
Кагоцел 12мг №10
18,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-910₮

-6%-1,092₮

-8%-1,456₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хоолтой холбоогүйгээр ууж хэрэглэнэ. Насанд хүрэгчдийн ханиад томуу болон АВЦХ-ын эмчилгээний эхний хоёр хоногт 2 шахмалаар өдөрт 3 удаа, дараагийн хоёр хоногт 1 шахмалаар 3 удаа ууна. Ээлж эмчилгээнд 4 хоногт 18 шахмал хэрэглэнэ. Насанд хүрэгчдийн герпесийн эмчилгээнд: 5 хоногийн турш 2 шахмалаар өдөрт 3 удаа ууна. Ээлж эмчилгээнд 5 хоногт 30 шахмалыг хэрэглэнэ. 3-6 насны хүүхдийн ханиад томуу болон АВЦХ-ын эмчилгээнд эхний хоёр хоногт 1 шахмалаар өдөрт 2 удаа, дараагийн хоёр хоногт нэг шахмалаар өдөрт нэг удаа уух шаардлагатай. Ээлж эмчилгээнд 4 хоногт 6 шахмалыг хэрэглэнэ. 6-аас дээш насны хүүхдийн ханиад томуу болон АВЦХ-ын эмчилгээнд эхний хоёр хоногт 1 шахмалаар өдөрт 3 удаа, дараагийн хоёр хоногт нэг шахмалаар өдөрт хоёр удаа уух шаардлагатай. Ээлж эмчилгээнд 4 хоногт 10 шахмалыг хэрэглэнэ, 3-аас дээш насны хүүхдийн ханиад томуу болон АВЦХ-аас урьдчилан сэргийлэх эмчилгээнд 7 хоногийн орчилтойгоор хэрэглэнэ: хоёр хоногийн турш өдөрт 1 шахмалаар нэг удаа уугаад, 5 хоног завсарлаад эмчилгээг дахин давтана. Урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нэг долоо хоногоос хэдэн сар байна.
Кагоцел нь вирүсийн эсрэг идэвхитэй үйлдэл үзүүлдэг. Кагоцелийг насанд хүрэгчид болон 3-аас дээш насны хүүхдийн ханиад томуу болон амьсгалын замын вирүсийн цочмог халдваруудын (АВЦХ) эмчилгээнд болон урьдчилан сэргийлэлтэнд, насанд хүрэгчдийн герпес вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис: кагоцел (хуурай бодисын хувьд) - 12мг. Туслах бодис: төмсний цардуул 10мг, кальцийн стеарат 0,65мг, Лудипресс (найрлага: лактозын моногидрат, повидон (Коллидон 30), кросповидон (Коллидон CL) – хангалттай хэмжээгээр нэмсэний эцэст шахмал 100мг жинтэй болно.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 3-аас доош насны хүүхдүүдЭмийн найрлага дах бодист харшилтай хүнд болон лактазын дутагдал, лактозын үл тэвчил, глюкоз-галактозын шимэгдэлт дутмагшлын хам шинж зэргийн үед хэрэглэхийг хориглоно. Харшлын урвалууд үүсч болзошгүй. Кагоцелийг халдвар авсанаас хойш 4 хоногоос хожуугүй хугацаанд хэрэглэвэл эмчилгээний үр нөлөө дээд хэмжээгээр илэрнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-05-06 08:28:43
Хөхүүл хүн ууж болох уу
Их эмч2024-05-06 09:36:35
Сайн байна уу. Эсрэг заалт Жирэмсэн болон хөхүүл эхчүүд 3-аас доош насны хүүхдүүд Эмийн найрлага дах бодист харшилтай хүнд Лактазын дутагдал, лактозын үл тэвчил, глюкоз-галактозын шимэгдэлт дутмагшлын хам шинж зэргийн үед хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэгч2024-05-06 08:28:36
Хөхүүл хүн ууж болох уу
Их эмч2024-05-06 09:36:44
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-05-02 08:45:15
Том хүн дөнгөж эхлэж байгаа ханиаданд ууж болхуу? Хамраас нус гоожиж байгаа. Хүүхдүүд бүгд нус, цэртэй ханиадтай байгаа.
Их эмч2024-05-02 10:00:24
Сайн байна уу. Кагоцел нь вирүсийн эсрэг идэвхитэй үйлдэл үзүүлдэг. Кагоцелийг насанд хүрэгчид болон 3-аас дээш насны хүүхдийн ханиад томуу болон амьсгалын замын вирүсийн цочмог халдваруудын (АВЦХ) эмчилгээнд болон урьдчилан сэргийлэлтэнд, насанд хүрэгчдийн герпес вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-05-02 08:45:06
Том хүн дөнгөж эхлэж байгаа ханиаданд ууж болхуу? Хамраас нус гоожиж байгаа. Хүүхдүүд бүгд нус, цэртэй ханиадтай байгаа.
Их эмч2024-05-02 10:00:34
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2023-12-16 23:46:50
Кагоцелийг хоолойн идээлсэн 8настай хүүхдэд өгч болох уу?
Их эмч2023-12-17 04:36:09
Сайн байна уу. хоолой идээлсэн бол эмчид заавал үзүүлээрэй
Хэрэглэгч2023-12-16 23:46:34
Кагоцелийг хоолойн идээлсэн 8настай хүүхдэд өгч болох уу?
Их эмч2023-12-17 04:35:01
Сайн байна уу. хоолой идээлсэн бол эмчид заавал үзүүлээрэй
Хэрэглэгч2023-11-06 13:42:40
Сайн байна уу, Ханиад хүрээд, хамар битүүрээд долоо хонох гэж байгаа юм. Кагоцел ууж эхэлвэл болох уу? Ханиадны вирусыг дарангуйлах болов уу?
Их эмч2023-11-06 14:13:34
Сайн байна уу. Ууж болно
Хэрэглэгч2023-11-05 00:35:29
Ээлж эмчилгээ гэдэг нь юуг илэрхийлсэн ойлголт вэ?
Их эмч2023-11-05 02:56:47
Сайн байна уу. эмчилгээний эхний болон 2 дах хоногт нийт 12 ширхэг, 3 ба 4 дэх хоногт нийт 6 ширхэг нийлээд 4 хоногт 18 ширхэг ууна гэдгийг хэлж байгаа юм.
Хэрэглэгч2023-05-13 13:41:02
насанд хүрэгчид хоногт хэдээр уух вэ
Их эмч2023-05-13 21:24:05
Сайн байна уу. https://emonos.mn/product/35916
Хэрэглэгч2021-09-03 15:21:07
Сайн байна уу. Энэ эмийг 7 настай хүүхэд өдрийн хэдээр уух вэ
Их эмч2021-09-05 10:06:18
Сайн байна уу. 6-аас дээш насны хүүхдийн ханиад томуу болон АВЦХ-ын эмчилгээнд эхний хоёр хоногт 1 шахмалаар өдөрт 3 удаа, дараагийн хоёр хоногт нэг шахмалаар өдөрт хоёр удаа уух шаардлагатай. Ээлж эмчилгээнд 4 хоногт 10 шахмалыг хэрэглэнэ.
Хэрэглэгч2020-02-03 10:24:31
Кагоцелийг өдөрт ямар тунгаар хэрэглэвэл зохистой вэ?
Их эмч2020-02-03 15:15:52
Сайн байна уу. нас насны заалт нь тус тусдаа байгаа та дэлгэрэнгүй мэдээлэлийг 1800-1883 дугаараас асууна уу. баярлалаа
