

Синупрет 100мл №1
32,850₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,642.5₮

-6%-1,971₮

-8%-2,628₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны өсвөр үеийнхэнд 7.0 мл-р өдөрт 3 удаа, 6-11 настай хүүхдэд: 3.5 мл-р өдөрт 3 удаа, 2-5 настай хүүхдэд: 2.1 мл-р өдөрт 3 удаа тус тус хэрэглэнэ. Ээлж эмчилгээний хугацаа: 7-14 хоног. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.
Хамрын дайвар хөндийн үрэвсэлт өвчний эмчилгээнд зоиулсан ургамлын гаралтай эмийн бэлдмэл. Өтгөн цэр бүхий цочмог ба архаг риносинуситууд (этмоидит, фронтит, гайморит) зэргийн үед хэрэглэнэ.
Идэвхтэй бодис: 10 г ус-спиртийн хандад: Дэгдний үндэс (Radix Gentiana L.) 0.069 г Хаварсалын цэцэг цоморлогийн хамт (Flos and calyx Primula L.)* 0.207 г Хурган чихний өвс (Herba Rumex L.)0.207 г, Гандигарын цэцэг (Flos Sambucus L.)0.207 г Вербенийн өвс (Herba Verbéna L.)0.207 г. Туслах бодисууд: Цэвэршүүлсэн ус, шингэн мальтит, интоорын үнэр оруулагч. 59 % (эзл/эзл) этилийн спиртийн экстрагент.
Ходоод-гэдэсний хямрал (хэвлийгээр өвдөх, дотор муухайрах г.м.) харшилын урвалууд (Квинкийн хаван, амьсгаадах, нүүр хавагнах г.м.) арьсны хэт мэдрэгшилтийн урвалууд (улайх, тууралт гарах, загатнах г.м.) зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Гаж нөлөө илэрсэн үед (ялангуяа харшилын урвалууд/хэт мэдрэгшилт) бэлдмэлийг хэрэглэхээ зогсоон эмчид хандах хэрэгтэй. Бэлдмэлийн найрлаганд агуулагдах аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн,
2 нас хүртэлх хүүхдэд хэрэглэхгүй. 30ºС-с дээшгүй хэмд өөрийн савлагаанд нь хадгална. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-02-25 21:15:46
Шингэн баадаг уу
Их эмч2025-02-25 21:58:28
Сайн байна уу. .
Хэрэглэгч2024-12-02 13:45:51
Eniig uuj bga nohtsold ve ve hanialgahu?
Их эмч2024-12-02 14:29:53
Сайн байна уу. Гаж нөлөө Дараах гаж нөлөө илэрч болно: Ховор (100-аас 1 хүнд илэрч болзошгүй): Хэсэг газрын харшлын урвал (арьсны тууралт, арьс улайх, загатнах зэрэг), хоол боловсруулах замын өөрчлөлт (дотор муухайрах, аюулхай орчмоор өвдөх) Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс давтамжийг тодорхойлох боломжгүй): системийн харшлын урвал (ангионевротик хаван, нүүр хавагнах), амьсгаадах Хэрэв танд хэрэглэх зааварт заасан гаж нөлөө илэрсэн эсвэл тэдгээр нь хүндэрсэн эсвэл хэрэглэх зааварт дурдагдаагүй өөр ямар нэг гаж нөлөө илэрсэн бол Та бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, эмчээс зөвлөгөө авна
Хэрэглэгч2024-11-09 09:12:29
задалсан аас хойш хэр хугацаанд хэрэглэх ёстой вэ
Их эмч2024-11-09 12:39:43
Сайн байна уу. Хадгалах хугацаа 3 жил Хэрэглэх явцад флаконыг нээснээс хойш 6 сар Савалгаан дээр заасан хугацаа дуусмагц хэрэглэж болохгүй
Их эмч2024-11-09 12:39:43
Сайн байна уу. Хадгалах хугацаа 3 жил Хэрэглэх явцад флаконыг нээснээс хойш 6 сар Савалгаан дээр заасан хугацаа дуусмагц хэрэглэж болохгүй
Хэрэглэгч2024-09-27 20:05:43
Энэ сиропоор нь жирэмсэн гамриттай хүн хэрэглэж болох уу
Их эмч2024-09-27 20:32:18
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-09-16 09:41:27
3 nastai huuhded siropoor hden ml ogoh we
Их эмч2024-09-16 10:40:04
Сайн байна уу. \ 2-5 настай хүүхдэд: 2.1 мл-р өдөрт 3 удаа тус тус хэрэглэнэ. Ээлж эмчилгээний хугацаа: 7-14 хоног.
Хэрэглэгч2024-07-19 20:57:00
таблетыг 2той хүүхдэд яаж өгөх вэ?
Их эмч2024-07-19 21:45:23
Сайн байна уу. шахмалаар 6 наснаас дээш хэрэглэнэ
Хэрэглэгч2024-07-19 20:51:25
таблетыг 2той хүүхдэд яаж өгөх вэ?
Их эмч2024-07-19 21:45:32
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-05-07 23:16:16
Нусыг сайн гадагшлуулдаг уу
Их эмч2024-05-08 00:51:51
Сайн байна уу. Хамрын дайвар хөндийн үрэвсэлт өвчний эмчилгээнд зоиулсан ургамлын гаралтай эмийн бэлдмэл. Өтгөн цэр бүхий цочмог ба архаг риносинуситууд (этмоидит, фронтит, гайморит) зэргийн үед хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-01-05 02:25:08
хий ханиалганд ууж болох уу
Их эмч2024-01-05 02:53:13
Сайн байна уу. Хамрын дайвар хөндийн үрэвсэлт өвчний эмчилгээнд зоиулсан ургамлын гаралтай эмийн бэлдмэл. Өтгөн цэр бүхий цочмог ба архаг риносинуситууд (этмоидит, фронтит, гайморит) зэргийн үед хэрэглэнэ.
Хэрэглэгч2021-09-04 21:55:14
энэ таблеткаар бдг уу . хамрын гамритд хэрэглэдэг үү
Их эмч2021-09-05 10:07:14
Сайн байна уу. Байгаа 50ш-тэй
Хэрэглэгч2020-01-22 13:32:10
Ene yunii em be yg
Их эмч2020-02-01 16:45:40
Сайн байна уу. ургамлын гаралтай ханиад үрэвслийн эсрэг эм байгаа
Хэрэглэгч2018-09-10 16:29:56
9 sartai huuhded ugch boloh uu
Их эмч2018-09-10 16:29:56
сайн байна уу? 2-с доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно. баярлалаа
Хэрэглэгч2018-03-27 01:58:40
Сайн байна уу. Синупрет сиропыг 8нас гарантай хүүхдэд өдрийн хэдээр хэдэн мл өгөх вэ?
Их эмч2018-03-27 01:58:40
сайн байна уу 3,5мл -р өдөрт 3 удаа ууна баярлалаа
Хэрэглэгч2017-12-31 19:56:21
Задалснаас хойш хэд хоног дотор хэрэглэх вэ?
Их эмч2017-12-31 19:56:21
Хэрэглэгч2017-11-14 22:48:56
Синупрет жирэмсэн эмэгтэйд хэрэглэж болох уу?
Их эмч2017-11-14 22:48:56
Сайн байна уу, манайхаас жирэмсэн хүнд зөвлөгөө өгдөггүй байгаа, Хяналтын эмчидээ хандана уу, Баярлалаа
Хэрэглэгч2017-04-25 19:56:30
Антибиотиктой хавсарч хэрэглэж болохуу
Их эмч2017-04-25 19:56:30
Сайн байна уу. Шаардлагатай тохиолдолд антибиотиктой хавсарч хэрэглэж болно.
