
Тирозол 10мг №50
33,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,650₮

-6%-1,980₮

-8%-2,640₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өвчтөний онош болон биеийн байдал тохируулан эмчлэгч эмч тунг тогтооно.
Бамбайн хордлого, тиреотоксикозын мэс заслын эмчилгээнд бэлтгэх, тиреотоксикозын (ялангуяа хүнд хэлбэрийн тиреотоксикозтой өвчтөн) радио идэвхт йодын эмчилгээнд бэлтгэх зэрэгт хэрэглэнэ
Үйлчлэгч бодис тиамазол 10мг, туслах бодис коллоид кремнийн хоёрч исэл, натрийн карбоксиметилцардуул, магнийн стеарат, гипромеллоза 2910/15, тальк, целлюлозын нунтаг, эрдэнэшишийн цардуул, лактозын моногидрат тус тус агуулагдана. 10мг шахмалын нимгэн бүрхүүл шар төмрийн исэл, улаан төмрийн исэл, диметикон 100, макрогол 400, титанийн хоёрч исэл, гипромеллоза 2910/15.
Тунгалгийн булчирхайн тархмал эмгэг,хоол боловсруулах замын хямрал, амтлах мэдрэхүйн өөрчлөлт ховор тохиолдох ба эргэж хэвийн болно, цөс зогсонгишлын шарлалт, арьсны тархмал үрэвсэл, үс унах, чонон төст урвал, ховор тохиолдолд, биеийн хэм ихсэх, амтлах мэдрэхүйн өөрчлөлт ховор илрэх ба эргэж хэвийн болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-05-09 09:51:09
Энэ эмийг хэрэглэх явцад хоолны дэглэм гэж байх уу хоолны хэзээ уух вэ
Их эмч2025-05-09 12:51:35
Сайн байна уу. Та хоолны дараа уугаарай.
Хэрэглэгч2025-01-20 10:29:44
Энэ эмийг авья. Танайх хүргэх үү
Их эмч2025-01-20 10:42:11
Сайн байна уу. Хүргэлтээр авах боломжтой
Хэрэглэгч2025-01-19 12:41:25
Энэ эмийг бамбайн илүүдэлд уудаг уу
Их эмч2025-01-19 12:48:21
Сайн байна уу. Бамбайн хордлогын үед эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-12-22 10:33:28
Дотроо хэдэн ширхэгтэй вэ!
Их эмч2023-12-22 11:31:21
Сайн байна уу. 50ширхэгтэй
Хэрэглэгч2023-07-18 14:45:03
Энэ эм танай салбаруудаар бна уу
Их эмч2023-07-18 15:28:01
Сайн байна уу. хүргэлтээр үлдэгдэлгүй байна
Хэрэглэгч2023-07-02 14:55:42
Тиразол 10мг-тай эмийг хэдийд уух вэ. Хоолны өмнө, дараа гэх мэт
Их эмч2023-07-02 18:14:14
Сайн байна уу. хоолноос хойш 30минутаас 1 цагийн дараа уугаарай
Хэрэглэгч2020-08-22 21:38:11
Сайн байна уу? Толглй дайваад эргэж унах нээд байгаа мэт байх юм ? Энэд эм хамаатай юу ?
Их эмч2020-08-22 23:09:49
Сайн байна уу. Бичиж өгсөн эмчдээ ханда үзүүлээрэй. Баярлалаа
Хэрэглэгч2020-01-10 21:26:18
Энэ эмний гаж нөлөөг хэлж өгөөч
Их эмч2020-02-02 16:43:49
Сайн байна уу. Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно.Маш ховор:Тромбоцитын тоо ба цусны дүрст элементүүдийн тоо цөөрөх.Мэдрэлийн үрэвсэл, олон мэдрэлийн эмгэгДотоод шүүрлийн өөрчлөлтГипогликеми бүхий инсулины аутоиммуны хам шинжХолбогч эдийн эмгэгТунгалгийн булчирхайн тархмал эмгэг, шүлсний булчирхайн цочмог томрол,хоол боловсруулах замын хямрал, амтлах мэдрэхүйн өөрчлөлт ховор тохиолдох ба эргэж хэвийн болно.Цөс зогсонгишлын шарлалт, хорт явцтай элэгний үрэвсэл.Бэлдмэлийг хэрэглэх үед эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн гипотиреоз үүсэж болно. Түүнчлэн цусан дахь ТТД ихэссэнтэй холбоотойгоор бамбай булчирхай томрол эхэлж болзошгүй.Арьсны тархмал үрэвсэлҮс унахЧонон төст урвалХовор:Биеийн хэм ихсэхАмтлах мэдрэхүйн өөрчлөлт ховор илрэх ба эргэж хэвийн болно.Агранулоцитоз 0,3-0,6% тохиолдоно.Арьсны харшлын урвал (загатнаа, улайх, тууралт, чонон хөрвөс)Үений өвдөлт
Хэрэглэгч2019-11-03 10:29:03
Тирозол уухаар толгой өвдөөд бдг энэ гэж нөлөө илэрч бна гэсэн үг үү
Хэрэглэгч2019-10-28 16:20:12
14 хоног ууж бхад цусны эсүүд буурч анеми илэрсэн эмийн гаж нөлөөнөөс байж болохуу
Их эмч2020-05-05 22:20:44
Сайн байна уу.
Хэрэглэгч2019-01-21 10:25:21
Сайн байна уу? жирэмсэн хүн ууж болох уу?. 1сар гарантай
Их эмч2019-01-21 10:25:21
Сайн байна уу Зөвхөн шаардлагатай үед эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2018-04-26 09:09:45
Тирозол эм уухад таргалах уу
Их эмч2018-04-26 09:09:45
сайн байна уу эмнээс биш дааврын гаралтай таргалалт байж болно,эргээд эмчидээ үзүүлэн зөвөлгөө аваарай.баярлалаа
Хэрэглэгч2018-04-08 03:22:11
тирозол эсвэл пропилтиоурацил байгаа юу
Их эмч2018-04-08 03:22:11
Сайн байна уу. Та 1800-1883 утсанд хандана уу
Хэрэглэгч2018-01-13 20:59:23
Их эмч2018-01-13 20:59:23
Сайн байна уу, асуултаа оруулна уу
Хэрэглэгч2017-08-29 03:30:31
тирозол байгаа юу
Их эмч2017-08-29 03:30:31
Сайн байна уу 10мг манайд байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2017-06-08 04:15:46
сайн байнуу тирозол ирсэн боловуу
Их эмч2017-06-08 04:15:46
Сайн байна уу, ирээгүй байна, Баярлалаа
Хэрэглэгч2017-05-22 21:39:38
Тирозол 10мг Тирозол 5мг ялгаатай юу? 5мг аас 2ийг ууж болох уу? Үйлчилгээ адилхан уу?
Их эмч2017-05-22 21:39:38
Сайн байна уу. Адилхан болхоор давхарлаад ууж болно . Баярлалаа
Хэрэглэгч2017-05-22 21:38:40
Их эмч2017-05-22 21:38:40
Сайн байна уу? Манай сайтанд хандсан танд баярлалаа.
Хэрэглэгч2017-04-13 19:38:20
Тирозол 10мг -тай нт ирэх үү хэзээ ирэх вэ
Их эмч2017-04-13 19:38:20
Сайн байна уу. Ирнэ гэхдээ хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
