ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Трисептол 120мг №10

1,700

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-85

Үнэ
1,615
Gold

-6%-102

Үнэ
1,598
Platinium

-8%-136

Үнэ
1,564

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Бэлдмэлийг хоол идсэх уух үед хэрэглэнэ

  • Цочмог халдварын үед 12 наснаас дээш насанд хүрэгсэд 2 шахмалаар 12 цагийн зайтай хэрэглэнэ

  • 6-12 насанд 1 насанд 12 цагийн зайтай хэрэглэнэ

  • Өвчиний байдлаас шалтгаалан тун янз бүр байдаг

  • Шээсний замын цочмог халдвар

  • Архаг өвчиний дахилтаас сэргийлэх

  • Шээс цэвэрлэх

  • Түрүү булчирхайн нянгийн гаралтай үрэвсэл 

  • Дунд чихний үрэвсэл

  • Гуурсан хоолойн цочмог архаг үрэвсэл

  • Уушигны үрэвсэл

  • Заг хүйтэн

  • Иж балнад,буглаа ,хатиг

  • Идээлсэн хатиг

  • Ходоод гарийн гэдэсний үрэвсэл

  • Менингит,хөхүүл ханиад зэрэг өвчиний үед хэрэглэнэ

  • Сульфаметоксазол 100 мг, Триметоприм 20 мг

  • Хориглох заалт: Триметоприм, сульфаметоксазолд хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй. Мөн элэгний дутагдал, цусны илэрхий өөрчлөлттэй хүнд зөвхөн эмчийн нарийн хяналтанд хэрэглэнэ. Нярай хүүхдэд хэрэглэхгүй

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг заагдсан тунгаар хэрэглэхэд ихэнх тохиолдолд сайн таардаг. Бөөлжис хүрэх, бөөлжих, арьсаар туурах зэрэг гаж нөлөө хөнгөн хэлбэрээр тохиолдож болно. Суулгалт, хэлний үрэвсэл нь нийтлэг биш юм. Хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний үрэвсэл ховор тохиолдолд ажиглагдана. Арьсанд Стивин Жонсоны хам шинж, Лиелын хам шинж илэрсэн тохиолдол байдаг. Цусанд өөрчлөлт гарах боловч ихэнх нь эмчилгээний дараа хэвийн болно. Эдгээр нь лейкопени, нейтропени, тромбоцитопени, агранулоцитоз мегалобласт хэлбэрийн цус багадалт гэх мэт юм. Эдгээр өөрчлөлтүүдийн үед ямар ч клиник шинж тэмдэг илэрдэггүй, зарим онцгой тохиолдолд элэг бөөрний хүнд өвчтэй фолатын дутагдалтай онцгой хяналтын ахимаг насны хүмүүст хүндрэл өгдөг

  • Анхааруулга: Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд шинж тэмдгийн илрэлгүйгээр цусны үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөс сэргийлэн сар тутамд цусны шинжилгээг тогтмол хийнэ. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст тунг тусгайлан тогтооно. Хоногийн шээсний хэмжээ тогтмол байх ёстойг анхаарах хэрэгтэй. Шээс талсттай гарах нь ховор ба сульфаниламидын талст зөвхөн эмчилгээ хийгдсэн хүний хөргөсөн шээсэнд илэрдэг. Эцэж ядарсан хүмүүст энэ тохиолдол нэмэгддэг

Асуулт хариулт

Хэрэглэгч2019-11-02 01:08:38

хөхүүл хүүхэдтэй хүн үүз болохуу

Их эмч2020-03-04 14:17:25

Сайн байна уу. Шаардлагатай үед эмчийн заалтаар хэрэглэнэ.