

Флемоксин солютаб 500мг No.20
45,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-2,250₮

-6%-2,700₮

-8%-3,600₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Амоксициллиныг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Амьсгалын эрхтний халдвар, шээс бэлгийн замын халдвар, хоол боловсруулах замын халдвар, арьс зөөлөн эдийн халдвар.
Үйлчлэгч бодис амоксициллин (амоксициллины тригидрат хэлбэрээр) 500мг, туслах бодис уусдаг целлюлоза, бичил талст целлюлоза, кросповидон, ванилин, бэрсүүт жүржийн амт оруулагч, нимбэгний амт оруулагч, сахарин, магнийн стеарат.
Бэлдмэлд болон бета лактамын цагирагт бүтэцтэй бусад антибиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх зэрэг гаж нөлөө илэрнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-06 17:07:57
Huhuul eej hereglej boloh uu?
Их эмч2025-03-06 17:33:43
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэж болно
Хэрэглэгч2024-12-20 15:24:11
Аль салбарт бга вэ
Их эмч2024-12-20 15:40:10
Сайн байна уу. тасарсан
Хэрэглэгч2024-12-17 06:42:41
Сайн бнуу хүүхдийн хоолой өвдсөн ханиаданд ууж болдогуу
Их эмч2024-12-17 06:45:49
Сайн байна уу. антибиотик тул эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-12-09 10:24:47
4н сартай хүүхэд 250г өдрийн 3аар уухуу
Их эмч2024-12-09 10:27:12
Сайн байна уу. кг/жинд тооцоолж өгнөө эмчийн заавраар тунг хэрэглээрэй
Хэрэглэгч2024-12-07 09:03:59
12 настай, 45 кг жинтэй хүүхдэд 250-аар өгөх үү, 500-аар өгөх үү
Их эмч2024-12-07 09:08:42
Сайн байна уу. 500мг өгнө
Хэрэглэгч2024-12-07 09:02:45
12 настай, 45 кг жинтэй хүүхдэд 250-аар өгөх үү, 500-аар өгөх үү
Их эмч2024-12-07 09:08:50
Сайн байна уу. 500мг өгнө
Хэрэглэгч2024-10-16 22:03:34
250 г уугаарай гэсэн 500г хуваагаад өгчиж болох уу
Их эмч2024-10-16 22:49:40
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2024-09-16 10:37:18
Энэ эм 125 тунтай нь олдохгүй байна. 250 тунтайг хувааж өгч болох уу? Салбараас авахад аль салбарт одоо бөйна вэ?
Их эмч2024-09-16 10:39:27
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2024-07-18 03:17:55
2 сартай нярай амоксициллины харшилтай юмаа чих нь өвдөөд эмч 8 цагын зайтай уулгаарай гэсэн өгч болох уу?
Их эмч2024-07-18 04:14:40
Сайн байна уу. найрлага нь амоксициллин байгаа
Хэрэглэгч2024-04-11 22:35:16
8сартай жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2024-04-11 22:44:17
Сайн байна уу. п эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-06-28 08:19:57
флемоксин тасарсан гээд бсн ирсэн юм уу?
Их эмч2023-06-28 08:31:12
Сайн байна уу. уучлаарай ирээгүй байна
Хэрэглэгч2023-05-20 19:11:01
Хоолой нь өвдсөн 8 настай хүүхдэд 500мг-тайг яаж уулгах вэ?
Их эмч2023-05-20 21:08:04
Сайн байна уу. Эмчийн заалтаар тунг тогтоолгож ууна.
Хэрэглэгч2023-03-16 17:29:04
2сар хүрээгүй нярайд 250мг өглөө орой өгнүү гээд эмч хэлээд бхын ийм хүчтэй эм нярай хүүхдэд өгч болхуу заавар дээрээ 1 наснаас дээш гэж бна
Их эмч2023-03-17 00:59:39
Сайн байна уу. тунг нь эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-01-06 18:37:21
10н сартай хүүхэд уух хэмжээ
Их эмч2023-01-06 23:46:14
Сайн байна уу. өвчиний онош болон кг жинг тооцоолж бичиж өгсөн эмчийн зааврыг дагж ууна.
Хэрэглэгч2022-10-06 15:56:48
Энэ эмний дуусах хугацааг яаж мэдэх вэ? Урд нь хэрэглээд үлдсэн байна. 2019 оны 10 сард үйлдвэрлэсэн байна. Хэрэглэж болох бол уу
Их эмч2022-10-06 16:42:07
Сайн байна уу. Хадгалах хугацаа 5 жил байдаг.25C-ээс доош хэмд хадгалсан бол болно.Онгойлгоод удсан бол үйлчилгээ муудсан байх боломжтой.
Их эмч2022-10-06 16:42:01
Сайн байна уу. Хадгалах хугацаа 5 жил байдаг.25C-ээс доош хэмд хадгалсан бол болно.Онгойлгоод удсан бол үйлчилгээ муудсан байх боломжтой.
Хэрэглэгч2022-08-01 17:36:30
Энэ эм юунд хэрэгтэй эм бэ
Их эмч2022-08-01 18:52:51
Сайн байна уу. Үрэвслийн эсрэг антибиотик.
Их эмч2022-08-01 18:52:49
Сайн байна уу. Үрэвслийн эсрэг антибиотик.
Хэрэглэгч2022-03-17 09:31:07
500мг -тайг хэдээс хэдэн насны хүн уух ёстой вэ.
Их эмч2022-03-17 09:32:58
Сайн байна уу. Эмчийн заалтаар, биеийн жин, өвчний зэрэг, хүндрэлээс хамаарч тунг тогтооно
Хэрэглэгч2020-09-22 14:43:41
уусталаар, 250мг-р байдаг билүү?
Их эмч2020-09-22 17:30:38
Сайн байна уу. байхгүй ээ энэ эм өөрөө усанд уусдаг шахмал шүү баярлалаа
Хэрэглэгч2020-09-16 12:15:21
капсултай амоксициллин-с ямар ялгаатайн бол, monos өөрсдөө амоксициллин үйлдвэрлэдэг байж бараг 10 дахин үнэтэй эмээ шахаад, капсултайг нь авий гэхээр өөрсдийх нь аптек-т байнга шахуул байхгүй гээд энэ эмээ өгхийн. Ямар ялгаатайн гэхээр сайжруулсанл гэхийн яг юуг нь яаж сайжруулаад 10 дахин үнэтэй болж байгаан болдоо.
Их эмч2020-09-16 13:15:59
Сайн байна уу. энгийн эмнүүдээс шимэгдэлт сайтай гэдэгээрээ давуу талтай баярлалаа
Хэрэглэгч2020-09-09 22:30:07
флемоксиныг ямар шинж тэмдэг илрэхэд уух ёстой бэ
Их эмч2020-09-10 10:47:45
Сайн байна уу. антибиотик тул эмчийн заалтаар уунаа баярлалаа
Хэрэглэгч2020-08-22 13:34:32
өндгөвчний үрэвсэлд ууж болох уу цагаан юм гардаг
Их эмч2020-08-22 13:39:00
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2020-02-14 23:37:58
1 oi 4 sartai 11kg jintei huuhded 12 tsagiin zaitai 500mg-r ugch boloh u? emch tegej bichij ugsun bna.
Их эмч2020-02-15 16:42:36
Сайн байна уу. энэ эм нь жортой эм учир та үзлэг хийсэн эмчийн заавраар уулгаарай.баярлалаа
Хэрэглэгч2019-11-22 20:06:59
Сайн уу??? Эмч Амоксициллин өдрийн 3-аар 3 хоног бичиж өгсөн. Эмийн санч энэ эмийг өгсөн ууж болох уу?
Хэрэглэгч2019-02-26 23:38:10
sain bnu? 125 mg.taig 2 sartai huuhded ogch blhu??
Их эмч2019-02-26 23:38:15
сайн байна уу? хүүхдийн кг жинд тооцон эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2019-02-26 06:47:11
Исарвалтай юм аа тэгээд доогуур өвдөөд юм гараад байхаар нь эмчид үзүүлсэн энэ флемоксин солютаб 1000мг 7 хоног өдрийн 2р уу гэсэн энэ болохуу үйлчилгээ нь аль талруугаа илүү вэ
Их эмч2019-02-26 06:47:11
сайн байна уу? үрэвслийн эсрэг эмчийн заалтаар хэрэглэнэ баярлалаа
Хэрэглэгч2019-02-19 16:27:18
Сайн байна уу 19 долоо хоногтой жирэмсэн энэ эм урагт гаж нөлөөтэй юу ханиад хүрээд уусан
Их эмч2019-02-19 16:27:18
Сайн байна уу Жирэмсэн үед зөвхөн эрсдэлийг тооцож эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2019-01-06 18:29:08
Сайн байна уу. Флемоксин 250тайг насанд хүрсэн хүн өдрийн хэдээр уух вэ? Ханиадны эхэн үе.
Их эмч2019-01-06 18:29:08
Сайн байна уу Антибиотик учир зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2018-12-18 22:34:45
Сайн байна уу хеликобактеритай юмаа хавсарч өөр ямар эм уух вэ
Их эмч2018-12-18 22:34:45
Сайн байна уу,эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж авах хэрэгтэй.Баярлалаа.
Хэрэглэгч2018-08-14 08:37:49
сайн байна уу 7 настай охин хоолой нь эдээлээд 500 аар 7 хоног уусан юм өдөрт 2 оор боожгооноос нь жаахан үл ялиг ногоон туяатай юм гараад байх юм бас их загатнаж байна гэнэ энэ эм нь хүүхэдэд мөөгөнцөр үүсгэх эсвэл үрэвсэл үүсгэх боломжтой юу ...
Их эмч2018-08-14 08:37:49
Сайн байна уу. та охид эмэгтэйчүүдийн эмчид хандана уу. Мөөгөнцөр эсвэл үрэвсэл үүсч болно.
Хэрэглэгч2018-08-01 22:51:31
Harshiliin emtee hamt hereglej blohu
Их эмч2018-08-01 22:51:31
Эмчийн заалтаах болно.
Хэрэглэгч2018-07-02 08:39:19
флеиоксин солютаб хайрцаг нь ямар үнэтэй вэ даатгалаар хөнгөлөөд хэд болдог вэ
Их эмч2018-07-02 08:39:19
сайн байна уу Флемоксин солютаб 500мг No.20 үнэ: 21000 даатгалын мэдээллийг өөрт ойр эмийн сангаас аваарай баярлалаа
Хэрэглэгч2018-05-22 17:13:27
sain bnuu ene emiig buurnii urewsliin uyd uuj bloh uu
Их эмч2018-05-22 17:13:27
Сайн байна уу уг эмийг эмчийн заавраар хэрэглэнэ баярлалаа.
Хэрэглэгч2018-05-12 00:03:34
sn bnuu huuhdiin hooloi ulaigaad bna ogch bolhuu 5nastai heden mg taig ogoh we
Их эмч2018-05-12 00:03:34
Сайн байна уу,халуурч байгаа бол өгнө.250мг өдрийн 3 ширхэгээр 8 цагийн зайтай.Баярлалаа.
Хэрэглэгч2018-03-06 03:00:33
sain bnuu 4 n nastai huuhedd Флемоксин Солютаб 250 g ughuu 500 g ughuu?
Их эмч2018-03-06 03:00:33
Сайн байна уу. Эмийг нь хүүхдийн кг жинд нь боддог юм аа. Хүүхэд бүрт тун харилцан адилгүй. Эмчийнхээ заавраар уугаарай. Баярлалаа.
Хэрэглэгч2018-01-20 19:15:26
Emch bichij ugsun uuj bno geheer emnii boloh bolohgui ni Emch hariutslaga huleene gesen utgatui yu. Harin em bol asuudaltai gesen uguu. Todorhoi uneneer helmeer hariulmaar bn. Antipiotik uuj bolohgui geed bga bj Emch bichij ugsun bol bno gej odoo yu gesen ug ve. Em ni asuudalgui bolson gesen ugu.
Их эмч2018-01-20 19:15:26
Сайн байна уу? Шаардлагатай тохиолдолд үрэвсэл дарах шаардлагатай үед эмчийн зөвлөсөнөөр ууж болно. Зарим жирэмсэн эх өөрөө дур мэдэн антибиотик авч уух тохиолдол байдаг болохоор бид ийнхүү хариулт өгдөг байгаа. Флемоксин эх барихын практикт хэрэглэж болдог антибиотик.
Хэрэглэгч2018-01-20 19:12:06
Sn BN u. 1sartai jiremsen. Ene emiig bichij ugsun uuj bolohiimuu
Их эмч2018-01-20 19:12:06
Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглэж болноо. Баярлалаа
Хэрэглэгч2018-01-12 07:13:47
7н сартай жирэмсэн юмаа эмч бичэж өгсөн 500мг+125мг тунтайг бичэж өгсөн юм. Өдрийн хэдээр яааж уух вэ?
Их эмч2018-01-12 07:13:47
Сайн байна уу? Антибиотикийг эмчийнхээ заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2017-12-31 05:08:16
Manai huhed booljood suulgaad bn. Emch ene emiig bichij ogson haniad hooloi ovdohod ogdog yum shg bhin yag zoriulaltin heleech bariachad uzuulsen tolbou ni hodolj
Их эмч2017-12-31 05:08:16
Сайн байна уу? Үрэвслийн эсрэг үйлдэлтэй антибиотик байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2017-12-22 00:46:23
сайн байнуу энэ эмийг 500 аас өдрийн 3р өг гэсэн 3настай хүүхэд хатгайтай байна гэд бичиж өгсөн ийм их тунгаар өгч болох юмуу
Их эмч2017-12-22 00:46:23
Сайн байна уу? кг жингээр бодоод үзсэн эмч тунг тодорхойлно
Хэрэглэгч2017-11-09 19:11:38
Sain bnu 4 sartai xuuxded 500 taig 2 xuwaaj ogch bolox uu? Emch 250mg aar og gsn ymaa
Их эмч2017-11-09 19:11:39
Сайн байна уу? Эмч нь 250р бичсэн бол хувааж өгч болноо. Баярлалаа
Хэрэглэгч2017-11-09 18:57:39
Sain bnu 4 sartai xuuxded 500 taig 2 xuwaaj ogch bolox uu? Emch 250mg aar og gsn ymaa
Их эмч2017-11-09 18:57:42
Сайн байна уу? Эмч нь 250р бичсэн бол хувааж өгч болноо. Баярлалаа
Хэрэглэгч2017-09-07 14:26:51
Одоо 4сартай жирэмсэн эмч өдөрт 3удаа уу гэж бичиж өгсөн ууж болох уу
Их эмч2017-09-07 14:26:51
Сайн байна уу болно. Баярлалаа
Хэрэглэгч2017-08-12 01:04:14
Sain bnuu ?4n nastai 2nastai huuhduud haniad hureed amarhan hundreed bdg yumaa enenees udriin 3r uuruu medeed ugchihsun gaj nuluu bh boluu eswel uur antibiotik bish haniadand sain em bdg uu
Их эмч2017-08-12 01:04:14
Сайн байна уу? Уучлаарай та антибиотик дур мэдэн хэрэглэсэнээс эмчид хандан эмчийн заалтаар хэрэглэвэл хүүхдийн эрүүл мэндэд тустай шүү. Баярлалаа
Хэрэглэгч2017-07-25 02:33:36
сайн байна уу. Манай хүүхэд ханиад хүрэхээрээ байнга хоолой нь өвддөг. Хоолойгоо барьсан ханиад хүрэх болгонд өрхийн эмч энэ антбиотeкийг бичиж өгдөг. Авч уулгадаг юм. 4 настайгаас хойш уусан. Одоо 6 нас хүрч байгаа. тэгж уулгаад байж болдог юмуу Хариу өгөөч
Их эмч2017-07-25 02:33:36
Сайн байна уу. Антибиотикийг зайлшгүй эмчийн заавраар уух ёстой. Эмчийн зааврын дагуу шаардлагатай тохиолдолд уусан тохиолдолд дасал үүсэх нь бага.
Хэрэглэгч2017-05-04 02:21:32
Emch maani emegteichuudiin vrewsel uwchind вильпрафен0,5 bichij ugsiin.emiin sanch флемоксин0,5 ugsun bhiin.ene emuud adilhan ym uu
Их эмч2017-05-04 02:21:32
Сайн байна уу,вильпрафен нь джосамицин гээд антибиотик,флемоксин солютаб нь сайжруулсан амоксициллин байгаа.Эмийн сан ч өөр амоксициллин өгсөн байна .Үйлчилгээ сул эмэгтэйчүүдийн үрвсэлд хэрэглэхгүй тул очиж буцаагаарй!Баярлалаа
Хэрэглэгч2017-04-24 23:55:44
Сайн байна уу? Шинжилгээгээр хелико бактертай гарсан гээд энэ эмийг 1000 мг-аар 7 хоног уу гэсэн байна. Хоолойны арчдасаар антибиотик мэдрэг чанар үзүүлэхэд амокциллинд тэсвэртэй гэж гарсан юм. Энэ эмийг уух нь зөв үү
Их эмч2017-04-24 23:55:44
Сайн байна уу, эмчилгээ бичиж өгсөн эмчдээ хандаарай, манайхаас антибиотекийн зөвлөгөө өгөх боломжгүй байгаа, Баярлалаа
Хэрэглэгч2017-02-10 19:04:30
Sain baina uu? Manai huugiin aris deer tuuralt garaad ene emiig uusnii daraa, tung ni hetruultsen bolhoor hordlogo tailah ymar arga hemjee avah be?
Их эмч2017-02-10 19:04:30
Сайн байна уу,Хэдэн нэстай хүүхэд энэ эмийг өдөрт хэдээр,хэд хоног уусан бэ? Яг энэ эмнээс болж тууралт гарсан уу? Эмчид үзүүлэх хэрэгтэй.Их хэмжээний хордлого байвал хордлого тайлах шингэн эмчийн заалтаар хийх хэрэгтэй.Гэрийн нөхцөлд хросол ойр ойрхон өгөх хэрэгтэй.Баярлалаа
Хэрэглэгч2017-01-05 03:10:50
Сайн байна уу. Салхин цэцэгтсэн юмаа тэгээд жаахан идээлсэн байхаар эниийг эмч уулга гэсэн тгд давхар жаахан ханиадтай бга ханиадыг нь бас давхар эдгээх болов уу
Их эмч2017-01-05 03:10:50
Сайн байна уу давхар хэрэглэж болно. Ханиад томуу давхар дарна. Баярлалаа
Хэрэглэгч2016-11-12 15:28:40
Sain bn u? Jiremsen 4sartai hun ene flemox in solutab uuj boloh u? Shudnii emch bichij ugsiin
Их эмч2016-11-12 15:28:40
Сайн байна уу, эмчийн заавраар хэрэглэж болно
Хэрэглэгч2016-09-17 21:38:38
sain baina uu .ene emiig 5-7 honog uugej bn . Moogontsortoh bolob uu?
Их эмч2016-09-17 21:38:38
Сайн байна уу, давхар мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэх ёстой
Хэрэглэгч2016-09-15 01:13:45
Сайн байна уу үрэвсэлтэй гээд 32 недельтэй жирэмсэн энэ эмнээс 15ш мөөгөнцөртөхөөс сэргийлж дифлюкан 150тайг 2ш курс болгож уух гэж бга уурагт муугаар нөлөөлөх үү
Их эмч2016-09-15 01:13:45
Сайн байна уу 32 нед бол урагт гаж нөлөөгүй. Баярлалаа
Хэрэглэгч2016-02-23 20:51:27
Сайн байна уу 3 nastai huuhded udurt heden udaa uguh ve. Tsertei haniad hursen, 38 hurtel haluurch bgaa
Их эмч2016-02-23 20:51:27
Сайн байна уу Флемоксин солютаб 250мг өдөрт 2 удаа ууна.Баярлалаа
Хэрэглэгч2016-01-13 19:28:47
Энэ эмийг усанд уусгаж уудаг юмуу шууд усаар даруулаад залгиад байсан буруу юу
Их эмч2016-01-13 19:28:47
Сайн байна уу усанд уусгаж ууна. Баярлалаа
Хэрэглэгч2015-12-30 12:56:02
sain bn u. jiremsen ued ene emig uuj boloh u
Их эмч2015-12-30 12:56:02
Сайн байна уу хэдэн сартай вэ 5 сараас дээш сартай тохиолдолд хэрэглэж болно. Баярлалаа
Хэрэглэгч2015-11-17 10:35:22
Jiremsen hvn uuj bolhuu??
Их эмч2015-11-17 10:35:22
Сайн байна уу жирэмсэн эмэгйтэйд эмчийн заалтаар хэрэглэж болно
Хэрэглэгч2015-07-21 18:06:10
Хүүгээ өвдөхөд байнга өгдөг сөрөг нөлөө юм уу гаж нөлөө байгаа юу анхаарах зүйл юу байдаг вэ
Их эмч2015-07-21 18:06:10
Сайн байна уу антибиотик учир өөрийн дархлааг бага зэрэг сулруулж антибиотикт дасал үүсгэдэг мөн элэг ихээр хорддог хааяа нэг өгсөн нь зүгээр байдаг. Баярлалаа
Хэрэглэгч2015-04-03 06:46:59
Энэ хайрцагандаа хэдэн ширхэг байдын
Их эмч2015-04-03 06:46:59
Сайн байна уу, Флемоксин солютаб 500мг хайрцагандаа 20 ширхэг эм байдаг.
Хэрэглэгч2015-04-03 02:39:55
ene emiig usand nairuulj uuhuu zuger shud uuhuu
Их эмч2015-04-03 02:39:55
Сайн байна уу, энэ эмийг усанд уусгаж хэрэглэнэ.
Хэрэглэгч2015-03-14 02:04:49
танай эмний үнэ и гарахаа боличиж хуучнаараа байсан н дээр байсын
Их эмч2015-03-14 02:04:49
Ойлголоо
