

Гамалате B6 №20 Gamalate B6
32,400₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,620₮

-6%-1,944₮

-8%-2,592₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмчилгээний үргэлжлэх хугацаа ба хэрэглэх тунг тухайн өвчтний биеийн байдлаас хамаарч эмчлэгч эмч тусгайлан тогтооно. Зөвлөмжит тун: 6 -с дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд 2 шахмалаар өдөрт 2-3 удаа (8 эсвэл 12 цаг тутамд) хоол идэхээс өмнө эсвэл хоол идсэний дараа ууна. Эмчилгээний зөвлөмжит хугацаа: 2-18 сар.
Гамалате В6 эмийг насанд хүрэгчдэд: үйл ажиллагааны астенийн эмчилгээнд туслах зорилгоор, сэтгэл санаа тогтворгүйтэх, анхаарал төвлөрөлт ба ой тогтоолт муудах, сэтгэл гутрал, мэдрэл сульдал, дасан зохицох чадвар буурахад ууж хэрэглэнэ. 6 ба түүнээс дээш насны хүүхэд: анхаарал төвлөрөлт ба сурах чадвар муудах Нийгэм, гэр бүл болон сургуулийн орчинд дасан зохицох чадвар дутмаг үед тус тус хэрэглэнэ.
1 шахмал дахь идэвхит найрлага: Магнийн глутаматыг гидробромид 75 мг, γ-амино-тосны хүчил 75 мг, γ-амино-β-гидрокси-тосны хүчил 37 мг, В6 амин дэм 37 мг тус тус агуулагдана. Туслах бодис: Коллоид цахиурын давхар исэл, повидон, натрийн гликолят цардуул (А хэлбэр), магнийн стеарат, тальк, эрдэнэ шишийн цардуул.Шахмалын бүрхүүл: Титаны давхар исэл (Е 171), хуайс, цайвар магнийн карбонат, тальк, акрилат кополимер, пропиленгликоль, чихрийн сироп, индигокармин (Е 132), карнауба лав. Шахмал нь сахаран бүрхүүлтэй, цэнхэр өнгөтэй.
Гамалате В6 эм нь сахароз агуулдаг. Хэрэв та зарим төрлийн сахарын харшилтай бол эмийг хэрэглэхээсээ өмнө эмчид хандаарай. Эмийн найрлага дахь ямар нэг бодист хэт мэдрэг бол харшлын, хоол боловсруулах замын хямрал үүсч болзошгүй. Хэрэв эмийн хэрэглээнээс үүдэн ямар нэг гаж нөлөө гарвал эмчлэгч эмчдээ, эсвэл эм зүйчид хандаж зөвөлгөө авна. Эмийн тунг хэтрүүлэхгүй. Тун хэтэрсний улмаас хоол боловсруулах замын хямралын шинж тэмдэг үүсч болзошгүй ба тунг багасгаснаар арилна.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-03-04 15:36:05
Дотороо хэдэн ширхэг байдаг юм бол
Их эмч2024-03-04 20:20:34
Сайн байна уу. 20ш байдаг
Хэрэглэгч2023-09-25 12:28:14
6 настай хүүхдэд өгч болдог уу?
Их эмч2023-09-25 12:34:49
Сайн байна уу. https://emonos.mn/product/9210
Хэрэглэгч2023-04-06 09:11:08
12настай хүүхдэд сиропоор өгөх үү таблеткаар өгдөг үү?
Их эмч2023-04-07 08:33:53
Сайн байна уу. сиропоор өгнө
Хэрэглэгч2022-12-11 10:56:37
бөөр
Их эмч2022-12-12 06:04:58
Сайн байна уу. Хэрэглэх заалт Астенийн үйл ажиллагаанд туслах зорилгоор: Сэтгэлийн тогтворгүй байдал. Төвлөрөл ба санах ойн хүндрэл. Сэтгэл хөдлөл ба мэдрэлийн өөрчлөлт. Дасан зохицох чадварын бууралт зэрэгт хэрэглэнэ.
Их эмч2022-12-12 06:04:55
Сайн байна уу. Хэрэглэх заалт Астенийн үйл ажиллагаанд туслах зорилгоор: Сэтгэлийн тогтворгүй байдал. Төвлөрөл ба санах ойн хүндрэл. Сэтгэл хөдлөл ба мэдрэлийн өөрчлөлт. Дасан зохицох чадварын бууралт зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэгч2022-05-27 22:39:16
Neg dor hamgiin ihdee heden shirhegiig zereg uuj boloh ve? Fatal dosage buyu uuval uheld hurgeh hemjeend heden shirheg yum bol? Ooroo uuhdaa uhehguin tuld l asuuj bga yum shu. Setgel sanaa hetsuu ued boonoor ni davharlaj uuval deerdeh bh ged.
Их эмч2022-05-27 22:56:30
Сайн байна уу. Гурвалсан найрлагатай эм, магни, В6 болон лидокайн агуулсан. Өдөрт дээд 6 ш ээр ууж болно. Мөн бие махбодио хөдөлгөж , дуртай спорт болон өөр зүйлд анхаарлаа хандуулж хөлсөө их ялгаруулснаар тархи маань өөрөө сэтгэл санаа дэмжих аз жаргалтай байлгах дааврыг ихээр үйлдвэрлэнэ.
Хэрэглэгч2022-05-18 14:52:10
2сартай хүүхдэд хэрхэн өгөх вэ
Их эмч2022-05-18 19:02:22
Сайн байна уу. Бага сартай хүүхдэд эмчийн заалтаар өгнө. Сиропоор өгнө
Хэрэглэгч2018-12-22 08:58:18
сироп нт бгаа юу
Их эмч2018-12-22 08:58:18
Сайн байна уу,байгаа.Баярлалаа.
Хэрэглэгч2018-10-12 02:31:24
Өдөрт хэдэн удаа уух вэ хэр удаан уухуу 6 настаы
Их эмч2018-10-12 02:31:24
18-с дээш насанд хэрэглэнэ.Баярлалаа.
Хэрэглэгч2018-09-06 18:41:35
Joroor olgodog yumuu?
Их эмч2018-09-06 18:41:35
сайн байна уу? тиймээ жороор олгоно.
Хэрэглэгч2018-09-06 18:41:23
Joroor olgodog yumuu?
Их эмч2018-09-06 18:41:23
сайн байна уу? тиймээ жороор олгоно.
Хэрэглэгч2018-04-13 13:05:52
6 sartai huuhded ogch bolohu
Их эмч2018-04-13 13:05:52
сайн байна уу? эмчийн заалтаар ууж болно оо баярлалаа.
