Синафлан-Акри 0.025%-10г
8,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-400₮
-6%-480₮
-8%-640₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Гадуур хэрэглэнэ. Ариутгагч шингэнээр норгосон тампоноор арьсыг цэвэрлэсний дараа бага хэмжээгээр арсанд зөөлөн иллэг хийн өдөрт 2-4 удаа түрхэнэ. Шаардлагатай бол гэмтэлтэй хэсэгт 3-4 хоног боолтонд хэрэглэж болно. Боолтонд 2 г/өдөртунгаас хэтрүүлэхгүй. Эмчилгээг өвчний шинж, эмчилгээний үр дүнгээс хамааран 5-10 хоног хэрэглэнэ. Эмчилгээний үр дүнд тулгуурлан 25 түүнээс илүү хоног хэрэглэж болно. Хүүхдэд эмчилгээнй хамгийн бага тунгаар 5 хоног хэрэглэнэ.
Нянгийн бус шалтгаант арьсны үрэвсэл, харшлын эмгэгийн эмчилгээнд: экзем, харшлын дерматит, энгийн архаг бүслүүр үлд (хязгаарлагдмал нейродермит), арьсны загатнаа, хайрст үлд, арьс хуурайших бусад архаг эмгэгүүдэд хэрэглэнэ.
Эмийн хэлбэр: гадуур хэрэглэх тосон түрхлэг 10г тосон түрхлэгт : Идэвхтэй бодис:100% бодисд флуоцинолон ацетонид – 0,025 г; Туслах бодис: пропиленгликоль 4,975 г, вазелин 80 г, ланолин 5 г, хатуу парафин 10 г.
Хэт мэдрэг, тэмбүүгийн арьсны хэлбэр, арьсны сүрьеэ, живхний тууралт, улаан батга, хайрст үлдийн өргөн хүрээний товруу, анус, гадна бэлэг эрхтэний загатнаа; бактер, вирус, мөөгөнцрийн арьсны халдвар – пиодерми, салхин цэцэг, герпес, актиномикоз, бластомикоз, споротрихоз, венийн судасны хэт өргөсөлтэй холбоотой хөлний яр шарх, ходоод гэдэсний замын улайлт, шархлаат эмгэг, аппликаци хэсэг дэх шарх гэмтэл, арьсны хорт хавдар, невус, атером, меланом, гемангиом, ксантом, сарком, жирэмсэн, хөхүүл үе, бага насны хүүхэд (2 хүртэлх) хэрэглэхийг хориглоно. Болгоомжлол Бэлгийн бойжлын үе дэх охидод болгоомжтой хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-21 18:47:29
Тосыг жороор олгодог уу?
Их эмч2024-12-21 19:39:55
Сайн байна уу. жоргүй
Хэрэглэгч2024-11-04 22:18:58
Сайн байна уу. 5 сартай хүүхдэд хэрэглэж болох уу. Чонон хөрвөс шиг товгор том харшил гараад байдаг
Их эмч2024-11-04 22:36:57
Сайн байна уу. Хэрэглэж болно гэхдээ нарийн мэргэжлийн эмчээс зөвөлгөө аваарай.
Хэрэглэгч2024-10-29 18:28:30
уруулан дээр түрхэж болох уу ярь гараад шархадсан юм лдаа түрхэж болох уу
Их эмч2024-10-29 19:11:41
Сайн байна уу. Ацикловер гэж тос түрхээд үзээрэй
Хэрэглэгч2024-10-29 18:27:24
уруулан дээр түрхэж болох уу ярь гараад шархадсан юм лдаа түрхэж болох уу
Их эмч2024-10-29 19:11:47
Сайн байна уу. Ацикловер гэж тос түрхээд үзээрэй
Хэрэглэгч2024-10-29 18:26:22
уруулан дээр түрхэж болох уу ярь гараад шархадсан юм лдаа түрхэж болох уу
Их эмч2024-10-29 19:11:53
Сайн байна уу. Ацикловер гэж тос түрхээд үзээрэй
Хэрэглэгч2024-09-07 15:02:11
Батганы дээр түрхэж болху
Их эмч2024-09-08 14:41:43
Сайн байна уу. батганд түрхэж болохгүй
Хэрэглэгч2024-08-10 22:40:30
Түүхий уснаас болж арьсан дээр гарсан юманд юу түрхвэл сайн бэ?
Их эмч2024-08-10 22:44:18
Сайн байна уу. Нянгийн бус шалтгаант арьсны үрэвсэл, харшлын эмгэгийн эмчилгээнд: экзем, харшлын дерматит, энгийн архаг бүслүүр үлд (хязгаарлагдмал нейродермит), арьсны загатнаа, хайрст үлд, арьс хуурайших бусад архаг эмгэгүүдэд хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-08-10 20:42:17
Түүхий уснаас болж арьсан дээр гарсан зүйл дээр түрхэж болох уу?
Их эмч2024-08-10 20:44:07
Сайн байна уу. Болохгүй.
Хэрэглэгч2024-06-17 19:44:10
Хомхойнд түрхэж болхуу синафлан-ыг
Их эмч2024-06-17 19:45:09
Сайн байна уу. ацикловер гэж тос түрхэж болно баярлалаа
Хэрэглэгч2024-04-25 06:39:17
Chihee tsooluulsin tgd hawdaad bgnmaa turhewl tus boloh bolu
Их эмч2024-04-25 06:50:12
Сайн байна уу. Нянгийн бус шалтгаант арьсны үрэвсэл, харшлын эмгэгийн эмчилгээнд: экзем, харшлын дерматит, энгийн архаг бүслүүр үлд (хязгаарлагдмал нейродермит), арьсны загатнаа, хайрст үлд, арьс хуурайших бусад архаг эмгэгүүдэд хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-02-05 00:43:31
Emegteichuudiin emchid uzuuled beleg erhend nimgen holiod turhererei gesen um , heden udur turhewe zohistoi umboloo?
Их эмч2024-02-05 01:05:55
Сайн байна уу. эмчийнхээ зөвлөсний адгуу хэрэглээрэй.
Хэрэглэгч2023-11-30 18:15:19
Амны хомхойд түрхэх үү
Их эмч2023-11-30 18:22:35
Сайн байна уу. түрхэхгүй
Хэрэглэгч2023-11-02 22:17:20
Жирэмсэн 5 сартайгаас хатиг гараад хэрэглэсэн урагт муу юу? Жирэмсэн хэрэглэж болохгүй гэсэн байна. Санаа зовчлоо
Их эмч2023-11-02 22:22:24
Сайн байна уу. эмчлэгч эмчдээ үзүүлээрэй
Хэрэглэгч2023-05-08 22:01:48
Писрозтой хүн яаж хэргэлэрүү өөр түрхэх тос байгаа юу
Их эмч2023-05-09 19:50:54
Сайн байна уу. https://www.emonos.mn/product/8990
Хэрэглэгч2023-05-08 22:01:22
Писрозтой хүн яаж хэргэлэрүү өөр түрхэх тос байгаа юу
Их эмч2023-05-09 19:51:42
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-09-27 20:50:03
жирэмсэн бол хэрэглэж болохуу бага тунгаар маш хэцүү загтнаад байгаа
Их эмч2020-09-28 11:11:39
Сайн байна уу. эмчид хандана уу баярлалаа
Хэрэглэгч2020-09-26 19:02:04
6сартай нярайд түрхэж болох уу комбидёрм тосноос арай зөөлөн байж чадах болов уу
Их эмч2020-09-26 22:35:13
Сайн байна уу. нилээн хүчтэй даавар агуулсан тос байгаа_. Эмчийн заалтаар хэрэглээрэй. Баярлалаа
Хэрэглэгч2020-06-06 16:05:44
Батгашилтанд түрхдэг үү?
Их эмч2020-06-06 16:07:59
Сайн байна уу. Батгашилтанд түрхдэггүй Үрэвсэл дарах, харшлын эсрэг, загатнаа намдаах үйлдэлтэй
Хэрэглэгч2020-06-06 16:05:40
Батгашилтанд түрхдэг үү?
Их эмч2020-06-06 16:07:38
Сайн байна уу. харшлын эсрэг, загатнаа намдаах үйлдэлтэй Батгашилтанд түрхдэггүй