ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Нова-кит

83,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-4,150

Үнэ
78,850
Gold

-6%-4,980

Үнэ
78,020
Platinium

-8%-6,640

Үнэ
76,360

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Нэг КИТ боодолд 2 шахмал рабепразол натри 20 мг, 2 шахмал орнидазол 500 мг болон 2 шахмал кларитромицин 500 мг тус тус агуулагдана. Нэг боодол нь нэг өдрийн эмчилгээнд зориулагдана. Уг боодлоос 1 шахмал рабепразол натри, 1 шахмал орнидазол болон 1 шахмал кларитромицин-ийг өглөө уух бөгөөд мөн тийм хэмжээгээр орой ууна. Эмчилгээг долоо хоногийн турш үргэлжлүүлнэ.

NOBA-KIT нь гурвалсан эмийн хослол бөгөөд хелико бактерийн халдвар бүхий дээрх гэдэсний шархлаа өвчний эмчилгээнд (идэвхтэй буюу нэг-жилийн хугацаанд дээрх гэдэсний шархлааны өгүүлэмжтэй байгаа) хеликобактерийг дарангуйлах зорилгоор хэрэглэгдэнэ.

Гэдэсний бүрхүүлт шахмал бүрд рабепразол шахмал натри 2мг, хальсан бүрхүүлт бүрд орнидазол 500мг, хальсан бүрхүүлт шахмал бүрд кларитромицин 500мг агуулагдана.

Ребепразол, Орнидазол, Клатритромицинд хэт мэдрэг өвчтөн хэрэглэхийг хориглоно. Кларитромицин эмийг элэгний үйл ажиллагаа дутмагшилтай болон дутмагшилгүй боловч бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн ба хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглэнэ.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-23 05:52:37

Helikobaktairaas bold nuuren deer ym gard bna eniig uuval alga bolhuu

Их эмч2025-04-23 06:16:37

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2025-04-05 16:12:34

Новакит өглөө 3, орой 3-г нь уухдаа яг яааж уувал зохистой юм бэ. Өглөө 3-ийг яамар дарааллаар өглөөний цайны өмнө эсвэл дараа нь хэдэн минутийн зайтай ууж байж зөв уулт болох вэ. Хэлж өгнө үү

Их эмч2025-04-05 17:06:08

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчин зааврын дагуу хэрэглэнэ хелико бактерийн эмчилгээнд уух цаг өдөр хооллолт нарийн тусгаж өгдөг

Хэрэглэгч2024-09-01 22:56:19

Сайн байна уу новакит эмийн 3өнгиөг нэгдор иэдэхгүй уугаад,ууснаас 6цаг юм идээгүй байж байхад гэнэь хүчтэй хөндүүрлэж хэвлийгээр өвдөөд зогсохгүй байна

Их эмч2024-09-01 23:22:23

Сайн байна уу. Эмчид хандаарай

Хэрэглэгч2024-09-01 22:55:13

Сайн байна уу новакит эмийн 3өнгиөг нэгдор иэдэхгүй уугаад,ууснаас 6цаг юм идээгүй байж байхад гэнэь хүчтэй хөндүүрлэж хэвлийгээр өвдөөд зогсохгүй байна

Их эмч2024-09-01 23:22:33

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-08-20 09:02:56

Энэ 3 эмны аль нь ходоод хамгаалах эм юм

Их эмч2024-08-20 12:17:20

Сайн байна уу. Ребепразол

Хэрэглэгч2024-03-22 19:34:23

Рабепразол нь аль нь юм, бор өнгөтэй нь мөн үү. Орнидазол нь цагаан өнгөтэй нь мөн үү. Кларитромицин нь улаан өнгөтэй том нь мөн үү. Эмийн нэрнээс гадна жижиг, томоор нь, өнгөөр нь ялгаад хэлээд өгчих хэрэгтэй ш дээ. Хүн болгон дээр нь настай хүмүүс тэр болгон эмийн нэрээр нь мэдэхгүй ш дээ.

Их эмч2024-03-23 01:50:31

Сайн байна уу. хайрцагны савлагааны гадна талд нь эмийг нэрний хамт хэлбэрээр нь сум зааж тодруулсан байгаа

Хэрэглэгч2024-02-25 16:09:00

Ходоод улаан хоолойн дундах шарахлаанд ууж болох уу

Их эмч2024-02-26 00:05:39

Сайн байна уу. Энэ нь шархлаа бус хелико бактерийн цогц эмчилгээнд ашиглах эм. Өөрөөр хеликобактерийн шалтгаантай ходоодны үрэвсэл, шархлаанд эмчийн зааврын дагуу ууна гэсэн үг юм.

Хэрэглэгч2024-01-28 11:10:35

Нова китийн өглөөний уултыг хоолноос өмнө уух уу эсвэл хоолны дараа юу

Их эмч2024-01-28 11:15:15

Сайн байна уу. ходоод хамгаалах эмээ хоолны өмнө, антибиотик оо хоолны дараа ууна

Хэрэглэгч2024-01-13 17:02:41

15 настай хүүхэд хэрэглэж бодох уу

Их эмч2024-01-13 18:02:17

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-11-08 19:49:05

Hoolnii omno udiinmuu daraa uudiinmuu ?

Их эмч2023-11-08 19:58:16

Сайн байна уу. ходоод хамгаалах эмийг хоолны өмнө антибиотик оо хоолны дараа уугаарай

Хэрэглэгч2023-08-22 17:07:22

Нэг хайрцаг уусан дахиад уух шаардлагатай юу?

Их эмч2023-08-22 17:08:13

Сайн байна уу. Эргээд эмчдээ хандаад шийднэ.

Хэрэглэгч2023-02-02 09:20:36

Өглөө өлөн уух уу ?

Их эмч2023-02-03 08:48:05

Сайн байна уу. 1 жижиг уут нь 1 өдрийн эмчилгээнд зориулагдсан байна.Тусгай загварын нэг жижиг уутнаас 1 капсул омепразол, 1 шахмал тинидазол, 1 шахмал амоксициллин авч өглөө хэрэглэх ба мөн дээрхтэй нэгэн адил тунгаар орой тус тус хэрэглэнэ

Хэрэглэгч2022-12-17 13:28:04

hohuul hun hreglej bolohu

Их эмч2022-12-17 14:39:50

Сайн байна уу. Болохгүй ээ. Уух шаардлагатай үед хөхнөөс гаргана.

Хэрэглэгч2022-01-21 22:23:19

Танайх хаанхаас оруулж ирдэг вэ?

Их эмч2022-01-21 22:36:02

Сайн байна уу. Чинбаян ХХК Энэтхэг улс

Хэрэглэгч2020-06-24 21:23:01

нова кит эмийг уухийн өмнө УЛЬКАВИС эмийг уух зөвүү энэ эм юу хамгаалах эм вэ?

Их эмч2020-06-26 11:02:56

Сайн байна уу. Хэрэглэх заалтХодоод ба дээрх гэдэсний шархлаат өвчний сэдрэл (түүнчлэн Helicobacter pylori-той холбоотой тохиолдолд),Ходоод болон ходоод ба дээрх гэдэсний архаг үрэвслийн сэдрэл (түүнчлэн Helicobacter pylori-той холбоотой тохиолдолд),Суулгах шинжээр илрэх гэдэс цочролын хам шинж,Хоол боловсруулах замын органик өвчинтэй холбоогүй үйл ажиллагааны хямрал (биж хам шинж).

Хэрэглэгч2020-06-23 17:27:26

13 НАСТАЙ ХҮҮХЭД ХЭРЭГЛЭЖ БОЛОХУУ БОЛНО ГЭВЭЛ ТУН ХЭМЖЭЭ ЯАЖ ӨГӨХ ВЭ

Их эмч2020-06-23 17:42:17

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2020-05-04 20:59:25

3-н эм байна. Хоолны өмнө 3 ланг нь хэрэглэнэ гэсэн үгүү?

Их эмч2020-05-05 09:03:42

Сайн байна уу. ходоод хамгаалах эмээ хоолны өмнө. 2 антибиотикоо хоолны дараа уунаа

Их эмч2020-05-05 09:03:41

Сайн байна уу. ходоод хамгаалах эмээ хоолны өмнө. 2 антибиотикоо хоолны дараа уунаа

Хэрэглэгч2020-05-04 09:54:59

Хелико бактеритай хүн ууна гэж ойлгож болохуу?

Их эмч2020-05-04 10:43:57

Сайн байна уу. тиймээ

Хэрэглэгч2020-05-04 09:48:19

Өглөө, оройн хоолондоо тааруулж хэрхэн хэрэглэх вэ? Тодруулбар хоолны өмнө, хоолны дараа?

Их эмч2020-05-06 10:38:05

Сайн байна уу. Рабепразол эмийг хоолны өмнө хэрэглээд хоолноос 15 мин дараа орнидазол эмийг уугаад 15-30 мин зайтай кларитромицин эмийг ууж хэрэглэж болно.

Хэрэглэгч2020-04-26 18:59:11

Нова кит эмийг хоолны өмнө уух уу хойно уух уу

Их эмч2020-04-27 11:47:28

Сайн байна уу. Хоолноос 30 минут өмнө хэрэглэхэд болно. Баярлалаа.