21

Хэрэглэгч2019-02-02 18:28:04

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

Их эмч2019-02-02 18:28:04

Хэрэглэгч2019-02-02 18:27:51

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

Их эмч2019-02-02 18:27:51

Хэрэглэгч2019-02-02 18:27:36

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

Их эмч2019-02-02 18:27:36

Хэрэглэгч2019-02-02 18:24:13

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

Их эмч2019-02-02 18:24:13

Хэрэглэгч2019-02-02 18:23:52

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

Их эмч2019-02-02 18:23:52

сайн байна уу? https://emonos.mn/category/product/23943/ дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. баярлалаа

Хэрэглэгч2019-01-27 18:16:50

ene emiig 3 sartai hvvhded anaferontoi zergtsvlj hrglj blhu

Их эмч2019-01-27 18:16:50

Сайн байна уу,эмчийн заалтаар болно.Баярлалаа.

Хэрэглэгч2019-01-26 16:32:19

Сайн байна уу? энэ эмийг өдөрт 2 удаа уухдаа хэдэн цагийн зайтай уувал болох вээ? том хүн

Их эмч2019-01-26 16:32:19

сайн байна уу? өдөрт 2 удаа гэдэг нь 12 цагаар ууна гэсэн үг байгаа.

Хэрэглэгч2019-01-18 06:02:30

Сайн байна уу? Манай охин 2нас 7 сартай эмч нь 1/2-р 3удаа гэж бичиж өгсөн юм халуурвал тэгээрэй ингээрэй гэж хэлээгүй болхоор эмээ уулгаж эхэлснээс хойш халуураад байхаар нь айгаад ингэх ёстой юм болвуу халуун бууруулах эм өгчвөл эм нь үйлчлэхээ больчих юм болвуу гэж бодож бодож хүүхэд шаналаад байхаах нь ибупрофен 200мг.тайг өгөөд байгаа энэ зөв үү

Их эмч2019-01-18 06:02:30

Сайн байна уу? халуун бууруулах эм уулгаж болно оо, Гроприносин бол вирусын эсрэг дархлаа сайжруулах эм шүү. баярлалаа

Хэрэглэгч2019-01-14 07:41:14

Сайн байна уу. 2 нас 2 сартай хүүхэд 500мг өглөө орой уугаарай гэсэн юмаа (шахмал). Хоолой нь уулаачихсан байна гэсэн юм эмч нь. уусан чинь харшилчихшиг боллоо. Манай хүүхэд диатезтай юмаа. Диатезтай хүүхдэд харшилдаг юмуу.

Их эмч2019-01-14 07:41:14

Сайн байна уу,таблеткаар уусан бол харшлах ёсгүй дээ.Баярлалаа.

Хэрэглэгч2019-01-10 23:47:42

Сайн байна уу? Манай охин 2нас 7 сартай эмч нь 1/2-р 3удаа гэж бичиж өгсөн юм халуурвал тэгээрэй ингээрэй гэж хэлээгүй болхоор эмээ уулгаж эхэлснээс хойш халуураад байхаар нь айгаад ингэх ёстой юм болвуу халуун бууруулах эм өгчвөл эм нь үйлчлэхээ больчих юм болвуу гэж бодож бодож хүүхэд шаналаад байхаах нь ибупрофен 200мг.тайг өгөөд байгаа энэ зөв үү

Их эмч2019-01-10 23:47:42

Сайн байна уу Та халуун бууруулах эм хамт хэрэглэж болно. Ибупрофен 100мг-аар буюу таллаад 6-8 цагын зайтай өгөөрэй. Баярлалаа

Хэрэглэгч2019-01-09 01:09:25

ханиаданд уувал зүгээр үү

Их эмч2019-01-09 01:09:25

Сайн байна уу Вирусын гаралтай ханиад, томууны үед хэрэглэж болно. Баярлалаа

Хэрэглэгч2018-12-31 01:15:53

Сайн байна уу ханиадтай 1нас 1сартай хүүхдэд жмч 3/1ээр өдөрт 3өгөөрэй гэсээн. 8цагаар бодоод өгөөд байгаамаа зөв үү сэтгэгдэл уншсан чинь өглөө өдөр орой өгч болмоор ч юм шиг эсвэл 2/1ээр өгчиж ч болмоор байх шиг. Тэгвэл заавал шөнө өгөөд байхгүй амар л байна. Мэргэжлийн зөвлөгөө өгнө үү! одоогоор 2хоног ууж байна

Их эмч2018-12-31 01:16:05

сайн байна уу? 2/1-р 12 цагаар өгч болно

Хэрэглэгч2018-12-06 01:18:01

Энэ эмийг сар хүрэх гэж бгаа нярайд бичиж өгсөн юм. Өгч болох болов уу?1/4ээр өдөрт 3. Мөн хамт уухад харшлах эм бдг уу?

Их эмч2018-12-06 01:18:01

сайн байна уу нэгсээс дээш насныханд зориулагдсан баярлалаа

Хэрэглэгч2018-10-30 11:45:29

Sain bnuu? Ene emiig 1nas 1sartai hvv maani uugaad am ni muuguntsurtchihluu tiim tohioldol baih uu?

Их эмч2018-10-30 11:45:29

сайн байна уу гроприносин мөөгөнцөрдүүлэх гаж нөлөө байхгүй ээ баярлалаа

Хэрэглэгч2018-10-30 11:45:08

Sain bnuu? Ene emiig 1nas 1sartai hvv maani uugaad am ni muuguntsurtchihluu tiim tohioldol baih uu?

Их эмч2018-10-30 11:45:08

сайн байна уу гроприносин мөөгөнцөрдүүлэх гаж нөлөө байхгүй ээ баярлалаа

Хэрэглэгч2018-09-03 05:56:57

Sain bnuu? Mnii darhalaa mash muu davhar davhar 2 3 homhoi uruul toirood bainga garaad bnaa. Atsiklovir turhlegeer turhej bgaa davhar ene emiig uuval zugeer uu? 21 nastai udurt hediig her udaan uuval zugeer ve? Eron homhoinii ene virusiig yaj sn darah ve yamar negen ustgah arga charga bdg uu? Zuwluguu ugnu uu bayrlalaa.

Их эмч2018-09-03 05:56:57

сайн байна уу? энэ эм нь вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй эм хомхооны үед ууж болно. хоногт 4 удаа 5-7 хоног ууна.

Хэрэглэгч2018-09-03 05:56:30

Sain bnuu? Mnii darhalaa mash muu davhar davhar 2 3 homhoi uruul toirood bainga garaad bnaa. Atsiklovir turhlegeer turhej bgaa davhar ene emiig uuval zugeer uu? 21 nastai udurt hediig her udaan uuval zugeer ve? Eron homhoinii ene virusiig yaj sn darah ve yamar negen ustgah arga charga bdg uu? Zuwluguu ugnu uu bayrlalaa.

Их эмч2018-09-03 05:56:30

сайн байна уу? энэ эм нь вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй эм хомхооны үед ууж болно. хоногт 4 удаа 5-7 хоног ууна.

Хэрэглэгч2018-07-04 17:37:18

Хатиганд ууж болохуу өдөрт хэд уудаг вэ

Их эмч2018-07-04 17:37:18

Сайн байна уу Энэ эмийг заавал эмчийн заалтаар ууна. Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ. Эмчлэгч эмч нь нарийн тун хэрэглэх өдрийг тогтооно. Баярлалаа

Хэрэглэгч2018-07-04 01:27:04

Салхин цэцэгдсэн 13 настай 55kg huuhded yaj uulgah ve

Их эмч2018-07-04 01:27:04

Сайн байна уу та 2 ширхэгээр өдөрт 3 удаа өгөөрэй. Баярлалаа

Хэрэглэгч2018-06-20 06:42:02

Сиропоороо байгаа юу? Ямар үнэтэй вэ?

Их эмч2018-06-20 06:42:02

сайн байна уу сайн байна уу Гропринозин 250мг/5мл 150мл Сироп - Gedeon Richter Plc 14,300.000 манайхаар байна. баярлалаа

Хэрэглэгч2018-06-20 06:41:36

Сиропоороо байгаа юу? Ямар үнэтэй вэ?

Их эмч2018-06-20 06:41:36

сайн байна уу Гропринозин 250мг/5мл 150мл Сироп - Gedeon Richter Plc 14,300.000 манайхаар байна. баярлалаа

Хэрэглэгч2018-06-18 08:04:11

Salhin tsetse Tussan 8 nastai 28 kg jintei hvv heded ene eniig uulgaj bolohuu yamar hemjeeger uulgah be bayrlala

Их эмч2018-06-18 08:04:11

Сайн байна уу эмчийн заавраар хэрэглэнэ та эмчдээ хандаарай баярлалаа.

Хэрэглэгч2018-06-18 08:03:33

Salhin tsetse Tussan 8 nastai 28 kg jintei hvv heded ene eniig uulgaj bolohuu yamar hemjeeger uulgah be bayrlala

Их эмч2018-06-18 08:03:33

Сайн байна уу эмчийн заавраар хэрэглэнэ та эмчдээ хандаарай баярлалаа.

Хэрэглэгч2018-03-06 05:25:31

Gedesnii virusiin haldvariin uyed huuhded ugch boloh uu, 11kg jintei huuhded 1/2r udurt 2 udaa uuj boloh uu

Их эмч2018-03-06 05:25:31

сайн байна уу эмчийн заалтаар өгөөрэй баярлалаа

Хэрэглэгч2018-02-14 01:52:10

сайн байна уу. манай хүүхдийн мазокын шинжилгээгээр Цитомегаловирус илэрсэн юм. одоо охин маань 30 орчим кг жинтэй. хэдий хугацаанд ямар тунгаар уух вэ? энэ вирус нь бүүр устах уу, зөвлөгөө өгч тус болооч.

Их эмч2018-02-14 01:52:10

Сайн байна уу,эмчийнхээ бичиж өгсөн хугацаанд л ууна даа,бүрэн устана.Та хүүхдийн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй дээ.Баярлалаа

Хэрэглэгч2018-01-07 20:57:24

Sain bna uu 5n sartai xuuxded ogch boloxuu? Emch bichij ogson bxin ug ni bol 1xurtelx nasnii xuuxded xotiotoi gesen bna?

Их эмч2018-01-07 20:57:24

Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглэж болно.

Хэрэглэгч2017-12-25 09:43:48

ene emiig tegeed uuj boloh ymu bolkumu? horigloson edr gehiin?

Их эмч2017-12-25 09:43:48

Сайн байна уу. Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээлэл хийгээгүй бол гадуур явж байгаа мэдээлэлд итгэх хэрэггүй

Хэрэглэгч2017-12-25 09:20:16

Их эмч2017-12-25 09:20:16

Сайн байна уу

Хэрэглэгч2017-12-25 01:03:50

ene emiig tegeed uuj boloh ymu bolkumu? horigloson edr gehiin?

Их эмч2017-12-25 01:03:50

Сайн байна уу, дэлгэрэнгүй мэдээлэлийг 1800-1883-аас лавлана уу,

Хэрэглэгч2017-12-16 09:32:18

Emegteichuudiin urewseld todruulbal beleg erhten dr urgatsah shig ym garsn uyd bichin ugsun zow uu

Их эмч2017-12-16 09:32:18

Сайн байна уу хэрэглэж болно. Баярлалаа

Хэрэглэгч2017-11-19 02:02:23

Сайн байна уу 9кг 13 кгтай хүүхдэд өдөрт ямар тунгаар өдрийн хэдээр өгөх вэ?

Их эмч2017-11-19 02:02:23

Сайн байна уу, 9кг-тай хүүхдэд таллаад 1/2-р өдөрт 2 удаа,13кг-тай хүүхдэд 1 ширхэгээр өдөрт 2 удаа өгнө

Хэрэглэгч2017-11-05 06:42:46

сайн байна уу. herpesiin үед урдьчилан сэргийлэх зорилгоор уудаг уу. уувал яамар тунгаар уух вэ. 70кг

Их эмч2017-11-05 06:43:27

Сайн байна уу, хэрэглэж болно, тунгийн зааврыг өрхийн эмчид хандаж бичүүлээрэй, Баярлалаа

Хэрэглэгч2017-06-03 00:23:16

5 sartai jiremsen uuj bolhuu salhin ceceg tusciimaa

Их эмч2017-06-03 00:23:16

Сайн байна уу? Та заавал нарийн мэрэгжлийн эмчээс зөвөлгөө аваарай халдвартын лавлах 100 залгаад зөвөлгөө аварай, баярлалаа

Хэрэглэгч2017-03-10 09:58:47

Энэ эмийг жирэмсэн хүн ууж болох уу одоо 7сартаы

Их эмч2017-03-10 09:58:47

Сайн байна уу 7 сартай бол болно. Баярлалаа

Хэрэглэгч2017-01-26 02:57:32

сн бна уу. 22 кг жинтэй хүүхэд өдөрт яаж уух вэ, 500аар 2 удаа уухуу, 2/3оор 3 удаа уух уу, эм уух зай заавал 8 цаг бх ёстой юу, хурдан хариу өгвөл сайн бна баярлалаа

Их эмч2017-01-26 02:57:32

Сайн байна уу. 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна, цочмог халдварын үед 5-14 хоног,архаг халдварын үед 10 хоногын курс эмчилгээ 7-10 хоногын зайтай 2-3 удаа давтана.

Хэрэглэгч2017-01-26 02:57:09

сн бна уу. 22 кг жинтэй хүүхэд өдөрт яаж уух вэ, 500аар 2 удаа уухуу, 2/3оор 3 удаа уух уу, эм уух зай заавал 8 цаг бх ёстой юу, хурдан хариу өгвөл сайн бна баярлалаа

Их эмч2017-01-26 02:57:09

Сайн байна уу. 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна, цочмог халдварын үед 5-14 хоног,архаг халдварын үед 10 хоногын курс эмчилгээ 7-10 хоногын зайтай 2-3 удаа давтана.

Хэрэглэгч2017-01-16 03:44:10

Нэг хүртэлх насны хүүхдэд хэрэглэж болохгүй гэсэн байна. Эмч 5 сартай хүүхдэд өглөө орой хоёрны нэгээр бичиж өгсөн. Эхний талыг нь өгчихсөн байхдаа ууж болохгүйг нь мэдлээ. Одоо уулгаж болох уу? Өгөөгүй нь дээр юм боловуу

Их эмч2017-01-16 03:44:10

Сайн байна уу? Биеийн байдлыг харгалзан эмчийн заалтаар хэрэглэж болно

Хэрэглэгч2017-01-16 01:34:36

Манай хүү 4 сартай ханиалгад байгаа юм. Эмчид үзүүлсэн чинь энэ эмийг бичиж өгсөн юм уух нь зөв болвуу

Их эмч2017-01-16 01:34:36

Сайн байна уу? Вирусаар үүсгэгдсэн ханиад томуугын үед хэрэглэж байгаа гол эм байгаа

Хэрэглэгч2017-01-04 08:18:39

Ene beldmeliig ur dungee ugduggui virusiin garaltai haniadad uguhgui gechihsen baih um. Navchaa Tovuu ged page deer. Yamar uchirtai um bol?

Их эмч2017-01-04 08:18:39

Сайн байна уу, вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй бэлдмэл байгаа ханиад гэдэг вирусын гаралтай учир хэрэглэж болно.

Хэрэглэгч2016-12-12 02:54:31

Сайн байна уу. Хүүхэд маань 2 настай хүүхэд ойр ойрхон бөгшүүлж ханиалгаад тэгээд унтаж чадахгүй ханиад сэрээд байна яах ёстой вэ Эмчээ

Их эмч2016-12-12 02:54:31

Сайн байна уу, өрхийн эмчдэ хандаж чагнуудж үзээрэй

Хэрэглэгч2016-12-12 02:53:20

баярлаллаа

Их эмч2016-12-12 02:53:20

Баярлалаа

Хэрэглэгч2016-12-10 23:49:59

сайн байнуу эмчээ.Хүү маань 2 нас 2 сартай. 39,3 хүртэл халуурсан эмч нь ibuprofen denk Фломиксин,Гроспринозин 500м бичиж өгсөн боловч үр дүн гараагүй.Гэхдээ эдгээр эмийг удаан өгөөгүй.Учир нь халуун нь буурахгүй байсан.Одоо Гроспринозин Фромилид 2-г хамт өгч болохуу. Энэ 2 чинь 1 нь вирусны гаралтай нөгөөх нь нянгийн гаралтай ханиаданд уудаг зөв үү

Их эмч2016-12-10 23:52:15

Сайн байна уу,Эдгээр эмээ хэд хоног өгсөн бэ? 3-5 хоног хэрэглээд үр дүн гарахгүй бол эмчийн заалтаар эмээ солих хэрэгтэй.Тиймээ Гроприносин нь вирусийн эсрэг үйлдэлтэй эм,флемоксин нь антибиотик байгаа .Давхар ибупрофеноо хүүхдийн тунгаар болон эдгээр 2 эмээ эмчийн заалтаар өгч болно.Баярлалаа

Хэрэглэгч2016-12-07 19:07:57

50мг/кг гэхээр 15 кг жинтэй хүүхдэд яаж өгөх бэ? 1 удаагийн тун нь хэд вэ

Их эмч2016-12-07 19:07:57

Сайн байна уу, 250мг-аар 8 цагийн зайтай ууна, 1 уухдаа бүтэнийг хуваагаад хагасыг ууна гэсэн үг

Хэрэглэгч2016-11-10 04:29:48

юу ёолиороод байгаан бэ

Их эмч2016-11-10 04:29:48

Сайн байна уу соёлтой харьцахыг хүсье

Хэрэглэгч2016-11-10 01:40:24

сайн байнуу энэ эмийг бүслүүр үлдийн үед хэрэглэж болох ууу

Их эмч2016-11-10 01:40:24

Сайн байна уу эмчийн заалтаар хэрэглж болно. Бүслүүр үлдэнд виферон лаа ирлүү үр дүнтэй байдаг. Баярлалаа

Хэрэглэгч2016-10-06 04:08:23

sn bn u ГРОПРИНОЗИН 500МГ тай эмийг ой 3 сартай хүүхэддээ хоолойны эмтэй андуураад 2 хоног өгчихсөн ямар нэг сөрөг нөлөө байгаа юу энэ эмэнд

Их эмч2016-10-06 04:08:23

Сайн байна уу, Өдөрт хэдэн ширхэгийг өгсөн юм бол?

Хэрэглэгч2016-09-22 20:48:47

гроспринозиныг интерферон лаатай цуг хэрэглэж болох уу

Их эмч2016-09-22 20:48:47

Сайн байна уу хамт хэрэглэхгүй аль нэгийг нь дангаар нь хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2016-07-21 02:50:48

Сайн байна уу. Цитомегулавирусын халварын үед ямар тунгаар уух вэ хариулж өгч тусална уу. Жин 53 кг

Их эмч2016-07-21 02:50:48

Сайн байна уу,Заавал эмчийн заалтаар ууна энэ эмийг .Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ.Эмчлэгч эмч нь нарийн тун хэрэглэх өдрийг тогтооно.Баярлалаа

Хэрэглэгч2016-06-05 05:12:48

Гроприносины тухай худал мэдээллээ болиочээ. Ард иргэдээ оросоор эмийн зааврын уншаад үзээрэй танай байгууллагыг эдийн засгийн цагдаад өгнө ингэж болохгүй

Их эмч2016-06-05 05:12:48

None

Хэрэглэгч2016-03-12 12:09:55

гар хөл амны өвчиний үед ууж болох уу

Их эмч2016-03-12 12:09:55

Сайн байна уу ууж болно. баярлалаа

Хэрэглэгч2016-03-06 08:33:25

Сайн байна жуу улаан бурхан туссан хүүхджэд хэр хэмжээтэй яаж өгөх вэ

Их эмч2016-03-06 08:33:25

Сайн байна уу.50мг/кг жинд бодож өгнө.Хүүхдийн жингээс хамаарна гэсэн үг.

Хэрэглэгч2016-02-02 17:36:17

Гропринозин танайд байга юу хэд гэж байга бэ

Их эмч2016-02-02 17:36:17

Сайн байна уу, Гроспринозин 20 ширхэг нь 18000 төгрөгөөр манай эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа.

Хэрэглэгч2016-01-18 11:13:51

3-4 зайтай тунг эмчийн тогтоосноор жишээ нь: Том хүнд хоногийн дээд тун нь 4гр буюу 500мг 8 ширхэг, хүүхдийн томуу томуу төст өвчний үед 50мг/кг-р гэх мэтээр хэрэглэдэг гэх юм үнэн үү

Их эмч2016-01-18 11:13:51

Сайн байна уу Насанд хүрэгсдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ. Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцно. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэх эсвэл 7-8 хоног завсарласны дараа дахин үргэлжлүүлэн хэрэглэнэ. Вирусын гаралтай амьсгалын хурц халдварын үед эмчилгээний өндөр үр дүнд хүрэхийн тулд гроприносинийг өвчний эхний шинж тэмдэг илрэнгүүт эсвэл өвчний эхний хоногт хэрэглэх ёстойг анхаар. Харин өвчний шинж тэмдэг арилснаас хойш 1-2 хоног гроприносинийг хэрэглэнэ. Улаан бурхан: Хоногийн тун биеийн жинд 100мг/кг-д тооцон 3-4 удаа ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-14 хоног.Баярлалаа

Хэрэглэгч2016-01-18 11:06:28

Гропринозин гэсэн энэ эмийг хэдэн цагийн зайтай хэрэглэдэг юм бэ

Их эмч2016-01-18 11:06:28

Сайн байна уу Насанд хүрэгсдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ.Баярлалаа

Хэрэглэгч2015-11-17 10:58:54

Sain bna uu grosprinozin emiin talaar ur dun muutai amerikad horigolson geh met zuvulguug neted neg Navchaa Tovuu gedeg emch bichsen bhiin yamar uchirtai bhiin

Их эмч2015-11-17 10:58:54

Сайн байна уу Гроприносин (инозин пранобекс) дархлал сайжруулах үйлдэлтэй, бие махбодийн хамгаалах чадварыг сайжруулах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх болон вирусийн халдварын үед бие махбодийн эсэргүүцэх чадварыг ихэсгэдэг бэлдмэл

Хэрэглэгч2015-07-20 16:11:47

Хоолой идээлж халуурж байгаа том хүн ууж болох уу

Их эмч2015-07-20 16:11:54

Сайн байна уу та эхлээд эмчид үзүүлэх нь зөв хоолойны үрэвсэлд өгч болно. Вирусын гаралтай үрэвсэлд хэрэглэж болно. Баярлалаа

Хэрэглэгч2015-07-10 06:28:23

Хоолой идээлж халуурж байгаа том хүн ууж болох уу

Их эмч2015-07-10 06:28:23

Сайн байна уу, хоолой нь идээлсэн бол эмчийн зааврын дагуу үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэнэ. Энэ эмийг уухгүй.

Хэрэглэгч2015-07-02 16:29:03

Хоногийн дээд тун хэд вэ надад корийн үед өдөрт 12 шахмал уухаар бичсэн ингэж хэрэглэж болох уу

Их эмч2015-07-02 16:29:03

Сайн байна уу кг жин нас халдьарын зэргээс хамаарч тунг тогтоодог. Баярлалаа

Хэрэглэгч2015-07-02 16:07:35

sn bna uu ulaan burhanii ued odriin hedeer yaaj uuh ve

Их эмч2015-07-02 16:07:35

Сайн байна уу биеийн кг жинд тооцож бодон тунг эмч тогтоодог. Баярлалаа

Хэрэглэгч2015-06-22 12:47:44

Guest ees asuuya hed honog uuj bj haluun buursan be bayarlalaa

Их эмч2015-06-22 12:48:47

Сайн байна уу гроспринозин вирүсийн эсрэг эм байгаа халуурсан тохиолдолд уугаад 3-5 хоногт халуун буурч үрэвсэл намддаг байгаа. Баярлалаа

Хэрэглэгч2015-06-13 17:43:33

сайн байна уу. Улаанбурхан тусаад эдгэсэн юм. дархлаагаа сайжруулах эм бэлдмэл юу хэрэглэх вэ

Их эмч2015-06-13 17:43:33

Гроспринозин манай эмийн сангуудаар дууссан байгаа. Та виферон дархлаа дэмжихээр хэрэглэж болно.

Хэрэглэгч2015-04-06 15:35:52

Сайн байна уу? Гроспринозин 500мг №50 гэсэн эмний үнэ 42000 гэж байх юм. Ямар ялгаатай юм бол ? https://emonos.mn/category/product/23942/

Их эмч2015-04-06 15:35:52

Сайн байна уу ширхэгээрээ өөр өөр байгаа

Хэрэглэгч2015-03-22 16:44:10

зажилж уух уу залгиж уух уу

Их эмч2015-03-22 16:44:10

Сайн байна уу, энэ эмийг залгиж ууна.