

Гамалате B6 80мл №1 Gamalate B6
37,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,850₮

-6%-2,220₮

-8%-2,960₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмчилгээний үргэлжлэх хугацаа ба хэрэглэх тунг тухайн өвчтний биеийн байдлаас хамаарч эмчлэгч эмч тусгайлан тогтооно. Насанд хүрэгсэд: 10 мл сиропыг өдөрт 2-3 удаа ууна. Хүүхэд:2 хүртэлх насанд: 2.5 мл өдөрт 3 удаа, 2-4насанд 5 мл өдөрт 3 удаа, 4-7насанд 10 мл өдөрт 2 удаа, 7-с дээш насанд10 мл өдөрт 2-3 удаа тус бүр ууна. Эмчилгээний зөвлөмжит хугацаа: 2-18 сар.
Гамалате В6 эмийг: Стресс, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, цочрол, сэтгэл санаа тогтворгүйтэх, психосоматик эмгэгийн хавсарсан эмчилгээнд, оюуны хомсдол (хөнгөн ба дунд зэргийн), анхаарал төвлөрөлт муудах, ой тогтоолт буурах, хүүхдэд нийгэм, гэр бүл ба сургуулийн орчинд дасан зохицох чадвар дутмаг үед, нойрны хямрал, оюутан сурагчдын хичээлийн хоцрогдол, хүүхдийн анхаарал дутмагшилт, хэт хөдөлгөөнтөх хам шинж, тархины цус харвалт, гэмтлийн дараа нөхөн сэргээх эмчилгээний шатанд хөдөлгөөний идэвх ба танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулах, мөн биеийн тэнцвэрт байдлыг нөхөн сэргээх гэх мэт зорилгоор ууж хэрэглэнэ.
100 мл эмийн бэлдмэл дэх идэвхит найрлага: Магнийн глутаматыг гидробромид 2 гр, γ-амино-тосны хүчил 2 гр, γ-амино-β-гидрокси-тосны хүчил 1 гр, В6 амин дэм 1 гр тус тус агуулагдана. Натрийн сахаринат агуулсан.
Гамалате В6 сироп нь хоруу чанар багатай хэдий ч эмийн бэлдмэл дэх найрлагад хэт мэдрэг бол харшлын урвал илэрэхийг үгүйсгэхгүй. Эмийн тунг хэтрүүлэхгүй. Тун хэтэрсний улмаас хоол боловсруулах замын хямралын шинж тэмдэг үүсч болзошгүй боловч эмийн тунг багасгаснаар арилна.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-10-29 13:19:16
нярайн тархины уйланхайд ууж болох уу
Их эмч2024-10-29 13:42:04
Сайн байна уу. Нярайн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай баярлалаа
Хэрэглэгч2024-08-06 16:23:35
3 nactai xuuxded
Их эмч2024-08-06 18:35:36
Сайн байна уу. 2-4 насанд 5мл-ээр өдөрт 3 удаа
Хэрэглэгч2024-05-03 21:08:20
Насанд хүрсэн хүн яаж уух вэ
Их эмч2024-05-03 22:36:42
Сайн байна уу. 12 нас болон насанд хүрэгсэд шахмалаар ууж хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-01-27 09:11:38
5 долоо хоногтой жирэмсэн уух болох уу нойргүйдэлд ороод байна
Их эмч2024-01-27 17:31:13
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2023-11-18 21:14:19
1 сар 20 хоногтой хүүхдэд өдөрт 10 дуслаар өгөөрэй гэсэн 10 дусалд хэдэн мг бэ бас 3 сар хүрээгүй байж өгж болох юм болов уу
Их эмч2023-11-18 21:47:17
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-18 21:13:15
1 сар 20 хоногтой хүүхдэд өдөрт 10 дуслаар өгөөрэй гэсэн 10 дусалд хэдэн мг бэ бас 3 сар хүрээгүй байж өгж болох юм болов уу
Их эмч2023-11-18 21:47:22
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-08-16 18:34:03
Сайн бнауу тавлеткаар 1ш 4 хуваагаад өдөрт 1удаа 3сартай нярайд өг гсн болохуу.
Их эмч2023-08-16 18:38:21
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнээ
Хэрэглэгч2023-06-19 18:27:56
Sain bnu ene viramin B6 munv. Buurnii chuluutai huuhded ug gesen hma
Их эмч2023-06-19 20:23:42
Сайн байна уу. Витамин В6 агуулна. Та эмчээс дахиж лавлаад үзээрэй.
Их эмч2023-06-19 20:23:41
Сайн байна уу. Витамин В6 агуулна. Та эмчээс дахиж лавлаад үзээрэй.
Хэрэглэгч2023-04-12 16:17:03
1oitoi hvvhded bchij ogson ymaa. Uulgaj boloh ymuu
Их эмч2023-04-13 00:04:37
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-03-24 17:26:25
80мл гэхээр 10мл.р өдрийн 2р ууна гэхээр 4хоногийн л эм юм байна тэ. 9настай хүүхдэд таблеткаар өгч болох уу.
Их эмч2023-03-24 22:00:25
Сайн байна уу. Таблетик нь 18-с дээш насанд хэрэглэх заалттай байдаг.
Хэрэглэгч2017-10-02 21:07:16
Siropoor nyaraid ugdug yum bishuu zaavar deeree tiim bnshdee
Их эмч2017-10-02 21:07:16
сайн байна уу?тийм 2 нас хүртэлх хүүхдэд өдрийн 2.5 мл (1/2 ц.х.) хоногт 3 удаа уулгана.баярлалаа
Хэрэглэгч2017-09-30 19:37:04
Sain bnuu tarhinii daralttai huuhded ugduguu her sain nuluutei ve
Их эмч2017-09-30 19:37:04
Сайн байнауу? Насанд хүрэгчдэд Сэтгэл хөдлөлийн тогтворгүйжилт (лабильность),Анхаарал төвлөрүүлэлт болон ой тогтоолтын алдагдал,Сэтгэлийн гутрал (депресси) болон сэтгэцийн үйл ажиллагааны хямрал, Дасан зохицох чадвар муудахад Шахмал:Насанд хүрэгчид 2 шахмалаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Баярлалаа
