Нурофен /клубничная/ 100мг/5мл 150мл
20,500₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,025₮
-6%-1,230₮
-8%-1,640₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Халууралт ба өвдөлт Бэлдмэлийн тун хүүхдийн биеийн жин болон наснаас хамаарна. 5-10мг/кг тунгаар хоногт 3-4 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун 30мг/кг байна. 6-12 сартай хүүхдэд 2,5мл-р хоногт 3-4 удаа хэрэглэх бөгөөд хоногийн тун 200мг-с хэтэрч болохгүй. 1-3 настай хүүхдэд 5мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тунг 300мг-с хэтрүүлж болохгүй. 4-6 настай хүүхдэд 7,5мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тун 450мг-с хэтэрч болохгүй. 7-9 настай хүүхдэд 10мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тунг 600мг-с хэтрүүлж болохгүй. 10-12 настай хүүхдэд 15мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тун 900мг-с хэтэрч болохгүй
Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийг 6 сараас 12 хүртлэх насны хүүхдэд халуурах шинж бүхий амьсгалын замын цочимог өвчнүүд, томуу, хүүхдийн халдварууд, тарилгын дараах урвал, бусад халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн толгойн ба шүдний өвдөлт, мигрень, мэдрэлийн өвдөлт, чих ба хоолойн өвдөлт болон хөнгөн ба дунд зэргийн бусад өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис: 5 мл-т 100мг ибупрофен
Туслах бодис: глицерол (E422), шингэн малтилол, содын бензоат (E211), далиуны амт (пропилин гликол) агуулна. 5 мл-т 4.2 гр шингэн малтилол.
Бусад найрлага: глицерол (E422), далиуны амт (пропилин гликол), шингэн малтилол, содын бензоат (E211), глицерол (E4220), цэвэршүүлсэн 31.25 мг гүзээлзгэний хүчлийн моногидрат (E330)
Хүүхдэд зориулсан нурофеныг дараах тохиолдлуудад хэрэглэхийг цээрлэнэ. Ибупрофен, ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүд, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс Ацетилсалицилын хүчил (салицилат) болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм хэрэглэснээс сэдэрсэн бронхын багтраа, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл Хүүхдийн хоол боловсруулах замын шархлаат гэмтэл, цусны өвчнүүд: гемофили, цусны бүлэгнэлт багасах, лейкоцитын тоо цөөрөх, элэг ба бөөрний дутагдал, сонсгол муудах , жирэмсний 3 дахь 3 сар ба хөхүүл үе 3 сар хүртлэх насны хүүхэд. Дараах тохиолдлуудад хүүхдэд зориулсан нурофеныг хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авна. 3-6 сартай хүүхэд Өвдөлт намдаах өөр эм хэрэглэж байгаа, Шархлаа өвчин, ходоодны үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвслээр өвдөж байсан ба хоол боловсруулах замаас цус алдаж байсан өвчтөн, Шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эм, артерийн даралтыг багасгах эм, шээс хөөх эм, литийн бэлдмэл, метотрексат зэрэг бэлдмэл хэрэглэж байгаа, Бронхын багтраа ба чонон хөрвөсөөр өвдөж буй үе зэрэгт болгоомжтой хэрэглэнэ. Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлө ховор ажиглагдах ба дараах шинжүүд илэрч болно. Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор эвгүй орхих буюу өвдөх, суулгах, улайлтат-шархлаат эмгэг үүсэх, цус алдах, харшлын урвал: Арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс, бронхын багтраа хурцдах, мэдрэлийн системийн зүгээс: Толгой өвдөх ба эргэх. Цус төлжүүлэх системийн зүгээс: цус багадалт, тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөх, агрАмериклоцитоз, Шээс ялгаруулах системийн зүгээс: Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй