Циплокс 5мл / protech / Нүдний дусаалга
3,800₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-190₮
-6%-228₮
-8%-304₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмчийн заавраар хэрэглэнэ
Циплокс нь ципрофлоксацины нүдний дусал. Ципрофлоксацин нь бактерийн өсөлтөд зайлшгүй шаардагдах дезоксирибонуклеотидийн нийлэгжилтийг хориглох замаар нянгийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Ийм замаар бактерийн бодисын солилцоо зогсож, хромосомоос мэдээлэл дамжуулалт зогсож нянг үхүүлдэг байна. Ципрофлоксацин нь грам эерэг болон грам сөрөг нянгийн эсрэг өргөн хүрээний идэвхтэй болох нь батлагдсан юм. Нянгийн гаралтай нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл болон нүдний гадаргуугийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Ципрофлоксацины гидрохлорид Ципрофлоксацинд шилжүүлсэнээр 0.3%
Хинолоны бүлгийн эмийн мэдрэг чанарын судалгааны дүнд заасан тухайн эмийн үйлчлэгч бодис болон бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Зөвхөн нүдний эмчилгээнд хэрэглэнэ. 1-ээс бага насны хүүхдэд, ялангуяа нярай хүүхдэд хийгдсэн эмнэл зүйн туршилт маш ховор. нүдний тосыг гонококкын эсвэл хламидын халдвартай төрсөн нярайд хэрэглэхгүй. Нянгийн эсрэг бусад бүх бэлдмэлүүдийн адил уртасгасан хугацаагаар хэрэглэж байгаа үед нянд тэсвэржилт үүсэх, эсвэл мөөгөнцөр үүсэж болзошгүй. Хэрэв шинэ халдвар илэрвэл яаралтай тохирох эмчилгээг хийх шаардлагатай.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-21 14:05:28
4настай хүүадийн нүд улайчаад байгаа юмаа жоохон нуух гарсан бна ханиад хүрээд зүгээр болсон юм дусааж болох уу? өдрийн хэдээр дусаах вэ?
Их эмч2024-11-21 14:16:42
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-10-23 11:27:57
Нүдний ханиаданд дусааж болох уу? Их хорсгоод байх юм
Их эмч2024-10-23 11:36:57
Сайн байна уу. Нянгийн гаралтай нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл болон нүдний гадаргуугийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-09-15 22:24:35
Чихэнд тусааж болдог юмуу
Их эмч2024-09-15 23:39:49
Сайн байна уу. болохгүй ээ нүдний дусаалга
Хэрэглэгч2024-08-09 21:42:11
Эсрэг заалт нь
Их эмч2024-08-09 22:12:48
Сайн байна уу. хинолины бүлгийн эмийн мэдрэг чанарын судалгааны дүнд заасан тухайн эмийн үйлчлэгч бодис болон туслах бодист хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.