
Амизон 250мг №10
13,600₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-680₮

-6%-816₮

-8%-1,088₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Амизоныг хоол идсэний дараа зажилалгүй залгиж хэрэглэнэ. Нэг удаа уух дээд тун 1000 мг, хоногийн тун 2000 мг. Ээлж эмчилгээг өвчний үүсгэгч болон хүнд хөнгөнөөс нь хамааруулан 5 – 30 хоног хийнэ, ханиад болон амьсгалын замын вирүсийн шалтгаант өвчин. Эмчилгээ насанд хүрэгсэд болон 12 дээш настай хүүхдэд 250 – 500 мг тунгаар өдөрт 2 – 4 удаа, 5 – 7 хоног ууна, 6 – 12 настай хүүхдэд 125 мг тунгаар өдөрт 2 – 3 удаа, 5 – 7 хоног ууна, урьдчилан сэргийлэх насанд хүрэгсэд болон 16 дээш настай хүүхдэд өдөрт 250 мг тунгаар, 3 – 5 хоног ууна. Цаашид 250 мг тунгаар 2 – 3 өдөрт 1 удаа, 2 – 3 хоног ууна, 6 – 12 настай хүүхдэд өдөрт 125 мг тунгаар 2 – 3 хоног ууна, 12 – 16 настай хүүхдэд өдөрт 250 мг тунгаар 2 – 3 долоо хоног ууна
Амизоныг томуу, амьсгалын замын цочмог вируст халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. Өвчнөөс сэргийлэх болон эмчлэх зорилгоор ханиад, амьсгалын замын вирүсийн өвчлөл, улаан бурхан, улаанууд, салхин цэцэг, халдварт гахай хавдар, элэгний үрэвсэл А, Е, өвдөлтийн хам шинжтэй остеохондроз, нурууны нугалам хоорондын ивэрхий, үений үрэвсэл, мэдрэлийн өвдөлт зэргийн үед хэрэглэнэ
Идэвхитэй найрлага амизон (энисамиум йодид). 1 шахмалд амизон (энисамиум йодид) 250 агуулагдана. Туслах бодис лактоз моногидрат, бичил талстат целлюлоз, повидон, натрийн кроскармелоз, кальцийн стеарат.
Уг бэлдмэлийн найрлагад буй идэвхитэй бодис болон бусад нэмэлт найрлагуудад хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй. Өвчний түүхэндээ харшилтай эсэхээс үл хамааран харшлын урвал явагдаж болзошгүй хүмүүст хэрэглэж болохгүй, хүнд хэлбэрийн элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст хэрэглэж болохгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2020-01-30 18:50:18
хөхүүл 12хоногтой эх хэрэглэж болох уу.ханиад хүрээд
Их эмч2020-02-01 16:52:27
Сайн байна уу. эмнэл зүйн туршилт хийгдээгүй
Хэрэглэгч2020-01-30 18:49:09
хөхүүл ээж хэрэглэж болох уу 12хоногтой.
Их эмч2020-01-31 15:03:59
Сайн байна уу. Жирэмсэний эхний 3 сард уг бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. Харин II ба III-р гурван сард эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2020-01-28 17:07:46
жирэмсэн хүэ ууж болох уу
Их эмч2020-01-29 11:50:24
Сайн байна уу. Жирэмсэний эхний 3 сард уг бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. Харин II ба III-р гурван сард эмчийн заавраар хэрэглэж болно.
Хэрэглэгч2020-01-19 20:24:24
Амизон эм насны заалт гэж бгаа юу
Их эмч2020-02-01 22:17:46
Сайн байна уу. 6 наснаас дээш
Хэрэглэгч2019-10-29 11:33:44
Энэ эмийг 3настай хүүхэд ууж болох уу
Их эмч2020-02-15 17:20:58
Сайн байна уу. 6наснаас эхэлж ууна.баярлалаа
