ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Солу-Медрол 1000мг №1

187,200

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-9,360

Үнэ
177,840
Gold

-6%-11,232

Үнэ
175,968
Platinium

-8%-14,976

Үнэ
172,224

Тоо ширхэг :

Номин Седар (1ш)Байршил харах
Хоумланд (3ш)Байршил харах
Хоног (1ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Хүндрэлээс сэргийлж эмчийн зааврыг нарийн баримтална. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

Дотоод шүүрлийн өвчин, бөөрний дээд булчирхайн дутагдал , бамбай булчирхайн цочмогдуу үрэвсэл, хэрэхийн гаралтай үений үрэвсэл, цочмог ба цочмогдуу явцтай үений хүүдийн үрэвсэл, Тулайн гаралтай үений цочмог үрэвсэл, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл, системийн улаан чонон яр, бронхын багтраа, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, эмийн бодисын харшил, цус юүлсний дараах чонон хөрвөс, хэлбэрийн урвал, харшлын гаралтай нүдний эвэрлэгийн шархлаа, нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, эрхтэн шилжүүлэх суулгах, хавдрын химийн эмчилгээний үед дотор муухайрах, бөөлжих шинж илрэхээс урьдчилан сэргийлэх зэрэг зорилгоор хэрэглэнэ. 

Лиофилизат, үйлчлэгч бодис метилпреднизолон (метилпреднизолоны натрийн сукцинат хэлбэрээр) 500мг. Туслах бодис лактоза (зөвхөн 40мг флакон), нэг суурьт фосфат натрийн моногидрат, хоёрдагч хүчиллэг натрийн фосфат. Уусгагч бензилын спирт 9мг, тарианы ус 1мл.

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, системийн мөөгөнцрийн халдварын үед хэрэглэхийг цээрлэнэ. Бэлдмэлийг цочмог болон цочмогдуу явцтай зүрхний булчингийн шигдээстэй өвчтөнд хэрэглэхгүй. Энгийн хомхойн вирусээр үүсгэгдсэн нүдний эмгэгийн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Буглаа болон бусад идээт халдвар үүсэх буюу цоорох аюултай бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, ясны сийрэгжил,идээт халдвар бөөрний дутагдал зэрэгт эмчийн заалтаар болгоомжтой хэрэглэнэ. Эмчилгээний хүндрэл нь бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаардаг учир тохиолдол бүрд эмчилгээний үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулж үзсэний үндсэн дээр уг эмчилгээг шаардлагатай эсэхийг шийдэх ба түүнчлэн хэрэглэх давтамж, эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно.
 

Асуулт хариулт

Хэрэглэгч2015-12-30 17:25:31

Их эмч2015-12-30 17:25:31

None